Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баатархүү: Өлсгөлөн зарлагсад сайн дураараа эмнэлэг явсан

2015-2-24
0
ЖИРГЭХ
    Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд болон тэдний дэмжигчдийг урд шөнийн 05.00 цагийн үед тараасан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өглөө.
images17    Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд болон тэдний дэмжигчдийг урд шөнийн 05.00 цагийн үед тараасан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өглөө.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-“Босоо хөх Монгол” ТББ-ын хэчнээн гишүүнийг эмнэлэгт хүргэсэн бэ?
- “Босоо хөх Монгол” ТББ-ын найман гишүүн анх өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч нэг иргэн эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон. Ингэснээр долоон иргэн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан. Гэвч цагдаагийн бүрэлдэхүүнийг очиход нэг иргэн нь байхгүй байсан. Улмаар шөнө эмнэлэгт ирж сайн дураараа эмчлүүлэх болсоноо мэдэгдсэн. Тэрбээр урьдчилсан байдлаар “Би гэртээ оччихоод ирсэн” гэдэг тайлбар өгч байгаа аж.

-Эрүүл мэндийн шалтгаанаас нь болж албадан тараах тушаал гарсан гэсэн?
-Өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан юм. 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр, цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж, хэв журмын хамгаалалтад ажилласан.

-Олон нийтийн зүгээс тэднийг эсэргүүцсээр байхад албадан тараасан гэх яриа байна. Энэ тал дээр?
- “Босоо хөх Монгол” ТББ-ын өлсгөлөн зарласан гишүүд албадан эмчилгээний дүгнэлтийг танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эрүүл мэндийн байгууллага руу явсан. Ямар нэг хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн гишүүд, дэмжигчид сайн дураар тухайн өлсгөлөн зарлаж байсан иргэдийн байрлаж байсан гэрийг буулган, авч явахдаа цагдаагийн алба хаагчдаас тусламж хүссэнийг хүлээн авч хамтран ажилласан. Өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлгийн байгууллага руу авч явахад иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд ямар нэгэн зөрчил гараагүй.

-Яагаад заавал шөнө дундаар албадан тараах болов?
-Өдрийн цагаар замын хөдөлгөөнөөс эхлээд иргэдэд хүндрэл учруулахаар байсан. Тиймээс зам хийгээд олон нийтийн хөдөлгөөн татарсан үед хууль ёсны дагуух арга хэмжээг авсан.

-Тэд хаана эмчлүүлж байгаа вэ?
-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа.

-Өлсгөлөн зарлагчдын байрлаж байсан гэр, иргэдийг гарын үсэг зэргийг яасан бэ?
-Тэдгээр асуудлыг өлсгөлөн зарласан иргэд өөрсдөө хариуцсан.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.23.51.1)
    Ардчилсан засаг төртэй боллоо. АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР-тай болоод монголын ард түмэн одоо л бидний нар гарч сайн сайхан амьдрах амьдралын минь баталгаа боллоо гэсэн чинь алдаа байжээ. Одоо үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийг боомилох, түрэмгийлэл, дарангуйлал, хүч түрэх, авилга хэрээс хэтэрлээ. Эх орон, газар шороо, хойч үеийнхээ төлөө тэмцсэн ард түмнээ цагдаа, цэрэг, хүчний байгууллагын сүр хүчийг харуулж зүрх зоргийг нь мохоож таслан зогсоочихоод хэнэгчгүй САЙН ДУРААРАА зогсоосон гээд хэнэгчгүй бураад, бүх телевиз, хэвлэл мэдээллээр сурталчилаад ард иргэдийг мунхруулна гэж бодож байгаа бол эндүүрэл гэдгийг ойлгодоггүй АРДЧИЛАЛАГЧИД юм уу.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • mbmb (103.23.51.1)
    САЙН ДУРААРАА ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭХЭЭ БОЛИОЧ ЦАГДААД АЖИЛЛАДАГ ХҮНЭЭС СОНССОН ХҮЧЭЭР ТАРААСАН Л ГЭЖ БАЙНА ЛЭЭ ЦАГДАА ГЭЖ НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛОО ШИВ ДЭЭ ГУТАМШИГ
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • zochin (125.130.93.187)
    Irged ta nar shig tebeg bish naad vlgerig chin odoo bol hvvhed ch itgehergvi boltol ni nurshisan bishvv tegvvl irged bvgd chingeltei dvvrgin negdsen towd ochij temtsegchidtei uulzii lawlay
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • zochin (202.126.91.159)
    guliichuud yasan nviten charaitai nuhur ve.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.184.18)
    худалаа *****
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.232)
    Сайн дураараа ард түмний нэр барьцаалсан 8 нинжаг дийлэхгүй төр гэж юу байхав дээ. Ардчилал гэдэг чинь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийн нэр биш баймаарсан.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • bagii (103.26.194.73)
    ingej svnsgvi hudlaa yarij yaj chadaj bnaaa turiin hywtsas murunduu tohson manyyhai min
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.33.161)
    ХЭРВЭЭ Элбэгдоржийг сөрөг хүчин байх үед хэн нэгэн өлсгөлөн зарлаж, үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх нь АРДЧИЛЛЫН нэг баталгаа болдог, бүр чулуу бариад улайран дайрч болдог, галдан шатааж ч болдог, энэ нь шударга ёсны төлөөх шударга эрс тэмцэл болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно өлсгөлөн зарлах нь огтоос болдоггүй, утгагүй, шударга ёсны төлөөх тэмцэл ч биш болдог, мэдлэг мэдээлэлгүй төөрөгдөл, эсвэл рекет болдог, тиймээс хүч хэрэглэн ачаад явчихдаг ИЙМ ХАЧИН ГАЖ ХАОС байдлыг АРДЧИЛАЛ гэх аваас ИЙМ АРДЧИЛАЛ долоон уулын цаагуур далд орог... - ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжинд лааз өшиглөж явах үед Төр засгийг шүүмжлэх нь ШУДАРГА ШҮҮМЖЛЭЛ болдог, авилгалчдыг хуруу заан чичилбэл, гадаадынхныг "Эх орны минь баялгыг цөлмөн хоосоллоо" хэмээн чангаас чанга хашгирваас ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл "муу амт", "өө хайгч", "ул шагайгч" болдог, гадаадынхныг "Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна" гээд хашгирч орхивоос "Популист" болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг... - ХЭРВЭЭ монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгддэг АРДЧИЛСАН НАМ-ыг сөрөг хүчин байх үед шударга ёсны төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж дарга өлсгөлөнгийнхөн дээр ирж, эв санааны нэгдлээ илэрхийлж, хамт сууж, өлсдөг, Элбэгдорж цовоо цоглог дуугаар чанга яригч барин монгол даяар уриалан дуудаж, хашгичиж болдог, Бат-Үүл хууль зөрчөөд хүнд даацын тракторуудыг төв талбайд авчирч болдог, - ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд, Бат-Үүлийг хотын мэрийн суудалд заларсан хойно ШУДАРГА ЁСНЫ төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж өлсгөлөн зарлагчдаас холуур тойрч, Ордны нөгөө хаалгаар сэмхэн гардаг, өлгөлөнд суугчдыг нүдэнд орсон хог мэт хялайн хардаг, Элбэгдорж үл мэдээчин, үл сонсоочин, үл тоогоочин болдог, Бат-Үүлийн цагдаа нар хүнд даацын трактор байтугай хүүгээ эргэхээр халуун сав барьсан хөгшнийг ч талбай руу ойртуулдаггүй ийм ХАЧИН ХОРЛОГООНТОЙ байдлыг ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС гавтайгаа гасалж хэвтэх нь хол дээр хэрэг болно. - ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжны тэмцэгч байх үед Ерөнхийлөгчийг авилгач гэж чангаар хашгирч чадвал жинхэнэ Ардчилсан үзэлтэн болдог, ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгч болчихсон хойно Ерөнхийлөгчийг шүүмжилбэл коммунист, социалист үзэлтэн болчихдог ийм ХАЧИН МУЙХАР, ГАРАХ ГАРЦГҮЙ байдлыг ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ гэх аваас ИЙМ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ энэ дэлхийгээс зайлбал таарна. - Хамгийн гол дургүйцэж буй зүйл маань энэ өлсгөлөнг зам зуурт нь зогсоох боломж манай Төр засагт хангалттай байсан, нөхцөл байдлаа ярилцаж, болох болохгүйгээ хэлэлцэж, зөвшилцөх боломж бүрэн байсан. Гэвч харамсалтай нь Ерөнхийлөгч ЗГ, УИХ-ын зүгээс тийм оролдлогыг өчүүхэн ч, бүр хумсын төдий ч хийсэнгүй. Өлсгөлөн зарлагчид ЗГ-ыг огцор, АН-ыг тараа, Элбэгээг барьж хорь гэх мэт огтоос боломжгүй зүйл шаардаж, муйхарлаагүй дээ... Одоо харин энэ байдал бүр муйхар явдал руу хальтрах вий дээ. Эрх баригчид өлсгөлөн зарлагчдыг хүчээр ачин, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөнд нь халдсан муйхар явдал руу хальтарлаа. Харин ард түмэн ухаантай байж, тэдний үйлдсний адил муйхарлаж л болохгүй. С.Зориг агсан "Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг" хэмээх үгийг зүгээр нэг амнаасаа унагачихаагүй. Хэрвээ бухимдаж, хөөрсөн ард түмэн эрх баригчидийн адилаар муйхарлах аваас ядарсан эдийн засгаа улам сөхрүүлж, тэмээн дээр ямааны гарз нэмэхээс цаашгүй юм болно. Ингэхэд НОЁН УУЛ маань аргагүй л үнэ цэнэтэй уул юм байна даа.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    1 цаг 10 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    1 цаг 18 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    1 цаг 49 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    2 цаг 57 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    2 цаг 59 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 48 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    4 цаг 9 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    5 цаг 3 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 1 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    6 цаг 18 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    6 цаг 23 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    6 цаг 42 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    7 цаг 32 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    7 цаг 43 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    7 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    8 цаг 0 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    8 цаг 16 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК