Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2745 2746 2747 2748 2749 2750 2751
  • Төрсөн ах дүүс банк дээрэмджээ
    2015 оны 12 сарын 14
    Төрсөн ах дүүс банк дээрэмджээ
  • Хүүхэд мөргөчихөөд хэргийн газраас зугтжээ
    2015 оны 12 сарын 14
    : БГД-ийн нутаг Дүүхээгийн хойд замд Т.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй Д-г өмрөгж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
    Налайх дүүргийн Мон сул ШТС-н баруун замд T.Allex маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 73 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.
    Цас орж ихэнх замууд хальтиргаа гулгаа ихтэй байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хажуу болон хоорондийг зайг тээврийн хэрэгслийн хурдаас хамааруулан зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
  • Амралтын өдөр 102 жолоочийг журамлажээ
    2015 оны 12 сарын 14
    2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 652 авснаас зам тээврийн ослын 518 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ
    2015 оны 12 сарын 14


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    More Sharing ServicesShare
    |
    Share on facebook
    Share on myspace
    Share on google
    Share on twitter
    Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ
    12 минутын өмнө

    Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Энэ удаагийн цахим газар өмчлөл нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд 15309 га талбайд газар олгох юм байна. Цахим газар өмчлөл 15 хоног үргэлжилэх бөгөөд та www.umch.ub.gov.mn хуудсаар бүртгүүлнэ.

    Дашрамд дуулгахад, өнгөрөгч зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон юм. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан билээ.
  • Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчилсан гэв
    2015 оны 12 сарын 14
    Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.

    Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Энэ талаараа албан ёсоор 14.00 цагт ЦЕГ-т мэдээлэл хийхээр болжээ.
  • Хүний эрхийн өдөр Хөдөлмөрийн баатаруудад хүндэтгэл үзүүллээ
    2015 оны 12 сарын 14
    “Сонгох эрх” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой найман ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус төрийн бус байгууллага нь хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ үеэр Монголын Хөдөлмөрийн Баатруудын Холбооны Ерөнхийлөгч Р.Батнасан болон “Сонгох эрх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, жил бүрийн Хүний эрхийн өдрийг хамтран тэмдэглэхээр боллоо. Энэ үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Б.Гүнжинлхам, Д.Дармаа, Р.Батнасан, Д.Сэдбазар, Ё.Норовсүрэн, З.Ойдов, Б.Түмэн нар хүрэлцэн ирсэн юм.
  • Оюуны спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо
    2015 оны 12 сарын 14
    Оюуны спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо
    Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Чэнду хотод өнөөдөр эхэлнэ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх эл тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш дасгалжуулагчийн хамт тус улсыг зорилоо. Тамирчид бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд цээж бодолт болон ой тогтоолтын тус бүр таван төрөлд өрсөлдөх аж. Үүнд, нэр, зүс царай, хөзөр, тооны марафон, хоёртын тоолол, харааны ой тогтоолт, олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох, хүн хуанли буюу он, cap, өдөр ашиглан гариг олох, флаш анзан буюу дэлгэцэнд хурдтай гарах цифрүүдийн нийлбэр олох төрөл багтжээ. Манай тамирчид өнөөг хуртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд амжилттай оролцон 458 медаль хүртээд буй аж.
  • Банкинд халдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
    2015 оны 12 сарын 14
    СХД-ийн 18 дугаар хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” суперсторын байран дахь Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр 09.50 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.



    Тэгвэл уг этгээдүүд 25-30 орчим насны хоёр эрэгтэй байсан бөгөөд хар баг өмссөн, нэг нь Дарвинк буутай байсныг банкны ажилтан мэдээлжээ.




    Одоогоор хэрэгтнүүдийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа аж. Мөн банкны ажилтанг саатуулж мэдүүлэг аваад эхэлжээ. Одоогоор Худалдаа хөгжлийн банкны халдлагад өртсөн салбарыг хаан, цагдаагийн хамгаалалт гаргаад байна.
  • Улаан-Үүдээс ирж явсан монгол иргэн ослоор амиа алдав
    2015 оны 12 сарын 14
    Улаан-Үүд рүү энэ сарын 10-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт хувийн автомашинаар зорчиж явсан манай улсын зургаан иргэн зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг ослоос эцэг эхтэйгээ хамт явж байсан зургаан настай хүүхэд ганцаараа амьд үлдсэн байна. Хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, ойрын хамаатнуудад нь хүлээлгэн өгчээ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас тодруулахад “Авто осол гарч, хүмүүс амиа алдсан нь үнэн. Осол Оросын талд гарсан учраас тэндэхийн шинжээчид, цагдаагийнхан ажиллаж байгаа. Манайхан бүрэн бус автомашинаар хилээр гарч, хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осолд өртөх явдал гардаг” гэв.
  • Баянхонгор аймагт хүчтэй газар хөдлөв
    2015 оны 12 сарын 14
    БАЯНХОНГОР АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
    Тус вймгийн Нпянговь сумыи тевоөс баруун хойл чүгт 28 км-т энч
    сарын 10-ны 22.47 цагг 4.7 магнитутын хүчтэй газар ходлолт болсон тухай мэдээллийг албаны чх сурвалж мадээллээ.Эиэ үсчр Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдчд хүчтэй чичирхийлчл мчдрэгдсэн байна. Мвн Бвянговь. Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор
    аймгийн Онцгой байдлын гачрын гурван албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын найм, Гачрып харилцаи, барилга хот байгуулалтын гачрын лөрөв, аймгийн хөгжлийн бодлогын хчлтсийн хойр, аймгийн Засаг даргын Тамгын гачрын хэвлэл мэдэчллийн нэг, нийт 17 хүний бүрчлдэхүүнтчй ажлын хчсэг ажиллаж байна,
  • Нийслэлийн 24-р сургуулийн цайны газарт газ дэлбэрчээ
    2015 оны 12 сарын 14
    Нийслэлийн 24-р сургуулийн цайны газарт газ дэлбэрчээ
  • Анхааруулга: Цасан шуурга шуурна
    2015 оны 12 сарын 14
    Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

    Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллээр өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

    Энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.

  • Хүүхэд буцалсан усанд түлэгджээ
    2015 оны 12 сарын 14

    БГД-17 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 12-нд авч шалгахад: БГД-17 хороонд суух Х /эр.10н/ нь буцалсан усанд түлэгдэн хэвтэн эмчлүүлж байгааг БГДЦХ-1 шалгаж байна
  • Банкны ажилтнаас мэдүүлэг авч эхэлжээ
    2015 оны 12 сарын 14
    СХД-ийн 18 дугаар хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” суперсторын байран дахь Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр 09.50 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.

    Тэгвэл уг этгээдүүд 25-30 орчим насны хоёр эрэгтэй байсан бөгөөд хар баг өмссөн, нэг нь Дарвинк буутай байсныг банкны ажилтан мэдээлжээ.
    Банкийг нээх үед даган орж, буу тулган сүрдүүлж, хоёр өдрийн орлого болох гурван тор мөнгийг авч гаран, саарал өнгийн Тоёота приус маркийн автомашинд суун явсан хэмээн банкны ажилтан цагдаагийнханд мэдээлсэн байна.

    Одоогоор хэрэгтнүүдийг улс орон даяар эрэн сурвал жилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм.
    Түүнчлэн зэвсэгт этгээдүүдтэй үгсэн тохирсон эсэхийг нягтлахаар банкны ажилтанг саатуулаад байгаа бөгөөд банкны уг салбарыг хаан, цагдаагийн хамгаалалт гаргаад байна.

  • Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа
    2015 оны 12 сарын 14
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм.

    Журмын төсөлд утсаар болон цахимаар иргэдээс санал авснаас гадна дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авчээ.

    НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг хэлэлцэн баталснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

    Журамд орсон гол гол өөрчлөлтүүдийг товчхон танилцуулахад тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж , тусгай зөвшөөрөл хүссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, 6-8 төрлийн бичиг баримтыг 4 төрөл болгожээ. Журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.

    Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаана
    2015 оны 12 сарын 14
    Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаана
  • Маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно
    2015 оны 12 сарын 14
    Маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно
  • Цахим газар өмчлөл 12.00 цагаас эхэлнэ
    2015 оны 12 сарын 14
    2015 оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж даваа гаригт буюу 12-р сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхлэх гэнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо.
  • Хөх хулгана өдөр
    2015 оны 12 сарын 14
    Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.
  • Улаанбаатарт 14 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 14
    2015 оны 12 дугаар сарын 13-ны 20 цагаас 12 дугаар сарын 14-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
2745 2746 2747 2748 2749 2750 2751
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    3 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 36 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    4 цаг 22 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    4 цаг 27 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    5 цаг 39 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    5 цаг 53 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    6 цаг 1 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    6 цаг 9 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    6 цаг 36 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    7 цаг 29 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    8 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    8 цаг 38 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    8 цаг 41 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    9 цаг 3 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    9 цаг 22 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    9 цаг 32 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    10 цаг 30 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    10 цаг 44 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    11 цаг 35 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    11 цаг 36 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК