Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хошууч Б.Адьяахүү: Эрүүлжүүлнэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын ажил

2015-2-17
0
ЖИРГЭХ
Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд” нэмэлт өөрчлөлт орсон
10426076_332924120234343_3761897585803136892_n     Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд” нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяалалд ажиллаж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие даан хэрэгжүүлэхээр заасан билээ.

Гэвч энэ хууль өдийг хүртэл тодорхой шалтгааны улмаас албан ёсоор хэрэгжиж эхлээгүй л байна. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан тушаалаар “Ажлын хэсэг" байгуулагдан ажилласан боловч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байсаар байна.

Энэ хууль батлагдсанаар эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгууд эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэдэг нь ялгагдахаа больж, ачааллаа дийлэхээ больсон гэх гомдол мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд удаан яригдаж бичигдэв.

Энэ удаа бид маргаантай байгаа дээрх асуудлын талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Түр саатуулах байрны эмчилгээ хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Адьяахүүтэй ярилцлаа.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эрүүлжүүлэх байрыг Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар халсан. Эмчилгээ, үйлчилгээ явуулахад маш их хүндрэлтэй байна гэж эмч нар гомдоллох боллоо?

-Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрыг Албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэдийг саатуулах байранд хүлээн авч, саатуулах зорилгоор ашиглаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн зургаа, алслагдсан гурав, төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нэг, нийт 10 хэлтэс, тасгийн саатуулах байр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаасаа болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага / “Эрүүлжүүлэх байр”/-д хүлээлгэн өгнө” гэж заасан.
10426076_332924120234343_3761897585803136892_n
-Үнэхээр эмнэлгийн байгууллага эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх ёстой юу?

-Шинэ хуулиар “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн Зургадугаар зүйлийн 6.1-д зааснаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусгай байр нь аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр нэртэйгээр байж, эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяалалд ажиллана гэж заасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуучнуур эрүүжүүлэх байр буюу саатуулах төвийн үйл ажиллагаа урьд өмнөх шиг ачаалалтай хэвээр байна.

-Өнгөрсөн жил эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулийг огт хэрэгжүүлээгүй гэж үнэн үү?

-Өнгөрсөн онд буюу 2014 оны 11-р сар хүртэл эрүүлжүүлэх байр байхгүй гэсэн шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Манай цагдаагийн алба хаагчид гудамж талбайд ухаанаа алдаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийг эмнэлгийн байгууллагуудад хүргэхэд дандаа буцаагаад явуулчихдаг байсан. Бид тухайн иргэдийг саатуулах байрандаа аваачиж эрүүлжүүлдэг. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат болон Яаралтай түргэн тусламжийн төвд албан бичгээр хэд хэдэн мэдэгдэл, хүсэлт явуулж, хуулиа хэрэгжүүлээч ээ гэж шаардсаны үр дүнд сая он гаргаад хуулиа биелүүлж ажиллаж эхэлж байна. Цаашид эрүүл мэндийн байгууллагууд энэ хуулиа хэрэгжүүлж ажиллахад санаачлага гаргах хэрэгтэй. Хуучны үзэл бодлоороо цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил гэж ойлгох нь маш буруу.

-Эрүүлжүүлэх байруудыг татан буулгаагүй, саатуулах байр болгон, чиг үүргийг нь өөрчилсөн гэсэн үг үү?

-Хуулиараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс зөрчил гаргасан бол захиргааны арга хэмжээ авахуулаад, саатуулах байранд хүргэгдэж байгаа гэсэн үг. Гэтэл архи ууж, гудамж талбайд өөрийгөө удирдах чадваргүй болж согтож унасан иргэдийг бид ямар ч зөрчил гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй байхад нь саатуулах байранд, торны цаана гэмт хэрэгтнүүдтэй хамт саатуулах нь хүний эрхэд халдсан, ноцтой асуудал. Тиймээс энэ хуулийн шинэчлэл үнэхээр цагаа олсон зүйл болсон.

-Эмч нарын хэлж буйгаар цагдаагийн байгууллагынхан байнга архи ууж, “өвгөнт” болчихсон архаг архичдыг авчирдаг. Тэр хүмүүс эрүүлжүүлэгдээд гардаг, буцаад хүрч ирдэг гээд байгаа. Тиймээс л гомдол тасрахгүй байгаа болов уу?

-Хуулиа баримталж ажиллах л хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага тэр хүмүүсийг өвгөнтийнх хэмээн тодотгон ярьж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа бол эмч хүн өргөсөн тангаргаасаа няцаж байна гэсэн үг. Үнэхээр ёс зүйгүй хэрэг. Адилхан л хүн шүү дээ. Эрүүлжүүлэх гэдэг үгийнхээ утгыг харсан ч тэр эрүүлжүүлнэ гэдэг бол эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа. Цагдаагийн байгууллага архинд донтох өвчтэй болсон хүнийг эрүүлжүүлэх, эмчлэх ёсгүй. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага цагдаагийн байгууллага руу нялзаагаад байлгүй, өөрсдийгөө хамгаалах харуул хамгаалалттай, тусдаа эрүүлжүүлэх байртай болох гэх мэтчилэн хуулиа хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.

-Хууль хэрэгжсэнээс хойш хэчнээн хүнийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн бэ?

-2014 онд нийслэлийн хэмжээнд 64943 хүн саатуулагдсанаас эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хүний тоо ердөө 2436 байгаа юм. Энэ бол бүтэн жилийн тоо баримт. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагынхны яриад байгаа шиг хоногтоо 240-250 согтуу хүн ирж, ачааллаа дийлэхээ байчихсан зүйл байхгүй.

-Эмнэлгийн байгууллага хүлээж аваагүйгээс Налайх дүүрэгт нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл байсан. Үнэн үү?

-Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, эмнэлгийн байгууллага хүлээж авахаас татгалзсаны улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, 2014 оны 11-р сард Багануур дүүрэгт 103-ын эмч гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний дуудлагаар очоод, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ ч үзүүлэхгүй шууд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн саатуулах байрны эмчид хүлээлгэн өгөөд явсан байдаг. Саатуулах байрны эмч эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлээд, буцаагаад 103 дуудах хооронд нөгөө хүн нас барсан хэрэг гарсан. Энэ мэтчилэн гудамж талбайд байнга согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс цагдаагийн байгууллагын саатуулах байранд байх хугацаандаа нас барах тохиолдол цөөнгүй гардаг. Саатуулах байранд эмч байдаг боловч яаралтай тусламж үзүүлж, сэхээн амьдруулах хэмжээний тоног төхөөрөмж, эм, багаж хэрэгсэл байхгүй шүү дээ. Ойр зуурын анхан шатны үйлчилгээ үзүүлээд л эмнэлгийн байгууллагад шилжүүлдэг. Одоо ч саатуулах төвүүд ачаалалтай ажиллаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.29.37)
    yu yariad baigaa hyn be
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.29.37)
    eryyljyyleh gej nerlevel emnelgiin ajil yum baij.harin ene sogtuuchuudiig sogtuurch niigmiin hev juram zorchson gej yzvel henii ajil ve , sogtuuragchdad ogson eryyljyyleh gedeg ner tomeoogoo oorchloh heregtei
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.81)
    эрүүлжүүлэх гэдэг нь согтууруулж мансууруулсаных нь хийх ажил
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • yyyy (81.190.52.170)
    eruuliig hamgaalahyn azil harin tolbortei tolohgui bol tsagdaad ogno tsagdaa shuuhed shuuh shorond ardchilal gedeg chin ene shuu dee mongolchuudaa.....
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • zochin (182.160.40.96)
    End setgegdel bichsen 2 gariig sogtuu heregtenguudtei hamt hiigeed eoduulah yumsan. Tsagdaa ahaa ***** uvduud baina emnelegt eruuljuuleech geh baih daa zailuul
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    yun teneg yum yariad bn ugaasaa l buruu shuu dee sogtuu huniig uvchtuntei holid hachin yum bolj bgaa shuu dee. bolimoor yum
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    Энэ авгайг согтуучуудтай нь нэг ороонд эмчилээд эруулжуул
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    2 цаг 6 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    2 цаг 14 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    2 цаг 45 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    3 цаг 53 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    3 цаг 55 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 44 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    5 цаг 5 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    5 цаг 59 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 57 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    7 цаг 14 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    7 цаг 19 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    7 цаг 38 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    8 цаг 28 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    8 цаг 39 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    8 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    8 цаг 56 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    9 цаг 12 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК