Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ганбат: Монголчуудын он цаг зүгээр л урсаад байна

2015-1-24
0
ЖИРГЭХ

ганбат зураг3Энэ удаа бид “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын Тэргүүн Г.Ганбаттай уулзаж, залуу хүний хувьд хийж бүтээж яваа ажил үйлсийг нь олон нийтэд хүргэхээр зорьлоо.

- Та ер нь юуны төлөө зорьж, зүтгэж яваа залуу хүн юм бэ?

- Залуу хүн бүхэнд мөрөөдөл байдаг. Би найрамдлын Дархан хотын хүүхэд.  Өссөн орчин, гэр бүл, нийгмээс хамаараад надад хатуу тогтсон нэг итгэл үнэмшил байдаг, шуудхан хэлэхэд Монгол Улсын иргэн болж төрснийгөө их том хувь зохиол гэж боддог.  Энэ бол миний маш том бахархал юм.  Бидний өвөг дээдэс    нэгэн цагт  дэлхийг нэгэн дээвэр доор нэгтгэж явсан хүмүүс.   Өвөг дээдэс, ахмад үе маань түүхийнхээ нугачаанд алдаж онож,  унаж босож ирсэн ч өнөөдөр бидний гарт Монгол гэдэг улсыг атгуулсан. Өнөөдрийн залуу хүмүүс бид  өнгөрсөн түүхээрээ бахархахын хажуугаар  өөрийгөө, улс орноо хөгжүүлэх  үүрэг, хариуцлагаа байгаа ойлгож ухамсарлах учиртай. Ойлгож ухамсарлаад зогсохгүй тэрнийхээ төлөө юуг зориулж, юуг золиослож, үнэхээр яаж зүтгэж байгаагаас хамаараад эх орон минь хөгжинө гэдэг тийм итгэл үнэмшлийг өөртөө тээж явдаг. Би хүмүүстэй  хамтдаа байж, хамтарч бүтээхийг чухалд үздэг. Тийм хүмүүсийг аль болохоор дэмжихийг чармайдаг.  Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Тэгвэл өнөө цаг үед бид нэг нэгнээ хүндэлж, бие биеэндээ итгэж, бие биенээ хүлээн зөвшөөрч байж хүчтэй байна. Нөгөө эвт шаазгай буга барьдагийн адил.  Энэ бүхэн нийлж байж Монголынхоо, эх орныхоо төлөө гэсэн эвийн хүч бүрдэж, улс орон маань хөгжиж, хүчирхэг болно гэдэгт би итггэдэг. 

- Та энэ итгэл үнэмшилээ өөрийнхөө ажил, амьдралдаа  хэр биелүүлж яваа вэ?


- Хүн бүр Монголоо гэх сэтгэлээрээ, тэр сэтгэл нь хоосон биш хийж байгаа өдөр тутмын ухамсарт амьдрал, гаргаж байгаа шийдвэр бүхэнд нь шингэж байгаасан гэж хүсдэг, хавь ойрынхондоо, хамтарч ажилладаг хүмүүстээ ч ингэж хэлдэг. Монголоо гэсэн сэтгэл жижигрүүлсэн загвараар харахад хувь хүн зөв, сайн,  айл өрх аз жаргалтай, нийгэм маань энх амгалан байх тухай л ойлголт юм. Олон хүний ийм сэтгэл нийлбэл айл өрх бүрт, орц гудамж бүрт хөгжлийн төлөө хөдөлгөөн бий болно. Энэ хөдөлгөөн, энэ давалгаа нийлэхийн бол Монгол улс өөрөө хүчирхэг бүтээлч, эвлэж нэгдэж хамтарч хөгжсөн улс болноо л гэж би бодож, зүтгэж яваа. Тийм ч учраас найз нөхдийнхөө хамт ТББ байгуулж, бас Дарханыхаа  ИТХ-ийн гишүүний хувьд ажлаараа дамжуулан иргэдтэйгээ хамтран хийж буй бүтээлч ажлууд бий.

* Уучлаарай, та удирдаад тэргүүлээд явж байгаа “Дэлхийн энхийн их наадам” ТББ-аа хэлж байна уу? Танай байгууллага нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг санаж байна?


- Баярлалаа. Би улс орныхоо хөгжлийн асуудалд залуучууд, Монгол улсын иргэн бүр бүтээлчээр оролцох боломж байдаг юм гэдгийг харуулах, бүтээгч хүмүүсийг дэмжих юмсан гэдэг үүднээсээ энэ ТББ-ыг найзуудтайгаа нийлж байгуулсан. Бид нар Япон, Америк загвар бус Монгол бахархлаа бий болгоё,тэр загварыг хайя гэж зорьсон. Тэгээд Монгол улс маань хөгжих гол гарц бол   хүн бүр амьдралдаа эзэн болох сэтгэл, зүтгэл юм байна,  улс төрийн нөхцөл, эдийн засгийн  нөлөөнөөс үл хамаараад хөгжиж, дэвшиж өөдөлж байдаг хүмүүсийг амжилт заавал дагаж байдгийн байна гэдгийг олж харсан. Тэгээд Монгол хүнээрээ, тэдний хийж бүтээснээр бахархъя, тэднийгээ алдаршуулъя, магтъя, тэднээсээ суралцъя гээд “Эгэл амьдралын мөр” төслийг МҮОНТ-тэй хамтарч хэрэгжүүлсэн. Нийслэлэээс тээр хол байгаа багт, аймагт Монгол хүн бэрхшээлийг амжилт болгон өөрийн амьдралын аз жаргалаа бүтээж буй олон сайн жишээг бид дөчин хүний дөчин өөр ажил, амьдралын туршлагаар нь харуулсан. Эндээс олон хүн зорьвол боломж байгааг олж харсан гэдэгт найддаг.  Тэгээд амьдралдаа эзэн болохыг хүсч буй хүн бүрт зориулсан “Эгэл амьдралын мөр” номыг хэвлүүлсэн. Нэг ёсондоо гадны хүнийг шүтэж, тэднээс суралцахыг эрмэлзэх бус Монголчууд бидэнд өөрсдөд маань маш их нөөц боломж, ур ухаан, чадвар байна, нэг нэгнээсээ жишээлье гэж зорьсон юм.

- Та бүхний бүтээсэн бас нэг сайн үйлс бол “10 төгрөгний хүч аян” байхаа?. Би ч бас оролцож 100 ширхэг 10  төгрөг өгч байсан юм.

- Аан тийм үү, ямар сайн хэрэг вэ. Аяны зорилго ч ялгаагүй бие биенээ дэмжье гэж л зорьсон. Ядуу зүдүү, өнчин өрөөсөн иргэнээ халамжлах нь төрийн үүрэг ч тэдэнд гар сунгах нь хүн ёсны чанар юм. Тэгээд 10 төгрөгөөр хандив цуглуулаад хэнд эхлээд туслах вэ гээд өнчин өрөөсөн,  дарамт, хүчирхийлэлд өртөж гэр орноосоо дайжсан хүүхдүүдэд туслая гэж бид шийдсэн. Үр дүн нь үнэхээр гайхамшигтай, бахархмаар гарсан шүү.  Эхний шатанд “Хүүхдийн орчинг ногоон ирээдүй болгоё” уриан дор зохион байгуулж нэг сарын дотор нийт  260 мянган ширхэг 10 төгрөг буюу 2.6 сая төгрөгийн хандив цуглуулж Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон 1-р амаржих эмнэлэгийн гаднах талбайг тохижуулж, хүүхдийн тоглох ногоон байгууламжийг бий болгосон. Тус аянд ЕБС болон их, дээд сургуулийн 500 гаруй сурагч, оюутан залуус сайн дураараа оролцсон. 47 хоногийн турш үргэлжилсэн 2 дахь аянд  27 мянга гаруй гэр бүл, 30 гаруй ЕБС, 12 орчим их, дээд сургуулийн сурагч, оюутан, иргэд нийлсэн 350.000 хүн идэвхитэй оролцож 25 сая 314 мянган төгрөг хандивласныг өнчин, тэнэмэл хүүхдүүдийг асран хүмүүжүүлж, сургадаг  Дархан-Уул аймгийн  “Нарны хүүхдүүд” халамжийн төвийнхөнд өгсөн. Энэ аянаар том мөнгө том хандив мөрөөдөж суух биш 10 төгрөг ч цуглахаараа ямар хүчтэйг харуулж, хүмүүсийн хандлагад ч сайнаар нөлөөлсөн гэж боддог. Ер нь энгийнээс ихийг бүтээж болдогийн нэг жишээ юм даа. 
 
- Та сая энгийнээс ихийг бид бүтээж чадах юм гэдгийн үлгэр жишээг  хариуулсан гэлээ. Амьдралд дунд явж байхад ялангуяа залуучууд маань нэг л их том зүйл мөрөөдсөн, ажил голсон хүмүүс харагдах юм? 


- Уг нь бол төрөөс хүмүүсээ ажилтай байлгах, бүтээлч үйлсийг нь дэмжих боломжийг байнга олгож байх үүрэгтэй.  Гэхдээ зөвхөн төрийг хараад суух биш  бид өөрсдөө хийж чадах зүйлээ хиймээр, сурмаар байгаа юм. Монголчуудын он цаг зүгээр л урсаад байна,  энэ он цагыг бүтээлчээр өнгөрөөе. Нэг жишээ хэлэхэд, бүгдээрээ зүгээр суух биш хамтраад орчноо сайан болгоё гэсэн уриалгыг бид  Дархан-Уул аймгийн 15 дугаар багийнханд хандаж хэлсэн юм.  Эхэндээ хүмүүс их гайхаж хүлээж авсан. За нөгөө бүтэхгүй худал яриа л биз дээ гэсэн янзтай. Тэгээд өөрсдөө гар бие оролцоод хийгээд эхэлмэгц итгэж, хамтарч ажиллаж эхэлсэн.  Гэр хорооллынхоо орчинг гоё болгоё, замаа тавья, модоо тарья гээд л. Өнөөдөр үр дүнг нь харахад нь 5000 орчим оршин суугчтай хамтран “Шинэ гудамж” хөтөлбөр хэрэгжүүлж 310м урттай явган хүний зам, 160м урттай хайс байгуулж,  68 ширхэг агч мод тарьж, 230м урттай 4м өргөнтэй байсан гудамжийг 14м өргөнтэй болгон тохижуулсан байна. Энэ бүтээлч ажлын маань зорилго бол өөрийнхөө амьдралд хариуцлагатай хандах, хамтарч хийхийн сайн эхлэл, дадал болгоход чиглэж байгаа юм. 

-  Залуучууд хэр дэмжиж ажилласан бэ?


- Шударга хэлэхэд  залуу үе минь энэ асуудлыг тоохгүй байна. Тэтгэврийн хөгшчүүл л бүтээлээ. Өнөөдрийн залуус бүгдээрээ  яг таны хэлснээр нэг л  агуу юм хийнэ гэсэн мөрөөдөлд автсан байна. Гэтэл тэр агуу юм тун энгийн зүйлэээс эхэлдэг гэдгийг тэд маань мартсан юм шиг санагддаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    9 цаг 38 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    9 цаг 46 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    10 цаг 17 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    11 цаг 24 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    11 цаг 27 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    12 цаг 15 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    12 цаг 37 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 29 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    14 цаг 45 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    14 цаг 50 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    15 цаг 10 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    15 цаг 59 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    16 цаг 11 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    16 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    16 цаг 28 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    16 цаг 43 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК