Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2648 2649 2650 2651 2652 2653 2654
  • Дэлгүүр дээрэмдсэн этгээдийг барьжээ
    2016 оны 3 сарын 14
    Дэлгүүрийн худалдагчийг зодож, орлогын мөнгийг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 11-нд Баянзүрх дүүрэгт гарчээ.
  • Улаанбурханаас болж хүүхдүүд нас барж байна гэв
    2016 оны 3 сарын 14
    Эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэнээс хүүхдүүд амиа алдаж байна гэв
  • Ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй Л.Даваапилийг нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл
    2016 оны 3 сарын 14
    Эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэнээс хүүхдүүд амиа алдаж байна гэв
    2016 / 03 / 14 | 14:34 | Нийтэлсэн: Д.Өлзийсайхан | 0

    Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо /МХТБҮНХ/-ны тэргүүн Д.Авирмэд “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэх болсон талаар мэдээллээ.

    Тэрбээр, одоогоос 3 жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Улаан бурхан устлаа” хэмээн дуулиантай мэдэгдэж нийгмийг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ЭМЯ, НЭМГ-ыг сэрэмж алдахад хүргэсэн. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 оны 3 дугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвдсөн бол 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд уг өвчний улмаас амиа алдаад байгаа нь тус салбарт ажилладаг эмч, ажиллагсдын санааг зовоож байна.

    Тэдний дийлэнх нь 0-8 сартай нялх хүүхдүүд. Учир нь вакциныг зөвхөн 9 сар хүрсэн хүүхдэд хийж эхэлнэ гэснээр 9 сар хүртэлх хүүхдүүд нас барагсдын дийлэнхийг эзэлж байна. Иймд, Эрүүл мэндийн салбарыг яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй. Өнөөдөр 4 төрлийн халдварт өвчний дэгдэлт эрс өслөө гэв. Халдвартын эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэж эмчлүүлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачаалал нь хэтэрч нэг орон дээр 2 хүүхэд хүчилтөрөгчийн аппаратаа хувааж, хяналтын аппарат нь 6 хүүхдийн дунд нэг байх жишээтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өнөөдөр албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг тус хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид шаардлаа.

    МХТБҮНХ-ны тэргүүн Д.Авирмэд, өнгөрсөн 7 хоногт ХӨСҮТ-ийн бодит байдалтай танилцах үеэр Сэхээн амьдруулах тасагт 4 настай хэрнээ 8 кг болтлоо тураалдаа орж, нүдээ ч нээх тэнхэлгүй болсон А.Ган-Очир хүүтэй миний бие таарсан гэв. Тэрбээр, түүний ээж нь архины хамааралтай, аав нь орхиод гадаад явсан, эмээтэйгээ байдаг ч хоол хүнс өгөлгүй байснаас бяцхан хүү турж эцсэн төдийгүй улаанбурханаар өвчилсөн байв. Хүүд эрчимт эмчилгээ хийх гэхээр тэжээлийн гүн дутагдалтай учраас зүрх нь дийлэхгүй байна хэмээн эмч нар хэлж байв. Харамсалтай нь хүү маргааш нь хорвоог орхисон байлаа. Уг нь 4 настай хүүхэд 16-17 кг байх ёстой ч 6-8 сартай хүүхдийн жинтэй байна. Мөн хүүгийн эгэм нь 2 хугарсан нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болов уу гэж хардахад хүргэж байв. Талийгаач хүү 6 настай Ганзориг гэдэг ахтай, мөн хамт амьдарч байсан нагац ах нар нь хүүхдүүдийг зоддог байв уу гэх хардлага төрсөн хэмээн Д.Авирмэд ярьсан юм.
  • Микроныхон жагсана
    2016 оны 3 сарын 14
    Микроныхон эсэргүүцлийн жагсаал хийнэ
  • Цэрэг бүр хувийн хэрэгтэй болжээ
    2016 оны 3 сарын 14
    Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ.
  • Гэртээ их хэмжээний зөвшөөрөлгүй эм зарж борлуулж байжээ
    2016 оны 3 сарын 14
    Чингэлтэй дүүргийн 6-р хороо “...-р байрны .. тоотод их хэмжээний эм тариа байна” гэсэн мэдээллийг энэ амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид шалгажээ.
  • Б.Насанбаяр: Би тэмцэнэ
    2016 оны 3 сарын 14
    БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр сүүлийн үед нийгэмд үүсээд буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

    НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА


    Тэрбээр энэ үеэр “Би Наран-Очир гэдэг ургийн овогтой. Ургийн овгоо онцолж хэлж буйн учир нь миний авга ах 1939 онд хэлмэгдсэн хүн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд болсон үйл явдлыг хараад хэлмэгдүүлэлтийг яаж хийдэг, түүгээрээ нийгэмд яаж буруу ойлголт өгч хүний нэр төрийг гутаадаг болохыг өөрийн биеэр болон гэр бүл, ажил амьдралаараа ойлголоо. Монгол улсын боловсролын салбарт ямар нэгэн шашины нөлөө ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Боловсролын салбартай шууд ба шууд бусаар холбоотой нэг сая хүн Монголд байдаг. Тэд бүгд гэрч нь. Боловсролын салбарт хийсэн ажил, хүрсэн үр дүн болон багш нарын хөдөлмөрийг ингэж харлуулах хэрэггүй. Намайг үндэсний дайсан мэтээр ойлгуулж буй энэ зохион байгуулалттай гүтгэлгийг би өнөөдрөөс эхлэн албан ёсоор хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Боловсролын салбарыг харлуулах гэсэн энэ оролдолгоо өнөөдрөөс эхлээд зогсоохыг уриалж байна. Цэрэн гэх эмэгтэй 10 зүйлээр намайг гүтгэсэн. Хуулийн байгууллага бүх үнэн, зөвийг тогтоож өгөх байх” гэлээ.

    БИ ТЭМЦЭНЭ


    Мөн тэрбээр өнөөдөр албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх гэж буйгаа мэдэгдлээ. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа олон улсын хүний эрхийн байгууллага болон хууль хяналтын байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх цаашид өөр хэн нэгнийг ингэж доромжлуулахаас сэргийлж хүчтэй тэмцэнэ гэж хэлсэн юм. Тэрбээр ”Бүх түвшний хүний эрхийн байгууллагад хандана. Өнөөдрөөс эхлээд тэмцэнэ. Миний араас олон хүнийг битгий ингэж хэлмэгдүүлээсэй. Ямар нэгэн хүн залуу байхдаа аль нэгэн байгууллагад яагаад ажиллаж болдоггүй юм” гэв.


    МИНИЙ ГУРВАН ХҮҮХЭД СУРГУУЛЬД ЯВМААР БАЙНА


    Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    - Цагдаа, хуулийн байгууллагаас таньтай холбогдсон уу?


    - Албан ёсоор нэг ч мэдэгдэл ирээгүй байна.


    - МҮҮН-ий талаар хийсэн “Цензургүй сурвалжлага”-ыг та гаргахгүй гэж сэтгүүлч Б.Мөнхбаясгалан руу ярьсан гэдэг үнэн үү?


    - С1 телевизийн нэвтрүүлгийг гараасай гэж би хүсч байсан. Өөрөө зохион байгуулалттайгаар гаргахгүй гэсэн байх. Нуусан зүйлийг хүн илүү сонирхож үзнэ биз дээ. Тэр нэвтрүүлэгт намайг нэгэн компанид хувьцаатай гэж ярьж байсан. Би 2009 онд 200.000 төгрөгөөр 20 ширхэг хувьцаа худалдаж авч байгаад 2015 онд тухайн компаниасаа татгалзсан. Тэр талаар компаниас нь тодорхойлолтоо авсан. 200 ширхэг хувьцаа авсан талаараа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаад явж байсан. Сонгуультай холбоотойгоор нэг хүнийг аймшигтайгаар гүтгэн доромжилж байна. Өдөрт над руу мессежеер болоод фэйсбүүк, твиттерээр дайрч доромжилсон олон захиа ирж байна. Танхай эмээгийн эвлүүлсэн зургийг миний хүүхдүүд олж харсан бол яах вэ? Үүнээс болж миний болоод гэр бүл, үр хүүхдийн маань тайван амьдрах боломж хаагдаад байна. Тиймээс ТЕГ-т хандаж энэ үйл ажиллагааны захиалагчийг олох хүсэлт гаргасан. Би бол буддын шашинтай хүн. Асар аймшигтай хүчирхийлэл, доромжлол энд явагдаж байна. Зохион байгуулалттай, санхүүжилттэй гүтгэлэг байгаа гэж хардаж байгаа учир ТЕГ-т хандсан.


    - Хувь хүнийхээ хувьд МҮҮН-ий талаар ямар бодолтой явдаг вэ?


    - Маш тодорхой хоёр зүйл байдаг. МҮҮН нийгмийн сайн, сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Бас шашины чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Цензургүй сурвалжлага”-аар миний гарын үсэгтэй нэг материалыг гаргаж ирж тавьж байна лээ. Тэр бол Монгол улсад МҮҮН шашины чиглэлээр явж болохгүй гэж зурсан гарын үсэг маань байгаа юм. Тэгэхээр миний өмнөөс тайлбар хийдэг энэ дарангуйллаа болиочээ.


    - Цэрэн гэх бүсгүй та хоёр эртний танилууд гэх мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?


    - Цэрэн гэх эмэгтэйг намайг гүтгэж эхэлснээс нь хойш л мэддэг болсон. Саяхан уулзаж “Таны тавьсан шаардлагууд ямар ч үндэслэлгүй байна” гэж хэлсэн. Түүнээс өөрөөр таньж мэдэхгүй. Тэр хүн маш тодорхой, зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа нь тодорхой байна.


    - МҮҮН-ий шашины урсгалд оролцоогүй ч төрийн бус байгууллагын ажилд нь оролцож байсан гэдгээ та хүлээн зөвшөөрч байна уу?


    - Би оролцож байсан гэдгээ энэ шуугиан анх дэгдэж эхлэхэд л хэлж байсан. Би маш тодорхой хариултуудыг өгч явсан. Миний хүүхдүүд болоод эцэг, эх гэр бүлийн тайван амьдрах эрхийг олгож өгөөчээ. Шүүх, цагдаагийн байгууллагууд ажлаа хийж олон нийтэд тодорхой мэдээллийг өгөөч гэж хүсч байна. Би эх хүнийхээ хувьд гуйж байна. Би бага насны гурван хүүхэдтэй. Миний гурван хүүхэд сургуульд явмаар байна. Монголын боловсролын бодлого бол Монголын түүхийг бүтээх бодлого. Монголын ирээдүйгээр улс төр хийж тоглохоо болиоч ээ.


    - Та өнөө орой болох “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох уу?


    - Орох шаардлагагүй. Би тайлбараа хийлээ шүү дээ.

    Т.Хулан
  • Бага насны хүүхдийг хуурч, хулгай хийжээ
    2016 оны 3 сарын 14
    Бага насны хүүхдээс судалгаа авна гэж хуурч мэхлэх аргаар залилан хулгай хийх хэрэг дахин гарчээ.
  • Хучлагатай машиндаа нас барсан байжээ
    2016 оны 3 сарын 14
    Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
  • Увс аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
    2016 оны 3 сарын 14
    Увс аймагт газар хөдөлжээ.
  • Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална
    2016 оны 3 сарын 14
    Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална
  • Б.Булганы байдал хүний эрх зөрчөөгүйг баталгаажуулахыг Засгийн газраас шаардав
    2016 оны 3 сарын 14
    “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас мэдэгдэл гаргажээ.
  • Хэрэглэгчдийн өдрийг маргааш тэмдэглэнэ
    2016 оны 3 сарын 14
    Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил эл өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ
    2016 оны 3 сарын 14
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
  • Татварын илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
    2016 оны 3 сарын 14
    Хүн амын орлогын албан татварын илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
  • Хотын даргын асуудал дагуулсан шийдвэр буюу Хятадын компанийг 5.5 сая ам доллараар санхүүжүүлэх ажиллагаа
    2016 оны 3 сарын 14
    Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүл даргын санаачилсан уг төсөлд нийслэл хотын иргэдийг 11,1 тэрбум төгрөгөөр торгож, Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байсан гэнэ.
  • Шар усны үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 3 сарын 14
    Шар усны үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна
  • Өнөөдөр Э.Цэрэн, Б.Насанбаяр нар халз мэтгэлцэх үү?
    2016 оны 3 сарын 14
    Цэрэн ба Насанбаяр нарыг”Цензургүй яриа” нэвтрүүлэгт урьжээ
  • БЗД-т газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулна
    2016 оны 3 сарын 14
    Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулна
  • Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
    2016 оны 3 сарын 14
    Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2648 2649 2650 2651 2652 2653 2654
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    9 цаг 35 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 40 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    12 цаг 10 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    13 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    13 цаг 46 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    14 цаг 6 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    14 цаг 41 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    15 цаг 50 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    16 цаг 8 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    16 цаг 40 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    16 цаг 46 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    16 цаг 53 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК