Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жирэмсэн МАН, жийрхсэн иргэд үлдэх үү?

2012-1-06
0
ЖИРГЭХ
Н.Алтанхуягт “түүхэн үүргээ биелүүлсэн тул” гэж маадайж суух эрх байгаа бил үү? Тухайн үед Монголын улс төр тогтворгүй, эдийн засаг хүнд байсан нь үнэн. Харин өнөөдөр байдал дээрдсэн гэж үү? Таван толгойгоос хэдэн төгрөг авна гэсэн горьдлоготой, юмны үнэ өсөх нь гэсэн айдастай, сонгууль дахиад будлиантах уу гэсэн хардлагатай хэвээр байна. Энэ сонгуулийн хугацаанд тэдний хамтарч хийсэн ажлын үр дүнгээс ямар “хүүхэд” төрөх вэ, тэр нь ард иргэдэд таалагдаж чадах уу гэдэг нь ч тодорхойгүй.
   Сонгууль жинхэнэ утгаараа эхэлж, өрсөлдөгчид үнэн царайгаа харуулж эхэлснийг АН-ын дарга нарын мэдэгдэл баталлаа. Намынхаа гишүүдийг баярлуулж, МАН-ын гишүүдийг цочирдуулсан Н.Алтанхуягийн үг дайны үед бол дуэльд дуудсан хэрэг болов. Энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахад хэдхэн сар дутуу байхад гэрээгээ зөрчин байж гарна гэж сүржигнэж байгаа нь ямар учиртай вэ хэмээн гайхах нь олон байна. Н.Алтанхуягт “түүхэн үүргээ биелүүлсэн тул” гэж маадайж суух эрх байгаа бил үү? Тухайн үед Монголын улс төр тогтворгүй, эдийн засаг хүнд байсан нь үнэн. Харин өнөөдөр байдал дээрдсэн гэж үү? Таван толгойгоос хэдэн төгрөг авна гэсэн горьдлоготой, юмны үнэ өсөх нь гэсэн айдастай, сонгууль дахиад будлиантах уу гэсэн хардлагатай хэвээр байна. МАН-ын хувьд нөхөртөө  цүндгэр гэдэстэй хаягдсан жирэмсэн эхнэр шиг байдалтай үлдэв. Энэ сонгуулийн хугацаанд тэдний хамтарч хийсэн ажлын үр дүнгээс ямар “хүүхэд” төрөх вэ, тэр нь ард иргэдэд таалагдаж чадах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Зөвхөн сонгох эрхээ эдэлж л эрх баригчдаас хариуцлага нэхэж чадах тул иргэд юу хийсэн бэ гэж сонгуулийн үеэр шаардаж эхэлнэ. Үүнээс АН зугатааж байгаа хэрэг биш гэж үү? АН Засгийн газраас гарах эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Э.Бат-Үүл гишүүний хэлснээр ҮЗХ энэ шийдвэрийг бүрэн дэмжих нь эргэлзээгүй гэв. Намын лидер Э.Бат-Үүлд итгэхгүй бол өөр хэнд итгэх вэ дээ. Хэрэв ҮЗХ-ны гишүүд энэ саналыг нь дэмжихгүй бол АН дотор ямар том идээ, бээр бугшиж байгааг харуулна. Гэхдээ Н.Алтанхуяг тэргүүтнүүд хамтын гэрээгээ зөрчиж байгаа, ҮЗХ-ны шийдвэрээс бүх зүйл шалтгаална гэдгийг мэдэж л таараа. Тэд тооцоолж, толгой дотроо ярилцсан болоод л гэнэтийн сюрпризээ сэтгүүлчдэд эхлээд дэлгэсэн байх. Эрийн цээнд хүрч хоншоортой ноёны хэмжээтэй болсон /АН-ын даргын хэлснээр/ тул түүний үг сенсацилаад өнгөрөх шоу биш байлтай. Цаана чинь дэлхийн эдийн засаг хямарлаа шүү гээд янз янзаар дохио өгөөд байхад бид “түүхэн үүрэг”-ээр Засгийн газарт орж түүнийгээ хангалттай сайн гүйцэтгэсэн гээд пээдэлзэж суух нь хэр зөв бол доо. Ингэхэд түүхэн үүрэг бол түүхэнд ганц л тохиодог, дахин давтагддаггүй гэдгийг АН-ын нэг лидер хэлсэн билээ. Тэгэхээр ахин МАН-тай хамтрахгүй гэсэн үг болж байна.
   Тэдний хамтарсан Засгийн газраас гарах болсон шалтгаан нь сонгогчид АН, МАН хоёрыг ялгаж, салгахад нь хэрэгтэй гэв. Иргэдийг ингэж доош нь хийж болох уу? Сонгогчийн хувьд миний бие лав хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр л бид эртхэн сонгуульдаа бэлдэж, эртхэн хариуцлагаас холдъё гэж байгаа биш үү? МАН ч яахав, сандал ширээ хайсан хүмүүс олон байхад хэдхэн хоногийн дотор суларсан сайдын суудлаа нөхчихнө. Үүний цаана иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хийгдээгүй үлдсэн ажил эзэнгүй хоцрох нь. Намын гаднаас харж буй судлаачид энэ шинэ “үзэгдэл”-ийг АН-д л гагц ашигтай гэдгийг хэлээд байна. МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш Ц.Батболд “Засгийн газар, ард түмний хувьд ч гэсэн хохиролтой. Харин АН-д бол ашигтай хувилбар” гэж хэлснийг дуулгая. Хэрэв ҮЗХ нь зөвшөөрөөд, хамтын гэрээгээрээ баталчихвал АН-аас хариуцлага нэхэхээ мартаж болохгүй юм. Улс төрчид бол юмыг мартуулж ч чаддаг, сануулж ч чаддаг гарамгай авьяастай хүмүүс билээ.

   Анх хууль зөрчөөгүй ч стандарт биш гэдгийг мэдсээр байж “тэврэлдчихсэн” хоёр намын гишүүдийн сөргөлдөөн сүүлийн үед хурцадсан нь үнэн. Гэлээ ч “Би чамтай байж тэвчишгүй нь” гээд хувцсаа баглаад гүйх авгай, нөхөр шиг байж болохгүй байлтай. Хувиа бодсон АН хаалга хаагаад гарвал ямар “хүүхэд” гарах бол гэсэн цүдгэр гэдэстэй МАН, АН-д итгэж болох уу гэж жийрхсэн иргэд л үлдэх вий.
Б.Баяр







0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ajaa taij (49.0.190.58)
    Altan tuya tas tevreldeed ard tumnii erx ashigiig martaad jargatsgaaj baina geed l uilan dugraldaad baisan ard iin ard nuugdsan uls turiin buusnuud odoo ergeed ardaa xayalaa ene ter geed uilaldaad exlev Buu too ednii ugiig dagaj ergelzvel Ardchlaliin unet zuils muxnu
    2012 оны 01 сарын 07 | Хариулах
  • bud (124.158.75.10)
    yu l boloh bol doo ene songuuli
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • irgen (203.160.55.44)
    Ard tumen ardchilsan zasgiin gazriig songoh bolno ta nar haraarai yagaad gevel MAH songuuliig luivardaj chadahgui uchraas tiim ch uchraas Yronhii said ni gashuudal zarlaj baina lee
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • etseg (124.158.75.10)
    ene ulstorchid togloom togloj bgaa ymshig bhiin henii mongoor ingej togloj bgaagaa medej bn uu minii monggoor shtee maluudaa
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (182.160.17.20)
    Hamgiin banzal nam bol Ardchilsan nam
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.156.189)
    shudaRGA bus AN- zamiin goloos andiigaa haydag huuramch
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (183.81.169.2)
    hariutslagaas zugtdag nam bol ardchilsan nam
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (124.158.107.29)
    ardchilsan namii baliar yumnuud dandaa hudlaa yrij zavaartsgaadagta nar shig yumiig hen songodiinichij amidraasai
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • temuulen (202.179.16.92)
    Арчаагүй нам=Ардчилсан нам hariutslagaas multarch chadahgui shuu de mongoliin ard tumen medne
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • элбэгээ (124.158.75.10)
    сонгууль дөхөхөөр ингэж худлаатахын дандаа энэ хоёр нам ер нь адилхан юм байна дөө ганц элбэгдорж л гайгүй юм хийхиийн
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (202.131.235.70)
    Ardchisan Erenhiilegchtei bolson odoo ardchilsan zasagtai bolno ch geh shig Bid Ta naryg songohgui buu bayarla
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • ardchilal (202.131.225.226)
    Mash zuv Ardchilsan nam khezeed zorigtoi alkham khiij ard tumniikhee tuluu uursdiiguu zoliosolj chaddag yum amjilt khusie
    2012 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    5 цаг 3 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    7 цаг 47 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    8 цаг 14 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    8 цаг 21 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    8 цаг 35 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    8 цаг 44 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    8 цаг 51 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    9 цаг 5 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    22 цаг 36 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    22 цаг 55 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК