Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Импортоор буудай авбал 2015 онд манай газар тариалан уналтад орно

2015-1-27
0
ЖИРГЭХ
Төсвийн тодотголыг хэлэлцэх гэж улс орон даяараа мунгиаж байх зуур тариалан эрхлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн нэгэн шийдвэр гарах дөхлөө. Тодруулбал Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн чанарын гурил үйлдвэрлэхийн тулд ОХУ-аас өндөр зэрэглэлийн улаан буудай худалдаж авах шийдвэрийг гарсан юм.
50887                             Төсвийн тодотголыг хэлэлцэх гэж улс орон даяараа мунгиаж байх зуур тариалан эрхлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн нэгэн шийдвэр гарах дөхлөө. Тодруулбал Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн чанарын гурил үйлдвэрлэхийн тулд ОХУ-аас өндөр зэрэглэлийн 40 мянган тонн улаан буудай худалдаж авах шийдвэрийг гарсан юм.
                         Өнгөрсөн жил манай улс нийт 350 мянган тонн улаанбуудай хурааж авсан байгаа юм. Энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах сайхан мэдээ. Энэ амжилтанд хүрэхийн тулд сүүлийн хоёр жилийн турш тариаланчдыг улсаас бодлогоор дэмжиж, тарианы урамшуулал, хөнгөлөлттэй зээл зэргээр Засгийн газар дэмжсэн. Иргэд ч үүнд нь талархаж хэсэг бүлгээрээ хоршоолол болж тариа, буудайныхаа ажлыг  өрнүүлж энэ жил урд урдах жилүүдээс илүү ургац авсан. Гэтэл гэнэт гаднаас их хэмжээний улаан буудай авах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан нь тариаланчдын хувьд үүлгүй тэнгэрээс аянга буухтай адил зүйл боллоо. ОХУ-аас авах гэж буй 40 мянган тонн улаан буудай нь манай орны дотоодын хэрэгцээний 30 хувь гэсэн үг. Их хэмжээний тариа импортоор авах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Манай улаан буудайн цавуулагын хэмжээ бага байна. Тийм учраас цавуулаг ихтэй тусгай сортын улаан буудай худалдаж авч холих юм бол сайн чанарын гурил гаргаж авч чадах болно” хэмээсэн.
                       “Атрын III” аяныг эхлүүлж улс орныхоо гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах гэсэн бодлого нь шат дараалсан шийдвэртэй үр дүнгийн ачаар олон жилийн дараа одоо л нэг биелэлээ олох нь гэтэл засаг төр нь ийм марзан шийдвэр гаргачих юм даа. Тариалан эрхлэгчдийн холбоо уг асуудлыг тайлбарлахдаа “Манай тариаланчдын хураан авсан улаан буудай чанарын хувьд асуудалгүй” гэж удаа дараалан мэдэгдэж байгаа. Бас л хачирхалтай шийдвэр шүү. Саяхан л, ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө л “Та нар тариа буудайгаа ахиухан ургуулаарай. Бид төрөөс тодорхой бодлого боловсруулан дэмжиж, худалдан авна” гэсэн бодлого ийнхүү нуран уналаа. Хэдийгээр Ерөнхий сайд нь солигдсон ч гэсэн улс орны нэн чухал асуудал болох тариа буудай айл бүр, хүн бүрийн талхны, гурил гурилан бүтээгдэхүүний асуудал дээр ядаж нэг бодлоготой байх ёстой. Өнгөрсөн долоо хоногт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Ерөнхий сайд тариаланчдын төлөөлөл, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлийг хүлээн авч уулзаж хураагдсан улаан буудайны цавуулагын хэмжээг тогтоож чанарын шаардлагад нийцэх эсэхийг тогтоотол гаднаас улаан буудай импортлохгүй байх үүрэг өгсөн. Тэрээр аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан гэхэд болно. Санаачилсан, гаргасан шийдвэр бүр нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа учраас л тэр шүү дээ. Арга ч үгүй биз. Гаргасан шийдвэр бүр нь учир дутагдалтай байна.
                   Аргаа барсан тариаланчид хэрвээ хойд хөршөөс их хэмжээний улаан буудай авбал бүх буудайгаа гадагшаа экспортлох болохоо мэдэгсэн. Тэр нь ч зөв биз. Угаасаа эх орондоо өчнөөн өр, зээл тавин байж хураан авсан буудайгаа нэн даруй зарж борлуулахгүй бол тэд өөрсдөө дампуурна. Энэ шийдвэр нь хэчнээн олон аж ахуйн нэгжийн үүд хаалгыг барих шийдвэр гэдгийг эрх баригчид бодож үзэх хэрэгтэй. Өнгөрсөн жил тариа тарихад хамгийн таатай жил болсон. Мөн төрийн дэмжлэг нэлээдгүй байсан учраас асар олон аж ахуйн нэгжүүд газар тариалангийн салбарт оролцсон. Ингэхийн тулд бараг талаас илүү хувь нь банкны өндөр хувьтай зээл авч үйл ажиллагаагаа явуулсан. Хэрэв хурааж авсан буудайгаа борлуулж чадахгүй бол тэд бүгд үүдээ барина. Өрөө төлж чадахгүй зарим нэг нь хэцүү нэртэй газрын үүдийг татахгүй гэх газаргүй шүү дээ.
                  Шатахууны хувьд манай улс бараг 100 хувь хойд хөршөөс хараат болчихсон байна. ОХУ-ын нефтийн зах зээл “найтахад” манай улс энд бүхэлдээ “хатгаа” авдаг. Шатахууны үнэ өссөн өдрөөс эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг сонин үзэгдэл энгийн мэтээр хэвшчихлээ. Тэгвэл улс орны өөр нэг чухал салбар болох хүнсний бүтээгдэхүүний гол хэрэглэгдэхүүн гурил, гурилан бүтээгдэхүүн, идэх талхныхаа хувьд гадны хараат болох вий гэсэн айдас нийгэмд хэдийнээ бий болчихлоо.
                  Ямартаа ч энэ бол эрүүл шийдвэр биш ээ. Аливаа улс орны сайн жишгээс нь суралцах хэрэгтэй. Бидний сайн мэдэх, даган дуурайх дуртай Япон улс улаан буудайн хэрэгцээгээ Хятадаас 1-2 дахин хямд үнэтэйгээр хангах боломжтой байдаг. Гэтэл тэд дотоодын үйлдвэрлэгчдийнхээ улаан буудайг өндөр үнээр авдаг байх юм. Учир нь Япончууд иргэдээ ажилтай, орлоготой байлгах гэсэн ганцхан л бодлогыг барьж байгаатай холбоотой. Харин манай төр засгийнхан эсрэгээрээ шийдвэр гаргаж байна. Дахин хэлье. Хойд хөршөөс буудай импортлох шийдвэрээ хэвээр үлдээвэл тариаланчдын 2014 онд хураан авсан улаан буудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • &hhhhhhhh (112.72.11.67)
    Ulaanbaatar guriliin baatarsaihan tuuni dyy 2 iin hiigeed baigaa ajil shuu dee. Orosoos hyamd budaa avna geed tarialanchidaasa budaa avaagui. Tsuun heden guriliin uildver l avah gej baigaa yum. Busad ni ddotoodoosoo buudaigaa nuutsulchihsun baigaa shuu dee.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (112.72.13.66)
    yaj hanaj tsadah ym be? tsalingaa tavij chadhgui orondoo barigdaad bga humuus yamar yumand hanah ym hetsuu bga bolood l duu hooloigoo ilerhiilj bn tegeel olson hamag mongoo ih hurliin heden gishuudiig id geel ogchih ym u? hetsuu bolood l asuudal uusej bga ym
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (112.72.13.66)
    tarialangiin ajil hund hetsuu uchir ene salbart ajillah huchin oldohgui hetsuu baidald bga sh dee gazar tarialand ajillaj bga humuus ger horoolold esvel huduu geel dandaa l niigmiin dundaas doosh hesegt amidarch bn
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (112.72.13.66)
    herev tarialanchid undur uneer buudaigaa zaraad hag bayajaad bga ym bol yagaad onoodor mongoliin top bayachuudiin jagsaaltand orohgui bga ym be? eniig jaahan bodood uz bas deer n gadnaas orj irj bga savan shampoo ayaga tavag ugaagch onoodor yamar unetei bga bilee ymnii une odor ireh tusam nemegdej bhad zah zeeliin huliar une osoh n oilgomjtoi sh dee
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Яасан цаддагүй шуналын туламнууд вэ. Та нарын ханасан үнээр өгсөн бyудайнд чинь улс мөнгө нэмж өгч байгаа юм биш үү. Тэгээд тэр бyдаа чинь чанаргүй цавуулаггүй гээд гаднаас холих бyyдай авч байгааг нь бүгд харж ойлгож байна ш дээ.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    МОНГОЛЧУУД ТАРЬЖ ЧАДСАН, ТЭР ТУСМАА ХАНГАЛТТАЙ ЧАДСАН. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ ГАДНААС ОРУУЛАХ БУУДАЙНД ӨНДӨР ТАТВАР ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Яаж ингэж худлаа хэт хэтрүүлж бичиж чадаж байна аа. Хэлэх ч үг алга.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (180.149.78.26)
    ТАРИАЛАНЧИД БУСАДДАЙ Л АДИЛХАН АЖИЛСАН НЬ ҮНЭН.ӨӨРСДИЙГӨӨ ХЭТ ИХ ДӨВИЙЛГӨӨД БИД Л ХҮНД ХЭЦҮҮ ИХИЙГ ХИЙСЭН ГЭЖ ҮЗЭЭД ҮНЭЭ ТЭНГЭРТ ХҮРГЭХ ГЭЭД ГАНЦ ХУРААЛТААР САЯТАН БОЛЧИХ ГЭЖ ОРОЛДООГҮЙ БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХ БИЛЭЭ ДЭЭ.ДОТООДЫН ГЭДЭГ НЭРЭЭР ТҮРИЙ БАРИАД БҮХНИЙГ ӨНДӨР Ч БАЙСАН ҮНЭЭР ШАХААД БАЙНА ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ.ЖИШЭЭ ЗӨНДӨӨ Л БАЙНА ТРОЛЕБУСНЫ ЖАГААГЫН АВТОБУС ГЭХЭД ГАДНЫХНААС 3 ДАХИН ИЛҮҮ ҮНЭТЭЙ ХЭН АВАХ ЮМ БЭ.ТЭД ЗҮГЭЭР Л ТӨРӨӨР ДАЛАЙЛГАЖ БАЙГААД ШАХААД ГАНЦХАН ЦОХИЛТООР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УНАГААХ ГЭЖ БАЙГААД ЮУ БОЛЛОО ДОО.ТА НАРЧ МӨН АДИЛ.ЭХЛЭЭД ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДООД ДАРАА НЬ БАЯЖИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.62)
    muu ch sain mongold urgasan buudaigaa idmeer bn, ter ***** talh tsarai muutai bh ymar hamaa bn, eh ornoo bodoyo
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    9 цаг 38 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    9 цаг 46 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    10 цаг 17 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    11 цаг 24 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    11 цаг 27 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    12 цаг 15 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    12 цаг 37 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 29 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    14 цаг 45 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    14 цаг 50 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    15 цаг 10 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    15 цаг 59 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    16 цаг 11 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    16 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    16 цаг 28 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    16 цаг 43 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК