Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Муу дүн авсан, хүнд сурталтай төрийн байгууллагуудыг АТГ ”овоо хараандаа” авах хэрэгтэй

2015-1-10
0
ЖИРГЭХ
Гааль, татвар, газрын алба болон нийгмийн даатгалын байгууллагууд иргэдэд хүнд суртал үзүүлдэг, авлигад өртөх эрсдэл өндөртэй хэмээн тогтоогджээ. Дээрх судалгаанаас харахад хамгийн их хүн үйлчлүүлдэг, мөнгө эргэлдэж байдаг салбарыг хүмүүс авилгад өртөх магадлалтай, хүнд сурталтай хэмээн дүгнэжээ.
527-13783467553e0dbf0529d3816abig              Төрийн албаны хүн суртал хэрээс хэтэрч, авилгал хээл хахууль "цэцэглэсэн" талаар иргэдийн зүгээс байнга гомдол ирдэг. Харин төрийн албаныхан энэ бүгдийн хариуд бүгд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж өөртэй нь холбосон болгоныг булзааруулж өөр хэн нэгэн руу бурууг "чихэж" суудаг сонин хүмүүс. Тэгвэл өчигдөр Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын төвшинг үнэлж иргэдэд хүнд сурталтай ханддаг эсэхийг нь дүгнэсэн байна. Энэхүү судалгаагаа тэд төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба зэрэг 10 байгууллагаар үйлчлүүлсэн иргэдээс авсан судалгаагаар дүгнэжээ.
      Судалгааны дүнгээр улсын бүртгэлийн байгууллага бусдаасаа дээгүүр үнэлгээ авсан бол гааль, татвар, газрын алба болон нийгмийн даатгалын байгууллагууд иргэдэд хүнд суртал үзүүлдэг, авлигад өртөх эрсдэл өндөртэй хэмээн тогтоогджээ. Дээрх судалгаанаас харахад хамгийн их хүн үйлчлүүлдэг, мөнгө эргэлдэж байдаг салбарыг хүмүүс авилгад өртөх магадлалтай, хүнд сурталтай хэмээн дүгнүүлэв.
                       Гаалийнханы талаар иргэдээс гаргасан гомдол санал хэзээ ч тасарч байгаагүй. Замын-Үүдээс авахуулаад бараг бүх хилийн боомтуудаар хил гаалийнханы хүнд сурталыг "шагсан" үйлчлүүлж байдаг. Вагоны тасалбар авахаас эхлээд л иргэдийн стресс эхэлнэ. Тасалбарын олдоц муу, танил талдаа аль гайгүй суудлыг өгдөг. Тэр ч бүү хэл иргэдийн авч яваа хоол, хүнс, эд бараанд хайхарамжгүй хандаж авч явахаар багласан ачааг барааг нь хайр найргүй хутгаар сийчин онгойлгодог гэх гомдол бараг байнга сонсогдоно. Ер нь хүнд суртал авилгал маш их цэцэглэсэн газар. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон байна. Тэдний үйлчилгээний соёлыг өндөр хөгжилтэй Япон, Солонгостой харьцуулах юм бол тэнгэр, газраас ч хол зөрүүтэй. Ядаж хэдэн киллометрийн цаана байгаа Эрээний хил гаалийнханы талд нь хүрдэггүй нь үнэн.
                    Судалгаанд муу талаараа толгой цохисон дараагийн төрийн байгууллаг бол татварынхан. Татварын байцаагч гэх ууртай, ааштай хүмүүсийн учрыг олоход маш хүнд. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй хэдэн хувийн хэвшлийнхэнийг ёстой л үйлийг нь үздэг ганц газар. Татварын хэлтэс гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталсан газар байна. Сүүлдээ байгууллагын касснаас мөнгө булаагаад авдаг болсон. Төрийн нэр барьж авсан мөнгөнөөсөө дарга нар нь өөрсдийгөө хэдэн саяаар нь шагнаж суудаг. Эдийн засаг хүндэрсэн энэ үед татварынхан зөвхөн хянана, шалгана гээд сууж байх юм. Түүний оронд хураадаг нь биш, хураалгадаг нь шагнуулмаарсан уг нь. Дээр нь нэмээд хэлэхэд татварынханд ямар ч ёс зүй байхгүй. Тиймдээ ч иргэдээс авсан санал асуулгад толгой цохисон байна.
                    Нийгмийн даатгалынхан хамгийн хүнд сурталтай, авилгалжсан хэмээн иргэд дүгнэжээ. Тэднийг ажлаа хэрхэн хийдэг болохыг жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн халамжийн мөнгийг хэрхэн өгдөг вэ гэсэн ганцхан зүйлээр дүгнэж болно. Энэхүү тэтгэлгийг хугацаа нь хэтэрсэн ч нөхөж олгодог журамтай. Олгохдоо харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт өгсөн материалын бүртгүүлсэн хугацаанаас эхэлж бодож олгодог байна. Ингэхдээ бүртгүүлсэнээс өмнөх хугацааг бодож олгодоггүй болохоор асарсаны тэтгэлэгийг маш эртнээс хөөцөлдөж эхлэх хэрэгтэй болдог. Бичиг баримтаа эртнээс цуглуулаад, эртнээс хөөцөлдчихсөн эхчүүд энэхүү тэтгэмжийг хэзээ ч авч болно. Гэхдээ эдгээр мөнгийг авахын тулд тулгар биетэй эхчүүд цайны цаг гэж нэг хаалгаа барих, дутуу бичиг баримттай хэмээн буцаах зэрэг даатгал, халамжийнхны хүнд суртлыг даван гарах ёстой болдог. Тэтгэлэгийн мөнгийг төрөхөөс өмнө 60 хоног, төрсний дараах 60 хоногоор тооцож олгодог бөгөөд төрөхөөсөө 60 хоногийн өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын болон халамж үйлчилгээнд өргөдөл өгч 28 хоногийн дараа авдаг байна. Ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд тэтгэлгийн мөнгийг нөхөж олгодоггүй болохоор ямар нэгэн аргаар хөөцөлдөж авах нь бас л дараагийн нэг хүндхэн даваа болдог ажээ.
                 Монголчууд биднийг хамгийн их чирэгдүүлдэг газар бол яах аргагүй Газрын албаныхан байдаг. Тэд АТГ-аас явуулдаг уг судалгаанд жил бүр толгой цохиж, төрийн байгууллагуудаа муу талаараа манлайлдаг газар бол Газрын албаныхан. Газрын наймаа гэгч зүйл дэлгэрсэн цагаас хойш энэ салбараас маш олон баячууд төрсөн бөгөөд авилгал хээл хахуулийн үүр уурхай болсон хэмээн иргэд шүүмжлэх нь цөөнгүй. Ажилчид нь гадуур, дотуур ажилтай нэрийн дор ажлын байрандаа байдаггүй. Түүнчлэн байгууллагаас тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой атал өөрсдийнхөө дураар цагийн хуваариа зохицуулдаг. Ирсэн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэдэггүй. Иргэдийг алагчилж үздэг зэрэг гомдол тасарах нь үгүй. Хамгийн ноцтой нь Газрын албаныханы дарга, цэрэг нар жил бүр өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж иргэдэд бүх буруу байдаг гэж тайлбарладаг. Жишээлбэл өчигдөр тус байгууллагын дарга энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл мэдээлэл өгөхдөө. “Төлөвлөлтгүй газар олгодог. Төлөвлөлтгүй учир баталгаагүй болчихдог. Баталгаагүй юм чинь хэдэн мянган зөрчил маргаан үүсдэг. Өөрөөр хэлбэл шүүх дээр байгаа маргааны бараг 30 хувь нь газрын маргаан байдаг. Үүнээс болоод Газрын албаныхан авилга авдаг гээд ойлгочихдог. Өөрөөр хэлбэл энэ бүхэн хиймлээр хийгдсэн зүйл" гэх мэтээр ярьсан байх юм. Түүний хэлснээр бол иргэд өөрсдөө зөвшөөрөлгүй газар авсан. Эсвэл өөрсдөө нэг газарт хоёр гурван эзэмшигчтэй болчихоод маргаанаар хууль, хяналтынханаар шийдүүлдэг. Үүнээс л болоод Газрын албаныханыг туйлын муу хэмээн дүгнээд байгаа ажээ. Ер нь газрыг төвлөлтгүйгээр олгосон нь тэдний буруу. Тэд эхнээсээ ийм маргаан үүсгэхгүйгээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нь газруудаа ялгаж салгах хэрэгтэй. Нэг хүний газрыг ар өврийн хаалгаар өөр нэгэнд дахин эзэмших эрх олгодог шударга бус явдлаа л засах ёстой. Ер нь газрын  албаны хүмүүсээс үндэсний хэмжээний тэрбумтнууд төрдөг нь үнэн. Ажилдаа хариуцлагагүй. Иргэдэд маш их чирэгдэл учруулж, хүнд суртал гаргадаг нь үнэн.
                      Жил бүр муу гэсэн сэтэр зүүж, нийгэмд адлуулдаг дээрх салбарынхан өнөөдрөөс эхлэж ажлаа өөр төвшинд хийхгүй бол монголчууд бид тэнд этгэх итгэл алдарч гүйцлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдгийг санах нь зүйтэй. Нөгөө талаас АТГ-ын эрхмүүд жил бүр шалгардаг дээрх хүнд суртал, авилга хээл хахуулийн үүр, уурхай болсон төрийн байгууллагууддаа маш сайн анхаарал тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай байна. Ер нь төрийн ажил бол төрийн л ажил байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн нийгмийн даатгалын газрын даргын халааснаас жирэмсэн эхчүүд мөнгө авах гэж зүтгээгүй. Хэн нэгэн газрын албаны мэргэжилтний эзэмшлийн газраас 0.7 га газар тасдаж авахаагүй гэдгийг л анхаарч, ёс зүйг нарийн чандалж сахих хэрэгтэй. Та бүхэн бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэгч үйлчилгээний байгууллагын ажилтнууд гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.18)
    Шоронд шууд хий
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • teneg (150.129.142.113)
    yumiig barimt notolgootoi l yarina shuu hoo vagonii tasalbart gaali yamar hamaa bnaa gej tatvariihan negd oroh yum bish uu terbumaar n iddeg geed zarim n shorond yavaa biz dee hoo
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Вагоны тасалбар хаанаас борлуулдагыг мэддэггүй нөхөр юм аа даа хөөрхий...мэдэж авна уу?
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    14 цаг 12 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 20 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 51 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 58 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    16 цаг 0 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 49 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    17 цаг 11 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    18 цаг 5 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    19 цаг 3 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 19 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 24 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 44 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 33 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 45 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    21 цаг 2 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    21 цаг 17 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК