-
2015 оны 11 сарын 06
УИХ-ын чуулганы хуралдааныг 14.00 цагаас хийхээр төлөвлөөд байсан боловч байнгын хороодын хуралдаан хойшилсон, гишүүд ирц хангалтгүй байсан зэрэг шалтгаанаар хойшилсоор дөнгөж сая нээгдлээ.
Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн мэдэгдлийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулж байна.
Өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
-
2015 оны 11 сарын 06
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.11.06/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг өргөн барив.
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан байна. Мөн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын 2013-2022 онд хэрэгжүүлэх “Бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан болно.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчилан заасан болохыг хууль санаачлагч хэлж байв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 06
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З. Энхболдод өргөн барив.
Х.Болорчулуун гишүүн, “Энэ оны 7 дугаар сарын 9-нд “Халх гол” чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоолыг УИХ-аар баталсан. Халх гол нь хөрс, цаг уур, газар шорооны хувьд хөдөө аж ахуй хөгжүүлэхэд тохирсон бүс нутаг. Тиймээс энгийн чөлөөт бүс органик цэвэр үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулсан. Олон улсад органик цэвэр үйлдвэрлэлийн чөлөөт бүс нутаг байгуулахдаа малын шүлхий, гоц халдварт өвчин тархахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн бүс нутгийг сонгодог. Үүнээс гадна хөдөө аж ахуйн таримал ургамал нь генийн өөрчлөлтгүй, хөрсний бохирдолгүй, химийн бохирдолгүй байх нь чухал. Одоогоор 90 орон органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс хөгжүүлж байна. Эдгээр орноос туршлага судлаад өөрийн орондоо органик үйлдвэрлэлийн бүс байгуулах бүрэн боломж бий” гэлээ.
-
2015 оны 11 сарын 06
С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
-
2015 оны 11 сарын 06
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.06/ өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж өөрчилжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 06
Засгийн газар ээлжит бусаар хуралдав
-
2015 оны 11 сарын 06
ДЭД САЙД НАР АЖЛАА ӨГЧ ДУУСАВ. УИХ-аас Засгийн газраасдэд сайдын албыг цомхотгохшийдвэрийг өнгврсен долоохоногт гаргасан. Иймд Засгийнгазраас энэ долоо хоногтбагтаан ажлаа хүлээлгэж өгөхчиглэлийг чиглэл, чиглэлийнх ньяамдад өгсөн. Тиймээсөчигдрийн байдлаар бүх яамдын дэд сайдууд ажлаа хүлээлгэжөгсөн бвгеөд тэдний олонхийнхнь хувьд УИХ-ын 2016 онысонгуульд оролцох хувийнбэлтгэлээ базаахаар шийдсзнгэнэ шүү.
-
2015 оны 11 сарын 06
УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон. Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос ирүүлсэн саналын дагуу Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна. Мөн Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийсэн дүнгийн талаар ч танилцуулах аж.
-
2015 оны 11 сарын 06
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 06-ны Баасан гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
-
2015 оны 11 сарын 06
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг лхагва гаригийн орой авлигын хэргээр баривчилсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээлсэн. АТГ-ын 30 гаруй байцаагч түүний өрөөнд нэгжлэг хийж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар МАХН-ынхан онцлоод байгаа. Түүнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд хамт байцаагдсан нэр бүхий таван иргэнийг одоогоор гадуур байцааж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 05
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.05. Пүрэв гараг/ хуралдаан 10 цаг 29 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 11 сарын 05
АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 11-р сарын 05, Пүрэв гариг, 13:56
Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 5-ны өдөр эхэллээ. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
ОХУ, БНХАУ, БНФУ, БНСУ, ХБНГУ, БНЭУ, Европын Холбоо, АСЕАН зэрэг Ази, Европын гишүүн нийт 53 орноос Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд тус хуралдаанд оролцож байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулж байна. Ирэх онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо хүлээн авах манай улс арга хэмжээний гол зочдын нэг болж байгаа юм.
Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 04-ний өдөр хүрэлцэн ирж, Европын Комиссын Гадаад хэрэг аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Ф.Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б. Хойер нартай тус тус уулзав. Мөн тэрээр Ази, Европын сангаас зохион байгуулж буй Залуу удирдагчдын уулзалтад оролцсон төлөөлөгчидтэй уулзав.
Сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах менежмент ба тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, Ази, Европын Холбоо ба АСЕМ-ын ирээдүй зэрэг хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна хоёр талын уулзалтууд хийнэ.
Хуралдааны хоёр дахь өдөр манай улс өөрийн үндэсний урлаг, өв соёлыг нийт зочид, төлөөлөгчдөд сурталчлах Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.
АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд, иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь болдог юм.
-
2015 оны 11 сарын 05
Л. ПҮРЭВСҮРЭН САЙД АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
-
2015 оны 11 сарын 05
“Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо
1 цаг 10 минутын өмнө
Print Zasag and PDF
Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 93 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалтайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байна гэж Шадар сайд хэллээ.
Их цас, цасан шуурганы улмаас зам, даваа хаагдаж иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, малын бэлчээр гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэгт туулах чадвар сайтай техник хэрэгсэл, бензин шатахууны хангалтад хүндрэл гардаг. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоорзудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
-
2015 оны 11 сарын 05
Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд болон зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож, аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сонсож, тэдний асуултад хариулт өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувь хангагдсан гэдгийг Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээллээ.
Орон нутгийн санхүүжилтийн мөнгө, Засаг даргын санхүүжилт, багш нарын тэтгэмжийн мөнгө шийдэгдэхгүй удааширч байгаа нь төлөвлөсөн ажлууд хүлээгдэх, иргэдийн зүгээс гомдол гарах зэрэг асуудал ихэнх аймагт тулгарч байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.
Төсвийн орлогын бүрдэлттэй холбоотойгоор эдгээр асуудал удааширч байгаа бөгөөд энэ ондоо багтаан Орон нутгийн сангийн санхүүжилт болон багш, эмч нарын цалин тэтгэмжийг бүрэн олгоно. Хөрөнгө оруулалтын зардлыг дараагийн ээлжинд шийдэхээр тусгагдсан гэсэн хариултыг Сангийн яам өглөө.
Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-д мах экспортлох асуудлыг бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Мөн БНХАУ-д хонь, үхрийн мах гаргах ажлын бэлтгэлийг хангаж байна гэлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Улсын болон орон нутгийн авто зам дагуу оршдог томоохон зам давааг засч хаалт даланг шинэчлэх, халтиргаа, гулгаа үүссэн үед элс асгах ажилд орон нутгийн удирдлагууд хяналт тавьж аймгуудын АЗЗА нартай хамтран ажиллах, зарим аймгууд руу шинээр тавигдсан засмал зам эхний өвөлдөө гулгаа мэдрэгдэхгүй мөстдөг тул хүн, ачаа тээврийн компаниуд, хувь хүмүүст анхааралж сануулга өгөх, дулааны бэлтгэл ажилд анхаарч нүүрс, түлшний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, зуншлага тааруу болсон аймгууд бусад аймагруу оторлох асуудал их гарч байгаа тул харилцан бие биедээ найрсаг хандаж өвлийг өнтэй давахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11364#sthash.bCDWLYJ0.dpuf
-
2015 оны 11 сарын 05
Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2015.11.05/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг нар оролцов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд аливаа улс аюулгүй байдлаа хангах, эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр Монгол Улс 1998 оноос “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилж баталлаа.
Нийт 4 бүлэг, 32 зүйлтэй энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын эрх зүйн тулгуур үндэс шинэчлэгдэж, үүнийг дагалдан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс тавигдаж байгаа юм. Энэ чиглэлээр байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дурдав.
Мөн тэрээр Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно гэдгийг тэмдэглээд бодлогын баримт бичгийн онцлогийн талаар зарим зүйлийг тодотгов. Тухайлбал, өмнөх баримт бичигт зэвсэгт түрэмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгож тусгасан бол шинэчлэгдсэн баримт бичигт батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлж, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, батлан хамгаалах асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхээр тусгасныг онцоллоо.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасныг дурдлаа.
Харин хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр энэхүү бодлогын шинэ баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. Түүнчлэн төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, тус тусын хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах юм. Харин дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн зэвсэгт хүчин нь бүтцийн хувьд Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр тодорхойлсон тухай дурдав.
Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг батлан хамгаалах бодлогын энэ баримт бичигт батлан хамгаалах төрийн бодлогыг улс орныхоо болон дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулан шинээр авч үзсэний зэрэгцээ зэвсэгт хүчний хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг онцолсон юм.
Хэвлэлийн бага хуралд оролцогчид дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 05
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр ”Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа” хэмээн мэдэгдсэн.
Мэдээллийн төгсгөлд нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн юу болсон талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 05
Э.Эрдэнэжамьяан: Г.Шийлэгдамбатай хоригдож байсан 4-5 хүн тамлагдаж байгаад суллагдсан
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж зарим эх сурвалж мэдээллээд байгаа. Харин нөгөөтэйгүүр төрөх эмнэлгийн мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутсанаас болсон гэж үзэж байгаа юм.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсан асуудлаар дөнгөж сая МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамьяан нар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар Г.Шийлэгдамбыг баривчилсан нь хэлмэгдүүлэлт, улс төрийн зорилготой гүтгэлэг гэсэн юм. Ингээд тус бүрийнх нь тайлбарыг дор сийрүүлье.
Э.Эрдэнэжамьяан: Г.Шийлэгдамбыг АТГ-ынхан өглөө болтол хаана байлгаж, байцаалт авсан бэ гэдэг их сонин
-Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Та бүхний мэдэж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-ынхан баривчилсан байгаа. Үүнтэй холбоотой намынхаа байр суурийг хууль ч хүний хувьд илэрхийлж байна. Өчигдрийн баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын өмнө хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж үзэж байна. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-ын гишүүд, сайд нар, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх заналхийлэл. Хамгийн гол нь хэзээ, хэнийг гэдэг нь нууцлагдмал байсан ч өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа.
Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөнтэй холбоотой, МАХН-ын нэр хүнд сэргэж байгаа хийгээд үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой ажиллагааны нэг хэсэг.
-Ямар учраас хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм бэ?
-МАХН бол иймэрхүү хэлмэгдүүлэлтийг саяхныг хүртэл үзсэн. Тэгвэл бид ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй. Бид “Оюутолгой”-г ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, мөн “Тавантолгой”-г олон нийтэд ашигтай байлгахын төлөө, зах замбараагүй төр засгийг эмх журманд нь оруулахын төлөө энэ байтугай зүйлээс айхгүй.
-Өчигдөр таныг АТГ-т очиход Г.Шийлэгдамба байхгүй байсан. Олдоогүй гэж байсан?
-Өчигдөр бид баривчилсан гэдгийг сонсоод хаана байна, зохих журмын дагуу баривчилсан уу гэж шалгаж үзсэн. Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид хамт очсон. Бид мөрдөн байцаалтад саад учруулая гэсэн зорилгогүй. Зөвхөн хүний эрхийг хангаж байна уу гэдэг үүднээс очсон. Харамсалтай нь 12.00-02.00 цаг хүртэл АТГ-ынхан “Тийм хүн байхгүй” гэсээр байсан. Улмаар бид Хорих 461 дүгээр ангид очиход “манай дээр байхгүй, ийм хүмүүс хоригдоогүй” гэх мэт мэдээлэл өгсөөр байсан. Гэтэл бидэнд олдсон мэдээллээр 04.00 цагийн үед буюу үүрээр Хорих 461 дүгээр ангид очсон байсан. Тэгэхээр өглөө болтол АТГ энэ хүнийг хаана юу хийлгэж, ямар байдлаар байцаалт авсан нь тодорхойгүй байна. Бидний очиход хамтдаа баригдсан 4-5 хүн нь ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр, хүйтэн газар хоол ундгүй хоригдож байсан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн тамалгаа маягаар байж байгаад тэд суллагдсан. Өнөөдрөөс эхэлж тэдгээр хүмүүс байцаалтаа өгнө.
-
2015 оны 11 сарын 05
Өнгөрсөн шөнө 22.30 минутын орчимд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Түүнийг авлигал авч байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм. Харин хэвлэл мэдээллйн хэрэгслээр МАХН-аас Г.Шийлэгдамбын асуудлаар хэвлэлийн хурал зарласан гэж мэдээллээд байгаа. Гэвч үүнийг МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас ташаа мэдээлэл гэдгийг хэлж байна. Юутай ч хурал хийхээр бол албан ёсоор зарлах юм байна.
-
2015 оны 11 сарын 05
МАХН-ын нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас саатуулсан билээ.
Түүнийг саатуулах болсон үндэслэл нь авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тодруулбал Монгол мөнгөөр 500 000 000 орчим төгрөгийг ам.доллараар буюу валютаар авч байхдаа баригджээ.
Өдгөө түүнийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Г.Шийлэгдамбыг саатуулагдсан талаар АТГ-аас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч, огт үгүйсгэсэнгүй, мөн намын нөхөд нь ч үгүйсгэхгүй байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.