-
2011 оны 12 сарын 22
Монголд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажил хийж байгаа арав орчим компани хуулийн хүрээнд ажилласан эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн мэдээлэл түгжээ. Дорноговь, Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн өмнөд аймгийн сумдыг дамнан хайгуул хийж буй компаниудад Ашигт малтмалын газрын өмнөх удирдлагууд хууль зөрчин зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах аж.
-
2011 оны 12 сарын 22
Австралийн хамгийн баян хүн Жина Райнхаарт Монголын нүүрсний салбарт ажилладаг хоёр компанид хөрөнгө оруулжээ. Австралийн Хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Aspire Mining”, “Guildford Coal” хоёр компанид түүний оруулсан хөрөнгө одоогийн байдлаар ойролцоогоор гурван сая доллар байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хөрөнгөөр тэрбээр уг хоёр компанийн хувьцааг худалдаж авчээ.
-
2011 оны 12 сарын 22
2011 онд нийт 66 сурвалжлагч Арабын хувьсгал, Мексикийн дээрэмчид, Пакситаны улс төрийн үймээнээс болж амь үрэгдсэн байна. Шинэ мэдээлэл, ялангуяа улс төрийн талаархи мэдээлэл олж авахад хамгийн их эрсдэлтэй байдаг Пакистанд энэ жил арван сэтгүүлч ажлаа хийж яваад бусдад алуулсан байна.
-
2011 оны 12 сарын 22
“Apple” компанийг үндэслэгч, өнгөрсөн аравдугаар сарын таванд нас нөгчсөн Стив Жобст Америкийн дуу бичлэгийн академи “Грэмми”-ийн зөвлөлийн шагналыг нөхөн олгов. Энэ шагналыг дуучин хөгжимчин биш хэдий ч, дуу бичлэгийн үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог уламжлалтай.
-
2011 оны 12 сарын 22
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путины орлогын мэдүүлгийг нийтлэв. Мэдүүлгээс үзвэл В.Путин ерөнхий сайдын албыг хашсан дөрвөн жилийн хугацаандаа 18 сая рублийн орлого (цалин, хадгалажмийн хүү, хувьцааны орлого, цэргийн тэтгэвэр) олсон бөгөөд хадгаламждаа 5.7 сая рубльтэй ажээ.
-
2011 оны 12 сарын 22
Уул уурхайн салбарынхнаас улсад хамгийн их орлого оруулдаг, “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилох асуудлаар өчигдөр тус компанийн ТУЗ хуралджээ. 2008 оноос хойш тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа Ч.Ганзоригийн гэрээний дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа учир ийнхүү хурал зарлах шаардлагатай болсон байна. Түүнийг 2012 оны сонгуульд Архангай аймаг МАН-аас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан юм.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
Авлигатай тзмцэх газрын шинэ дарга нар их л ширүүн байна. Ажилтнуудаа толгой дараалан халж байгаа явдал зогсох янз одоогоор лав харагдахгүй байгаа юм. Хүмүүсийн ярьж буйгаар бол жинхэнэ даргын үүргийг Ч.Хурц нь гүйцэтгэдэг юм байх. Саяхан Б.Хурц МАН-ынханд ”агсам” тавьсан юм байх. ”Танайхнаас таван хүн шоронд хийсэн байхад сонгуульд ялахыг чинь харъя л даа” гэж.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрий тавьжээ. Улс төрийн утга агуулгатай бооцоог нь танд дэлгэж байна. Тэдний нэг нь Ардын намын төлөөлөгч. Баруун аймгуудын нэгнээс УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Харин нөгөөх нь УИХ дахь АН-ын эрхмүүдийн нэг. Урьд нь намдаа болон төрд томоохон алба хашиж явсан, одоо ч нөлөө бүхий улс төрч. Хоёр гишүүн АН ба МАН-ын аль нэг нь ирэх сонгуульд ялсныхаа дараа Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх болон УИХ-ын удирдлагын талаар төсөөллөө буулгажээ.
-
2011 оны 12 сарын 22
Өнөөдөр ес эхэлж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 17-22 хэм,Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
-
2011 оны 12 сарын 22
Гэртээ гадаадын хамгийн олон аялагчийг хүлээж авсан нэг монгол айл Улаанбаатарт бий. Хүлээж авсан жуулчин нь хэдэн зуу болсон энэ айлын тухай бичлэг манай сайтын “Видео” буланд буй. Айлын эзнийг Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Программ хангамжийн мэргэжилтэй, Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг түүний гэр бүл жижиг гэртээ зургуулаа амьдардаг.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 21
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын томоохон улс төрчдийн нэг болох МҮАН-ын дарга М.Энхсайханыг хувийн гэрэл зургуудаар нь урин заллаа. ГХЯ-нд эдийн засагч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МУ-ын ерөнхий сайд, МҮАН-ын дарга гэх мэт албыг хашиж байсан түүний амьдралыг гэрэл зургуудаар нь товч өгүүлэх болно.
-
2011 оны 12 сарын 21
Хятадын зүүн хэсэгт байдаг 10 мянган оршин суугчтай Вукан тосгоны газрыг Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад хэсэгчлэн зарсаар иргэд нь амьдрах аргагүй болжээ. Одоогоор 1000 гаруй акр газрыг зарчихаад байгаа тул тосгоныхон суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
-
2011 оны 12 сарын 21
-
2011 оны 12 сарын 21
Ирэх жил дэлхийн найман оронд төрийн тэргүүнээ сонгох сонгууль болох юм. Үүнд Финланд, Франц, Энэтхэг, Орос, Тайвань, АНУ, Венесуэл, Өмнөд Солонгос зэрэг улс багтаж байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр сарын 14-нд Тайваны ерөнхийлөгчийн сонгууль болно.
-
2011 оны 12 сарын 21
-
2011 оны 12 сарын 21
Германы “Jackie” сэтгүүлийн редакци дуучин Рианнагийн нэр хүндэд халдсан нийтлэл гаргасныхаа төлөө түүнээс уучлалт гуйжээ. Сэтгүүлч залуухан эзэгтэй нар яаж хувцаславал зохих талаар нийтлэл бичихдээ дуучин Рианнаг жишээ болгосон байна.
-
2011 оны 12 сарын 21