Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийжээ

2014-11-14
0
ЖИРГЭХ

МХЕГ    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээ, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт, хяналт шинжилгээ, тандалт судалгааг зөвлөн туслах үйлчилгээг хоёрдугаар сарын 10-наас аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэв.

2014 онд аймаг, нийслэлийн хэмжээгээр нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч үүнээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газрууд, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар тус тус хамрагдсан.

Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн,  дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59 тохиолдол (76%), нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол (24%) бүртгэгдсэн байна. 2004-2014 онд хоолны хордлого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгджээ. 2014 оны эхний 8 сарын байдлаар нийт 7 удаагийн дэгдэлтэнд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад 4 удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой 2 тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн байна.

Тандалт судалгаанд хамрагдсан нийт 38 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 12 буюу 31,5 хувийн шошгонд олон улсын Е кодыг бичсэн /”Чили” соус, “Мөөгтэй” цуу, “DBL” исгэгч, Орос, Польш улсын хоол амтлагчууд/, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Япон, Итали, Малайз, Америк, Энэтхэг улсуудаас импортолсон байна. Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг хоолны технологийн картад дутуу тусгасан, баримжаагаар хэрэглэдэг, зарцуулалтын бүртгэл хөтөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгаагүй байна.

Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 58,0 хувь нь ажиллагсад хувцас солих өрөө /шүүгээ/-гүй гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, 62,0 хувь хүнсний агуулахгүй, 63,0 хувь бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэргээр нийт 64 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 62 хувь технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгээр 523 газрын 43,0 хувь агааржуулалт, 31,0 хувь гэрэлтүүлэг, 45,0 хувь чийглэгийн хэмжээ зохих норм хангаагүй, эдгээрийн 36,1 хувь их, 41,8 хувь дунд, 22,1 бага эрсдэлтэй үнэлэгдсэн, нийт давхардсан тоогоор 4396 зөрчил, эдгээрийн 75,0 хувьд ажлын байрны ариун цэврийн шаардлага хангагдаагүй дүнтэй байна.

Шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдал:

Хамрагдсан нийт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 693 буюу 48,8 хувь, үүнээс хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрууд 100,0 хувь эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, зориулалтын бус ажлын байртай, хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрын 330 буюу 63,0 хувь хоол үйлдвэрлэлийн туслах өрөө тасалгаагаар хангагдаагүй, бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг, 335 буюу 23,6 хувь нь ажиллагсдын хувцас солих өрөө /шүүгээ/ байхгүй, 796 буюу 66 хувь хоолны газар технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулан дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 51,3%, Архангай 26,3%, Ховд 19% г.м/

Нийт хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газруудын 64,0 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 47,8 хувь цэвэр, бохир усны төвлөрсөн болон хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй; /нийслэлд 52,2%, Булган 42,9%, Хэнтий 89,3% цэвэр ус, бохир ус зайлуулах хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй г.м/

Нийт хамрагдсан хоолны газрын 689 буюу 48,3 хувь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, 561 буву 39,5 хувь агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй; /нийслэл 33,5%, Архангай 3,6%, Өвөрхангай 62,7% мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, г.м/

Гар угаах цэгүүд халуун хүйтэн устай, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага нийт хамрагдсан хоолны газрын 924 буюу 65,0 хувьд хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах цэг 582 бюу 39,1 хувьд байхгүй, гар хатаагч эсвэл гар арчих цаасан салфетка 712 буюу 50,1 хувьд хангагдаагүй; /нийслэлд 57,3%, Дархан-Уул 31,2%, Дорноговь 14,2% гар угаах цэгүүд халуун хүйтэн ус, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага хангаагүй г.м/

Хамрагдсан нийт хоолны газруудын 382 буюу 26,9 хувь болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хөргөх төхөөрөмжид хадгалдаггүй, 357 буюу 25,1 хувь амьтан ургамлын гаралтай хүнс, түүхий эдийг хөргөгчид таглаагүй саванд нэг дор хамт хадгалдаг, хяналт шинжилгээний дүнгээр 322 буюу 62,0 хувь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан, тавиур, багаж хэрэгслэлийг тэмдэгжүүлэн холихгүй байх шаардлагыг хангаагүй; /нийслэлд 30,3%, Дундговь 4,8%, Төв 20,%, 11,8% болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалдаггүй г.м/

Батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэлийг явуулдаггүй, ялангуяа улс үндэстний хоолны амтлагч /нэмэлт Е 100, 101, 311, 446, 551, 621, 631 агуулсан/-ийг гадаад тогоочийн аман заавраар хольж бэлтгэн хоол, хүнсэнд ашиглаж хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 32,6%, Булган 65,3%, Орхон 1%,г.м/

Хоол үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дагалдах баримт бичиггүй, хаяг шошго нь хятад, солонгос хэл дээр бичигдсэн хоол амтлагчийг ашигласан, нийт давхардсан тоогоор 688 нэр төрлийн хүнс, түүхий эдийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 201 дээж эерэг үзүүлэлттэй гарч байгаа, /Хятад, солонгос үндэсний хоолны газарт хийсэн шалгалт, тандалт судалгаагаар нийслэл, Орхон, Дархан-Уул аймагт 39 нэр төрлийн түүхий эд, хоол амтлагч нь чанар, аюулгүй байдлын дагалдах баримт бичиггүй, шошго хятад, солонгос хэл дээр бичигдсэн байсан г.м/

Шалгагдсан байгууллагуудын 664 буюу 46,7 хувь хортон шавьж мэрэгчдээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар тогтоосон хугацаанд хийлгэдэггүй, үр дүнг тооцдоггүй; /нийслэлд 38,3%, Баян-Өлгий 52,5%, Дархан-Уул 64,8%, Төв 76,6%,Говьсүмбэр 56,2% г.м/,

Хоолны газрын 776 буюу 54,6 хувь цонх, хаалга, агааржуулалтын хоолой нь шавж хорхой, ялаанаас хамгаалагдсан торон хаалттай байх шаардлагыг хангаагүйгээс хоол, хүнсийг шавжаар дамжин бохирдох  нөхцөл бүрдүүлж байгаа, /Нийслэлд 59,2%, Ховд 41,1, Сэлэнгэ 70%, Дорноговь 28,5% г.м/,

Нийт шалгалтад хамрагдсан хоолны газрын ажиллагсадын 26,7 хувь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 46,3 хувь нь халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь тэднээр дамжин хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого тархах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 93, Говьсүмбэр 42, Өмнөговь 35, Хэнтий 1, Дорнод 5 ажиллагсад үзлэгт хамрагдаагүй байсан г.м/

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 166 хоолны газар мэргэжлийн тогоочгүй эрхлэж байсан, /нийслэлд 14,8%, Сүхбаатар 21,1%, Говь-Алтай 2,6% г.м /;

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 53,1 хувь ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын  чиглэлээр дотооддоо сургалт явуулдаггүй, сургалтад хамруулдаггүй, /нийслэлд 42,9%, Сэлэнгэ 13,3% г.м/,

Нийтийн хоолны газруудад дотоодын хяналт тогтмолжоогүй, хангалтгүй /нийслэлд 64,5%, Дархан-Уул 93,7%, Баян-Өлгий 45%, г.м/ зэрэг зөрчлүүд илэрлээ.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 50 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 25 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 34 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 36 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 59 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 15 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 37 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 47 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 6 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 38 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 2 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    11 цаг 13 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 17 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 48 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 52 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 9 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 43 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 8 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 48 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 8 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК