Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэлгээний жинхэнэ хувьсгал

2015-2-25
0
ЖИРГЭХ

    image001Юуны өмнө энэхүү залруулгын нийтлэлээ хэн нэгнийг шүүмжлэх гэсэндээ биш ард түмэнд үнэн зөв  мэдээллийг өгүүлэх гэсэндээ, эрх мэдэлтэй эрхэмүүдийн буруутай, зөрүүтэй мэдээллийг залруулах гэсэндээ бичсэн гэгээрлийн нийтлэл гэдгийг минь хүлээж авна уу.

Монголчууд бид хэзээний хэлж заншсан ёстой, төртэй, хуультай улс билээ. Бид хэлсэн үгэндээ хүрдэггүй, амалсанаа биелүүлдэггүй, барин тавин ярьдаг хүнийг “барьцгүй хүн” гэж жигшин, түүнтэй гэрээ хэлэлцээр хийх нь битгий хэл түүнд итгэх итгэл үгүй болдог билээ. Гэтэл бидний итгэлийг хамгийн ихээр дааж явах ёстой Монгол Улсын маань ерөнхийлөгч сүртэй сайхан нийтлэл бичжээ. Уг нийтлэлд өөрийн хорчин зангаасаа ямар их ичсэн талаар өгүүлж эхлэх боловч угтаа Оюутолгойд битгий саад хийгээд бай гэсэн шинж агуулгатай нийтлэл болсон байна. Эрх баригчдад ард түмэн улс эх орны минь төлөө, ард нийтийн эрх ашгийн төлөө ажил гэж боломж олгож байгааг зарим хүмүүс тархи угаах эсхүл ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй шийдвэрт уриалах зэмсэг болгож ашиглах учиргүй юм. Зарим эрх баригчид жишээ нь ард түмэн үнэн бодит юм яриад, баримттайгаар шүүмжлээд ирэхээр тийм тийм, та нарын зөв гэж Оюутолгойг муулчихаад эргээд үе үе хэн нэгэнд хатгуулдаг юм уу гэлтэй учиргүй Оюутолгойг магтаад унах юм. Үүнийг чинь одоо барьцгүй хүн гэх үү эсвэл хатгалга шахаанд байгаа хүн гэх үү сайн мэдэхгүй юм. Ямартай ч эрхэм ерөнхийлөгчийнхөө нийтлэлийг уншиж суухад зайлшгүй залруулах хэрэгтэй хэд хэдэн зүйл байна.

Ерөнхийлөгч маань гадаадын хөрөнгө оруулалтыг ухуулж бичжээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь яг юу юм бэ гэдгээ ч ойлгоогүй бололтой харагдах юм. Магадгүй энэ нь эрхэм ерөнхийлөгчийн буруу биш байх л даа.. Бид монголчуудын буруу. Учир нь бид өөр хоорондоо ярилцаж яг үүнийг гадаадын хөрөнгө оруулалт гэж тооцох болно гэсэн тодорхойлолт байхгүй л дээ. Яахав хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа бол “санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг” хэлнэ л гэсэн байхаас яг юуг бид хөрөнгө орулалт гэж тооцох юм бэ гэдэг нь аль ч шатандаа тодорхой бус хэвээр. Аливаа төсөлд хөрөнгө оруулах гэж буй тал хөрөнгө ямар ч замаар шийдсэн байж болдог. Жишээ нь өөрийн хөрөнгөөс, эсхүл зээл, хувьцаа зэргээс өөрийн хөрөнгө бүрдүүлж болдог. Үүнийг хаана ч хүлээн зөвшөөрч ойлголдог. Харин хөрөнгө оруулалт гэдэг бол их том ойлголт. Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагч бол зээл зуучлагч байх ёсгүй. Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдоод байга хөрөнгө оруулагч нэртэй зээл зуучлагч бол яах аргаггүй Рио Тинто. Оюутолгой төслийг 100% удирдаж байгаа Рио Тинтогийн хувьд өөрсдийгөө хөрөнгө оруулагч гэж ятгах ч угтаа зээл зуучлагч юм. Учир нь олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч оруулах гэж буй хөрөнг оруулалтынхаа зээлийг цааш нь дамнах юм бол энэ бол хөрөнгө оруулалт биш юмаа гээд тодорхой заагаад өгсөн байдаг. Гэтэл Рио Тинто цаанаас нилээд хэдэн банкнаас бага хүүтэй, богино хугацааны зээл авчихаад Монгол Улсад LIBOR + 6.5% хүүтэй нөхцөлтэйгээр зээл болгож өгсөн. Түүнийг нь бид хууртан хөрөнгө оруулалт хэмээн горьдож авсанд хамаг учир байгаа юм. Тэгэхээр эрхэм ерөнхийлөгч маань сайн хөрөнгө оруулагч, муу хөрөнгө оруулагч гэж үгүй, зөвхөн хөрөнгө оруулагч гэж байдаг хэмээн бичжээ. Илт биднийг хуурч бага хүүтэй зээлээ дамнаж, бидэнд хий хоосон өр тулгаж байгаа компанийг муу хөрөнгө оруулагч гэхгүй юм бол шууд л зээл зуучлагч гэж нэрлэх нь зүйтэй болов уу. Ерөнхийлөгч маань “хөрөнгө оруулагч мөнгөө харамлаагүй байхад заруулах гэж авч ирсэн бид өмнөөс нь хэл ам хийх нь үнэндээ илүүц” хэмээн бичжээ.

За яахав хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн ойлголт үгүй байж. Гэтэл Дэлхийн Банк бэлээхэн хөгжиж буй орон уул уурхайн томоохон төсөл хэрэгжихэд түүнийг хянах, түүнд оролцох, түүнийг өөрийн эрх ашигт нийцүүлэх нөөц бололцоо, хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоо байдаггүй гэж судалгаатай дүгнэсэн байдаг юм. Бодит байдал ийм учир л ард түмэн хэл ам хийгээд байгаа юм шүү дээ. Нэгэнт байдал иймийн хойно бид өөрсдийгөө бэлдэх нь зүйтэй. Бид бэлэн болоогүй тохиолдолд бусдын хоол болох нь гарцаагүй.

Эдийн засаг үлгэрт хууртдаггүй хэмээн бичсэн байна. Үнэн. Гэтэл яагаад хүндэт эдийн засагчид маань томоохон хэмжээний уул уурхайн төсөл хэрэгжихэд аливаа улс оронд зайлшгүй бий болдог макро эдийн засгийн өөрчлөлтүүдийг бидэнд үнэн шударгаар хэлэхгүй байна вэ? Яагаад үүнээс сэргийлэх арга хэмжээ авахгүй харин ч гарцаагүй үүсдэгий эдийн засгийн өөрчлөлтийг бидний буруугаас болж бий болсон мэт ухуулна вэ? Оюутолгой мэтийн томоохон төсөл хэрэгжихэд ямар ч орны макро эдийн засагт үндсэн 4 өөрчлөлт ордогийг эдийн засагчид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учиртай.

Тэдгээр нь
1.    Валютын ханшын хэт өсөлт
2.    Барилгын материалын түүхий эдийн үнийн хэт өсөлт
3.    Үйлчилгээний үнийн хэт өсөлт
4.    Мэргэжилтэй боловсон хүчний үнийн хэт өсөлт тус тус байна.

Энэ бүгд зайлшгүй гардаг макро эдийн засгийн өөрчлөлтүүд Монголыг ч тойроогүй. Харин Оюутолгой мэтийн томоохон уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн эдгээр өөрчлөлтийг “эх орончдосс” ард түмнээс болж үүссэн мэт ярих эдийн засагчид, улс төрчид хэний үг хэлээр, хэний ятгалгаар ийнхүү ухуулна вэ? Үүнийгээ нэг бодох цаг болсон.

Эцэст нь хэлэхэд аливаа улс орон уул уурхайгаас хоёрхон замаар л ашиг орлогоо авдаг гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан байдаг билээ. Тэдгээр нь
1.    Роялти буюу байгалийн нөөц ашигласны төлбөр
2.    Гэнэтийн ашгийн албан татвар

image001Монголчууд бид эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хэрхэн хангаж байгаа талаар ердөө энэ хоёр татварыг яаж авч байгаагаар л харж болно. Нэг ёсондоо шийдвэр гаргагч нарын ажлыг дүгнэж болно гэсэн үг. Иргэн миний бодлоор маш муу гэсэн дүгнэлт өгөхөөр байгаа. Учир нь Роялтийг бид Оюутолгой төсөл дээр 5-хан хувь гэж тогтоож өгсөн. Ижил төстэй төсөл дээр гадны орны жишгээр бол дор хаяж 10 юмуу 15% байдаг. Түүнээс гадна зөвхөн Оюутолгой төсөлд зориулж роялти тооцох аргачилал нь өөр. Тэр нь Монгол Улсын хуулийн дагуу биш гэсэн үг. Хуулиараа бол борлуулалтын дүнгээс роялти тооцож улсан сан хөмрөгт оруулах ёстой байдаг бол Оюутолгойгоос борлуулалтын дүнгээс элдэв нэртэй зардал, дүн хассаар байгаад маш бага дүнгээс тооцож авдаг байх жишээтэй. Энэ мэт уул уурхайгаас улс эх орондоо оруулах хувь нэмрийг хумсалсаар хумсалсаар өрөөл бусдад идүүлсээр идүүлсээр.

Гэнэтийн ашгийн албан татварыг 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буюу ХОГ байгуулахын өмнөхөн хүчингүй болгоод тэглэсэн. Тэгэхээр энэ төрлийн татвараас Монгол Улс улсынхаа сан хөмрөгт нэмэр болж чадахгүй болсон гэсэн үг. Ер нь аливаа улс авах ёстой татвараа авч байж л улсын сан хөмрөг бүрэн бүтэн байж, ард түмнээ тэтгэх, эрүүл саруул, боловсролтой байх суурийг тавьж өгнө. Гэтэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол Оюутолгойгоос авах ёстой 130 сая ам.долларын татвараа авч чадалгүй 100 сая ам.долларыг нь яасан нь мэдэгдэхгүй үгүй болгоод /Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс үүний хариуг нэхэх/ үлдсэн 30 сая ам.доллар дээр нь Оюутолгой нь төлөхгүй гээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Бодит нөхцөл байдал ийм л байна. Энэ 130 сая ам.доллараа Монгол Улс авсан бол өнөөдөр 130 цэцэрлэг шинээр баригдах асуудал өрнөж ч болох байлаа. Энэ бол бид шуналтайдаа авах гээд байгаа юм огт биш, бид авах ёстой юмаа л авах гэсэн асуудал байлаа. Үүнийг ярихын оронд харин Оюутолгойгоо цааш нь явуулах ёстой гэж дээр дооргүй ухуулж байгаа нь хэний ятгалга вэ гэлтэй. Монголчууд бид Оюутолгойг зогсоосон, хөөсөн юм огт байхгүй гэдгийг энэ дашрамд дурдмаар байна. Учир нь Оюутолгой явж л байсан, явж ч байгаа... Монголчууд бид хэзээ ч хөрөнгө оруулагчдыг хөөж байгаагүй харин шударгаар ажилаачээ л гэж шаардаж байгаа. Үүнийг гуйвуулж хөөж тууж байгаа мэт, зогсоож байгаа мэт ярьж байгаа нөхдүүд хамгийн аюултай нөхдүүд гэж харагдаж байгаа юм.
За тэгээд энэхүү нийтлэлээ улс төрч гэж ямар хүн байдаг талаар агуу филисофич Аристотелийн хэлсэн үгээр төгсгөе. Агуу филисофич Аристотель хэлэхдээ “Жинхэнэ улс төрч хүн дараах гурван шинж чанарыг агуулсан байдаг:

1.    Өнөөдрийн өнгө мөнгөнд баригддаггүй
2.    Өнөөдөр гаргаж байгаа шийдвэрийнхээ ирээдүнй үр нөлөөг тооцож харж чаддаг
3.    Хэрэв тэрхүү үр уршиг нь сөрөг нөлөөтэй байвал түүнийг залруулах алхам хийдэг, шаардлагатай бол золиос гаргахад бэлэн хүнийг жинхэнэ улс төрч гэнэ” хэмээжээ.

Сайнхүүгийн Гантуяа
2015 оны 2 дугаар сар 23
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Selenge Nutag (202.131.225.197)
    Ganbaatariin duu Gantuya bysdad ***** sadaa bol. Eldev um yarisaar bgaad yls orniig dordyylj bgaa ta xed buteegch bj cgadaxgui bgaag ni nyraagaad bgaa shuudee!! Bidend ajil xeregch xunmuus xeregtei boloxoos margaashiin ner xund daraagiin songuuliin moroodol teedeg setgeegeeti xumuus xolyyr yavsan deer!!
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.122)
    Bas yun Gantuyaa geech tom yariatai amitan garaad irevee. Avah l yum Yarihaas hamtarch ajillaH TALAAR YAMARCH OILGOLTGUI.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • hh (183.177.97.14)
    Юун Сайнхүүгийн Гантуяа вэ.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • ganbold lkhagvadorj (202.179.20.64)
    mundag emegtei shuu urgelj demjin ajillah bolno oo
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    15 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    23 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    54 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    2 цаг 2 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    2 цаг 4 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2 цаг 53 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    3 цаг 14 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    4 цаг 8 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    5 цаг 6 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    5 цаг 23 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    5 цаг 28 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    5 цаг 47 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    6 цаг 37 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    6 цаг 48 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    6 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    7 цаг 5 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    7 цаг 21 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК