-
2019 оны 7 сарын 24
Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа, үр ашиг, нийгмийн салбарын олон талт ажлаараа өнгөлж яваа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ салбартаа анхдагч болохуйц шинэ ажлын байр бий болгосон нь социологич юм.
-
2019 оны 7 сарын 24
Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм зэргийг хамруулахад Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илрүүлсэн аж. Тиймээс дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТ-д хүргэхээр болжээ.
-
2019 оны 7 сарын 24
ТҮЦ-т худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талхнаас хордлого авсан иргэдийн тоо 45 болж нэмэгджээ.
-
2019 оны 7 сарын 24
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй албаныхан Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.
-
2019 оны 7 сарын 24
Монгол Улсын хэмжээнд эхний 6 сард нийт 2968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн 24763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.
-
2019 оны 7 сарын 24
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.
-
2019 оны 7 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ.
-
2019 оны 7 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн төлөөллүүд өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
-
2019 оны 7 сарын 24
Түүнийг Б.Гэрэлчимэг гэдэг. 30 настай. АНУ-ын Сиэтлл хотод гэр бүлийн хамт амьдардаг энгийн нэгэн Монгол бүсгүй. Яагаад ч юм түүний амьдрал надад маш сонирхолтой санагддаг. Интернэт орчинд эерэг энерги түгээж 78 мянган эмэгтэйг нэг дор нэгтгэж сурах хүсэл мөрөөдлийнх нь гүүр болдог учраас тэр.
-
2019 оны 7 сарын 24
Судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дууссан байна.
-
2019 оны 7 сарын 24
Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй уулзаж, Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
-
2019 оны 7 сарын 24
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 7 сарын 24
11.00 цагт ЭМЯ-нд НЭМҮТ-өөс Дэлхийн Хепатитийн өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 91919617
-
2019 оны 7 сарын 24
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2019 оны 7 сарын 23
Энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Их хурд-8” наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим хяналт шалгалтыг хийжээ.
-
2019 оны 7 сарын 23
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав нар өнөөдөр Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчидтэй уулзлаа.
-
2019 оны 7 сарын 23
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ.
-
2019 оны 7 сарын 23
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба болон Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
-
2019 оны 7 сарын 23
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байгааг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээллээ.
-
2019 оны 7 сарын 23
Энэ сарын 18-наас 22-ны хооронд ТҮЦ-ээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого авч улмаар хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн билээ.