-
2016 оны 3 сарын 15
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум ирэх дөрөвдүгээр сарын зургаанд болохоор товлогджээ.
-
2016 оны 3 сарын 15
Тусгай хэрэгцээнд авсан талбайн солбилцлын цэгийг өөрчлөн тогтоолоо
-
2016 оны 3 сарын 15
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо.
-
2016 оны 3 сарын 15
Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон.
-
2016 оны 3 сарын 15
Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл хийгдэж дуусчээ. Иймээс өчигдрөөс буюу гуравдугаар сарын 14-өөс иргэд байгууллагуудад цахим гарын үсэг олгогдож эхэлсэн байна. Цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж, гарын үсгээ авах ёстой гэнэ.
2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн гэх тоо бий. Иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болговол гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах шаардлагатай иргэдэд чухал хэрэгцээтэй болно. Нэг үгээр бичиг цаасны ажлаа компьютерийн цаанаас хоёр талаасаа шийдэх боломжтой болно гэсэн үг.
-
2016 оны 3 сарын 15
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эргэн ажилдаа томлогджээ.
-
2016 оны 3 сарын 15
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, Шашнышашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагджээ.
-
2016 оны 3 сарын 15
Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэл Статистикийн хэлтсээс алслагдсан 3 хороо болох 12, 13, 14 дүгээр хороодыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холболоо.
-
2016 оны 3 сарын 15
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 03 сарын 14-ний өдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 3 сарын 15
Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Баянмонгол” хороололд оршин суудаг алтны ченж 37 настай, иргэн Д-г өнгөрсөн ням гаригийн шөнө дээрэмдсэн хэрэг гарчээ.
-
2016 оны 3 сарын 15
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны Мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 3 сарын 15
АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тохижилтын ажлуудтай танилцав
-
2016 оны 3 сарын 15
Бага оврын 300 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусч байна.
Тиймээс Нийслэлийн удирдлагууд шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнд явуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан.
Тэгвэл өнөөдөр Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж энэ журмыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэл хийлээ. Мөн бага оврын автобусны жолооч нарыг өчигдрөөс замын цагдаа нар хууль бус тээвэрлэлт хийсэн гэж торгож эхэлсэн байна. Тиймээс хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нар маргааш төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.
Т.Энхэлээ
-
2016 оны 3 сарын 15
10:00 цагт “Хэрэглэгчийн өдөр”-т зориулан хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа талаар Барс төвд мэдээлэл хийнэ
-
2016 оны 3 сарын 15
2016 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар,18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.
-
2016 оны 3 сарын 15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
-
2016 оны 3 сарын 15
АРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
-
2016 оны 3 сарын 14
“Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын захирамж гарч, анхны дугаар хэвлэгдсэний 25 жилийн ой болж байна.
-
2016 оны 3 сарын 14
Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ.
-
2016 оны 3 сарын 14
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 9-ний өдөр илрүүлэн шалгаж байна.