Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж байгаа”

2015-2-17
0
ЖИРГЭХ

8БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.    

 -Таны удирдаж байгаа салбарт ялангуяа боловсролын салбарт нэлээд шинэчлэл явагдаж байгаа. Хонин жилийн босгон дээр та өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлаа товч дүгнэн ярихгүй юу?

-  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамт олондоо болон нийт Монголчууддаа ирж буй  хонин жилдээ эрүүл энх байж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.

Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэсэн бидний бодлого сургуулийн өмнөх болох бага дунд боловсролд амжилттай хэрэгжиж байна. Хийсэн бүх ажлаа ярина гэвэл нэлээд цаг авна. Тиймээс би энэ удаа дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдсэн ажлаа онцолж яримаар байна. Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжил, Боловсрол, Соёл, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Уул уурхай, Эрчим хүч дэд бүтэц, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Мэдээллийн технологи, Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологийн 40 хөтөлбөрийг тэргүүлэх чиглэлээр  тодорхойлсон. Эдгээр тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлж, тэдэнд зориулсан тэтгэлэг, урамшууллын тусгай зохицуулалт бий болголоо. Дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн 100 оюутны 80 нь инженер технологийн чиглэлээр суралцаж байна.  Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй эрүүл мэндийн чиглэлээр 2004 онд 40 мянган оюутан сурч байсан бол 2014 онд 63 мянга болж өссөн. Өнөөдөр нийт дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт суралцагчдын 27 хувь нь байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр,  14 хувь нь хөдөө аж ахуй,  эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байна. Үүнийг олон улстай харьцуулж үзвэл нийт суралцагчдад байгалийн ухаан инженер технологийн чиглэлээр суралцагчдын эзлэх хувь Америкийн нэгдсэн улсад 16 хувь, Их Британи д  22 хувь, Японд 20 хувь байгаа бол Монгол улсад 27 хувь байна.

2004 онд 1900 орчим  инженер төгсөж байсан бол 2014 онд 4245 инженер төгссөн байна. Мөн 2004 онд байгалийн ухааны чиглэлээр 838 хүн сургуулиа төгсөж байсан бол 2014 онд 1895 төгссөн байна. Ийнхүү тэргүүлэх чиглэлээр суралцан төгсөгчдийн тоо хоёроос гурав дахин нэмэгдсэн. Дээд боловсролын хөтөлбөрт мэргэжлийн бэлтгэлийн зэрэгцээ ерөнхий суурь, чадамж эзэмшүүлэх, суралцагчдын хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр хөтөлбөрийн шинэчлэл өргөн хүрээнд хийгдэж байна. Өнөөдөр манай томоохон их сургуулиудад хэрэгжиж буй бүтцийн өөрчлөлт нь энэ хөтөлбөрийн шинэчлэл хэрэгжих суурь шийдэл болж байна.

-Та маш нарийн тоон мэдээлэл өглөө. Японд 1000 инженер бэлтгэнэ гэсэн мэдээллийг иргэд баяртай хүлээн авч байгаа?


-УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу эхлүүлсэн Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль, Япон улстай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь манай оюутан залуучуудад олон улсын түвшинд баталгаажсан шилдэг хөтөлбөрөөр суралцах боломжийг нээхийн хамт, сургуулиудад хөтөлбөрийн шинэчлэл хийхэд практик баримжаа туршлага болж буй нь чухал ач холбогдолтой. “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 1000 инженер бэлтгэхээс гадна МУИС, ШУТИС-ийн инженерийн хөтөлбөрийг Японы их сургуулиудын хөтөлбөртэй дүйцэх түвшинд хүргэх ба багш нарыг урт богино хугацаанд бэлтгэх, 20 чиглэлээр хамтарсан судалгаа хийх,  лаборатори сургалтын орчин бүрдүүлэх ажлууд хийгдэж байна.

-Өнгөрсөн онд их дээд сургуулиудад томоохон хөрөнгө оруулалт хийгдэж хэд хэдэн лаборатори нээгдсэн гэж сонссон. Энэ талаар бодит мэдээлэл өгөөч?


-Манай дээд боловсролын цөм хэсэг нь судалгааны өндөр чадавхитай их сургуулиуд байх учиртай. Өнөөдөр ШУТИС, ХААИС, АШУҮИС  нь хөгжлийн загвараа боловсруулахдаа энтерпренэр шинжтэй их сургуулийн загварыг баримжаа болгосон. Эдгээр сургууль үйлдвэрлэл үйлчилгээнд шууд нэвтрүүлэх инновацийн шийдэл боловсруулах чадамжтай болох, үүний тулд технологийн туршилтын гарааны компани байгуулах эхний алхмуудаа хийж байна. Тухайлбал, АШУҮИС гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны 10 кластер баг байгуулж, судалгааны төслүүдээ боловсруулсан.  АШУҮИС-ийн дэргэдээ цөм лаборатори байгууллаа. Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, монгол хүний эх орондоо хийсэн судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхэд энэ лаборатори тусална. 5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү лаборатори нь дэлхийд 5 оронд суурилагдсан, манайх зургаа дахь орон болж байгаа юм.  ШУТИС-ийн профессорууд Нано боловсруулалттай даавуу үйлдвэрлэх туршилтын үйлдвэрийг Эрдэнэт хивс ХХК–тай байгуулаад байна. Ийнхүү инновацийн түншлэл үүсгэх кластерууд эхнээсээ байгуулагдаж байгаа санаачилгыг Их сургуулийн хотхон – шинжлэх ухааны парк байгуулах хөтөлбөрийн суурь болно. Их сургуулиудаас гаргасан санаачилга, олон улсын хэмжээнд судалгааны ажил эрхлэх бэлтгэл хангасан байдлыг харгалзан шууд хөрөнгө оруулалтаар судалгааны үндсэн лабораториуд байгуулахад зориулсан төсвийн хэмжээ сүүлийн жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2014 онд БСШУ-ны яамнаас их дээд сургуулийг дэмжихэд зориулан 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгө баталж өгсөний 70 орчим хувийг гол их сургуулиудын судалгааны баазыг бүрдүүлэхэд зориулж байна. Лаборатори байгуулж, тоног төхөөрөмж суурилуулахын зэрэгцээ эдгээр лабораторит ажиллаж шинэ мэдлэг бүтээх судлаач, магистр, докторын оюутны чадамжийг сайжруулахад дэлхийд тэргүүлэх их сургуулийн профессоруудтай шууд холбоо тогтоож хамтран ажиллах нь хамгийн үр нөлөөтэй хэмээн үзэж Харвард, Стэнфорд, Массачусетсийн технологийн институттэй (MIT) холбоо тогтоож байна. MIT ийн судалгааны баг өнгөрсөн 11 дүгээр сард Монгол улсад  хүрэлцэн ирж  Их сургуулиуд дээр ажиллан хамтран ажиллах эхний саналаа зөвшилцөөд байна.
8
Японы нобелийн шагналт эрдэмтэн Аманотой уулзах үеэр 2015 он.

- Шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхлыг нэг цэг дээр уулзуулах, судалгааны үр дүнг хэрэглээ, бүтээгдэхүүн болгох талаар юу хийгдэв.?

-Сүүлийн жилүүдэд судалгаа боловсруулалтын ажлын хэрэглээний шинж нэмэгдэж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд 70 технологи, 28 заавар зөвлөмж стандарт боловсруулж, 40 цех, үйлдвэр байгуулсан.

Эдгээрийн заримаас дурдвал:

-   Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн “Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа" инновацийн төслийн хүрээнд үйлдвэрлэлийн технологи 2 стандарт батлуулж, импортын бүтээгдэхүүнээс 1,8-3 дахин хямд бактериофаг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой боллоо.

- Уламжлалт Анагаахын  Шинжлэх Ухааны Туршилт Үйлдвэрлэлийн Корпорацийн  “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 21 төрлийн эм болон биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэн экспортод гаргаж байна.

- Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Тэжээлийн жишиг үйлдвэрлэлийн цогц шийдэл” төслийн үр дүнд өндөр уулын бүсэд жилд 80-100 тонн багсармал холимог тэжээл бэлтгэх загвар цех байгуулан үйлдвэрлэл эхэлсэн.

Манай томоохон их сургуулиуд судалгааны ажлыг компаниудын захиалгад үндэслэн инновацийн шийдэл боловсруулахад чиглүүлж, үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлж байна. Тухайлбал  2013 онд ШУТИС-ийн эрдэмтэд, судлаачид нийт 6.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 291 эрдэм шинжилгээний төсөл, аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэсэний 60 хувийг  бизнесийн байгууллагын захиалга, санхүүжилтээр хийсэн байна.

Монгол Улсыг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төр, шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхлыг нэг цэг дээр уулзуулах, судалгааны үр дүнг хэрэглээ, бүтээгдэхүүн болгох, өндөр технологийн компаниудад мэдлэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Шинжлэх ухааны парк байгуулах, үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж  байна.

Эрдэм шинжилгээний ажилд залуучуудыг хамруулж, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн тэтгэлэг, хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн зэрэгцээ жил бүр Докторын дараах судалгааг дэмжсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгийг 10 залуу эрдэмтэнд олгож байна. Цаашид магистр, докторын суралцагчдад зориулсан тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь эрдэм шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нэгэн гол чиглэл байх болно. Сүүлийн жилүүдэд манай эрдэмтдийн олон улсын нэр хүндтэй хэвлэлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн ишлэгдсэн байдал тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 2 жилд Томсон Ройтерст бүртгэлтэй олон улсын сэтгүүлд манай эрдэмтдийн 200 шахам бүтээл нийтлэгдсэний дотор ШУА-ын 41, МУИС-ийн 48 бүтээл бүртгэгдсэн байна. Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, байр сууриа бэхжүүлж байгааг  бодлогын түвшинд тусгайлан дэмжиж ажиллавал  үр өгөөж нь илүү сайжрах боломжтой.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (43.242.243.110)
    Энэ сайд чинь ШУА татан буулгах гээд байгаагүй билүү ккккк өөрөө хийчихсэн вм шиг
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (203.194.114.181)
    Mongolchuud Mongol huneerei baharhah heregtei MUAN
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.114)
    ”Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж байгаа” - Их юм болж. ШУ-ны эсрэг довтолгоог багасгамаар байна. Тэр л монголчуудын хувь нэмэр болно.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    2 цаг 7 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    2 цаг 15 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    2 цаг 46 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    3 цаг 54 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    3 цаг 56 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 45 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    5 цаг 6 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    6 цаг 0 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 58 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    7 цаг 15 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    7 цаг 20 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    7 цаг 39 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    8 цаг 29 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    8 цаг 40 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    8 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    8 цаг 57 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    9 цаг 13 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК