Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжлэх ухааны академи гэснээс… усаа яах уу

2015-1-14
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед монголын ШУА гэж их ярьж, их сургуультай нэгтгэнэ, үгүй гэхчлэн тэрүүхэндээ хөөрхөн орон нутгийн самуун болж байгаа дуулдаад, хачир, жишээ нэммээр санагдлаа.
Шийдлийн Засгийн газарт

    usСүүлийн үед монголын ШУА гэж их ярьж, их сургуультай нэгтгэнэ, үгүй гэхчлэн тэрүүхэндээ хөөрхөн орон нутгийн самуун болж байгаа дуулдаад, хачир, жишээ нэммээр санагдлаа.

Зарим эрхэмийн дургүй хүрэх ч, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж сайхан юм бий.

Монголд байдаг зайлшгүй байх олон салбарын нэг УСНЫ САЛБАР гэж байх.

Дэлхийн дээвэр шахуу цас мөс нь хайлаад, хур бороо нь урсаад  уруудаад тогтдоггүй, үгүй бол гадаад их далай руу хулжаад үгүй бол хатдаг, ширгэдэг дотоодын цөөрөм тойром руу урсаж оддог гол горхитой, бидний сонгож чадаагүй ч амиараа хамгаалж ирсэн монгол маань онцлогтой. Цагийн эрхээр, дэлхийн жишгээр сууршил, хотжилт, иргэншил рүү шилжиж эхэлсэн үеээс хот суурингийн хөгжил хувьслын үндэс болсон их гол мөрөн бидэнд байсангүй.

Инд ганга, Тигр евпрат, Хуанхэ, янзцы, Сена по гээд хот үүсгэх мөрөнгүй монголд хотыг хангах ус, хүнсийг нь ургуулах усны байгууламж, малыг нь  ундаалах бэлчээр усжуулалт, баялагийг нь баяжуулах ус хангамжийн систем хэрэг болоод эхэлсэн 1960 оны эхэнд том асуудал боссон.

Муу ч сайн ч төртэй засагтай намтай юм юмтай байсны хүчинд 1962 оны МАХН нэг бүгд хурлын шийдвэрээр Рагчаа гуай ахалсан ажлын хэсэгтэй ажил ундарч, усны институцийн асуудлыг босгон тавьж ЗХУ-ын буцалтгүй гэх тусламжаар Усны аж ахуйн олон контор, яам гэхчлэн хүчирхэг техникийн баазтай болоод авсан.

Үүнийгээ дагаад нүдэндээ үл үзэгдэх хэдэн үеийн цаана байгаа усыг ШУ-ны арга техникээр хайж олох, усалгаатай газар тариаланг эрхэлхэд нэн чухал усны нөөцийн хайгуул, хөрс мелиорацийн судалгаа, барилгын ул хөрсний судалгаа, материалын судалгаа, чанарын судалгаа гээд хавсрага ШУ-ны судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ч болоод авсан юм.

Энэ хүрээлэнгийн хүчээр монгол улс 1990 он хүртэл 32 мянган инженерийн болон бусад хийцийн уст цэг, 157 услалтын систем, хот болон хөдөөгийн суурингийн усан хангамжийн төвлөрсөн байгууламж барих суурь хавсарга судалгаа хийж, барьж байгуулан, үр шимээ өгснийг бүгд мэднэ.

 За ингээд үе үеийн усжуулангийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сүнс сүлд шингэсэн, тэдний босгосон мөнгөнд тулгуурлан 4 давхар “Муруй цагаан” хочит барилга босгож аваад Усны Хайгуул Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Усны Аж Ахуйн Яам байртай болж, ар халхын ус лус хоёр савдагтай болоод авсан, энэ салбарын мандан бадрал болж билээ.

Дараагаар нь сарнин бутрах, мөхөн үрэгдэх зам руу орсон түүхтэй.Усны эрдэс байлагийг ашиглагчид хувьд шилжснээр өндөр өртөгөөр байгуулагдсан хэний ч биш өмч бүрэн тоногдон сүйрч ажиллагаатай хоёрхон услалтын сиситем, 2000 инженерийн хийцтэй устай цэгтэй үлсэн гэдэг. Нөгөө “галзуу судалгаа” хийдэг хүрээлэн маань ШУА хэмээх улсын төсөв, шинжлэх ухааны сан хэмээх даллахад ил гардаг, далайхад далд орж нуугддаг, сав нь дундрахаар  “тараад” командаар түр тардаг, сав нь дүүрэхээр “цуглаад” командаар бужигнаад ирдэг, долоон голтой байгууллага болон хувирч, удирдлагыг фанаалдах нь бүү хэл танкийг ч хүлдэг удамтай атамантай болж авсан билээ.

Нөгөө лаг хүрээлэн маань ШУА-ийн Геоэкологийн гэх хүрээлэнгийн хаяанд гэрийн сүүдэр дагасан “өвгөн банхар” шиг зүүрмэглэн ноохой архиваа хав дарсан шигээ, хэзээ эзэнээ ирэхийг хүлээсэн шигээ хэвтэх боллоо. Нөгөө муу усжуулангуудын “Муруй саарал” минь  ээ, хөөрхийс ДОРНО ДАХИНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН хэмээх аймаар мундаг, геополитикийн судалгаа хийдэг газрын байр болж хувирваа.

Арга ч үгүй юмдаа, 800 жилийн өмнө дорно зүгийнхний тойгтныг сөгтгөж, толгойтныг бөхийлгөж явснаа дурсаж, тэднийг судалсаар байх юм байлгүйдээ.Төрийн бодлого нь гүн, уурга нь урт, хар хайрцаг нь найдвартай юм байлгүйдээ гэж.

За ямар ч байсан бидний үед хотыг нь найдвартай усаар хангах, үнэгүй гардаг сэргээгдэх энергийг ашиглах, чийгийн горимоос их хамаралтай ХАА тарималыг усаар хангах, 59 сая малын бэлчээрийн ус хангамжийг зохистой шийдэн, бэлчээр ашиглалтыг сайжруулах,  усны өндөр үнэтэй барилга барих нөхцлийн тулгуур судалгаа хийх, ус болон усан орчин хийгээд түүнийг эрхшээсэн амьд байгалийн экологийг тэтгэх усан орчны судалгаа хийж, баялаг бүтээгчдээ тэтгэх, хөгжлийн, сууршлийн амин сүнсээ судалснаас хятад, япон, солонгосоо судалсан дээр гэж монголын ШУА, төр үзжээ.

Академийн энэ салбарууд Ван Вейгийн цоохор цэцгэн дээр суусан эрвээхэйг зүүдлэн, согтуу манантсан нүдээр Бай Шигийн цөөрмийн усанд туссан сарны гэрэлд хөвөх усны хорхой харан гиюурч байх хооронд УСНЫ САЛБАР тойрсон ойлголцол, үл ойлголцол, үйлдэл,эс үйлдэл газар авах нь л тодорхой байгааг юмыг ганцхан портчикоор хардаг мань харж сууна.

Эргүү мань заримдаа мунхаглахдаа унжиж байснаас унаад ирээсэй гэгчээр бас заримдаа хүр хорхой үржүүлж торго нэхэн, хөвөн тарьж  даавуу сүлжснээс худалдаж авсан нь үр дүнтэйг бодож, суурь судалгаа хийнэ, өрнө дорныг тандан гэж байснаас патент, ноу хау, араас нь хөөгөөд гүйцэхгүй шинэ техник, технологийн инноваци хийж, мэдээллээр хангах, түүнийг нутагшуулахын тул Их сургуулийн лаборатори, хямдхан мэргэжиж яваа хүмүүс, тийм болохыг эрмэлзэж байгаа залуус түшиглэн ажилладаг прагматик жинхэнэ дорно зүгийнхний аргаруу орвол ямар байсий.

Түүнтэй өөрийнхөө онцлогийг, хэлбэрийг соёлоо тусгаад явахаар л япон солонгосын бренд болоод явчдаг биздээ.Маргаад байх юм алга унжуурга тасарлаа, бандан пад. Хэн нэг нь л зориглон хийх ёстой байх.    
Хөөрхий манай энэ Сайханбилэг, Баярцогт гэх хоёр нөхөр гөлөгнөж бууж өгсөөр байгаад санаануудаа хэрэгжүүлж чадах юм болов уу.
Дахиад л “усжуулан” руугаа оръё. Төрийн сүлд дуундах “Хөгжлийн түлхүүр, жаргалын үүд”-ийг нээгч түлхүүр юугаар ч орлуулшгүй эрдэс ус болчхоод байгаа сануулах гэж байна.

Оюутолгойг та бид 40-50 жил  Гүний хоолойн 150-300 метр шаварт дарагдсан гүний усаар нэг секунданд 2100 литр ус өгч ашиглуулна гэвэл Ханхонгор сумын 10 “ард түмэн”, хиншүү Ганбаа, өвгөн шувуу Авирмэд, гранат Мөнхбаяр нар “харакира” хийх гээд хэцүү.
Балгасын улаан нуурын газрын доорх ус соруулъя гэхээр ерөнхийлөгч маань сэдэл өгч, орон нутаг хамгаалтандаа авлаа гэх.

Орхоноос усан сан байгуулж 700 гаруй км татъя гэхлээр  зөвхөн техникийн даалгаварын даалгавар, даалгавар хийхэд л 5-6 жилийг хойд ах нарын зардасууд тотгор хийж сунжруулсан бол ТЭЗҮ хийх, барилга барихыг хүлээвэл Орхон голын ус хойд мөсөн далай руу урсаад дуусах байлгүй.

Хэрлэнгийн тохойролтоор цүлхийсэн гравитацийн хүчээр бялхсан усыг нь ядаж авъя гэвэл Бат-Эрдэнэ аварга хориотой ч хийдэг, хориогүй ч хийдэг мэхээр барьцгүй тонгороод салахгүй.

СИ Жин Пи ахын хүрэн нүүрс газжуулах 30 тэрбум долларын мега төсөл, шатдаг занарын орос, арабын сүнсийг авч байгаа төсөл, уран баяжуулах төсөл, Цагаан суврага, Үнэгтийн өнгөт металл бүгд урд говьд бөгөөд эднийг бүгдийг усаар баяжуулж угааж, хөөсрүүлж, сүлбэж,цуцааж байж олзворлохгүй бол уран, зэс, алт, косждог нүүрс, нефть бүхэн ямарч үр ашиггүй шороо бөгөөд ажиллах хүмүүс нь усаа ууна, угааль үйлдэнэ, бузраасаа сална гээд гарцаагүй хэрэглэгч.

Тэгвэл энэ бүхнийг чинь хичнээн нөөц, ямар боломж, яаж ариглах, хэдэн жил хүрэлцэх, стратегийн төлөвлөт хийх региональ судалгааг хийж өгөх шинжлэх ухааны байгууллагаа байхгүй болгоод хэн ч биш болгосноо засаж, яг одоо цэгцлэх цаг нь биш үү.

Архимед надад нэг тулах цэг өгөөдөх дэлхийг чинь хөшүүрэгдэе гэдэг шиг алив ШИЙДВЭРИЙН ЗАСГИЙН ГАЗРАА усныхан бидэнд итгэж нэг тулах цэг аль, судалгааны институцийг үе үеийн усныхны хийсэн хэлсэн бүхэн сүнстэйгээ шингэсэн “Мурай саарал”-тай маань буцааж аль.

Дараагаар нь ШУА-аа, мандуулж, Дорно, өрнө рүү ээтэн хошуутай гутлынхаа мөрийг гаргах судалгаагаа хийж, хаа хаанаа жаргаж түмэн жил амьдаръя.Харин өнөөдөртөө уушигаа, өөхөө маргааш ац.

Үгүй бол бас ингэж болж байна. Морио унаад модоо тохоод 59 сая малаа хувааж маллаад, арьс нэхийгээр гурил будаа даалимбаа бартардаад,  баялаг бүтээдэггүй манийгаа баясгадаг 5000 том бөгстэй бөх, 10 мянган хурдан адгуусаа уралдуулж, 6000 лам багшаа шүтээд нутаг нутаг руугаа тэмээндээ хөнгөн юм аа ачаад нүүцгээе.

Халхын буян их юм чинь өлсөж үхнэ л гэж байхгүй.Эс тэгвэл Туулын ус доороосоо ч дээрээсээ ч бузартаад, хомсдоод эхэллээ. Ерөнхийлөгч маань Зэргийн тоост хөндийд хонио хариулж, спикер маань Сэлэнгийн үржилт хөндийд байцаагаа тарьж, ерөнхий сайд маань дорны хурдан хүлгийг Ховд руу хөөж, мань Таван богд, Цэнгэл хайрхандаа аргал янгир гөрөөлөх минь.
Доктор Ц.Сосорбарам
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • cheap christian louboutin canada (91.200.12.138)
    cheap christian louboutin pumps cheap christian louboutin canada httpcanadachristianlouboutinoutlet.blogspot.com
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • �°ق���Ь (116.211.225.27)
    new balanceЬ �°ق���Ь httpnew-balancetw.com.tw
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • buy toms singapore online (221.235.66.231)
    toms singapore online store buy toms singapore online httpwww.seofilter.org
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • fitflops online (107.150.42.226)
    fit flops on sale fitflops online httpaustraliafitflops.iemiller.net
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • cheapest fitflops online (107.150.42.226)
    cheap fitflops cheapest fitflops online httpfitflopsau.blogspot.com
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • us agaaraa bodoh tsag (103.229.123.191)
    Odoo us agaaraa bodoh tsag boljdee.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • А. Тулгаа (202.179.20.100)
    Ус ус ус усгүйгээр амьдрал байхгүй. Хот суурин газрын хүн амыг ундааны болон үйлдвэрийн зориулалттай усаар хангах асуудал эрхэлсэн тусгай яам Нитийн аж ахуй ,үйлчилгээний яам гэж байлаа. Уг яаманд ажиллаж байхдаа хүн амыг ундааны усаар хангана гэдэг ямар айхтар хэцүү асуудал гэдгийг мэдэрсэн билээ. 1970 аад оны эцсээр нийслэл хот маань усны гачаалалд автсан юм. Тэр үед морин тойруулгын одоогийн дүнжингарав орчимд 23 худгийн барилга барьж эхэлсэн бөгөөд яамны мэргэжилтэн надыг уг барилгад өдөр цаг тутам хяналт тавих үүрэгтэйгээр уаз469 машин жолоочтой нь гаргаж өгөөд ажиллуулсан юм. Миний гол үүрэг бол хийсэн ажлуудыг цаг минуттай нь бичиж зурж тэмдэглэн хяналт тавьж яам хотын сайд дарга нарт илтгэж тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдүүлэх явдал байлаа. Уг барилгын ажлыг шуурхайлуулах нэж улаан ноймортой машин хөлөглөсөн сайд дарга нар тасралтгүй цувчихана. Би тэдэнд хийгдсэн бүх ажлуудыг нэг бүрчлэн танилцуулна. Тухайн үеийн томчуудаас ю цэдэнбал ж батмөнх хоёроос бусад нь ирсэн санагдана. Тэр үед хотын дарга байсан с мөнхжаргал гуай сайн санаж байгаа гэдэгт итгэнэм. Ингэж ажиллаж байж уг 23 худгийн барилгыг 2 сарын хугацаанд чанартай барьж байгуулсан нийгэм ахуйн барилга трестийн хамт олонд талархаж явдаг даа. Утааг арилгаж болно усгүй яаж амьдрах билээ монголчуудаа.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Air and water pollution (103.229.123.191)
    Ulaanbaatar is the second most polluted capital city in the world . The Tuul is one of most polluted river in the world.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • OK (103.229.123.191)
    US agaar shig gej manai ard tumen deedeldeg bilee. Edugee agaar us ni avah yumgui bohirdoj ard olnii eruul mended ersdel uchruulahaar boljdee. Shiideliin zasag 1-iig bodoh tsag boljee. Dr.Sosorbaram amin chuhal asuudliig devshuulen tavijee.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 18 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    13 цаг 26 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    13 цаг 57 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 4 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 7 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 55 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 17 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 11 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 9 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    18 цаг 25 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    18 цаг 30 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    18 цаг 50 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    19 цаг 39 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    19 цаг 51 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    19 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 8 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 23 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК