Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ачит ихт” ХХК-ийн катодын цэвэр зэсийн үйлдвэр үүдээ нээлээ

2014-10-14
0
ЖИРГЭХ

Монгол орны уул уур­хайн салбарт тодоор тэмдэглэг­дэ­хүйц нэгэн үйл явдал Орхон айм­гийн Эрдэнэт хотноо бол­лоо. 100 хувь дотоодын хөрөн­гө оруулалттай “Ачит Ихт” ком­пани /Катодын зэсийн үйлд­вэрийн хувьд Эрдэнэт УБҮ 34, “Ачит ихт” ХХК 66 хувийн эзэм­шил­тэй/ “Эрдэнэт” УБҮ-ийн ба­лансын бус хүдрийн овоолго буюу технологид тохирохгүй хүд­рийг түшиглэн жилдээ 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлд­­вэрлэх хүчин чадалтай үйлд­­вэрийг ахархан хугацаанд барьж байгуулан, жилдээ ганц то­хио­дог “Намрын дунд сарын ши­нийн 17”-ны билигт сайн өдөр нээлтээ хийсэн юм.

Нээлтийн ёслолд Уул уур­хайн сайд Д.Ганхуяг, Ерөн­хий­­лөг­чийн Тамгын газрын дар­га П.Цагаан, Уул уурхайн яам­ны Стратеги, бодлого тө­лөв­лөлтийн газрын дарга Ц.От­гочулуу, Эрдэнэт УБҮ-ийн Ерөнхий захирал Ц.Даваа­сүрэн, Уул уурхайн мэр­гэжлийн институтын Ерөн­хийлөгч Д.Дам­ба, Орхон айм­гийн удирд­ла­гууд, бүтээн байгуулал­тад гар нийлж оролцсон аж ахуйн нэг­­жүүдийн төлөөлөл оролцсон юм.
DSC_2224
“Ачит Ихт” ХХК нээлтийн ёс­лолоо монгол уламжлалаа шин­гээсэн, утга төгөлдөр байл­га­­хыг ихэд хичээсэн нь бэлтгэ­сэн хөтөлбөрөөс илт мэдрэгдэж байлаа. Тухайлбал, ёслолын ажиллагааг МУСГЗ Д.Батбаяр хөтөлж, морин хуурын чуулга цас лавссан цэнгэг өглөөний жаврыг үргээснээр эхэлсэн. Мөн Н.Пүрэвбат ламтан цааш­дын ажил үйлс нь өөдлөн дэв­жиж, бартаа саадыг холтгох тар­нийг айлдсан юм. Энэ бүх сон­голтууд нь нээлтээ хийж буй евростандартын, байгальд ээл­тэй технологи бүхий дэл­хийн хэмжээний үйлдвэрийг до­тоодын компани барьж бос­госон гэдгийг цугласан олонд аргагүй л нэг мэдрүүлж байсан юм.

“Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарт хийгдсэн энэ сайхан бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө санаж сэдсэн, бүтээн байгуулсан юм шүү” гэсэн санааг илэрхийлж байсан. Түүний дараа үг хэлсэн хөрөнгө оруулагч, төслийн удирдагч нарын зэрэг гадаадын хүмүүс ч “Энэ бүтээн байгуулалт монголчуудын нэгэн бахархал байх ётой” хэмээн санал нэгдэж байсан юм.

Нээлтийн ёслолын дараа зочид төлөөлөгчдөд аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулан заавар өгснөөр үйлдэрийн үйл ажиллагаатай танилцах ажил эхэлсэн.
DSC_2224
Шинэ үйлдвэр нь SX-EW технологиор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зэс үйлдвэрлэх энэ технологи нь дэлхий даяар 1980-аад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй технологи гэж тооцогддог, дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа бүх зэсийг 20 хувийг энэ аргаар үйлдвэрлэж байгаа ажээ.

Хүдрийн овоолгоос зэс ялган авах ажиллагаа нь шүлтгүйжүүлэлт, уусган хандлалт, ялгалт буюу электролиз гэсэн үндсэн гурван дамжлагаас бүрддэг байна. Бүдүүн тоймоор хэлбэл, зэсийн хүдрийг тусгай шингэн бүхий уусмалаар угааж, гарсан зэс агуулсан шингэнийг хурааж аваад, 54 ширхэг ялтас бүхий том саванд хийнэ. Улмаар шингэнд нэмэх /+/ цэнэг, шингэнд дүрэгдсэн ялтсанд хасах /-/ цэнэг өгөхөд эерэг, сөрөг цэнэгтэй эд зүйл хоорондоо таталцдаг физикийн хуулиар  уусмал дотор агуулагдсан зэс ялтсанд наалдаж эхэлдэг байна. Ийнхүү наалдсаар тодорхой хэмжээний зузаан болоход салгаж авдаг аж. Гэхдээ хэлэхэд энгийн боловч энэ бүхнийг хийж бүтээхэд асар их бааз суурь шаардагдсан нь бүтээн байгуулалтаас харагдаж байсан. 2010 оны есдүгээр сард  Эрдэнэт УБҮ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2011 оны гуравдугаар сард Бээжингийн Уул уурхай, металлургийн институттэй хамтран ТЭЗҮ-ээ боловсруулж дууссанаас хойш хүчлийн уусмалаар овоолгын хүдрийг бороожуулан уусгах дамжлага, цуглуулах хэсэг ба шимт уусмалын цөөрөм, зэс агуулагч электролитыг уусган хандлах цех, цахилгаан хими буюу электролизийн цехийг барьж байгуулсан байна. Мөн 6КМ, 35 KV-ийн эрчим хүчний шугам, хоёр дэд станц, 1200 м3 хүхрийн хүчил хадгалах сав, 200 метр улт төмөр замын салаа, 2.4 километр урт сайжруулсан зам, уурын зуух бүхий дэд бүтцийг барьж байгуулсан байна.

Биднийг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үед үйлдвэрийн гадаа боож баглан экспортлоход бэлтгэсэн багагүй хэмжээний зэсийг хурааж тавьсан байсан бөгөөд энэ сарын 1-нээс туршилтын журмаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь болохыг албаны хүмүүс танилцуулсан. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдгээр зэсийг анхны экспортод ачих ёслолын ажиллагаа мөн болж өнгөрсөн юм.
9b23439408dbdb55original
“Эрдэнэт” УБҮ-ийн балансын бус хүдрийн овоолгоос байгаль цаг уурын нөлөөлөөр урсан гарсан уусмал нь хүрээлэн буй орчин, тэнд ажиллаж байгаа хүн, мал амьтанд олон жилийн турш сөрөг  нөлөө үзүүлэх эрсдэл агуулж байдаг байжээ. “Ачит Ихт” ХХК нь тэрхүү балансын бус хүдрийн овоолгыг түшиглэн үйлдвэр байгуулж, гарч буй шимт уусмалыг нь эдийн засгийн эргэлтэд оруулснаар хүн малд учруулж байсан эрсдлийг бууруулах, үхмэл байсан хөрөнгөнөөс валют бий болгох ач холбогдолтой ажлыг сэдэж хийж чаджээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид тогтмолжсоны дараа овоолгоос буух үерээс орчин тойрныг хамгаалах далан байгуулах, мөн хур борооны усыг хуримтлуулан үйлдвэрийн үйл ажиллагаанд дахин ашиглах боломжийг бүрдүүлэх зэрэг ажилд нэмэлт хөрөнгө оруулалт хийж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Ийнхүү Уул уурхайн салбарт нэгэн шинэ үйлдвэр үүд хаалгаа нээж, Монгол Улсын хөгжилд өөрийн үүргийг гүйцэтгэхээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. Монгол Улсын маань бахархал болсон “Эрдэнэт” УБҮ мөн нэгэн шинэ үйлдвэрээр хаяагаа тэллээ. Жилдээ 530 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг тус үйлдвэр балансын бус хүдрийн овоолгоо бусад хувийн ААН-үүдэд ашиглуулах замаар хамтарч, орчин үеийн шинэ технологи бүхий үйлдвэрүүд байгуулан төрийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Зэсээр кабель утас, уртасгагч залгуур зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Эрдмин” ХХК нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, жилд 3000 тонн цэвэр зэс гаргаж байгаа бол молибденийн баяжмал боловсруулах “Шим технолоджи” компани үйл ажиллагаагаа жигдрүүлэн өнгөрсөн сард Эрдэнэт хотод нээлтээ хийсэн.

Сая нээлтээ хийсэн “Ачит ихт” ХХК-тай хамтран байгуулсан үйлдвэр нь  жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргах хүчин чадалтай юм. “Ачит Ихт”-ийн ашиглаж буй “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолго нь 65 сая тонн хүдэр, 180 мянган тонн зэсийн агуулгатай бөгөөд одоогийн хүчин чадлаараа 10 гаруй жил ажиллах боломжтой аж. Мөн технологио улам сайжруулж, хүдрээ бутладаг болсон тохиолдолд одоо хаягдаж байгаа хүдрээс ч дахин зэс гаргах боломжтой аж.

DSC_2224Д.Эрдэнэтуяа: Лондоны металлын биржийн шаардлагыг бүрэн хагасан катодын зэс үйлдвэрлэнэ

/"Ачит ихт" ХХК-ийн гүйцэтгэх захирал/
Манай үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн олон жил хуримтлагдсан баланслагдаагүй хүдрийг түшиглэн байгуулагдсан. Жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай, эрчим хүчинд хэмнэлттэй, орчин үеийн технологид суурилсан үйлдвэр.

Үйлдвэрлэсэн зэсээ Лондоны металлын биржид шинжлүүлж 999.99 хувь буюу “А” зэрэглэлд багтах цэвэр зэс үйлдвэрлэж байгаа гэдгээ албан ёсоор баталгаажуулж авсан. Төслийг хэрэгжүүлэхэд манай инженерүүдээс гадна Австрали, Англи, АНУ, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын инженер техникийн ажилтнууд гар бие оролцсон байгаа. Хөрөнгө санхүүгийн тал дээр Монголын “Голомт” банк, Хонконгод төвтэй “Нобле лимитед” групп хамтарч ажиллалаа. Төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан бүх байгууллага, хүмүүстээ “Ачит Ихт” ХХК-ийн бүх хамт олныхоо өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүдээс 20 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн төсөвт зөвхөн 2013 онд 103 сая төгрөг оруулж, 200 гаруй хүнийг байнгын ажлын байртай болголоо. Бид цаашдаа технологио улам сайжруулж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан, аюулгүй ажиллагаатай тэргүүний үйлдвэр болохын тулд хичээж ажиллах болно.

Д.Ганхуяг: Төрөөс явуулж байгаа бодлогод яв цав нийцсэн үйлдвэр үүдээ нээж байгаад баяртай байна    
/Уул уурхайн сайд/
“Эрдэнэт” үйлдвэр бол монголчуудын хувьд хамгийн том брэнд, хамгийн том бахархал юм. Балансын бус овоолго гэдэг бол ашиглагдсан хүдэр гэсэн үг. Энэ онд УИХ-аас батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д ашигт малтмал түүхий эдийг шууд гаргахгүй, аль болох нэмүү өртөг шингээхийг эрмэлзэнэ гэж заасан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” зүгээр хэвтэж байсан энэ овоолгоо эргэлтэд оруулж, “Ачит ихт” ХХК-тай хамтран  цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн явдал нь төрөөс уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, зорьсон зорилгод яв цав нийцэж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст баяр хүргэе.  
DSC_2224
Ханна Баденач: Ийм богино хугацаанд өндөр технологитой үйлдвэр барьж байгуулсан өөр улсыг би мэдэхгүй

/”Нобле групп”-ын Монгол дахь салбарын захирал/
“Нобле лимитед” групп нь олон улсын худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд Fortune Global 500-гийн дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын 76 дугаарт эрэмбэлэгдсэнтомоохон компани юм. Монголд 2010 онд салбараа нээснээс хойш амжилттай ажиллаж байна. бидний хувьд Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх маш их сонирхотой байдаг. Үүний нэг нь “Ачит Ихт”-компанийн катодын цэвэр зэсийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт юм.

Анх “Ачит Ихт”-ийн төсөлтэй танилцаж байхад нэг зүйл нь бидэнд маш их таалагдсан. Тэр нь юу вэ гэвэл, Монголын нэрийн хуудас болсон, дэлхийн хамгийн том 10 үйлдвэрийн нэг “Эрдэнэт”-тэй хамтарсан, мөн хийх гэж байгаа ажил нь тов тодорхой байсан явдал юм. Үйлдвэр баригдсан энэ газар дөрөвхөн жилийн өмнө ирэхэд юу ч байгаагүй. Гэтэл ахар богино хугацаанд орчин үеийн ийм сайхан үйлдвэрийг байгуулж чаджээ. Ийм богино хугацаанд үүн шиг үйлдвэр байгуулсан өөр улсыг би мэдэхгүй. Магадгүй дэлхийд анхны тохиолдол байх. Бид үүрэг зорилгоо ухамсарласан “Ачит Ихт” шиг компаниудтай цаашид хамтарч ажиллах сонирхолтой байна.

Ц.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэр жилээс жилд өргөжин тэлж байна    

/”Эрдэнэт” УБҮ-ийн захирал/
“Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь биелүүлж явна. Тухайлбал, үйлдвэрийн ээлжит өргөтгөл 2015 оны эхээр ашиглалтад орсноор жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болох юм. Гэхдээ бид зөвхөн өөрсдөө өсч томрохоос гадна, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлийн бусад ААН-үүдтэй хамтран ажилласаар ирлээ. Манай овоолгыг түшиглэн байгуулагдсан, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо анхдагч болох “Эрдмин” ХХК 17 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бол өнөөдөр “Ачит Ихт” ХХК хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад өгч байна. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан “Ашигт малтмалыг аль болох цэвэршүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлохыг эрмэлзэх, хүдрийг сорчлон ашиглахгүй байх” зэрэг тулгуур үзэл баримтлалыг биелүүлсэн ийм үйлдвэр нэгээр нэмэгдэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол Улсын хувьд чухал үйл явдал юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (222.106.184.11)
    Авгай нь үйлдвэрээ нээгээд л нөхөр нь бичлэг хийгээд ил цагаан сайхан ч юм уу.
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (49.0.133.185)
    elbegiin buziness amjilttai yavna
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (101.71.243.139)
    tsagaan guain biznes amjilttai bga yum bz dee?...
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 23 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    15 цаг 58 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    16 цаг 6 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 8 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    16 цаг 32 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    16 цаг 48 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 9 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 20 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    18 цаг 38 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 10 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    19 цаг 35 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    19 цаг 45 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 50 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 21 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 24 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    20 цаг 41 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 16 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    22 цаг 40 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    23 цаг 21 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    23 цаг 41 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК