Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлаж, эрх ашгаа хамгаална

2014-11-14
0
ЖИРГЭХ

    Хан-Уулчуудын хувьд бараг л “шүдний өвчин” гэгдээд байгаа нурж унах дөхсөн, үнэр танар гэж авах юмгүй болтлоо хуучирч муудсан байрнуудаа шинэчлэх ажлыг Нийслэлийн захирагчийн өгсөн зөвлөмжийн дагуу тун эрчимтэй өрнүүлэхээр зүтгэж яваа. “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь орчин үеийн шийдэлтэй цоо шинэхэн орон сууц сүндэрлүүлэх шийдвэрийг холбогдох газрууд нь хэдийнэ гаргасан билээ. Гэвч ашиглалтын хугацаа нь аль эрт дуусч, хүн байтугай нохой ч амьдрахад хэцүүхэн болоод байгаа эдгээр хуучин байрнууд эхнээсээ нурж, оршин суугчдын амь нас хийгээд эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад засаг дарга Ж.Ганхуяг нь хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, ашиг орлогоо зузаатгахаар улайрч явна.
4
Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудын сууц өмчлөгч иргэдэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн эвлэлдэн нэгд ээ, барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэсэн зөвлөмж өгчээ. Энэ дагуу өөрсдийн орон сууцыг шинээр барилгажуулах компанийг сайтар судлан сонгож, нийт иргэдийн 80 гаруй хувь нь гэрээ хэлэлцээр байгуулж. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалт зарлагдахад оролцох хүсэлтэй компаниуд заасан хугацаанд нь санал материалаа өгсөн аж. Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани монголчуудад хэдийнэ танигдаад байгаа Япон технологиор орон сууцнуудыг барьж, тэр хугацаанд “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөөр санал болгожээ.   
5
     Гэтэл сонгон шалгаруулалт хэдийнэ дуусч, оршин суугчид барилгын компанитай гэрээ хэлцэл байгуулсан хойно Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг өөрийн эрх мэдлээрээ далайлган Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрчээ. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар эрх мэдэлтнүүдийн өмнүүр хойгуур гүйж эхэлсэн аж. Угтаа бол, эрхэм засаг даргын тамгын газрын шинэхэн “өргөө” нь мөнөөх элдвээр хаацайлан буй “Орчлон констракшн”-ы барилга юм билээ. Харин энэ удаа чухам юуны учир тус компанид дахин “хайр зарлаж”, иргэдийнхээ амь насаар дэнчин тавих дээрээ тулав гэдэг нь хэн хүний анхаарлыг татаад байна.
Товчхондоо бол, төрийн нэрээр түрий барин өөрийн эрх ашгийг эрхэмлэдэг “дарга” сэтэртэнгүүд хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүдийн талд зогсч, чанаргүй барилгыг нь чадлынхаа хэрээр рекламдаж буй нэг жишээ энэ юм. Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны зургадугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй аж. Гэтэл энэ мэт хуулийн заалтыг зөрчин өнөөг хүртэл сонгон шалгаруултад оролцсоор байгаа “Орчлон констракшн”-ы талаархи иргэдийн гомдол улам бүр нэмэгдсээр...

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах “Орчлон констракшн”-ы барьж ашиглалтад оруулсан 75-а, 75-б байрны оршин суугчдын төлөөллөөс 2013 оны хоёрдугаар сарын 25-нд гомдол гарган, хэвлэлийнхэнд хандсан нь  одоо ч дурайж байна. Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Арьс шир”-ний гэгдэх 27, 28-р байрнуудын шал нь цөмөрч, хана тааз нь цуурч нурсан талаархи мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлээр шуугиан дэгдээж байлаа. “Орчлон констракшн”-ы барьсан эдгээр байрны оршин суугчид нь өвөл цонхныхоо мөсийг хагалж, зун халуун усны шугамаа засуулах гэж үйлээ бардаг байдал одоо ч хэвээр гэсэн. 2013 оны есдүгээр сард ашиглалтад орсон тус байрнуудын хана цуурч, халуун усны шугам нь хагарч ихээхэн хэмжээний ус алдсанаас үүдэн будаг шохой нь халцран яг л ноорхой саравч шиг болсныг доорхи зургуудаас харахад ойлгомжтой. Үнэндээ орон сууц нэртэй ийм ичмээр, басхүү эмзэглэмээр “саравч” барьсан “Орчлон констракшн”-ыг  эсэргүүцэн оршин суугчид нь тухайн үед мөн л жагсаал цуглаан хийж байсан гэх. “Шинэчлэх” нэрийн дор сүйдлэхээр улайрч буй тус компанийн булхайг илчлэн “Арьс шир”-ний байрнуудын оршин суугчид “Нэхмэлийн шар”-ынханд сануулга өгснөө олон нийтэд ил болгоод байгаа. Үүнээс гадна тус компани өөр нэгэн барилгын ажлыг танил тал, ар өврийн “хаалга” хэрэглэн байж авчихаад өдийг хүртэл хийсэн зүйлгүй суугаагаа “Мөнгө байхгүй” хэмээн ичих ч үгүй тайлбарласан юм байх.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    6 цаг 50 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    7 цаг 25 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    7 цаг 34 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    7 цаг 36 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    7 цаг 59 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    8 цаг 15 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    8 цаг 37 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    9 цаг 47 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 6 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    10 цаг 38 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 2 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    11 цаг 13 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    11 цаг 17 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    11 цаг 48 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    11 цаг 52 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 9 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    12 цаг 43 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 8 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 цаг 48 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 8 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК