Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т. Ням-Очир: Одоо та нар бага ангийн хичээлд нэг сууж үзээрэй

2014-11-05
0
ЖИРГЭХ
2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрий хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.


20141104_120407(0)2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрий хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-    Бага боловсролын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр сар өнгөрлөө. Хэрэгжилт ямархуу байна даа?


-  Юуны өмнө энэ хөтөлбөрийг маш системтэй, бэлтгэл ажлаа маш сайн хангаж хийсэн шинэчлэл гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр 2012-2013 оны хичээлийн жилд яам бодлогоо тодорхойлсон. Түүнийхээ дараа лаборатори сургуулиудаа сонгоод хөтөлбөрөө бүтэн жил туршсан. Ингээд 2014-2015 оны хичээлийн жилд орон даяар бүх сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол маш их зохион байгуулалт сайтай, багш нэг бүр, удирдлага нэг бүр бэлтгэлтэй байсан. Дээр нь удирдлага зохион байгуулалтын хувьд бүгд их цэгцтэй явж байгаагаараа их давуу талтай. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн эхний улирлын байдлаар маш сайн гарч байгаа. Хүнд их хүрч байгаа. Багш, эцэг эхчүүд их дэмжиж байгаа.

-    Үр дүн гарч байна гэлээ. Жишээ нь яг ямар үр дүн үзүүлж байна вэ?


-   Багш болгон хичээлээ төлөвлөдөг, бэлтгэдэг, хичээлээ сайн явуулах хүсэл эрмэлзэлтэй, зөв хандлагатай болж төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл багш ажлын найман цаг, долоо хоногийн 40 цагийг яаж үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэгт санаа сэтгэлээ зориулдаг болсон. Манай хэлтэс дүүргийнхээ 50 багшийн 50 хичээлд сууж үзсэн. Ингэхэд 50 цагийн хичээлийн 81 хувь нь маш сайн үр дүнтэй буюу яг бидний зориод байгаа агуулга, арга зүйд нийцсэн сайн хичээл боллоо гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл тэр хичээлүүд дээр хүүхдийн хичээл дэх оролцоог бүрэн хангаж чадаж байна. Хүүхдүүд хичээлдээ идэвхтэй, дур сонирхолтой оролцож байна. Хүүхдүүд өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болсон нь харагдлаа. Өөртөө итгэлтэй болсон хүүхэд юуг ч сурч, хийж чадна шүү дээ. Багш нар маань ч хичээлээ хэрхэн явуулах, хүүхдүүддээ хэрхэн сонирхолтой аргаар ойлгуулах вэ гэдэг учраа олчихсон байна. Одоо аль ч сургуулиар хамаагүй явж ороод, бага ангийн хичээлд суугаад үзээрэй. Хичээл, хичээлийн явц, сурагчдын хичээлдээ хандах хандлага бүгд өөрчлөгдсөн байгаа. Энэ бол зөвхөн хоёр сарын хугацаанд буюу эхний улиралд гарч байгаа үр дүн. Тэгэхээр дээр дурдсан 81 хувийн амжилт эхний хагас жилийн байдлаар 100 хувь болгоно гэж зорьж, багш нартаа зөвлөж, чиглүүлж ажиллаж байна.

-    Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна уу?

-   Мэдээж боловсролын салбарын гол үйл ажиллагаа бол яг тэр нэгж дээр, нэгж удирдаж байгаа удирдлагаас маш их хамааралтай нь энэ шинэчлэлийн явцад харагдаж байна. Удирдлага ямар байгаагаас, түүний ажилдаа хэрхэн хандаж байгаа, шинэ мэдээллийг хэрхэн хүлээж авч байгаа зэргээс шууд хамаарч байна. Тиймээс бид сургуулийн удирдлагуудтай маш сайн хамтарч, ойр ажиллаж байна. Хоёрдугаарт, анги дүүргэлт байна. Манай дүүргийн зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа. Хэдийгээр яамны зүгээс сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх тооцоо судалгаа гаргаж, ажлууд эхлүүлсэн ч төрөөс хангалттай төсөв баталж өгдөггүй. Дээр нь газар олддоггүй гэх мэт асуудлууд үүсдэг. Гэсэн ч энэ бол зөв хүн төлөвшүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд үүссэн ноцтой хүндрэл биш. Энэ бол цаг хугацааны л асуудал.

-    Танай дүүрэг хэдэн бага ангийн багш, сурагчтай вэ?


-    Нийт 345 бага ангийн багш, 1420 орчим бага ангийн сурагчид байна.

-  Эдгээр багш нар бүгд хөтөлбөртэйгөө танилцаж, сургалтуудад хамрагдсан байх. Шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр багш бүр ямар бодолтой байгаа бол? Бүгд дэмжиж, хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа болов уу?

-  Манай дүүргийн 345 багшийн 99,3 хувь нь бага боловсролын цөм хөтөлбөрийн арга зүйн сургалтанд суусан. Тийм болохоор бид давхар орон нутагтаа сургалт явуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй яамнаас багш нараа хангалттай бэлтгээд өгсөн юм чинь. Багш нар бүгд салбарынхаа бодлого чиглэлийг дэмжиж, дуу нэгтэй ажиллаж байгаа. Одоо бэлтгэгдээд ирсэн багш нараа зөв чиглүүлэх, зөв зохион байгуулах асуудал л байна.

-    Цөм хөтөлбөр хэрэгжээд хоёр сар өнгөрлөө. Багагүй үр дүн гарсан юм байна. Одоо цаашид яаж ажиллах вэ?

-   Хамгийн гол нь хичээл л юм байна. Бүх бодлого хичээл дээр зангидагдана шүү. Бүх дэмжлэг хичээл дээр байна шүү. Тэгэхээр бид бүгд нийлээд хичээлийн соёлыг төлөвшүүлье, хичээлээ мундаг явуулдаг багш нартай болъё, сайн багш нарын нөөц бүрдүүлье. Тэгээд хичээл сайхан байх юм бол бүх юм сайхан болох юм байна. Бүх төрийн бодлого хичээл дээрээс эхэлдэг систем рүү орчихлоо. Хичээл, хичээл бас дахин хичээл. Хичээлээ л хүртээмжтэй сайн болгохын төлөө ажиллана даа.  
Л.Цог
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.122.4)
    чадваргүй, сэтгэлгүй шударга биш багш нар олон байна шүү дээ. сургуулиудад үе үе аттестачлал хийж байгаачээ
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    9 цаг 22 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    9 цаг 57 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 6 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    10 цаг 8 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    10 цаг 31 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    10 цаг 47 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    11 цаг 9 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    12 цаг 20 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    12 цаг 38 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    13 цаг 10 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    13 цаг 34 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    13 цаг 45 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    13 цаг 49 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    14 цаг 20 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    14 цаг 24 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    14 цаг 41 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    15 цаг 15 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    16 цаг 40 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    17 цаг 20 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    17 цаг 40 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК