Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн санхүү, эдийн засгийн салбарт 2015 онд хийх томоохон ажлууд

2015-1-15
0
ЖИРГЭХ

p19blh63oj1drr1n3j1jba4hdmtu1Нийслэлийн санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

    -Төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт
    -Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт
    -Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт
    -Өмч, хөрөнгийн бодлого, зохицуулалт
    Х-удалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалт

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын шатанд иргэдийн оролцоог хангаж, мэдээлэл, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үндсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

  1.Төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлтийн талаарх мэдээлэл

 Төсвийн орлогын талаар:
 
Нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх талаар анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд нийслэлийн төсвийн орлогын хэмжээ жил тутам өсөн нэмэгдэж байна.

Улс орны санхүүгийн хямралаас шууд шалтгаалан нийслэлийн төсвийн орлого тасалдаж байгаатай уялдуулан төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласны үр дүнд нийслэлийн 2015 оны төсвийн орлогын төлөвлөгөө 16.3 тэрбум төгрөгөөр, үүнээс хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөө 7.5 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон Төсвийн тухай хуулиар нийслэл хот албан татвартай байхаар хуульчилсан байдаг, мөн нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьлаа. Хотын албан татварыг нэвтрүүлсэнээр нэг талаас хотын хэт төвлөрлийг эдийн засгийн аргаар сааруулах, нөгөө талаас орон нутгийг хөгжүүлэх болон төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах санхүүгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Мөн нийслэлийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгөнд ногдуулж буй татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үл хөдлөх хөрнгийн дахин үнэлгээний аргачлалыг шинэчлэн боловсруулж  Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

Иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, буунд тус тусын хуулиар татвар ногдуулж татвар төлөгчдөд хүндрэл учруулж байсныг өөрчилж нэг хуулиар зохицуулан, ойлгомжтой болгох үүднээс Хөрөнгийн албан татварын тухай хуулийг шинээр боловсруулах талаар төр захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж УИХ-аар хэлэлцүүлж байна.
 
Төсвийн зарлагын талаар:
 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай 147 дугаар тогтоолын хүрээнд нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн бүх шатны захирагч нарт хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгч ажиллаж байна. Өмнө нь улсын төсвийн салбар сайдын багцуудад тусгагдан батлагдаж байсан цагдаа, оюутан, сурагч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардал болох 53.1 тэрбум төгрөгийн зардлыг 2015 онд нийслэлийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар баталсан. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг боломжит бүхий л урсгал зардлыг бууруулах, танах бодлого баримтлан боловсруулж НИТХ-аар батлуулсан.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед нийслэл хот жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”–г байгуулж арилжааны банктай хамтран 16 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1.0 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор нийслэлд анх удаа бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нийслэлийн бичил бизнесийг дэмжих уг сангаас 2014 онд иргэдийн сайн дураар үүсгэсэн 10 хадгаламж, зээлийн хоршоонд  939.5 сая төгрөгийн зээлийг олголоо.

Төсвийн ил тод байдал:

Урьд нь иргэд, олон нийтэд хаалттай, ойлгомжгүй байсан төсөв, санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон улсад дагаж мөрддөг аргачлалын дагуу боловсруулан иргэдэд ойлгомжтой, нээлттэй болгосон.

Нийслэлд Шилэн дансны тухай хууль батлагдаж гарахаас өмнө буюу 2014 оны 01-р сараас шилэн дансыг нэвтрүүлсэн.

Нийслэлийн нутгийн захиргааны нэгдсэн вэб сайт www.ulaanbaatar.mn-д нийслэлийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлагуудын албан томилолтын зардал, холбогдох шийдвэрүүд гэх зэрэг бүхий л мэдээллийг ил тод болгон ажиллаж ирсэн.
Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш хотын вэб сайтын шилэн дансны буланг шинэчилж нийслэлийн төсвийн мэдээлэл, сар бүрийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, аудитын газрын зөвлөмжүүдийг тогтмол байрлуулан, иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Одоогоор нийслэл, дүүргийн нийт 673 байгууллага, үйлдвэрийн газраас 507 буюу 75.3% нь шилэн дансны системд бүрэн шилжээд байна.

 Иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт:
    
Нийслэлийн төсвийг боловсруулахад иргэд олон нийтийн саналыг тусгах зорилгоор нийслэлийн жил бүрийн төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг нийслэлийн иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангасан шууд ардчиллыг хөгжүүлэх алхамууд хийгдэж байна. Тухайлбал, нийслэлийн 2014 оны төсвийг төлөвлөхд 152 хорооны 318 мянган өрхөөс санал асуулга авч тусгасан.
 
Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт

 
2.1 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого
 
2015 онд нийслэлийн төсвөөс 149.5 тэрбум төгрөгийн,  нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30.9 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээр 38.6 тэрбум төгрөгийн нийт 219.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 230 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 9 дүүргийн хороодод Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр хийгдэх тохижилт, нийтийн үйлчилгээний ажлыг иргэд өөрсдөө хороо бүр дээрээ тодорхойлж иргэдийн бүлгээр хэрэгжүүлдэг болсон. 2014 онд дээрх сангийн хөрөнгөөс нийт 48 тэрбум төгрөгийн ажил төлөвлөснөөс 3 орчим тэрбум төгрөгийн 154 төсөл, арга хэмжээний ажлыг нь иргэдийн бүлэг өөрсдөө зарцуулан гүйцэтгэлээ.

2.2 Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн бодлого:

Нийслэлийн төсөв, санхүүгийн чадавх, санхүүгийн ил тод байдал сайжирснаар олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын нийслэлд шууд хөрөнгө оруулалт хийх сонирхол, хандлага дээшилсэн. Жишээлбэл, Улаанбаатар хотод анх удаа улсын батлан даалтгүйгээр шууд зээл олгох шийдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас гаргаж  “Зээлийн мандат”-д гарын үсэг зураад байна. Тус банкнаас хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж байгуулахад нийт 42 сая еврогийн (үүнээс 30 сая еврог цэвэрлэх байгууламж барих, 12 сая еврог хатуу хог хаягдал боловсруулах чиглэлээр) урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.

Улаанбаатар хот, Дэлхийн банкны хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хотын зээлжих зэрэглэлийг тогтоох, хотын санхүүг олон улсын стандартад нийцүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн эрэмбэ хийх аргачлал боловсруулах зэргээр техник туслалцааг авч ажиллалаа. Цаашид хотын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын менежментийг сайжруулах, хотыг бүсчлэх зэрэгт техникийн туслалцааг авахаар тохиролцоод байна. Мөн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучин орон сууцны дулаалга, нийтийн тээврийн болон хямд өртөгтэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч хамтран ажиллахаар бэлтгэж байна.
 
    2.Эдийн засгийн хөгжлийн бодлого

УИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдийн засгийн нөөц, бололцоог оновчтой, үр дүнтэй хуваарилах, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох зорилгоор “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги”-ийг боловсруулж УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, дотоодын болон олон улсын зөвлөх, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн санал, зөвлөмжийг тусгаад байна.
 
Нийслэл анхны концессын гэрээг байгуулж, концессыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Концессын хуулийн хүрээнд 2014 онд нийгмийн болон дэд бүтцийн салбарт 7 гэрээг байгуулсанаас 3 төсөл нь амжилттай хэрэгжиж дуусах шатандаа явж байна. Мөн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулж нийт 37 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Цаашид Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, ялангуяа нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.
"Нийслэлийн бондын журам"-ыг батлуулан,  бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг бэлтгээд байна.
Зээлийн барьцаа, баталгааны механизмыг хөнгөвчилж, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан Зээлийн батлан даалтын механизмыг бий болгох, Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээг эцэслэн боловсруулах, гэрээний дагуу хөрөнгө оруулалтын  асуудлыг шийдвэрлэх, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг үйлдвэрлэл эрхлэгчдэд сурталчлан, үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
 
Өмч, хөрөнгийн бодлого, зохицуулалт

Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлого аль ч түвшинд батлагдаж мөрдөгдөөгүй байсныг анх удаа нийслэлээс боловсруулан “Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичиг” болон холбогдох 13 журмыг НИТХ-аар батлууллаа. Журмын дагуу эдийн засгийн чадамжтай нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, тусгай зориулалттай компаниудыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаашид хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох үйл ажиллагаа бүхий хуулийн этгээдүүдийг хувьчлах зорилгоор нийслэлийн өмчийн аж ахуйн тооцоотой болон төсөвт үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнд судалгаа хийж, дүгнэлт гаргаж хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг баримталж ажиллах юм.

    3.Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалт

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд 150.5 тэрбум төгрөгийн 290 төсөл, арга хэмжээний ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллалаа. Дүүргүүдэд 26.9 тэрбум төгрөгийн нийт 288 төсөл, арга хэмжээний ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлсэн.

Нийслэлээс төрийн худалдан авалтын үйл ажиллагааг боловсронгуй, нээлттэй болгох чиглэл баримталж хүний оролцоог багасгасан “Шилэн тендер” тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгон үүнд тендерийн жишиг баримт бичиг, нэг маягын зураг төсөл байршуулах, тендерийн баримт бичиг, дүрэм, журмууд, шалгуур нөхцөл, гэрээний мэдээлэл гэх мэт бүхий л төрлийн мэдээллийг байршуулах ажлыг эхлүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын өмнө гүйцэтгэж байсан ажлууд, тоног төхөөрөмж, ажиллах хүч, тусгай зөвшөөрөл, санхүүгийн чадавх гэх зэрэг мэдээллийг өөрсдөө цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж олгох, ингэснээр тендерт оролцогч зөвхөн үнийн санал ирүүлдэг болохоор зохицуулалт хийгдсэн.
 
Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил:

    -Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд иргэдийн саналыг тусгах, иргэний танхимаар хэлэлцүүлэх, шилэн дансыг хэрэгжүүлэх
    -Шилэн дансны тухай хуулийн хүрээнд “Төсвийн орлого, зарцуулалтын тайлагнал, мэдээллийн ил тод байдлын тогтолцоог хэрэгжүүлэх журам” боловсруулах
    -Үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээний ажлыг зохион байгуулах
    -Газрыг үнэлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлэх
    -Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан зээлийн батлан даалтын механизмыг оновчтой болгох
    -Хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх
    -Төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, концессоор төслүүдийг хэрэгжүүлэх
    -Хотын зээлжих зэрэглэл тогтоолгох
    -Хотын бондоор хийгдэх төслүүдийг бэлтгэх
    -Эдийн засгийн үр ашиггүй ажиллаж байгаа болон чиг үүргийг нь хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулах
    -Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдлагын багийг чадавхжуулан, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах
    -Эдгээр газруудын менежментийг сайжруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх
    -Орон нутгийн өмчит газруудад компанийн сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх
    -“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, шилэн тендерийг хэрэгжүүлэх
p19blgk3bb139h6224n1cap1kbo4


0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (194.230.159.218)
    Иргэдийг яг оролцуулж харагдаач! Энэ ардчилагчид гуйх батлуулах хулгайлж дээрэмдэх болхоороо ард түмэн гэж хуцнаа.Дараа нь бол май л биздээ лалрууд.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    13 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    13 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 3 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 5 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 54 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 16 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 10 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 8 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    18 цаг 24 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    18 цаг 29 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    18 цаг 49 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    19 цаг 38 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    19 цаг 50 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    19 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 7 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 22 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК