Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд шалгалт хийлээ

2014-10-30
0
ЖИРГЭХ

МХЕГ    2013 онд хийсэн хяналт шалгалтаар дунд, их эрсдэлтэй дүгнэгдсэн өлөн гэдсэнд анхан шатны боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн мөрдөлтөнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж эрсдэлийг бууруулахад шалгалтыг наймдугаар сарын 4-ноос есдүгээр сарын 25-нд хяналт шалгалт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтанд “Батзагд”, “Энисервис”, “Оргил таванд”, “Баатар цэцэг”, “Цээжин”, “Голден гоат”, “Гуфран  энд Гунуа” ХХК гэсэн долоон ААНБ, нэг иргэнийг хамруулан Үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлага, Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага, Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага, Түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын хэрэгжилт зэрэг асуудлаар шалгалаа. 

Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэр, цехүүдийн үйлдвэрлэлийн дамжлага бүр нь вандан, тавиураар хангагдсан, зэвэрдэггүй, цэвэрлэж угаах, халдваргүйжүүлэхэд хялбар зориулалтын хуванцар материалаар хийгдсэн сав суулгыг хэрэглэж хэвшсэн ба “Оргил таванд” ХХК, “Энисервис” ХХК нь БНХАУ-ын өлөн гэдэс хусагч шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хяналт шалгалатд хамрагдсан үйлдвэр, цехийн нийт ажилчдын 25.7 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс “Голден гоат” ХХК нь ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан байна. Өлөнгийн үйлдвэр, цехийн ажилчид нь хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогт тохирсон ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, угаалгын газартай, угааж цэвэрлэх тоног хэрэгслээр хангагдсан боловч үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлийн сургалт зохион байгуулах ажил хангалтгүй хийгдсэн байна.

Анхан шатны боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд нь бэлэн бүтээгдэхүүний торх, баглаа, боодол, уут зэргийг цагаан гэдсээ нийлүүлдэг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжүүдээс лабораторийн шинжилгээ хийлгэсэн бичигтэйгээр хүлээн авч шаардлага хангасан хаяг шошгын хамт үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь өлөн гэдэс хүлээж авах, боловсруулах, хадгалах дамжлага бүр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрэлцэхүйц хэмжээний ажлын талбайтай, тоног төхөөрөмжийг зөв байрлуулсан, бүтээгдэхүүн, түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй боловч мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөцгүй, дотоод хяналт хангалттай хийгдэхгүй байна.

Өлөн боловсруулах үйлдвэрүүдэд сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчин бүртгэгдээгүй байна.

Хяналт шалгалтын явцад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

1.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдсэнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, авсан ч товчооны байцаагч нараар хянуулж баталгаажуулаагүй, гэрчилгээг архивлаж  бүртгэлжүүлээгүй,

2.“Гуфран энд Гунуа”, “Бат Загд”, “Оргил таванд, “Баатарцэцэг”, “Цээжин” ХХК хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, дотоод хяналтын бүртгэл, тэмдэглэл хөтлөөгүй,

3.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдэс хадгалах зориулалтын агуулах, байргүй,

4.”Баатарцэцэг”, “Цээжин” ХХК-ууд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бүртгэл хөтлөөгүй, ариутгалын акт, баримт бичгийн бүрдүүлэлтгүй,

5.“Оргил таванд” ХХК-ны үйлдвэрийн байрны тааз, хана нь хөгц ургаж мөөгөнцөртсөн, ажлын байранд агааржуулалтын систем хангалттай ажилладаггүйгээс их хэмжээний уур, чийг ялгарсан, үйлдвэрийн  технологийн хэрэгцээт халуун ус, даралтат хоолойгоор шүршиж угаах боломжгүй, ундны усны шаардлага хангасан усыг хэрэглээгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, бүрхүүлгүй, цонх торон хаалтгүй ,

6.”Цээжин” ХХК-ны барилга байгууламж нь зориулалтын зураг төслийн дагуу баригдаагүй,

7.”Баатарцэцэг” ХХК, “Бат-загд” ХХК-ийн өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд хуульд заасны дагуу ажил   эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй,

8.Ажилчдын нийгмийн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулж мөрдүүлээгүй.

9.Ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй

10.Үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг тогтмол ариутгаж бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй, мэргэшсэн хүний нөөцгүй, ажилчдад зориулан сургалт зохион байгуулаагүй, дотоод хяналтыг тогтмолжуулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт, шалгалтын явцад өлөн гэдэс боловсруулах “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, “Цээжин”, “Батзагд”, “Голден гоат” ХХК-ийн үйлдвэр, цехийн бохир уснаас дээж авч НМХГ-ын лабораторид 3 үзүүлэлтээр  шинжлүүлэхэд үйлдвэрүүдийн бохир усанд агуулагдаж байгаа химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тул улсын байцаагчийн 9 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлж, бохир усыг давтан шинжилгээнд хамрууллаа. Давтан шинжилгээгээр “Цээжин” ХХК-ниас бусад компанийн ус шаардлага хангаж  байгаа дүн гарсан байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Хүнсний тухай” хуулийн 10.1.2, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 5.1.2, ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2 зөрчсөн “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, ”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин” ХХК-д улсын байцаагчийн 23 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, энэ 4 компанид ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 заалтыг үндэслэн тус бүр 250.0 мян.төг нийт 1.0 сая. төг-ийн торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулав.

Хяналт, шалгалтын явцад иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн  хүсэлтийн дагуу ”Арвай цэцэг” ХХК, ”Хос хийморь” ХХК, иргэн С.Алтанцэцэгийн өлөнгийн цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2, ”Ариун цэврийн тухай” хуулийн 17.1.1,17.1.4 заалт, ”Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 52.5 заалт, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10.1.3 заалтуудыг тус тус зөрчсөн тул үйл ажиллагааг актаар түр зогсоож “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 дэх заалт, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 28 дугаар заалт, ”Төрийн хянан шалгалтын тухай” хуулийн 16.1.3 заалтыг тус тус үндэслэн 1810.0 мянган төгрөгийн торгууль  ногдуулж, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8.6 заалтыг үндэслэн 12201.9 мян.төг-ийн өлөн гэдэс, гүзээ, дайвар бүтээгдэхүүнийг “Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар  эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д холбогдох материалын хамт хүргүүлж ажиллав.

Дүгнэлт

1.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгч, умбуур бодисын /жинлэгдэгч бодис/ хэмжээ төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарч байгаа нь үйлдвэрийн бохир усны гарах хоолойны ариутгал цэвэрлэгээ муу, шүүлтүүр суурилуулсан эсэхээс шалтгаалж шинжилгээний үзүүлэлтүүд хангалтгүй гарч байна.

2.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эд бэлтгэхдээ гэрээт нийлүүлэгчээс мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүйгээр хүлээн авах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь малаас хүнд дамжин халдварладаг халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлж байна.

3.Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг тооцоход хамрагдсан 7 үйлдвэрийн эрсдлийн түвшин үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлагаар 19.6, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлагааар 15.5, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 22.6, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлагаар 25.7, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлагаар 18.1, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагаар 45.7 хувийн дундаж эрсдэлтэй тогтоогдож  “Цээжин”, “Оргил таванд”, “Баатар цэцэг” ХХК  зэрэг 3 аж ахуй нэгж дунд, ”Батзагд”, “Голден гоат”, ”Гуфран энд гунуа”, “Энисервис” ХХК зэрэг 4 аж ахуй нэгж тус тус бага эрсдэлтэй дүгнэгдлээ.

4.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар 2013, 2014 онд  хяналт шалгалтанд давтан хамрагдсан аж ахуй нэгжүүдийг эрсдэлийн үнэлгээгээр харьцуулахад үйлдвэрийн барилга байгууламжийн  үндсэн шаардлага 14.1, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага 16.8, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 13.5, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага 13.6, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах ш

Шаардлага 30 хувиар өсч, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага 36.9 хувиар буурсан  байна.   

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 35 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    11 цаг 9 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    11 цаг 18 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 20 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 43 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 59 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 21 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 32 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 50 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 22 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 46 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 57 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    15 цаг 1 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 33 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 36 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 53 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 27 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 52 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 32 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 52 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК