-
2019 оны 10 сарын 02
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны өнгөрсөн сард зохион байгууллаа.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүргийн хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С. Тунгалагийн баталсан “Уурхайн эдэлбэр газарт ахууль бус нүүрс олборлолт, малталт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх” таслан зогсоох эргэлт хийх хуваарийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр хяналт тавьж ажиллалаа.
-
2019 оны 10 сарын 02
Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаны үр дүнд АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд болон Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурав.
-
2019 оны 10 сарын 02
Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
-
2019 оны 10 сарын 02
Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 02
09.00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлд хур тунадас орохгүй, үүлэрхэг байна. Салхи баруун хойноосоо секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
-
2019 оны 10 сарын 01
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн гудамжнаас "Хурд-1" хороолол орох 0.5 км авто замыг энэ сарын 2-ноос 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
-
2019 оны 10 сарын 01
БНХАУ-ын Үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдөр тохиож байна.
-
2019 оны 10 сарын 01
Улаанбаатар хотод түүхэнд тод бичигдэх хэмжээний олон тооны цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт хийж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орж байгаа сайхан мэдээ байна. Энэ тоонд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачлагаар баригдаж байгаа 200-250 хүүхдийн ор бүхий 4 цэцэрлэг, 320 хүүхдийн суудал бүхий бага сургуулийн барилга ч мөн багтаж байгаа аж.
-
2019 оны 10 сарын 01
Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
-
2019 оны 10 сарын 01
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ыг баталсан.
-
2019 оны 10 сарын 01
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 01
09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:86062600
-
2019 оны 10 сарын 01
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Өнөөдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
-
2019 оны 9 сарын 30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмлжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болсон.
-
2019 оны 9 сарын 30
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна.
-
2019 оны 9 сарын 30
Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албан хаагдчдад зориулсан бодлогыг хэрэгжүүлэх харилцаа, арга замын талаарх багц сургалтуудыг зохион байгууллаа.
-
2019 оны 9 сарын 30
ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт амжилттай боллоо. Энэ удаагийн уулзалтаар ГЕГ-ын дарга Б.Асралт, БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн нар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” болон хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалтын протоколд гарын үсэг зурлаа.
-
2019 оны 9 сарын 30
Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа.