-
2015 оны 11 сарын 09
МАХН-аас эл албанд хүнээ сойх ёстой. Одоогоор тус албан тушаалд хэн суух вэ гэдэг нь тодорхой болоогүй ч МАХН дотор ширүүн өрсөлдөөн эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын гишүүд ЭМС-ын сайдын суудал дээр нэлээн том зодоон өрнүүлж буй сурагтай. Тэдгээрээс хамгийн ширүүн тулааныг Н.Удвал, Ц.Шаравдорж нар эхлүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 09
“Багш бүрт зөөврийн компьютер” төслийн үр дүнд хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгаа арилна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ
6 минутын өмнө
Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email
2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг ”Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье” уриатай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэл энэ чиг хараатай нэгэн зүгт байж, багш, сургууль, хүүхэд бүрээ дэмжин ажиллаж буй. АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдөгийг баталсан байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн удирдлага, багш нарын төлөөлөлд зөөврийн болон суурин компьютер гардуулах арга хэмжээнд оролцохдоо хэлээд Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн минь нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер гардуулах энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын эхний өдөртэй давхцаж байна. Монгол Улсын Засгийн газрын улс үндэстнийхээ цаашдын хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болох багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерийн лаборатори олгох мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгааг тэрээр тэмдэглэлээ.
Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалт чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэлээ.
Монголын хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй холбох, боловсролын салбар, сургалтын чанарт цоо шинэ шат гаргах нийт багш нарын үйлсэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11373#sthash.pwiH7tBW.dpuf
-
2015 оны 11 сарын 09
Өнгөрсөн амралтын өдөр МАХН 40 орчим гишүүдээр хүрээгээ тэллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч МАХН-д гишүүнээр элсэхээр цаг зав гарган ирсэн эдгээр гишүүдийн олонх нь залуус байсан юм. Тэд өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа тулгуурлан эл сонголтыг хийсэн гэдгээ хэлж байв.
Тэднийг МАХН-ын удирдлагууд хүлээн авч батлахыг нь гардуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “МАХН бол улс төрийн нөлөө бүхий хүчин. Хэдийгээр одоогийн улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч та бүхний МАХН-ыг гэсэн итгэл хэвээр байгаад баяртай байна. Та бүхний хийсэн сонголт бол шударга ёсны төлөөх чин сэтгэлийн сонголт гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Өмнө 10 дугаар сарын 20-нд болсон Ардчилсан хувьсгалт сонголтын өдрийг тохилдуулан МАХН-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус нам 3000 гаруй хүнээр гишүүнийхээ тоог нэмсэн. Тэр дунд урлаг соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын нэр хүнд бүхий төлөөллүүд байсны зэрэгцээ МАН-аас гишүүнчлэлээ сэргээсэн цөөнгүй гишүүд байсан юм.
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь намын бүлгүүд хуралдаанаа үргэлжлүүлж байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болж буй МҮАН-ын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна. Харин МАХН дангаараа хуралдаж буй бөгөөд тус хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байна
-
2015 оны 11 сарын 09
Би Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжиж кнод дараагүй
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийж Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.
-
2015 оны 11 сарын 09
Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс танхайн хэрэгт холбогдоогүй
-
2015 оны 11 сарын 09
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг одоо 11.30 хуралдахаар товложээ. Тус эвсэл энэ хуралдаанаар ЭМС-ын сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, тодруулах юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатарыг, ЭМС-ын сайдад Ц.Шаравдоржийг томилохоор тохиролцсон сураг байна.
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачилсан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачилсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
-
2015 оны 11 сарын 09
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэрийг Эрүүл мэнд спортын сайд суудалд зүтгүүлэхээр намын нөхөд нь санал нэгтэй дэмжжээ.
-
2015 оны 11 сарын 09
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
-
2015 оны 11 сарын 09
үгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхахаар төлөвлөжээ.
-
2015 оны 11 сарын 08
Маргааш чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-
2015 оны 11 сарын 07
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 11 сарын 07
Ерөнхийлөгч Хятадыг зорино
1 цаг 2 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт буюу энэ сарын 9-нд БНХАУ-ыг зорих гэж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад төрийн айлчлал хийх юм. Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа өөрийн улсад айлчлал хийхийг хүссэн. Айлчлал арваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд үргэлжилнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхана.
Онцлоход, дээрх айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүгээр Эгийн гол цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх юм.
-
2015 оны 11 сарын 06
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат хорих ангиудад ажиллав
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат болон комиссын гишүүд өнөөдөр /2015.11.06/ Эмэгтэйчүүдийн 407 дугаар болон Зайсан дахь 401 дүгээр хорих ангиудад ажиллав.
Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангиас 100 гаруй эмэгтэй суллагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа гэдгийг хорих ангийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, комиссын дарга Д.Ганбат энэ үеэр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод тэдэнд хандан суллагдаж очоод ажил хөдөлмөр эрхэлж, төр засгийн болоод ард түмнийхээ илтгэлийг алдалгүй ажиллаж, амьдрахыг захисан юм. Мөн тэрээр өршөөл үзүүлэх ажил өндөр зохион байгуулалттай явагдаж байгааг онцолж байлаа.
Комиссын гишүүд Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид байрлах оёдлын цех болон гар урлалын цехтэй танилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа ялтнуудын санал бодлыг сонссон юм.
Зайсан дахь 401 дүгээр хорих ангид ялтнуудыг нэгдсэн журмаар авчран нутаг орон руу нь явуулах үйл ажиллагаа явагдаж байна. 401 дүгээр хорих ангиар 900 гаруй хүн дамжин орон нутаг руугаа явах юм байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү хэлэхдээ, одоо хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байна. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдана. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ гэлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комисс 407 болон 401 дүгээр хорих ангиудад ажиллах үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг болон албаны бусад төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 06
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ
4 минутын өмнө
Print Zasag and PDF
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдөл гаргасан байна.
Түүний өргөдөлд,
Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо.
Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарынхаа нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.
Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье.
Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
Н.Номтойбаяр: Ерөнхий сайд шилэн дансаа хөтлөөгүй хууль зөрчигчдийг манлайлж байна
-
2015 оны 11 сарын 06
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ
7 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээлэл
УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан “Шилэн дансны тухай хууль” энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш даруй 10 сар өнгөрөөд байна.
Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлснээр төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн хэрэгжилтэд иргэдээс хяналт тавих нөхцлийг бий болгож байгаа нь уг хуулийн үндсэн зорилт хэрэгжиж эхэлж байна гэж хэлж болно.
Олон Улсын Төсвийн түншлэлийн байгууллагаас улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг явуулж үнэлгээ өгдөг билээ. Монгол Улс Төсвийн ил тод, нээлттэй байдлын 2015 оны индексээр авбал зохих 100 онооноос 51-ийг авсан нь 2012 оны түвшиндээ бөгөөд дэлхийн дундаж (45 оноо)-аас ялимгүй дээгүүр байна. Шилэн дансны тухай хуулийг эрчимтэй хэрэгжүүлснээр энэ үнэлгээний үзүүлэлт цаашид сайжирна гэж манай Засгийн газар үзэж байгаа бөгөөд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн болсон төсвийн ил тод, нээлттэй байдлыг олон улсын түвшинд үнэлэх чухал боломжийг олгож байна.
Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхээр дараахь 3 үндсэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд:
· Зохион байгуулалт
· Хэрэгжилт
· Мониторинг, хяналт шалгалт.
Нэг. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотойгоор
1. Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг батлуулан хэрэгжүүлж, Шилэн дансны тухай хууль, холбогдон гарсан журмыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллах хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг зэрэг төв болон орон нутгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн бус байгууллагын нийт 10000 орчим албан хаагчдад 82 удаагийн сургалтыг зохион байгуулсан.
2. Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран 2015 оны 5 дугаар сарын 14-нд нийт 1000 гаруй төсвийн байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн явц цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
3. Засгийн газрын 2 удаагийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний 2 сар болон хагас жилийн байдлаар гаргасан дүнг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн.
Хоёр. Хуулийн хэрэгжилтийн явц
1. Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 төрийн өмчит хувьцаат компани болон төрийн үйлдвэрийн газар, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар нийтэд мэдээлэн ажиллаж байна.
2. Өнөөдрийн байдлаар хуульд заасан 37 төрлийн 229,279 мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголын төсөл, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, улирал бүрийн макро эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын дотоодын өрийн 3,720.6 тэрбум төгрөг, гадаад өр 10,192.0 тэрбум төгрөгийн болон үнэт цаасны талаарх мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 4.300,9 тэрбум төгрөгийн мэдээлэл, тендер шалгаруулалтын 9,362 мэдээлэл, хөрөнгө оруулалт, бараа, ажил үйлчилгээ, нийлүүлэгчийн талаарх 2.485.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн мэдээлэл, байгууллагын өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн шийдвэрийн 30,985 мэдээлэл болон хуулиар заагдсан бусад мэдээллүүд байна.
Гурав. Мониторинг, хяналт шалгалтын арга хэмжээ.
1. Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.
2. Үндэсний аудитын газраас 2015 оны 3 дугаар сарын 22-ноос 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн”-д аудит хийсэн байна. Аудитаар ”нийт 5804 байгууллага, үүнээс 5399 төсвийн байгууллага, 405 төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуй нэгж хамрагдсаны 96.8 хувь буюу 5617 байгууллага төсвийн ерөнхий мэдээллээ байршуулснаас 4868 байгууллага нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын сүлжээнд, 749 байгууллага мэдээллийн самбарт байршуулсан байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн хөдөө орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн хангамж дутмаг, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, интернет сүлжээ байхгүй, саатдаг, хүрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулах ажилд хүндрэл учруулж байна гэж дүгнэсэн байна.
3. Түүнчлэн хууль зөрчсөн эсэх талаар шүүхээр шийдвэрлүүлсэн болон Үндэсний аудитын газраар шалгуулах хүсэлт эхний хагас жилийн байдлаар байхгүй байна.
4. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 166,879 хэрэглэгч 446,221 удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авсан байна. Цахим хуудсанд 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Энэ нь иргэд, олон нийт төсвийн хэрэгжилтэд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.
Эрхэм гишүүд ээ,
Цаашид Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дараахь арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Үүнд:
· Мэдээлэл тавих эрх бүхий албан тушаалтнуудыг нэгдсэн арга зүйгээр хангах, сургалтыг зохион байгуулах замаар шилэн дансанд байршуулж байгаа мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах,
· Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хуульд заасан хугацаанд багтаан оруулж хуулийн хүрээнд хамрагдах бүх байгууллагууд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах,
· Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын арга зүйг сайжруулж, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах,
· Олон улсын байгууллагаас төсвийн ил тод, нээлттэй байдалд өгч буй үнэлгээ, өгсөн зөвлөмжийг ашиглан төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээг үе шаттай авах болно.
- See more at: http://zasag.mn/news/view/11371#sthash.qIZfXdFY.Vr8XetPw.dpuf
-
2015 оны 11 сарын 06
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр 17:00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаад байна. Тэрээр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх юм. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн лхагва гарагт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг албан өрөөндөө байхад нь баривчилсан билээ. Харин зарим эх сурвалж үүнтэй холбоотойгоор сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн хэмээн мэдээлж байна.