-
2015 оны 12 сарын 12
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 12 сарын 12
2015.12.12, Бямба гараг / Билгийн тооллын: 1
Өвлийн дунд шар хулгана сар
Хар нохой өдөр
Аргын тооллын: 2015.12.12, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.43-17.07
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно. Балжиннямтай өдөр.
-
2015 оны 12 сарын 12
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 11
2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ, Тахарын Ерөнхий Газрын дарга нарт ХЭҮК-оос эмхлэн гаргасан номнуудынхаа дээжээс гардуулан өглөө.
ХЭҮК-ын гишүүн П. Оюунчимэг ”2016 оныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас ”Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалж, дэлхийн Үндсэн хууль гэгддэг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактыг хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс ХЭҮК-оос санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд, хүний эрхийн боловсролын талаар орчуулгын хэвлэл, хүний эрхийн зөрчлүүдийг шалгах талаар гаргасан гарын авлага гэх хэвлэлүүдийг шинээр хэвлүүлсний дээжийг хамтран ажиллагч хууль хяналтын байгууллагуудад хүргэж бaйна. Та бүхэн өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт сурталчилгаа явуулахдаа олон улсын гэрээ конвенцуудын эдгээр номуудыг ашиглахыг хүсье” гэв.
Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан: Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан нь хүний эрхийг хамгаалах, эдлүүлэх, хөхиүлэн дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Бид бүхэн хүний эрхийг хамгаалах үйлст танай байгууллагатай хамтарч ажиллахдаа ямагт таатай байдаг. Та бүхний өгсөн энэхүү гэрээ конвенцуудыг өдөр тутмынүйл ажиллагаа болонсургалт сурталчилгаандаа ашиглаж хэвшүүлнэ гэв.
Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, тэргүүн Комиссар Р.Чингис: Бид бүхний үйл ажиллагааны үндсэн зорилго нь эцсийн эцэст хүний эрхийг хамгаалах, хэв журмыг сахиулах, айх аюулгүй амар тайван орчныг бий болгоход чиглэдэг. ХЭҮК-оос бэлэглэсэн хүний эрхийн эмхтгэл, номуудыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ.
ШШГЕГ-ындэд дарга, ХурандааГ.Туулхүү: ШШГЕГ-ынхамт олны зүгээс та бүхэнд олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргэе. Манай байгууллага цаашид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон улсын хүний эрхийн биллийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахын зэрэгцээтанай байгууллагатай санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахболногэв.
Тахарын Ерөнхий Газрын дарга Ц.Азбаяр: Хүний эрхийн Үндэсний Комиссоос биднийг хүндэтгэн ирж шинээр хэвлэсэн номтовхимлынхоо дээжээс гардуулсанд маш их баярлалаа. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудыг шударгаар сахин биелүүлж ажиллахаа илэрхийллээ.
-
2015 оны 12 сарын 11
Хонины мах килограмм нь 2000 төгрөгт хүрч буурлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруу байснаас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малын хорогдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээд буй. Тэгвэл энэ байдлыг дагаад махны үнэ шалдаа хүртэл буугаад байна.
Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 30 мянгаар, адууг 350 мянган төгрөгөөр авч нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа.
-
2015 оны 12 сарын 11
Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна. Гэмт этгээд нь тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ. Иймээс цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
-
2015 оны 12 сарын 11
Хан-Уул дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна. “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, санал авна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон 400 хүн Төрийн ордны Их танхимд болох “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэнэ. Нийслэлийн иргэдийн оролцоог Хотын захиргааны шийдвэр, төсөл хөтөлбөрт хэрхэн тусгаж буй, цаашид Зөвлөлдөх санал асуулгыг ямар давтамжтайгаар явуулах зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл , Зөвлөлдөх санал асуулгыг үүсгэн байгуулагч, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд 10:00 цагаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
ШЕЗ-өөс гавьяат хуульч Л.Бямбаад хүндэтгэл үзүүлэв
-
2015 оны 12 сарын 11
“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 11
Тухайлбал: СХД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, Сутай буянт захын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 37 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж Орчлон хорооллын зүүн замд Т.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 45 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
-
2015 оны 12 сарын 11
Хүний эрхийн үндэсний комисс, Баруун-урт сумын засаг даргын тамгын газраас хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулан зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАЯ” сэдэвт уулзалтанд тус Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Уг уулзалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд, төрийн зарим байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болжээ.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг“SB” телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-иудад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат батламжийг нь гардууллаа.
Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.
Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.
Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 11
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхиөлийг бүрдүүлж.иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт тврүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна
• Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.
• Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэж Үндсэн ХУУЛИЙН цэцийн хэвлэл. мэдээллийн телоологч мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 11
О.Орхон: ҮХЦ-ээс болж 8 хувийн зээл зогслоо
Өчигдөр 17 цаг 7 минут
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулсан. Уг асуудлаас үүдэн өнөөдөр 12 цагаас эхлэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодрууллаа.
-Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн зүгээс өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр банкны удирдлагууд хуралдсан байх. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.
-Тэгэхээр найман хувийн зээлтэй болон хөөцөлдөж буй иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ шүү дээ?
-Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 11
Нийтийн тээврийн 115 автобусыг хасна