Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2014-12-05
0
ЖИРГЭХ

p198btrbp41vaf1rg11ro1163m17761        Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 1-ны өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5,6 хувь, Налайх дүүрэгт  4,9 хувиар тус тус нэмэгдсэн бол  Баянгол  дүүрэгт 2,9 хувь, Багахангай дүүрэгт 2,8 хувь, Хан-Уул дүүрэгт 2,6 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Нийт өвчлөгсдийн 77 хувь нь  0-9  насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 2532 дуудлага ирсний 1029 тохиолдол буюу 40,6 хувь нь Томуу, томуу төст өвчин гэсэн оноштой байна.

Энэ өвчин нь вирусээс үүсдэг, амьсгалын цочмог халдварт өвчин бөгөөд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий  хордлогын шинжээр илэрдэг.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    -Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх  явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах.
    -Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
    -Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос түрхэх.
    -Гичтэй  бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
    -Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
    -Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
    -Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх.  
    -Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
    -Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын  дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

    Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. /халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр  хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/

    -Амны хаалт зүүх
    -Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
    -Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй байх.
    -Антибиотик   хэрэглэхээс зайлсхийх.
   -Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд:  интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
    -Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ: Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх,  хордлого тайлах шингэн хэрэглэх,  ардын уламжлалт  эм, тан ууж  болно.

Томуугаас сэргийлэх уламжлалт энгийн арга:

    -Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
    -Сармис хүзүүнд нь зүүх
    -Чихэр өвс буцалгаж уух
    -Цайг нохойн хошуугаар орлуулах
    -Цагаан гаа, сармистай шөл
    -Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
    -Сүүнд сармис буцалгаж уулгах
    -Хүйтэн агаар амьсгалахгүй байх
    -Даарч жигнэгдэхгүй байх
    -Шингэн зүйлийг өдөрт  2-3 литр уух
    -Халуун усанд сууж орох (5 рашаантай)
 
ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ:

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:
Томуугийн А(H1N1) вирусын халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2 хувийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух  зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан бүтээлэгээр битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст ваннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөлөө дүрж сууж болно. Хөлөө дүрж, ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.  

Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Томуугийн А(H1N1) вирус ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм. Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5, 1, 2, 5 хувийн хлорамин, 1 хувийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө  гэх мэтээр ариутгана.

Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.

Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон сальфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:
Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцөлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд  ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах. 

Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.

-Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цөөрүүлэх, зохион байгуулахгүй байх.
-Олон нийтийг буруу ташаа мэдээллийн хямралд өртүүлэхээс зайлсхийх, мэдээллийнхээ үнэн мөнийг нягтлах.  
-Хүн амыг үнэн зөв мэдээллээр хангаж, нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад туслах.
-Өвчилсөн ихэнх хүмүүс гэртээ байж, өөрсдийгөө буюу гэр бүлийнхнээ асарч сувилах тул тэдэнд хэрэгцээтэй зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд илүүтэй анхаарах.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    1 цаг 36 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    2 цаг 11 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    2 цаг 20 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    2 цаг 22 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    2 цаг 45 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    3 цаг 1 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    3 цаг 23 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    4 цаг 33 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    4 цаг 52 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    5 цаг 24 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    5 цаг 48 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    5 цаг 59 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 3 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    6 цаг 34 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    6 цаг 38 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    6 цаг 54 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    7 цаг 29 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    8 цаг 54 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    9 цаг 34 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    9 цаг 54 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК