-
2015 оны 11 сарын 05
МАХН-ынхан яг одоо шуурхай хурал хийж байна. З.Баянсэлэнгэ ч тийшээ орсон бололтой. Шуурхай хурал дуусаад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
-
2015 оны 11 сарын 05
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас авлигын хэргээр яаман дээрээс нь саатуулан байцаасан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн. Улмаар 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.
Харин энэ талаар намын гишүүд нь “Шөнийн 02.00 цагт Г.Шийлэгдамба сайдыг хайж АТГ-т очсон. Гэтэл хорих 461 дүгээр ангид байгаа гэж хэлсэн. Хорих 461 дүгээр ангид очтол байхгүй гэж байна. Хоёр шоронтой болчихсон юм байхдаа” гэхчлэн жиргэсэн юм.
Харин энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан” гэлээ.
Г.Шийлэгдамбыг авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байна. Мөн туслах болон жолоочийнх нь хамт саатуулсан гэх мэдээлэл байна.
Харин энэ талаар прокурорын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Шийлэгдамбын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.
-
2015 оны 11 сарын 05
Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага - ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Парис хотноо эхлэв. Энэ удаагийн чуулган нь ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаагаар өмнөх чуулгануудаас түүхэн онцлог ялгаатай.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн 4-ний өдөр эхлэсэн Ерөнхий бодлогын санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЮНЕСКО байгуулагдсанаас өнгөрсөн 70 жилийн үйл ажиллагаа болон Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэл өгч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн салбарт ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй бодлого, цаашдын чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын оролцоо, баримтлаж буй бодлогын талаар мэдээлэв.
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын 2013-2015 оны үйл ажиллагааны тайлан илтгэл, тус байгууллагын 2015-2017 оны төсвийн төслийг хэлэлцэж батлана. Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл, Дэлхийн өвийн хороо болон бусад Засгийн газар хоорондын хороо, зөвлөл, товчооны сонгууль болно.
-
2015 оны 11 сарын 05
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-аас саатуулаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр яг одоо МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд Г.Шийлэгдамба сайдыг хэрхэх болон намын удирдлага зохион байгуулалтыг цаашид хэрхэх талаар ярилцаж байгаа талаар аж.
Г.Шийлэгдамба нь ЭМС-ын сайдаас гадна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 05
Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэхийг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
17 цаг 14 минутын өмнө
Print Zasag and PDF
1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа.
Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш, хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.
Лхагва гариг бүрт болж тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэдэг “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох яамдаас төлөөлөл оролцлоо.
Лагийн талбайгаас гарах үнэрийг багасгах зорилгоор тус талбайг хлорын болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар ариутгаж байна. Зөөвөрлөж зайлуулсан лагаа модны үртсээр хучих арга хэмжээ авч байгаа гэж Ус сувгийг удирдах газраас танилцууллаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна гэлээ. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Цэвэрлэх байгууламж барих болон шинээр тунгаагуур барих, био цөөрмийг ашиглалтад оруулах, лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж шинээр авч тоноглох зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд байгааг тус газрынхан “Шийдлийн цаг”-ийн үеэр танилцууллаа.
Цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн ажлын орчин, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө цаг алдалгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд дурдаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам, Тамгын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Энэ ажлын хэсэг хоёр зорилготой ажиллана. Шинэ цэвэрлэх байгууламж барих, нөгөө нь шинэ байгууламж баригдаж, ашиглалтад орох хүртлэх 3-5 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах, санхүүгийн эх үүсвэрийг зөв хуваарилах ажлыг зохион байгуулна гэлээ.
2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8,1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгааг тэрээр дурдлаа.
Франц улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Тус улсын ”Артелла вил энд транспорт” компани цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийснийг Ерөнхий сайд сайшааж байлаа. Харин тус үйлдвэрийг барьж байгуулах санхүүгийн ямар эх үүсвэр, боломж байгааг судалж, ажил хэрэг болгохыг нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Сонголгос, Хятад зэрэг улсын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа ч энэ нь хугацаа алдахааргүй байх учиртайг анхаарууллаа. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын түвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай гэлээ. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна. Иймээс эхний ээлжинд санхүүжилт босгох ажилд шуурхайлан орохыг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 05
чуулган
-
2015 оны 11 сарын 04
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 16 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв.
Байнгын хороо Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 04
Ж.Батсуурь: Баялаг бүтээгчдээ дэмжиж байж хямралаас гарна
-
2015 оны 11 сарын 04
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын дарга С.Баярцогтыг огцруулах төсөл өргөн барих болсон гэнэ. Тэрээр огцруулах болсон үндэслэлээ ийн тайлбарлажээ.
-
2015 оны 11 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нартай МАХН болон МАН-ын ахмад гишүүд МАХН-ын төв байранд уулзлаа. Ахмадууд 2016 оны сонгуульд МАХН МАН-тай хамтарч эвсэл болж орохыг уриалж өргөх бичгээ МАХН-ын удирдлагад гардуулав.
Өргөх бичигт ”Манай орны улс төр, эдийн засагт тохиодож байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдалд МАХН, МАН-ын удирдлага хатуу дүгнэлт хийж, ажлын хариуцлага, зохион байгуулалтаа эрс сайжруулах шаардлагатай байна. Тиймээс үзэл бодол, үндэс нэгтэй МАХН, МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсч орох саналд ажил хэрэгчээр хандаж, албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. МАХН, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсч орох нь парламентад олонх болж, Хууль тогтоох засаглалын өрөөсгөл тогтолцоог өөрчлөх, улс, эх орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө үр бүтээлтэй хүчин зүтгэх боломжийг бий болно гэж бид үзэж байна” гэжээ. Мөн МАХН, МАН-ын ахмадууд тус хоёр намын дарга нар хамт байлцаж, өргөх бичигт нэгдсэн ахмадууд, эрдэмтэн докторууд, хөдөлмөрийн баатруудтай уулзах уулзалтыг зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
Өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАХН, МАН-ын 43 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. Эдгээр ахмадууд өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус хоёр намыг эвсэн орох тухай саналыг гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй юм. Тиймээс энэ удаагийн саналд ажил хэрэгчээр хандаж албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
-
2015 оны 11 сарын 04
Зээлийн 827 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн хөрөнгийг нь юунд зарцуулах вэ
-
2015 оны 11 сарын 04
1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
-
2015 оны 11 сарын 04
Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн талаар мэдээлэл хийнэ
-
2015 оны 11 сарын 04
Өнөөдөр УИХ дахь Байнгын хороод хуралдана. Яг одоо Эдийн засгийн байнгын хороо хуралдаж БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 04
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорoо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
2. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтийг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй, байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2015 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сонсох тухай.
5. Өргөдлийн байнгын хорoоны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал: Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах.
6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 11 сарын 04
Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болохоор товлогдсон байна.
-
2015 оны 11 сарын 04
Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарласны дараа аймгуудын засаг дарга нараас хөрөнгө орлогын мэдүүлгээрээ айргийн тавд багтсан С.Насанбат төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт сэтгэснийхээ хариуд өдгөө шалгагдаж байгаа.
Тэгвэл олон жил бугшиж байсан гэх С.Насанбат ийн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эхлэх үед МАН-д харьяалалтай А.Энхболд гэгч Дархан-Уул аймгийн удаах засаг даргаар томилогдсон.
Гэтэл түүнийг албан тушаалд томилогдоод 3 хүрэхгүй сар болж байхад тус аймгийн иргэд хийгээд Засаг даргын тамгын газрын зарим ажилчдаас янз бүрийн таагүй мессеж хөврөх болсоныг нуух юун.
Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг шинэ засагтай болсоноор өнөөх л халаа сэлгээ, орон тооны цомхотгол яригдаж, хэл ам тасрахгүй байх боллоо. Өдгөө Засаг даргын тамгын газраас хэчнээн хүн цомхотголд орж, хэчнээн хүн өөрийн хүсэлтээр халагдаад байгаа нь тодорхойгүй байгаа ч манай сурвалжлах баг тус аймгийг зорьж, газар дээрээс нь мэдээ сурвалжлагыг бэлтгэсэн юм.
Аймгийн шинэхэн засаг ноён А.Энхболдын хэлж буйгаар өөрийг нь ажлаа авсанаас хойш агентлаг, хэлтсийн дарга нараас нь эхлээд таван хүн өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа гэв.
Нэгэн цагт хуучин засаг С.Насанбатын бусармаг үйлдлийг цаашид тэсч, хамтран ажиллаж чадахгүй гэж гарсан ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Г.Алтантуяа нарын зарим нэгэн хүний жишгээр...
Яг л түүх давтагдаж байгаа аятай өөрсдийн хүсэлтээр алба, хэлтсийн дарга нар нь ажлаа өгөөд байгаа нь Дарханы зарим иргэдэд их л учир битүүлэг байгаа бололтой.
Харин А.Энхболд засаг даргын хувьд “Анх намайг ажил авсан өдөр таван хүн өөрсдөө ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тухайлбал, Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй хүмүүс. Уг нь төрийн алба гэдэг залгамж халаатай. Өөрийн гэсэн хууль дүрэм, журамтай. Энэ хүмүүс надтай уулзаж, ажлаа хүлээлцэх ёстой. Гэтэл тэгээгүй. Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдлээс харахад, төрийн ажил хийх сонирхолгүй, зөвхөн хуучин байсан Засаг даргатай хамтарч ажиллах, тэр хүнтэй баг болж явах сонирхолтой байсан гэж харагдаж байна” хэмээн хэлж сууна.
Тэгэхээр түүний хэлж буйгаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн алба хаагчид С.Насанбатын хүмүүс гэлтэй. Гэвч ажлаа өгсөн хүмүүс арай өөр бодолтой, бас арай өөр зүйл ярьж явах юм.
Ер нь ямарваа нэг газрын удирдлага солигдохоор дагаад бүтэц бүрэлдэхүүнд нь өөрчлөлт ордог бичигдээгүй хууль манай улсад тогтсон гэхэд болно. Энэ нь төрийн алба хаагчдын ажлын байрыг тогтворгүйдүүлж , битүүхэн айдсыг ч бий болгодог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Тэгвэл энэ бүхэн орон нутгуудын Засаг захиргааны газарт бүр хурцаар тавигдаж байгаа нь сурвалжлагын явцад ажиглагдаж байлаа.
Юутай ч Дархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболдоос албан тушаалдаа ирсэнээс хойш цомхотгол хийж, намын тохироогоор хүн халж, сэлгэсэн тохиолдол байгаа эсэхийг тодруулахад “Цомхотгол хийгээгүй гэж хэлэхгүй. Бид хариуцлага тооцож, төрийн албаны хууль дүрэмд нийцүүлээд явахыг зорьж байна. Ер нь өөрийнхөө оногдсон үүрэгт ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй асуудал ярихгүй. Тухайлбал, манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн хийгээд олон бугшсан асуудал бий. Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан. Харин өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүс дунд намайг ажлаас чөлөөлөөд өгөөч. Ингэснээр би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн хүсэлт тавиад гарч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ мэт Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд намын тохироогоор алба хаагчдыг халж сэлгэж байна, цомхотгол нэрийн дор төрийн алба хаагчдыг ганхуулаад байна гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж нөхцөл байдлыг ийн сийрүүллээ.
Бид дараагийн удаад ажлаас өөрийн хүсэлтээр гарсан гэх иргэд хийгээд цомхотголд орсон алба хаагчдын байр суурийг хүргэх болно.
-
2015 оны 11 сарын 03
гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 11 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ
Administrator 2015-11-01 14:42:00
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН ТАНАА
Москва хот
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын “Когалымави” компанийн иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас 200 гаруй зорчигч иргэн амь үрэгдэж, найрсаг оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг харамсан хүлээн авлаа.
Монгол Улсын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Улаанбаатар хот,
2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
-
2015 оны 11 сарын 03
ГХ-ИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОХУ-ЫН ГХ-ИЙН САЙД С.В.ЛАВРОВТАЙ УТСААР ХОЛБОГДОЖ, ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 11-р сарын 03, Мягмар гариг, 10:44