Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: Н.Алтанхуяг, Сү.Батболд хоёрт ямар ч ялгаа алга

2012-1-11
0
ЖИРГЭХ
АН-ын ҮЗХ-ны гишүүд нам, намын даргаа хурцаар шүүмжилж байна. Ялангуяа шинээр элссэн гишүүд болох О.Магнай, М.Ичинноров нар намын хариуцлага, намын даргын ёс зүйн асуудлыг ил тод хөндөж байсан юм. Хурал дээр иргэний нийгмийн төлөөлөл гэгддэг О.Магнайн хэлсэн үгийг хүргэе. Гишүүдийн ихэнхи нь түүний шүүмжлэлийг дэмжиж байсан юм.
   АН-ын ҮЗХ-ны гишүүд нам, намын даргаа хурцаар шүүмжилж байна. Ялангуяа шинээр элссэн гишүүд болох О.Магнай, М.Ичинноров нар намын хариуцлага, намын даргын ёс зүйн асуудлыг ил тод хөндөж байсан юм. Хурал дээр иргэний нийгмийн төлөөлөл гэгддэг О.Магнайн хэлсэн үгийг хүргэе. Гишүүдийн ихэнхи нь түүний шүүмжлэлийг дэмжиж байсан юм.

   Өмнө нь ядарсан, зүдэрсэн хүмүүс АН биднийг хамгаална гэдэг байсан. Сүхбаатарын зүүн талын умгар мухарт ямар ч зүйл болсон цугладаг байлаа. Өнөөдөр сөрөг байр суурь байхгүй болсны харгайгаар бүгд хулгайчид, луйварчид шиг харагдах болсон. Үүний гол буруутан нь хамтарсан Засгийн газарт орсон нөхдүүд гэж би ойлгож байна. Одоо гэнэт Засгийн газраас татгалзъя гэнэ. Өнөөдөр гэнэт МАН гэж том дайсан байгаа юм шиг босч ирээд байх юм. Ичих хэрэгтэй шүү дээ. С.Батболд, Н.Алтанхуяг хоёр зэрэгцэж суучихаад сайн сайхан байна, улс орон хөгжиж байна, Засгийн газрын биелэлт 80 хувьтай байна гэж дүгнэж нэгнийгээ бялдуучилж зусардаж байдгаа болих хэрэгтэй. Улаанбаатарт амьсгалах агаар ч алга яг үнэндээ. Та нарын эхнэр хүүхэд Монголд байхгүй удаж байгааг ойлгож байна л даа. АН ийм нийгмийг бий болгож байгаа нөхдүүдэд өнгөрсөн гурван жил тусаллаа. Энэ бол манай нийгэмд учруулсан хамгийн том гай нь. Өнөөдөр би тэр идсэн уусныг нь ярихгүй ээ. Харин үнэт зүйл, зарчим гэдэг зүйл байхгүй болсныг хэлье.
   1990 онд болсон ардчилсан хувьсгал бол манай нийгэмд шударга ёсыг ардчилалтай авчирсан юм. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилд энэ бүхэн байхгүй боллоо. АН, МАН хоёрын ялгаа ч харагдахаа болилоо. Гадныхан С.Баярцогт, Д.Зоригт хоёрыг хараад аль андуурч байна. Харахад ч адилхан, хийдэг, ярьдаг юм нь ч адилхан. Энэ хоёрын байрыг солилоо гээд ч адилхан.  Н.Алтанхуяг, Сү.Батболд хоёр ч гэсэн ямар ялгаатай юм бэ? Ямар ч ялгаа алга. Энэ хоёрын нэгийг ерөнхий сайд, нөгөөг нь шадар сайд болголоо гээд энэ нийгэмд юу өөрчлөгдөв? Урьд нь нэгийг нь нөгөөгөөр соливол бие биедээ хариуцлага тооно гэж хүлээдэг байсан. Одоо тийм хүлээлт байхгүй болсон байна. Зургаан сарын өмнө АН засгаас гарчихлаа  гээд өөр болохгүй. Хамгийн сүүлд сонгуулийн хууль баталсан нь УИХ-д сууж байгаа энэ нөхөд ялагдсан ч гэсэн дахиад УИХ-д орох тиим боломжийг өөрсөддөө бий болгосон. УИХ-д сууж хэдэн нөхөр батлахаар хууль болчихдог юм биш. Энийг чинь ард түмэн баталж байж хэрэгждэг юм. Ийм хууль баталчихаад өөрсдийгөө Ардчилсан нам гэж хэлэхээсээ ичэх хэрэгтэй. Энэ сонгуулийн хуулиар явуулсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх бидэнд бий. 2008 оны сонгууль ч гэсэн луйвартай булхайтай болсон. Одоо харин луйвар булхайгаа хуулийн дагуу болгочихоод дахиад дөрвөн жил дарлах гэвэл андуурч байна. Би энд сууж байгаа хүмүүсээс илүү гудамжинд байгаа хүмүүсийг төлөөлж ярьж байна. Дарга нарт хариуцлага тооцоод мянга саналаа өгөхгүй байгаад ч эцэстээ дахиад бидний орой дээр суудаг тогтолцоог бий болгочихлоо. Энэ Сү.Батболд, Н.Алтанхуягийг яаж эндээс явуулах юм бэ? АН бол АН шиг байж ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. АН-ын дарга гэхээр дур нь хүрэхээр хамтарсан Засгийн газарт ордог дургүй нь хүрэхээр гарчихдаг. Ингээд орой дээр сууж байдаг хаан юм уу, бурхан юм уу.  Өнөөдөр засаг барьж байгаа юм бол хуушуурны гуанзны зөвшөөрлийг төрөөс өгдөгөө больчих. Бүх юм даргаас хамаардаг, даргыг танихгүй бол юу ч хийж болдоггүй байдлыг өөрчлөөч ээ. АН Монголын ард түмнийг эцсийн эцэст хүчирхийлэл рүү түлхэж байна. Н.Алтанхуяг гуай, та хариуцлага хүлээх ёстой. АН-ын даргад ёс зүйгээ бодоод хариуцлага хүлээе гэдэг эр зориг байх ёстой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    26 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    3 цаг 10 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    3 цаг 37 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    3 цаг 44 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    3 цаг 58 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    4 цаг 7 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    4 цаг 14 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    4 цаг 28 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    17 цаг 59 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    18 цаг 18 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК