Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн төлөөлөгчдийн хувьдаа авсан мөнгийг эргүүлэн татъя

2014-11-28
0
ЖИРГЭХ
Яг нэг жилийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчид улирал тутамд өөрсдөдөө 10 сая төгрөгийн урамшуулал олгох журмыг нийлж суугаад баталсан. Цаашлаад дүүрэг болон аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдөө шоовдорлохгүйн тулд  мөн адил улиралд 5 тэрбум төгрөгийн урамшуулалыг өгөхөөр болсноо албан ёсоор зарласан байдаг.
    f5eb2235-3a59-4e02-b41c-52a1e173f68fУлсын төсвийн 6.6 тэрбум төгрөгийг өөрсдөдөө урамшуулал болгож авсан татварынхны хэрэг нийгэмд дуулиан тариад удаагүй байна. УИХ-ын дарга З.Энхболд дээрх мөнгийг улсад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулаад буй. Яг үүний нэгэн адилаар олон тэрбум мөнгийг урамшуулал болгож өөрсдөдөө авдаг нийслэл болон дүүрэг, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдөд хариуцлага хүлээлгэж авсан мөнгийг нь улсад буцаан олгуулах ёстой гэж үзэх хүмүүс сүүлийн үед олон боллоо.

    Яг нэг жилийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчид улирал тутамд өөрсдөдөө 10 сая төгрөгийн урамшуулал олгох журмыг нийлж суугаад баталсан. Энэ жил ч уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгээ шийдэхээр ярилцаж байна.  Цаашлаад дүүрэг болон аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдөө шоовдорлохгүйн тулд  мөн адил улиралд 5 тэрбум төгрөгийн урамшуулалыг өгөхөөр болсноо албан ёсоор зарласан байдаг. Нийслэлийн есөн дүүрэг нийтдээ 500 төлөөлөгчтэй. Харин 21 аймагт ойролцоогоор 800 /аймгуудын албан ёсны вэб сайтаас авсан тоо/ төлөөлөгч ажилладаг аж. Үүнээс харвал тэд төсвийн олон тэрбум төгрөгөөр туйлах нь. Гэхдээ яг хэдэн төгрөгийг халаасалахыг тодорхой болгохын тулд бүгдээрээ нэгэн тоо бодъё.

    Нийслэлийн Тамгын газарт нийтдээ ИТХ-ын 45 төлөөлөгч байдаг. Хүн бүрт 10 сая төгрөг өгдөг гэхээр нэг улиралд 450 саяаар төлөөлөгчдөө эрхлүүлдэг байна.  Ингээд энэ тоогоо дөрвөн улиралд үржүүлбэл 1.8 тэрбум төгрөг өгдөг гэсэн үг. /Одоо өгч байгаа/. Тэгэхээр нэг төлөөлөгч цалингаасаа гадна сард 3,3 сая төгрөгийн цалин авдаг болж байна.  

    Харин нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг нийлээд 1300 төлөөлөгчтэй. Тэгээд хүн бүрт 5 сая төгрөг өгдөг гэхээр 6.5 тэрбум төгрөгийг урамшуулалд явуулна гэсэн үг. Ингээд энэ тоогоо 4 улиралдаа үржүүлээд үзвэл 26 тэрбум төгрөг болно.  Эцэст нь нийслэл болон хөдөөний төлөөлөгч нар нийлж байгаад 30 орчим урамшуулал нэрээр халаасална гэсэн үг юм.  

    Зүгээч ч үгүй нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч нь энэ онд дээрх мөнгөө нэг дахин нэмж 20 сая болгохоор ярьж эхэлсэн  гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ингээд эрхэм төлөөлөгчдийн авдаг мөнгө нэг дахин нэмэгдэж, хот хөгжих эх үүсвэр тодорхой мөнгөн дүнгээр хорогдлоо гэсэн үг. 30 орчим тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. 90 цэцэрлэг, бас овоо хэдэн сургууль барьж болно.  2013 оны улсын төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих  нэг цэцэрлэг барихад 280 сая төгрөг төсөвлөсөн гэж тооцоолбол 27 тэрбум төгрөгөөр нийтдээ 90 цэцэрлэг барих боломжтой гэсэн үг. Цэцэрлэг, сургууль бол хамгийн наад захын жишээ. Үүнээс өөр олон бүтээн байгуулалтын ажлыг нийслэл болон хөдөөд өрнүүлж болно.

     Гэтэл ИТХ-ын тэргүүлэгчид  үүний оронд өөрсдийгөө эрхлүүлж байна. Төсөв бүрдэхгүй энэ хэцүү үед татвар төлөгчдийн мөнгөнд хэтэрхий үрэлгэн байдлаар хандаад байгаа юм биш үү Д.Баттулга дарга аа. ИТХ-ын төлөөлөгчдөд цалингаас гадна урамшуулал нэрээр 30 гаруй тэрбум төгрөгийг зүгээр л бэлэглэж байгааг иргэд шүүмжилж байна. Уг нь урамшууллыг тодорхой хэмжээний ажил хийсэн, сайн ажилласан хүнд олгодог. Гэтэл иргэд дүүрэг, хороогоо хариуцсан ИТХ-ын төлөөлөгчөө таних ч үгүй явж байна цаана чинь.

    Яагаад гэвэл, дүүрэгтэйгээ танилцаж, ажил, аян өрнүүлдэггүй болоод тэр шүү дээ. Гэтэл Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж мэддэггүй нөхдүүдийг арав, хорин саяар нь эрхлүүлээд л. Энэ бол татвар төлөгч бидний мөнгө.  Гэтэл зүгээр л ажлаа хийж байж урамшуулал нэрээр улирал бүр олон сая төгрөг авч буй нь ухаад ойлгоход бэрх асуудал гэлтэй. Ер нь ямар ажил хийж гийгүүлсэн гэж тэд нар урамшуулал авч байгааг иргэдэд тайлбарлах ёстой. Учир нь тэдэнд очиж буй мөнгө бол татвар төлөгчдийнх.

    Тэднээс гадна УИХ-ын 76 хууль сурталчилах үйл ажиллагааны зардал гэж нийт тус бүр 20 сая төгрөгийг авдаг. Бас тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллах нэрээр 90 сая төгрөгийг авдаг билээ. Ингээд ирэхээр улсын төсвийн энэ хэдэн төгрөгийг чинь УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид нь хуваагаад идчихдэг юм биш үү. Бас улсын мөнгөөр гадаад, дотоодод зугаална. Тэдний авсан мөнгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарт хичнээн их зүйл хийх байсан бол. Ядаж л түлэнхийн төвөө барьчихсан байж мэдэх юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • зочин (124.158.77.5)
    Нийслэл дүүрэгт ИТХ-д сонгогдсон төлөөлөгч төрийн байгууллагад давхар ажиллаж болох уу, хууль эрхзүйд нь нийцдэг үү? мэддэг хүн байвал хариулт өгөөч
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.106.142)
    Адил тэгш эрх хаачсан бэ. Ард түмэн ажлаа хийж цалингаараа амьдардаг. Гэтэл төрийн түшээд нэмэгдэл урамшуулал,шагнал,хүүхдээ болон өөрсдөө сургалтын төлбөрөө төрөөс даалгана,Мөн байрны хөнгөлөлт урамшуулал зарим үед үнэгүй байранд орох эрхтэй, гадаадад амрана,авилга авна ,ажлын цагаа хумслана,танил тал хамаатнаа ажилд оруулна гээд өчнөөнөөр нь төсвийн мөнгө идэж бна.Ерөөсөө татвар төлөхөө болёо Та нарт идүүлж байхаар бор зүрхээрээ амьдарч татварт өгдөг мөнгөөрөө хүүхэддээ зарцуулья
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Үгүй ээ, энэ бүхэн чинь зүгээр нэг буцааж аваад орхих асуудал биш ээ. Эрүүгийн гэмт хэрэг байна шүү дээ. Өмч ашиглан шамшигдуулсан гэмт хэрэг, дор хаяж ЭХ-ийн 150-р зүйлд зааснаар ял шийтгэх ёстой.
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • har (182.160.8.111)
    Ta nar bid bugdiin mongiig butsaaj og ajil hiibel hiihgui bol ***** ????
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.11.186)
    Turiin ner barisan luivar shuu.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • IRGEN (202.179.11.134)
    SOLONGOS ULSAD ITH-IIN TOLOOLOGCH NAR URAMSHUULALGUI ZUVHUN TSALINTAI BDG
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen (202.179.11.134)
    er ni bol hetersen ih mungu bn butsaaj tulvvlehiig bid shiidehiin tuld ard tumnees asuulga zohion baiguul.Tegvel arai l shiidegdeh bolomj ni ilvv bvrdene, tuunees demii yaria met zamhrana da.UIH-IIN Z.ENHBOLD DARGAA
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen (202.5.196.86)
    Ter mungiig butsaaj ulsiin orlogo bolgoj huraah heregtei
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • tur (123.113.152.18)
    Ulaanbaatariin irgediin tuluulugchdiig Д.Баттулга дарга Brasil ruu hul bumbugeiin delhiin avarga uzuuleheer tusviin mungeer yavuulsan,YAMAR ch hariutslaga huleegeegui
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • m (103.229.120.86)
    hudlaa garuud boliochee denduu davartsiin
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen (103.242.47.98)
    zuw bichsen bna Duurgiin ITH -n 1 tuluulugch jildee 20 say tugrug tsalingaasaa gadna uurtuu awch bna Haramsaltai ni tsuunh ni yu ch hiihgui sul mungu awch bna BUTsAAJ tuluuleh HEREGTEI
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.31.234)
    хорооны дарга нар мөн ирэх дарахтай хүмүүс шүүдээ,баахан мөнгө аваад юу хийжбайгаань мэдэгдэгү ХҮМҮҮС
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (83.237.111.180)
    УИХ-ын ямар гишүүн хаана хууль сурталчилж байлаа мэдэхгүй юм байна
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.140.165)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    МАШ ЗӨВ САНАЛ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.41)
    Hulgaichuudaa idvvrvvdee boliochee ta naraas bolj uls hugjihgvi, ard tvmen yaduu amidarch baigaashdee,bvgdiigni ergvvlj tulvvlj ahmaduudiin tetgeberiig nem,tuluhg i bol shorond hataa ulaan luibarchinguud ta nar ene goroo amsna shvv hohichino shvv
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Aimgiin tuluulugch (103.229.121.147)
    Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт намын суудлын мөнгө гээд 1 сая төгрөг байдгийг нам авдаг. Би тэр тухайгаа 2 жилийн дараа мэдсэн. Харин хөдөө сумандаа, тойрогтоо ажиллахдаа 1 литр түлшний мөнгө ч авдаггүй. Юунд буруу мэдээлэл оруулна вэ, Харин нийслэлчүүд 20 сая, 5 сая авдаг нь үнэн. Энэ буруу, Бид нэг сумруу 200 км явж очно. Тэд 500 автобусаар бүх айлдаа очино
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.20.172)
    Иргэдийн төлөлөгчидөд мөнгө өгсөн бол буцааж авах нь зөв.ИТХ-ын төлөөлөгч төрийн албанд ажиллаж байгаа бол төлөөлөгч,алба хоёрынхоо нэгийг сонгох зарчим олон оронд нэгэнт тогтсон ёс манайд харин хуулиар хамгаалагдсан юм шиг байна.Улс хөгжихгүй хариуцлагын тогтолцоо төлөвшихгүй байгаагийн үндэс нь үүнтэй холбоотой.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.2.5)
    ДЭМЖИЖ БАЙНА
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • худлаа (202.179.20.206)
    төлөөлөгч цалин авдаггүй ш дээ, аймагт бол төлөлөгчийн суудлын мөнг жилдээ 1 төлөлөгчид 500,0 мянган төгрөг л өгдөг, тэрийг нь намм нь авчихдаг, наад тооцоогоо бодохдоо бодит байдалд үндэслэх хэрэгтэй, зүгээр сенсаацлах гэж ард түмнийг, үндсэн хуулийг уландаа гишгэх хэрэггүй, Нутгийн өөрөө удирдах байгууллага бол үндсэн хуулийн байгуул*****
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    ene jurmiig ni yaraltai tsutslaach zasag darga horig tavij boldog shuu de
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    niisleliin hural gej neg ih tom yum yaridag duraaraa baiguullga bui boljee zasag zahirgaa niisleliin erh zuin huuliar neg ih tom erh medel ogoogui sh de lav l yamar ch huulind toloologchdod huvid ni uramshuulal ogno gesen zaalt baihgui shuu de
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • ха ха (202.179.20.206)
    Ямар ч ойлголтгүй сэтгүүлч байна даа, Нийслэлийн ЗДТГ-т 45 төлөөлөгч байна гэнэ үү, хэзээ тамгын газарт төлөөлөгч байсын бэ, төлөөлөгчийг чинт нийслэлийн ИТХ-д иргэдээс сонгуулиар гаргаж иржпгийн ш дээ, тэгхэрээ Нийслэлийн ИТХ-д 45 төлөөлөгч байна гэж бич за юу
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.20.228)
    За сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд болчихдоо. Сонголтыг та нар ходоодоороо ч юм уу тухайн үед тараасан мөнгөөр юм уу та нар сонгоо биз дээ. Дараа нь олон юм ярьж байхаар дараагийн сонголтоо зөв байлгах талаар боддоо. 2016 онд огт нам сонгохгүй чадварлаг залуу бие даагч сонгооч дээ. Эмэгтэйчүүд авилга аваад баяжаад сүйд болсон нь бага. Дан эмэгтэй хүн сонгосон ч яадаг юм. Сонголт та нарт л байгаа
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (202.21.113.138)
    энэ мөнгмйг хувьдаа хэрэглэдэггүй байлгүйдээ хувьдаа хэргэлсэн бол төлүүл хуудь, тогтоолын хэрэгжилтийг шалгах үүрэгтэй санхүүгийн хяналт, аудитын байгууллагууд юу хийж байдаг юм бол
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • zozoz (103.229.122.17)
    ene arhinaas gargana geed 1 say avaad baih yum oros baagii ene orosoos tatvar avch bgaa yu 500 hun gargalaa geh yum gaihaad bn a kodloh gej bn orosd 50 mynga geh yum iim zoruutei baij bodog yum uu neg lamhai hiij bgaa gesen
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • hoosh (103.229.122.17)
    ene bayngol duureg duuslaa s odonchmeg garaad suirch bn daa aimar shilum yumaa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (202.179.11.90)
    миний нэг таньдаг хүн итх-д сард 1500000 төг авдаг урьд нь 8% зээлээр байр авсан байсан гэтэл энэ мөнгөө авснаар дахиад нэг байр авсан өөрөө бас байгууллагын дарга нилээд энэ хүний орлого 2500000 орчим болсондоо тэр мөнгөөрөө эд нар юу ч хийдэггүй зүгээр л өөрсддөө зарцуулдаг үүнээсээ ичдэг ч үгүй авах ёстой юм шиг л байдаг.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    буцаагаад төлүүлээч дээ. манай хороон дарга хорон даргын цалин 800,0 төгрөг авна, СӨХ-ын дарга давхар хийгээд 1 сая төгрөг, дээр нь Дүүргийн ИХТ гээд 5 саяыг улиралд авна. Арай хэтэрч байгаа биз. Тэгээд өрөөнийхөө шатсан гэрлийг ч сольж чадахгүй. Ядаж 5 саяыг нь буцааж төлүүлэх хэрэгтэй ш дээ
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочид (124.158.74.185)
    энэ иргэдийн хурал гэдэг дэмий юмыг болих хэрэгтэй. хороо, сум, дүүрэг, аймаг, хотын засаг даргыг иргэд шууд сонгодог байвал зохино.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.141)
    namiin jagsaaltaar gej baih esguieeee.namiin jagsaalt baihgui bol olon oligaarh ATG ochnoooo
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.141)
    ARD TUMENG YDUU BAILGAH HEND ASHIGTAI VEEEE.HUULIIG GUULI BOLGOJ BAIHAD HENCH YUUCH HELEHGUI DURAARAA UURSUDDUU TAARUULJ HUULI GARGAAL HEN CH YUUCH GEHGUI SONGUULIIN HUULIIG ERGEN HARYAAAAA
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • irgen (112.72.13.141)
    hun am baga yum chine eeljeer turiin tolgoid garch bayjmaar yum shigee yanaaaa humuusee bolohoo bailaaa.bid talhnii munguu oloh gej yaj bnaaaa,ARD TUMEN YDUU BAIGAAD
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • DORJ (203.91.117.4)
    DUURGIN EREGDIN HURLIN DARGA NARIIN BICHIGIIN DARGA NAR GEJ MASHIN UNAJ GADAADAAR AYLASAN MUNGU HUULEGCHID MUNGUUR TUILJ GARIIN SALAAGAAR GOOJUULJ GADAADAD AYLASAN HUMUUS L BAIDAG EREGDED HURCH AJILLAJ BGAA HUMUUS GEJ ERDUU ALGA BNA SHALGAJ UZEED ZARDALIIG N BUTSAAJ ABAAD YADARCH YABAA ERGEDED UGUUCHEE NARIIN BICHIGIIN DARGA NAR N BOLOBSOROL MUUTAI NAMAAAR GARCH IRSEN HUMUUS L BAIDAG BZDUURGIIN ERGEN BNA
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.233.35)
    davartsan she esnuud bhima bas
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • tatvar tulugch (202.170.93.12)
    het davragsad turiin ajil nereer huviin ajil hiideg humuus ard tumnii amidarliig ugui hiigsed
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    enhbold dargaa tatvarin baizaagch nariin avsan 6.6 ter bum togrogiig zaaval erguulen tatah heregtei.zaaduul chine boon baynaa gaihsan luivarchinguud baigaa shuu.ergulen tolsniig ard tumend medegdeh heregtei bna shuu.ogohgui bol shorond ni hii.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.11.162)
    Eronhiilogchiin gadaad yvsan buh zardliig ooroor ni toluulchih
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.231.250)
    Татварынхнаастатсан юм чинь ИТХ-аас татах хэрэгтэй.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • tataachee (27.123.214.117)
    arai ch dee daanch dee ugui bailgui dee
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin (150.129.143.250)
    er ni khotyn palament ch geh shig bolij uz urdnykhaaraa neg dargatai baikhad l khangalttai ta naryn khangamj heterch bna
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • ***** chono (150.129.143.234)
    sobguuli hereggui,odoo tsust boslogooor l buh yumig oorchlono ,tegehgui bol oroitno
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.234)
    ENE BURIADIN SHEES NAANA NARMAIJ,HUDLAA INEECHIHEED TSAANAA IIM L BGAAM SH DEE. ENE OLON HURLIN TOLOOLOGCH,DARGANTSARUUDAA BOLIMOOR YUM.HOT NEG DARGA NEG ORLOGCHDTOI BHAD BOLLOO. ULSIN IH HURAL CH HEREGGUI,NEG ERONHIILOGCHTEI /.HUNTIN DEGLEM BAISAN CH BOLNO/ BHAD BOLNO.INGEJ OLON HUVALZNUUD TEJEEJ BAIHAAR NEG HUVALZ TEJEEJ HAJUUGAAR NI ELBEG DELBEGHEN AMIDARSAN NI DEER GEJ BODNO.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.33.135)
    ардсхчилал гэж анх гарч ирэхдээ сайд дарга нарын тусгай хангамж хэтэрс байна гэж гарсан биздээ харин одоо юун тусгай хангамж улс орноо элгээр молхуулчихээд юу ч болоогуй юм шиг сайхан улгэрээ яриад л явж байна тэр их тор засагт нь шударга хун байна уу хумуусээ 16 оны сонгуульд намыг нь биш хуныг нь харж саналаа огцгоое
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Хулгайч (150.129.141.189)
    Ядарсан эмэгтэй 10мянган тогрог хулгайлж 7 жил шоронд ял авсан эд нартаа ял тулгаач ээ
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • пүрэв (202.72.247.249)
    энэ ч арай дэндэж байна.Бат үүл Батулга хоёр дарга болоод арай дэндүүлж байна шүү Олон орлогчтой, ИТХ-ын төлөөлөгчдөд юу хийсэн гэж ийм их мөнгө өгч байгаа юм бэ.Буцааж татах нь зүйтэй.Иргэдийн төлөөлөгч бол гэж засгаас томилоогүй өөрсдөө нэрээ дэвшүүлж болсон хүмүүс тийм учир тэдэнд засгаас мөнгө өгөх учиргүй.Мөнгө өгвөл тэр дэвшүүлсэн нам нь өгдөг юм байгаа биз
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • trtr (122.201.21.73)
    butsaaj tuluul
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.242.238)
    Тан нар болиоч дэ, арай дэндэж байна да
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (62.216.150.4)
    dendvv de danch dendvv de, en hvmsiig yaah yum be.butsaaj awei.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • бумаа (103.10.21.37)
    арай ч дээ,улс эх орноо элгээр нь хэвтүүлчихээд байгаа нь ардчилалынхны увайгүй ичих нүүргүй ард түмний татварын мөнгийг хувааж идснээс болж байгаа юм. болиоч та нарыг бурхан шийтгэнэ өөрсдөө биш юм гэхэд үр хүүхэд чинь шийтгэл ирнээ.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • иргэн (182.160.41.38)
    энэ их үргүй зардлаа журамлаачээ З.Энхболд даргаа. эс тэгвэл хууль шүүхээр шийдэгдэнэ шүү. УМХ ын гишүүд хууль санаачлаад мөнгө авдаг гээ биз дээ. ийм учираас л жирэмсэн эхэд архи худалдахгүй гэх мэт чанаргүй, тоо хөөцөлдсөн хууль их санаачлах боллоо
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • ZOCHIN (150.129.143.250)
    ARDCHILSAN NAMYN KHULGAICHUUDAAS L IIM YUM GARNA DAA YU HIISEN GEJ ODOO TATVAR TOLOGCHIDIIN MONGOOOR EDNIIG INGEJ UGJIJ SUUKH BOLJ BAINAA
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.229.120.70)
    Aria dendej bna. Nuguu hotin darga mungu dutuu uguh ni geed hevleliin hural zarlaad heruul hiigeed baisan. Ingej huvaaj avah geed baij dee.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • ard tumen (202.72.245.122)
    ene arai dendenee
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • y (202.179.22.245)
    Энэ арай дэнднээ Ардчилсан луйварчидаа???????????????????????????????????????????????????????????????????????????????????????
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг нийлээд 1300 төлөөлөгчтэй. Тэгээд хүн бүрт 5 сая төгрөг өгдөг гэхээр 6.5 тэрбум төгрөгийг урамшуулалд явуулна гэсэн үг. Ингээд энэ тоогоо 4 улиралдаа үржүүлээд үзвэл 26 тэрбум төгрөг болно. Эцэст нь нийслэл болон хөдөөний төлөөлөгч нар нийлж байгаад 30 орчим урамшуулал нэрээр халаасална гэсэн үг
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.100)
    дэмжиж байна.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    2 цаг 48 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    3 цаг 57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    5 цаг 45 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 4 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 36 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 0 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 11 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 15 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 46 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    7 цаг 50 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 6 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 41 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 6 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    10 цаг 46 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 6 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК