Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Б.Ганболд иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсов

2014-10-27
0
ЖИРГЭХ

 20141027seoul   Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас Солонгос дахь монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв.

ЭСЯ-наас хагас жил тутам зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Солонгос дахь монгол иргэдийн холбоо, Оюутны холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Солонгост төгсөгчдийн холбоо болон Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагууд, мөн МGL радио, “МоСо” сонин зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Элчин сайд Б.Ганболд уулзалтын эхэнд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, ирэх онд болох дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, мөн өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтын талаар мэдээлэв.

Уулзалтын үеэр манай иргэдийн аж байдал, тэдний эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцлийг сайжруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулав. Элчин сайд, БНСУ-д удаан хугацаагаар оршин суугаа болон тус улсад зорчиж байгаа манай иргэдийн тоо буурах хандлагатай байгаа хэдий ч манай иргэдийн БНСУ-д гэмт хэрэг үйлдэх, тус улсын хууль дүрмийг зөрчих явдал тоон үзүүлэлтээр буурахгүй байгаад анхаарал хандуулах ёстойг тэмдэглэв. Энэ талаар ЭСЯ тухайлбал гэрээний ажилчдад Солонгост ирэхэд нь тусгайлан яриа хийж, зөвлөгөө өгөх болсныг онцлов.

Мөн монгол иргэдийн Солонгост зорчих визийн нөхцлийг сайжруулах чиглэлээр барьцаа мөнгийг болиулах, бүрдүүлэх бичиг баримт, визийн материалыг хянах хугацааг богиносгох, визтэй иргэдийг хил дээрээс буцаахгүй байх талаар солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллаж, ахиц гаргаж байгааг дурдав. Солонгосын талаас визийн нөхцлийг хөнгөвчлөхөд манай иргэд БНСУ-ын хууль журмыг зөрчихгүй байх явдал үндсэн нөхцөл мөн хэмээн Элчин сайд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ЭСЯ-наас Эбола вирусын халдвараас сэргийлэх, энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсний зэрэгцээ иргэдэд энэ талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй шуурхай хүргэхэд монгол иргэдийн нийгэмлэг, холбоо, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож ажиллахыг хүсэв.

Элчин сайд Солонгос дахь манай иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч байгаа асуудлуудыг төр засгийн сонорт хүргэхэд иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагууд “холбогч гүүр” болж ажиллах ёстойг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтанд оролцогчид ЭСЯ-тай ажил хэргийн холбоогоо цаашид улам  өргөжүүлж ажиллахаа илэрхийлж, харилцааны 25 жилийн ойгоор өөр өөрсдийн чиглэлээр Монгол Улсаа сурталчлах арга хэмжээ зохиож ажиллахаа илэрхийлэв.

Тэдний зүгээс Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүд үндэсний хэл, соёлоо эзэмших боломжийг бүрдүүлэх, мөн Солонгост суралцаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангах, оюутнууд дадлагын ажил хийх тал дээр ЭСЯ-наас зохих дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.

Мөн Солонгост эмчилгээгээр ирж байгаа монголчуудад орчуулга хийж байгаа байдалд анхаарах, чанарыг сайжруулах шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, энэ талаар ЭСЯ-тай хамтран орчуулагчдын сүлжээ байгуулах, семинар зохион байгуулахаар тохиров.

БНСУ-ын албан ёсны мэдээгээр 2013 онд манай улсын 55198 иргэн Солонгост эмчилгээ, оношлогоо хийлгэсэн ба үүнээс 12034 иргэн эмчилгээний визээр ирж нийт 30 гаруй сая ам.долларыг эмчилгээ, оношлогоонд зарцуулсан байна.       

ЭСЯ-наас монгол иргэдтэй хийсэн энэ удаагийн уулзалт “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтын мөрөөр Солонгос дахь монголчуудын нийгэмлэг, холбоод хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон  ач холбогдолтой болов.     

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    11 цаг 47 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    12 цаг 22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    12 цаг 30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    12 цаг 32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    12 цаг 56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    13 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    13 цаг 33 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 цаг 44 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    15 цаг 2 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    15 цаг 34 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    16 цаг 9 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    16 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 45 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    16 цаг 48 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    17 цаг 5 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    17 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    19 цаг 4 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    19 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    20 цаг 5 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК