Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболдоор дамжуулж төрд дайсан Сүхбаатарчуудын үг

2014-10-30
0
ЖИРГЭХ
Сүхбаатар яваад ирлээ. Тэнд түймэр их гарчээ. Ойрдоо 60 гаруй хээрийн түймэр гарч, багагүй хэмжээний хохирол амсч буйг нутгийн иргэд хэллээ. Сумдад гал сөнөөгчгүй учир сургуулийн багш, цагдаа гээд голдуу төрийн албан хаагчид дайчилгаанд явдаг гэнэ.
    IMG_0447Сүхбаатар яваад ирлээ. Тэнд түймэр их гарчээ. Ойрдоо 60 гаруй хээрийн түймэр гарч, багагүй хэмжээний хохирол амсч буйг нутгийн иргэд хэллээ. Сумдад гал сөнөөгчгүй учир сургуулийн багш, цагдаа гээд голдуу төрийн албан хаагчид дайчилгаанд явдаг гэнэ. Намар орой энэ цагт хуурай өвсөнд гал авалцсан л бол дийлддэггүй бололтой. Хүн амьтан, гэр орноо л галд алдчихгүй бол дүүрсэн хэрэг гэх хүн бишгүй таарав. Шууд л түймэр бичсэн нь Баяраа хүүтэй холбоотой. Тэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын арван жилийн сурагч. Хотоос дарга ирсэн сургаар харах гээд Соёлын төв рүү ирсэн юм байна. Ойр зуурын яриа өдлөө. Өчигдөр багш нь түймэр унтраах гэж явсан болохоор өнөөдөр хичээл ороогүй гэнэ. Хүүд иймэрхүү өдрүүд гоё гэнэ. Сүүлийн үед сумаас нь нэг бус айл аймгийн төв рүү, эсвэл хот руу шилжжээ. Баяраагийн найз ч явчихсан аж. Бид хоёрын яриа ингээд өндөрлөв.

    Хүүгийн харах гэж ирсэн дарга нь УИХ-ын гишүүн Сү.Батболд. Тэрээр "Ардын нам ард түмэнтэйгээ хамт аян"-ны хүрээнд уугуул нутагтаа ажиллахаар ирсэн нь энэ. Сүхбаатарт ирээд эхлээд Түмэнцогт сумын Соёлын төвийн байранд иргэдтэй уулзалт хийлээ. Гол нь ард түмнээ сонсох, тэдний үгийг төрд хүргэх зорилготой гэж гишүүн тайлбарлаж байв.

    Түмэнцогт сумын хувьд хуучин сангийн аж ахуй байсан газар. Нэгдэл энэ тэр байгаагүй болохоор өмч хувьчлал бараг болоогүй шахуу. 3000 хүрэхгүй цөөхөн хүн амтай болохоор амьжиргааны төвшин ч нэлээд доогуур байдаг бололтой. Уулзалт дээр нэг өвгөн саналаа хэлсэн нь санаанаас гарсангүй. Эдний сумын төв 10 гаруй дэлгүүртэй юмсанж. Цаг муудахын хэрээр худалдагч нар сайхан ааштай болсон гэнэ. "Манайхаас бараа ав, зээлээд ч хамаагүй ав л даа" гээд дэлгүүрийн эзэд уралддаг болсон аж. Бодох нь ээ бэлэн мөнгөөр бараа авах хүн цөөрсөн юмуу даа.

    Ер нь бол улстөрчид МАН, АН-аараа талцаж нэг нь амьдрал муу байгааг, нөгөө нь дажгүй байгааг хэлсээр ирсэн. Түмэнцогтынхны хувьд эхний хэсэгт нь багтахаар санагдсан. Малтай иргэдийн хувьд ч яах вэ, малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулаад аваад явчихаж байгаа бололтой. Харин төрийн албан хаагчид, тэтгэврийн хөгшдийн хувьд байдал хүнд болжээ. Багш Оюун саналаа хэлж байна. "Амьдрал хаа сайгүй л тааруу байна. Сумынхан хот руу их нүүх боллоо. Манай сургууль 700 гаруй сурагчтай байсан. Одоо шилжсээр 400 гаруй хүүхэдтэй л болсон.Төрийн бодлого гэж алга. Ер нь төсөв хүндэрсэн юм уу яасан юм бэ. Багш нарын үндсэн цалинг л олгож байгаагаас бус, бусад нэмэлтийг өгөхөө болиод хэдэн сар боллоо. Дээр нь багш нар хичээлдээ хэрэглэх компьютер, принтер, цаас зэргийг цалингаараа авч байна. Хөдөөнийхөн гэж зээлээс зээлийн хооронд л амьдардаг хүмүүс боллоо" гэв. Насаараа багшилж, гавьяат болтлоо зүтгэсэн ахмад багштай санал нийлэх хүн олон байв. Тэдний сургуулийн захирал ч бас төр нь өөрөө шахаа хийгээд байгааг зогсоомоор байна гэлээ. Учир нь, БШУЯ-наас сурагчдаа дүрэмт хувцасаар ижилсүүл гэж сургуулийн захиргааг шахжээ. Сургуулийн захиргаа нь хүүхэддээ форм авч өг гэж эцэг, эхийг шахсан байна. Гэтэл улсаас ав гэсэн өнөөх форм нь чанар муу, урагдах нь амар болохоор эцэг, эхчүүд эргээд муу хувцас шахлаа гэж сургуулийн удирдлагыг шахаж байгаа гэнэ. Иймэрхүү шахсан, шахуулсан юм орон нутагт бишгүй гэх.

    Ажлын байр нэмлээ л гэж яриад байдаг. Амьдрал дээр төрийн албан хаагчдын тоо л хэдээр нэмэгдэж байна гэж Түмэнцогтын иргэн Төмөрөө гуай хэлсэн. 2012 онд 91 төрийн албан хаагчтай байсан бол одоо 130 гаруй хүн төсөвт  байгууллагад ажиллаж байгаа гэнэ. Иргэд үүнийг эсэргүүцэж байна лээ. Төрийн албан хаагч нэмэхийг ажлын байр бий болгосон гэж үзэхгүй. Сонгуулиар солигддоггүй ажилтай л болмоор байна гэж уулзалтын үеэр хэлсэн. Ингэж хэлсэн нь улстөржилт, намаар талцдаг байдал суманд ч сүүдрээ тусгасан бололтой юм.

    Амьдрал нь ядруухан ч, мэдээллээр бол хөдөөгийн иргэд "баян" байна. Мэдэхгүй юм, асуухгүй юм гэж алга. Улстөрчид гэж орой болгон зурагтаар хэрэлдсэн хүмүүс л байх юм, улс орноо хөгжүүлэх цаг хэзээ нь гаргаад байна аа гэх өвгөн таарав. "Чингис" бондын зарцуулалт, улсын өрийн тааз, төсвийн гүйцэтгэл, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гээд сонирхохгүй сэдэв гэж тэдэнд алга. УИХ-ын гишүүн Сү.Батболд ирсэн нь тэдэнд бүр ч сонирхолтой байсан бололтой. Өмнөх Ерөнхий сайдаас одоогийн Ерөнхий сайдын явуулж буй бодлогыг асуух гэж тэр л дээ. Энэ засгийн хувьд Сү.Батболдын Засгийн газраас даруй тав дахин их төсвийн эрх мэдэлтэй байжээ. Гишүүний өөрийнх нь хэлсэн статистик иргэдэд их сонин санагдах шиг болсон. Учир нь, Сү.Батболдын Засгийн газар 4 их наяд төгрөгийн л төсвийн зардалтай байсан гэнэ. Харин Н.Алтанхуягийн хувьд зөвхөн төсвийн зарлага нь л 7 их наяд төгрөг. Бараг хоёр дахин их гэсэн үг. Дээр нь "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 3 их наяд төгрөг, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн 4 их наяд төгрөг, "Самурай" бондын мөнгө, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар гээд тоочвол Н.Алтанхуягийн танхимын зарсан мөнгө их. Тав дахин их санхүүгийн боломжоор хүрсэн үр дүн нь харамсалтай нь бага бололтой. Н.Алтанхуягт 2008-2009 оны хямралын дараа хасах руу орчихоод байсан эдийн засгийг 17 хувийн өсөлттэй болгоод өгсөн хүн нь Сү.Батболд өөрөө. Гэтэл хоёрхон жилийн дотор эдийн засгийн өсөлтийн хурд 5 хувь болтлоо саарж, инфляц нийлбэрээрээ 42 хувьд хүрчээ.

    Инфляц нь ингэж өссөн хэрнээ иргэдийн цалин, тэтгэвэр олигтой нэмэгдээгүйг иргэд ч хэлж байна. Дээр нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн бол яагаад уут нь 14500 төгрөг байсан гурил 28000 төгрөг болов гэж Түмэнцогтынхон асууж байна лээ. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд ирэх оны төсвийг хэлэлцэж буй энэ үед МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавьж буйгаа хэлэв. Хөдөөгийнхөн сонирхдог нэг сэдэв нь оюутны сургалтын төлбөр ба тэтгэлэг. Ирэх оны төсвийн төсөл дээр оюутнууд дундажаар 2.8 оноо авч байж тэтгэлэгээ авахаар зохицуулж төсөв зохиож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, энэ босго оноонд хүрээгүй бол 70 мянган төгрөгийн тэтгэмжээ авч чадахгүй гэсэн үг. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгааг Сү.Батболд гишүүн хэлэв. "Оюутнуудад босго оноо тавьж болно оо. Гэхдээ энэ оноондоо хүрэхгүй бол үндсэн тэтгэлэгээ аваад, үүнээсээ илүү гарсан бол нэмэлт урамшуулал олгох хэрэгтэй" гэж байв. Мөн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр хэдхэн компанид олгосон 4 их наяд төгрөг нь иргэн бүртээ таван жил тасралтгүй 21 мянган төгрөг тараах хэмжээний мөнгө юм байна. Энэ харьцуулалтыг сонссон иргэд "Үр дүнгээ өгөөгүй үнэ тогтворжуулах хөтөлбөрийн оронд иргэддээ энэ мөнгөө өгөхгүй" гэж байна лээ.

    Орон сууцны асуудал мэдээж иргэдийн олонхийн сонирхлыг татаж байв. Байрны зээлд хамрагдахын тулд байр авахааргүй баян гэдгээ банкинд нотлох гэж яваа хүн Улаанбаатараар дүүрсэн. Суманд бол найман хувийн зээлийн сураг чимээ л байгаагаас авчихсан хүн, авах учраа олчихсон иргэн байхгүй бололтой.

    Түмэнцогтынхонтой уулзсан Сү.Батболд гишүүний дараагийн зогсоол нь Мөнххаан сум. Сумын нэг иргэнээс асуухад "Манайх баян сум" гэх. 60 гаруй дэлгүүр эгнэчихсэн нь үүнийг илтгэх аж. Бусад сумаа бодвол иргэдийнх нь амьжиргааны төвшин арай дөнгүүр гэж нутгийнхан өөрсдөө ч хэлж байна лээ. Гэхдээ сумын Соёлын төвийн байрнаас эхлээд л тэнд төрийн шийдэх ёстой ажлууд овоорчихож. Шал нь цөмөрчихсөн, хана нь хагарчихсан, тааз нь нурчихсан ийм л соёлын төвтэй бөгөөд сумын Засаг дарга нь төсөвгүй болохоор "Хөөсөөр халхалж байгаад өвөлжчихъе" гэж клубийн эрхлэгчдээ үүрэг өгчээ. Цаг орчмын уулзалт хийх зуур л зарим хүн гадаа гарч дулаацчихаад орж ирж байсан гэхээр ямархуу хүйтэн байсан нь ойлгогдох биз.

    Ямар боловч Түмэнцогт, Мөнххаан суманд ажилласан УИХ-ын гишүүн Сү.Батболд иргэдэд цаг үеийн мэдээлэл өгч, иргэдийн төрд дайх үгийг сонсоод ирлээ. Сөрөг хүчний хувьд МАН-д хамаатай захиас, эрх баригчдад дайж явуулсан үгсийн аль алийг нь тэрээр хотод "авчирлаа". Газар дээр нь ч бас зарим асуудлыг шийдэв. Түмэнцогт сумын МАН-ын байрны засвар, Мөнххааны намын байрны тоног төхөөрөмжийг хувиасаа шийдсэн зэргийг энд дурдаж болох юм.  

Эх сурвалж: Үндэсний шуудан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    11 цаг 47 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    12 цаг 22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    12 цаг 31 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    12 цаг 33 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    12 цаг 56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    13 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    13 цаг 34 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    14 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    15 цаг 3 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    15 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    15 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    16 цаг 10 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    16 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 45 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    16 цаг 49 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    17 цаг 6 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    17 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    19 цаг 5 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    19 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    20 цаг 5 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК