Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бид бусдын адил аав ээжийн хонгорхон үрс...

2014-11-19
0
ЖИРГЭХ

    1198927546c70bb051d802Би 30 гаран насны залуу. Зарим үед гадаадад, заримдаа Монголдоо амьдардаг. Би ХДХВ-ын талаар мэдэж байсан боловч өөрийгөө халдвар авна гэж бодож яваагүй. Найз нартайгаа хамт сургалтад суусны дараа ХДХВ-ийн шинжилгээ өгч байх нь чухал гэдгийг ойлгосон. Тэр үед шинжилгээ зүгээр гарч байсан. Гурван сарын дараа дахиж өгөх хэрэгтэй гэж эмчийн зөвлөснөөр ахин өгсөн. Энэ үед ХДХВ-ийн халдвартай байна гэхэд цаашид яах ёстой, яаж амьдрах, хэнд хандахаа ч мэдээгүй. Гэр бүл, дотны хүмүүстээ хэлж чадаагүй. Нэг их гайхуулаад байх зүйл биш. Халдвартай хүн бүрийг халдвар тараагч биш, өвчтэй хүн гэдгийг бодож тэдний сэтгэл санааг ойлгож гадуурхахгүй байгаасай гэж боддог.

Дэлхий дээр 40 гаруй сая хүн энэхүү үгийг хэлэн амьдарч байна. Хүний дархлал хомсдолын вирусийн халдварын анхны тохиолдол дэлхий дахинаа анх 1981 онд бүртгэгдсэн. Энэхүү 33 жилийн хугацаанд 60 гаруй сая хүн ХДХВ-ийн халдварыг авч тэдний тал хувь нь хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсалтай тоо баримт байна.

Гэхдээ тэдний ихэнх нь энэхүү өвчнөөсөө биш ганцаардал, хайр халамж дутсанаас хорвоог орхидог би боддог. Тиймээс хүмүүс биднээс битгий нүүр бууруулаасай. Бид бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс.... гэж ХДХВ-тэй залуу хоолой зангируулан ярьж байсан түүхтэй.

1198927546c70bb051d802Монголчуудын дийлэнх нь ХДХВ-ыг зөвхөн бэлгийн харьцаанд орсон хүмүүс тусдаг гэх ойлголттой явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл ХДХВ-ын халдвар эхээс урагт, үрийн шингэн, цус цусан бүтээгдэхүүн, нэг удаагийн зүү тариур дамжуулан хэрэглэх, нугасны ус, аман секс гэх мэтээр дамждаг байна. Монголчуудын хувьд аман секс хийснээр ХДХВ тусдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэтэл ХДХВ халдварлах нэг зам нь аман секс юм байна. Амны хөндийн салст бүрхүүл нь шулуун гэдэсний салсттай харьцуулвал илүү бөх бөгөөд, аманд гадагшлуулсан зүйлийг буцаан гаргаж болох тул, анал сексээр халдвар авах эрсдэлээс хэд дахин бага байдаг аж. Мөн ХДХВ туссан залуучуудын ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орж, ХДХВ тусдаг тухайгаа ярьж байжээ. Үүнийг 2013 онд "Залуус Эрүүл Мэнд" төв ТББ-с гаргасан "Бид нэг тэнгэртэй" номноос харж болно.

ХДХВ-ын тухай олон тоо баримт, мэдээлэл байдаг. Тиймээс энэ тухай нуршихыг хүссэнгүй. Гол нь үүнийг уншиж байгаа уншигчиддаа ХДХВ ямар замаар халдварладаг, хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг өгөхийг хүссэн юм.

Мэдээж бэлгэвчийг зөв бөгөөд тогтмол хэрэглэх нь БЗДХ, ХДХВ/ДОХ-оос 98 хувь хүртэл сэргийлнэ. Цаашлаад үтрээгээр, амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох тохиолдол бүртээ шинэ бэлгэвчийг бэлгийн хавьтлын туршид буюу эхнээс нь дуустал хэрэглэх. Бэлэг эрхтэн хүрэлцэхээс өмнө бэлэг эрхтэнд бэлгэвчийг бүрэн угласан байх, бэлгэвчний урд хэсэгт үрийн шингэн агуулах хэсэг, үрийн шингэн асгарахаас болгоомжлох, хогийн саванд хаях, бэлгийн хавьтлын үед бэлгэвч урагдвал бэлгийн хавьтлыг зогсоож шинэ бэлгэвч хэрэглэх, шулуун гэдсээр болон үтрээгээр бэлгийн хавьталд орох үедээ усан суурьтай чийгшүүлэгч хэрэглэх нь таныг ХДХВ-ын халдвараас бүрэн хамгаалж чадна.

Усан суурьтай чийгшүүлэгч гэдэг нь бэлгэвчний давхар тос юм.

1198927546c70bb051d802Мөн БЗДХ, ХДХВ-ын шинжилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой. Адаглаад гурван сардаа нэг удаа шинжилгээ өгч байх нь таныг энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалахад тустай. Шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн ихэнх нь бэлгийн цөөнх залуучууд байдаг. Тиймээс ХДХВ тээгчдийн ихэнх нь бэлгийн цөөнх залуус байдаг гэх хардлага нийгэм төрдөг. Үнэндээ бэлгийн цөөнх залуус гурван сар тутам тогтмол шинжилгээ өгдөг учраас ХДХВ-ын халдвар илэрдэг. Магадгүй иргэн бүр гурван сар тутам тогтмол шинжилгээ өгдөг бол энэхүү тоо баримт өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ та бүгдийг ХДХВ-ын халдвар тээгч гэж байгаа юм биш. Эрсдлээ бодож, байнга шинжилгээгээ өгч байх нь зүйтэй гэдгийг сануулахыг хүссэн юм.

Халдвар тээгчдийн 81.8 хувь нь эрэгтэй, 18.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний 50.7 хувь нь гей, 30 хувь нь бисекс, 18.5 хувь нь гетеросекс, 1.4 хувь нь трансжендер юм байна. Насны ангилалаар авч үзвэл 15-19 насныхан 4.7 хувь, 20-24 насныхан 16.9 хувь, 25-29 насныхан 21.5 хувь, 30-34 насныхан 20.3 хувь, 35-39 насныхан 18.6 хувь, 40-44 насныхан 14 хувь, 45-аас дээш насныхан 4.1 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт байна.Эх сурвалж: ХӨСҮТ

Иймд иргэн та аюулгүй харилцаагаа бодож бэлгийн харьцаанд орохоосоо өмнө бэлгэвчийг зөв бөгөөд тогтмол хэрэглэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэхгүй байх, бэлгийн үнэнч нэг хостой байх, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх нь ХДХВ-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

1198927546c70bb051d802Эцэст нь "Амьдрах итгэлийг хүн хүнээсээ авдаг. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь" гэх ХДХВ тээгч жирэмсэн ээжийн үгээр нийтлэлээ дуусгая.

Энэ зовлонг өөр хүн битгий туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Халдвар авсан ч та урт удаан амьдрах боломжтой. Гагхцүү та эмээ тогтмол, зөв хэрэглэж, эмчийнхээ хяналтанд байх нь чухал. Ингэснээр та бусдын адил эрүүл, өөрийгөө өвчтөй хүн гэдгээ мартан ажил хөдөмөрөө хийн, сурч боловсрон, нийгмийн хөгжлөө хамтдаа бүтээнэ.

Ашигласан мэдээллийн эх сурвалж:
"Залуус Эрүүл Мэнд" төв ТББ
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба


Б.Батчимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Урнаа (112.72.13.50)
    Бэлгэвч бэлгэвч бэлгэвч бас дахин бэлгэвч
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Оюунболд (112.72.13.50)
    Амьдрах итгэлийг хүн хүнээсээ авдаг. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь үнэхээр аймар сэтгэл өвдөв. Бусдыгаа гадуурхахаа болийййй
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Төрөө (202.170.69.70)
    Бэлгийн цөөнхийг байнга л аюул дагадаг.Хамгийн ноцтой нь энэ ДОХ гээш.Аюул эрсдлээс зайлсхийе гэвэл Архи гудрахаа л больчих. Архиа больчихвол эрсдэл чинь шууд 90 хувь багасышд. Чимгээ архины талаар юм бичээрэй. чи чинь ууагаад явдаг билүү гүүвилүү?
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • tseegii (122.201.21.38)
    uneheer heregtei medeelel bn. Uuniig unshisanaar meddeggui zuilee medej avlaa. Olon okon saihan niitlel bichij bgaarai chamd amjilt. Bayarllaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Angel (122.201.21.38)
    Uneheer saihan niitlel baina. Zaluuchuud tudiigui bugded heregtei medeelel bn. Chamd bayarllaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Үнэхээр сайхан нийтлэл болжээ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Батгэрэл (202.21.116.150)
    хэхэ сонирхолтой нийтлэл байна. Нэгийг бодох хэрэгтэй залуусаа. Тэр аалз хилэнцтэй зураг бүр янзын вахаха
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.44.82)
    бэлгэвч аваад явж байсан бол асуудал үүсэхгүй ш дээ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.235.234)
    Өнөөгийн нийгэмд архидалт гаарч тэр хэрээр улам залуужиж байна. Що нь бол энэ өвчнийг авахын гол эх үүсвэр нь архидалт биеэ үнэлэлт шүү дээ. Тэр хэрээр нийгэм болж бүтэхгүй байгаан илрэл. Харин энэ цаг үед ийм нийтлэл мэдээллийг зөв талаас нь олон хүргэх нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа сэтгүүлч хүний бас нэг ажил мөн билээ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin (49.0.132.15)
    sain niitlel bolson bainashuu
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    пөөөх бас аман сексээр бас авдаг юм уу бурхан минь мэдмээр юм байна
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    5 цаг 47 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    6 цаг 22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    6 цаг 31 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    6 цаг 33 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    6 цаг 56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    7 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    7 цаг 34 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    8 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    9 цаг 3 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    9 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    9 цаг 59 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    10 цаг 10 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    10 цаг 14 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 45 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    10 цаг 49 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    11 цаг 6 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    11 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    13 цаг 5 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 цаг 45 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    14 цаг 5 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК