Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн банк нийслэлд дэд төвүүд байгуулах замаар төвлөрлийг сааруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна

2015-2-10
0
ЖИРГЭХ

p19doq7ipp1a8s1o9p1l881c7qskh4                      Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлттэй холбоотойгоор Дэлхийн банк газрын харилцаа, хууль эрх зүйн орчин, менежментийн судалгааг нийслэлд хийсэн байна. Судалгааны дүн мэдээг өнөөдөр нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцууллаа.
                      Тайлангийн танилцуулгад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жим Андерсон, судалгааны багийн гишүүд, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
Танилцуулгын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Бид та бүхний судалгаа, дүн мэдээг хүлээж байлаа. Учир нь Дэлхийн ихэнх улсад Дэлхийн банкны судалгаа, дүгнэлтийг бодитойгоор хүлээн авч, хэрэгжүүлдэг. Тиймээс цаашид зарчимтай, зөв хот төлөвлөлттэй ажиллахад та бүхний энэ судалгаа маш чухал. Бидний хүсэлтийг хүлээн авч, судалгаа явуулсан төслийн багийн гишүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.
                           Судалгааг Дэлхийн банкны судалгааны багийн гишүүн, Газрын мэргэжилтэн Б.Чинзориг танилцууллаа. 2000 оноос хойш Улаанбаатар хотын хүн амын өсөлт эрс нэмэгдэж, барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн байна. Хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтрал хамгийн бага  хотуудын нэг болжээ. Энэхүү бага нягтралтай орон зайн өргөжилт нь замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний хүртээмж багасах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгосон байна. Мөн Улаанбаатар хот холбогдох хуулийн дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулж газар олголт хийх ёстой. Гэтэл өмнөх жилүүдэд газрын дуудлага худалдаа хийхгүйгээр шууд олголт хийж байсан нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хөрөнгө алдсан тооцоог гаргажээ. Төлөвлөлтгүйгээр газар олголт хийснээс нийтийн эзэмшлийн газар бусдын өмч болж, ашиглагдах тохиолдол цөөнгүй байсан байна. Мөн Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар олгохоор болсон нь нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг байршил хамаарахгүйгээр шийдэх шаардлага бий болгожээ. Газар бол өмч, хөрөнгө. Холбогдох хуулиараа ч газрын төлбөр, хураамжтай. Гэтэл газрын төлбөр төлж буй ихэнх газрын эзэд өнөөдрийг хүртэл олон жилийн өмнөх зах зээлийн ханшаар газрын төлбөрөө төлж байгаад Дэлхийн банкны судалгааны багийнхан шүүмжлэлтэй хандаж байсан юм. Жишээ нь Сүбхаатар дүүрэгт тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн газрын хураамжийг 20 жилийн тооцсон үнэлгээгээр 20-25 дахин бага буюу 300 мянган төгрөгөөр тооцож өгч байна.  Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэж зохих хууль журмын дагуу ажиллавал Улаанбаатар хотын эдийн засгийн чадамжийг сайжруулж, хот төлөвлөлтийн зөв зарчимд шилжинэ гэлээ.
                          Харин Дэлхийн банкны зөвлөх, Хотын хөгжлийн мэргэжилтэн Дейвид Мейсон  “2012 оноос хойш Улаанбаатар хотын газрын харилцаанд өөрчлөлт орсон. Тухайлбал шууд газар олголтыг зогсоож, нийтийн эзэмшилд олгосон газрын эзэмших, өмчлөх эрхийг цуцлах үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байна. Гэвч өнгөрсөн жилээс барьж, ашиглалтад оруулж эхлэсэн 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөн олон жилийн турш газрын менежмент тааруу явагдаж байснаас шалтгаалж шилжилт, хөдөлгөөн нэмэгдэх бүрд автозамын хүрэлцээ багасаж, иргэд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд багагүй хугацааг зарцуулж байгаа тооцоо гарсан” гэлээ. Мөн Дэлхийн банкны судалгааны төслийн багаас Улаанбаатар хот нэг төвтэй хот биш, олон дэд төвтэй хот болохоор зорьж ажиллаж байгааг хот төлөвлөлтийн хамгийн зөв шийдэл гэж дүгнэсэн юм. Одоогоор Баянхошуу, Долоон буудалд дэд төв байгуулах ажлын санхүүжилт шийдэгдэж, бэлтгэл ажил хийгдэж байгаа нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол бууруулах нэг алхам болно гэдгийг онцлон хэллээ.
                    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн банкнаас гаргасан энэхүү судалгааны дүн, богино болон урт хугацааны зөвлөмжийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох албаныхан мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй. Цаашид анхаарал олон чухал санааг бидэнд өглөө” гэсэн юм.  Мөн энэ үеэр нийслэл удахгүй газрын дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа гэдгийг дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.,
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    4 цаг 23 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    4 цаг 31 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    5 цаг 2 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    6 цаг 9 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    6 цаг 11 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 0 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    7 цаг 22 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    8 цаг 16 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 14 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    9 цаг 30 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    9 цаг 35 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    9 цаг 55 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    10 цаг 44 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    10 цаг 56 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    11 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    11 цаг 13 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    11 цаг 28 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК