-
2016 оны 3 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
2016 оны 3 сарын 14
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2016 оны 3 сарын 13
Хэнтий аймгийн гар урчууд бүтээлээ гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилгоор ажиллаж байна.
-
2016 оны 3 сарын 13
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа.
-
2016 оны 3 сарын 13
Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт ихсэж ойрын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв ачаалал ихтэй ажиллаж байна.
-
2016 оны 3 сарын 13
Малчдад ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгохоор болжээ.
-
2016 оны 3 сарын 13
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжинэ.
-
2016 оны 3 сарын 13
Маргааш буюу гуравдугаар сарын 14-ний Даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 3 сарын 13
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлж, ирэх сарын 5-нд дуусах бол хөдөө орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхлэх ажээ.
-
2016 оны 3 сарын 13
Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
-
2016 оны 3 сарын 13
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2016 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар өссөн байна.
-
2016 оны 3 сарын 13
Засгийн газар өнгөрсөн оны сүүлээс эхлэн гэр хорооллын иргэдийн шөнийн цагийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.
-
2016 оны 3 сарын 12
Тариаланчид талбайгаа даатгуулдаг болно
-
2016 оны 3 сарын 12
Оргосон цэргүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
-
2016 оны 3 сарын 12
Баянтооройн хавтгайн сүрэг гурван ботготой болох нь
-
2016 оны 3 сарын 12
“Хорт салст халуурал”
-
2016 оны 3 сарын 12
Сүм хийд болон шашны байгууллагуудыг шалгаж ажлын хэсэг байгууллаа
-
2016 оны 3 сарын 12
УДЭТ-ын уран бүтээлчидтэй уулзацгаая
-
2016 оны 3 сарын 12
Архангайд 31162 мал хорогджээ
-
2016 оны 3 сарын 12
3 дугаар сард 3, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-03-09 12:14:26
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сард 3,8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийг хуулийн хугацаандаа амжиж татвараа төлөхийг уриалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.