Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2746 2747 2748 2749 2750 2751 2752
  • Тов оврын ачааны машин замын хажуу руу уналаа
    2015 оны 12 сарын 13
    Дөнгөж сая Гурвалжингийн гүүрний ойролцоо том оврын онхолдсон осол боллоо. Эх сурвалжийн хэлж байгаагаар уг машин”44”-ийн техникийн захаас гарч явсан бөгөөд хазгай газраар явах үед тэвшин дээрх ачаа нь гулгаж машиныг унагажээ.

    Ослын улмаас жолооч болон явган зорчигч бэртэж гэмтээгүй гэсэн мэдээ байна.
  • Хөлс их гарах нь сайн уу, муу юу?
    2015 оны 12 сарын 13
    Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт гэдэг ажээ. Хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа, үйл хөдлөлийг төв мэдрэлийн тогтолцоо зохицуулж байдаг бөгөөд хөлрөх нь дараах тохиолдлуудад ихэсдэг гэнэ.
    Yүнд:

    – Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, халуун орчинд байх үед хүний биеийн дулаан нэмэгдэж халууцдаг. Yүний үр дүнд биеийн бодисын солилцоо нэмэгдэж, задралын эцсийн бүтээгдэхүүн болох ус нь хөлс болж гадагшилснаар биеийн дулаан тогтвортой хэмд хадгалагдана
    – Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед
    – Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа, төрсний дараа, хордлого ихтэй өвчин, зүү эмчилгээний дараа мөн төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог ажээ.


    Хөлрөх нь биед сайн гэж хүмүүс ярьдаг. Их хөлрөх нь хүний биед ямар нөлөөтэй вэ?
    Хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис, уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай болон хортой олон бодисууд гадагшилдаг.
    Хөлрөмтгий эсвэл хөлрөхгүй байх нь тухайн хүний мэдрэлийн системийн онцлог, хэлбэрээс их шалтгаалдаг. Бие султай, мэдрэлийн систем тогтворгүй хүний хөл, гар байнга хүйтэн хөлстэй явдаг.
    Хэт их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө эрдэс бодис болон бусад хэрэгцээт бодисуудаа гадагшлуулснаар амархан ядарч сульдан, шөрмөс нь татах сөрөг нөлөөтэй. Ийм тохиолдолд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хүн тодорхой хэмжээгээр хөлөрч байх нь биед сайн байдаг. Жишээ нь вирусын ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мэдрэлийн өвчнүүдийн үед өвчтөнийг зохиомлоор хөлрүүлдэг эмчилгээ бий.
    Ингэснээр эсрэг биет болон бусад нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулж, алдагдсан хэрэгцээт бодисыг эм уулгах болон тарих замаар эргэж нөхдөг.

    Зарим хүмүүс зүгээр байж байгаад гэнэт усан хулгана болтлоо хөлөрдөг гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?
    Сэрээ булчирхай буюу хүний дархлааны тогтолцоог хариуцсан булчирхайн эмгэгтэй хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Энэ нь гадны ямар ч нөлөөгүйгээр гэнэт маш их хөлөрдгөөрөө онцлог юм.

    Хөлрөмтгий хүн юу анхаарах ёстой вэ?
    Хамгийн гол нь амьдралын зөв хэвшилтэй байх ёстой. Хоногт 6-8 цаг заавал унтаж амрахаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байна. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Мөн биеийг сульдааж мэдрэлийн системд нөлөөлж байгаа цус багадалт, хоол тэжээлийн дутагдал зэрэг өвчнөө эмчлүүлэхэд санаа тавих нь зүйтэй.


    Гарын алга хөлрөхөд ямар эмчилгээ хийдэг вэ?
    Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас-мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим хүний бие махбодын онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга, хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувь уусмал хэрэглэхэд бүрэн арилдаг.

    Хулмасыг ямар аргаар арилгаж болох вэ?
    Хулмасыг суганы булчирхайд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Энэ вирусыг бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Хулмас арилгадаг хоёр арга бий. Нэгд, суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй. Харин хамгийн сайн арга нь рентген юм уу лазерын туяагаар шарж вирусыг нь устгах арга юм.
    Зуны халуунд хөгшин, залуугүй хүн бүр хөлөрч, хулмас, шивэр гээд зарим нэг таагүй үнэрээсээ болж тавгүйтдэг нь нууц биш. Иймд хөлс, хулмас, шиврийг дарах олон аргаас нэгийг толилуулъя.
    Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Ялангуяа халуун дулаан бүс нутгийнхан хулмас дарах хялбар аргыг эрэлхийлсээр шинэ зуунтай золгожээ. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.
  • Хятадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна
    2015 оны 12 сарын 13
    БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцахыг хүссэн хүмүүст зориулсан боловсролын үзэсгэлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд болж байна. Өчигдөр эхэлсэн уг үзэсгэлэнд Хятадын Шанхай, Бээжин гэх мэтчилэн бусад их дээд сургуулийн багш нар ирж, танилцуулга хийж байгаа юм. Мөн хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт суралцах, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
  • Хилийн чанадаас нийгмийн даатгалд цахимаар хамрагдах бол...
    2015 оны 12 сарын 13
    Хилийн чанадаас нийгмийн даатгалд цахимаар хамрагдах бол...
    Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтэрнэ.
    Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд та хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.
    Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулна уу. Таны оруулсан регистрийн дугаар улсын бүртгэлийн ерөнхйи газрын бүртгэлтэй цахимаар тулгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.
    Харин таны мэдээлэл байхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу буюу зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магдлалтайг анхаарна уу.
    Мэдээллээ бүрэн оруулсны дараа таны майл хаягруу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.
    Нэвтэрсний дараа Төрийн банкнд данстай эсэхийг автоматаар шалгаж, дансгүй бол данс нээх заавар гэрч ирнэ.
    Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.
    Гэрээний бүртгэлийн хэсэгт та өөрийн сард олж байгаа орлого, зарцуулж байгаа зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлого 192000-1920000 төгрөгийн хооронд сонгон өөрөө тодорхойлно. Харин таны сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу. Мөн энэ хэсэгт гэрээний үргэжлэх хугацаа шимтгэл төлөх давтамжаа сонгож болно. Гэрээний бүртгэлийн хэсэгт та зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээнэ. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсгарсан зэрэг зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.
    Гэрээ илгээгдсний дараа нийгмийн даатгалын ажилтан гэрээг хянаж, баталгаажуулсан талаар танд майлээр мэдэгдэнэ.
    Дахин программд нэвтэрч гэрээний анхны төлбөрөө төлнө.
    Хэрвээ таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй бол бүртгэлийн дансны жагсаалтан дээр зузаатгал хийх гэсэн товч харагдана.
    Гүйлгээ хийхэд гарч ирэх “Verification code”-ийг таны майл рүү Төрийн банкнаас илгээсэн байна.
    Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд гэрээний цаасан хувийг нийгмийн даатгалын ажилтан баталгаажуулж, хуулбарыг 24 цагийн дотор таны бүртгэлтэй майлээр илгээнэ.
    Дараагийн саруудын төлбөрөө төлөхдөө “төлөх” гэсэн товчийг дарна. Шимтгэл төлөлт баталгаажсан эсэхийг шимтгэл төлөлт харах гэсэн хэсгээс даатгуулагч өөрөө хянах боломжтой.
  • Улсын байцаагч нарын 89 шийтгэврийг хүчингүй болгоно
    2015 оны 12 сарын 13
    Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Онцгой байдлын хэлтсүүдийн хяналтын улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж буй эсэхэд шалгалт хийлээ.

    Шалгалтын явцад захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 275 материалыг хянахад хуулийн заалт зөрчсөн олон зөрчил байна. Дүүргийн илэрсэн бөгөөд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий хяналтын улсын байцаагч нар тайлан гаргаж өгөх хугацаа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд захиргааны шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 33 дугаар зүйл /Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах” гэсэн зөрчил бүхий заалттай/-ийн “33.3 дахь хэсэг” гэсэн хуулинд байхгүй заалтаар торгуулийн арга хэмжээ авсан, зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийг хуулинд заасан торгуулийн хэмжээнээс доогуур хэмжээгээр торгосон байна.

    Захиргааны шийтгэл ногдуулсан дээрх зөрчил бүхий шийтгэврүүдээс прокурорын тогтоолоор 5 шийтгэврийг хүчингүй болгож, 84 шийтгэврүүдийг өөрчлөн зөвтгүүлсэн байна.

    Дүүргийн прокурорын газар шалгалтын дүнг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлж, туслах прокурор Х.Саран нийгмийн даатгалын эрх бүхий хяналтын улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, илэрсэн зөрчил дутагдлууд ба түүнд анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулж үр дүнтэй ажилласан байна.
  • Өршөөлийн хуулинд 453 ялтан хамрагдав
    2015 оны 12 сарын 13
    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтанд байсан ялтнууд, Цагдан хорих 461 дүгээр ангиас 186 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 74 ялтан, тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хяналтанд байсан хорих ял нь тэнссэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, насанд хүрээгүй этгээд болон жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан зэрэг 193 ялтан хамрагдсан байна. Цаашид цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хоригдогч нараас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой ялтнуудыг Өршөөлийн хуульд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
  • “Сутайн Буянт” ХХК-ны жолоочид эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2015 оны 12 сарын 13
    Тээврийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зам тээврийн зарим осолд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж байна. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд Киа Каренс маркийн автомашин, Тоёото Приус маркийн машинууд мөргөлдөж 7 хүн гэмтсэн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Улаан чулуутын хогийн цэг рүү өгсөх замд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сутайн Буянт” ХХК-ны эзэмшлийн нийтийн тээврийн автобус осол гаргаж, нэг хүний амь насыг хохироож, 6 хүнийг гэмтээсэн талаар “shuud.mn”, “Zaluu.com” зэрэг сайтуудад мэдээлэл гарсан.

    Эдгээр асуудалд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Сутайн Буянт” ХХК-ны жолооч Р.Бадарч нь нийтийн тээврийн автобус жолоодож яваад нэг хүний амь насыг хохироож 6 хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

    Дээрх зам тээврийн ослыг шалгаж буй мөрдөн байцаалтын ажиллагаанд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна.
  • Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлыг шалгажээ
    2015 оны 12 сарын 13
    Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус сум дунд дахь Цагдаагийн хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа байдал, хууль зүйн үндэслэлийг шалгаж, шалгалтын дүнгийн талаар хамтарсан хурал зохион байгуулжээ.

    Хамтарсан хурлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан хаагчидад учирч байгаа хүндрэл бэрхшээл болон цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулж, хэрэгжүүлэх олон нийтэд сурталчлан таниулах арга замын талаар хамтран хэлэлцэж нэгдмэл ойлголтонд хүрсэн байна.

    Дээрх шалгалтын мөрөөр шинэчлэгдэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зөрчилдөөнтэй заалтуудыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл авахаар болж албан бичиг хүргүүлж ажилласан байна.
  • Э.Бат-Үүл: Хамгийн оновчтой хэлбэр ”Зөвлөлдөх ардчилал”
    2015 оны 12 сарын 13
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын талаар Сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Хэвлэлийн бага хуралд Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, Профессор Жэймс С. Фишкин, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар оролцсон юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Монгол Улсын Үндсэн хуульд орон нутгийн хурлыг Иргэдийн хурал гэж нэрлэнэ. Орон нутгийн эрх мэдлийг зохицуулахдаа улс төрийн намаас хамаарахгүй иргэдийн оролцоон дээр тулгуурлна гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтэцэд байлгана гэсэн санааг Үндсэн хуулинд тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх Ардчилал” гэсэн энэ аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна” гэж онцлов.

    “Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжиж тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин тайлбарласан юм. Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах санал асуулгыг илүү үр дүндэй болгохын тулд санал авах төслүүдийн мэдээллийг маш сайн боловсруулж, төслийн давуу талыг тодорхой зааж, шаардлагатай мэдээллүүдийг заавал оруулсан байх ёстойг хэллээ. Ингэснээр иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах боломж бүрдэнэ гэсэн юм.
    Зөвлөлдөх санал асуулгаар
    Улаанбаатар метро
    Туул усан сан цогцолбор
    Туулын хурдны зам
    Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
    Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
    Эко парк байгуулах
    Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
    Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
    Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
    “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
    Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
    Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
    Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах
    Экологийн коридор байгуулах гэсэн төслүүд дээр иргэдээс санал авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн иргэд бүтээн байгуулалтын төслүүдэд санал өгч байна
    2015 оны 12 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран дэлхийн 22 улсад амжилттай явагдаж, нэвтэрсэн Зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Стэнфордийн Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин, тус төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, түүврээр сонгогдсон нийслэлийн иргэдийн 400 төлөөлөгч, Төрийн бус байгууллагууд оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн шинэчлэлийн баг аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчмаар ажиллаж ирсэн. Харин энэ удаад бид ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрт иргэн таны саналыг авч, зөвлөлдөх гэж байна. Өөрөөр хэлбэл таны саналаар бид бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Цаашид ч иргэдийн оролцоог хангасан, саналыг тусгасан шийдвэр гаргаж ажиллах болно” хэмээн тодотгон хэллээ.
    Зөвлөлдөх санал асуулгын хуралдааныг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун удирдаж байна. Эхний өдрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Улаанбаатар хотын эрүүл, аюудгүй байдлын төлөв, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг 20 бүлэгт хуваасан бөгөөд бүлэг тус бүр ирэх жилүүдэд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон 14 төслийн талаар мэдээлэл авч, харилцан санал солилцож байна. Нэгдсэн хуралдаанаар Барилгын материал, Байгаль орчинд нөлөөлөх байдал, Бизнес хөгжил, Аялал жуулчлал спорт, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд , Төр хувийн хэвшлийн түншлэл, Усны хангамж, Гол хамгаалах, Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өглөө.
    Зөвлөлдөх санал асуулгаар санал асуулгын явцад хяналт тавих Зөвлөх хороо ажиллаж байгаа бөгөөд хорооны гишүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2 өдөр үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахим газар өмчлөл маргааш эхэлнэ
    2015 оны 12 сарын 13
    2015 оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж даваа гаригт буюу 12-р сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхлэх гэнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо.
  • БХЯ-ны удирдлагууд гадаад руу айлчлахдаа төсвийн мөнгөөр хэн нэгнийг тансаглуулж, Абдул Каримаас Э.Бат-Үүл уучлалт гуйв
    2015 оны 12 сарын 13
    Манай сайт долоо хоног бүрийн эцсээр улс оронд онц сонирхолтой ямар үйл явдал тохиов. Мөн шалгагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлт зэргийг тоймлон хүргэдэг болоод удаж байна. Тэгвэл энэ долоо хоногт олон үйл явдал зэрэг давхацлаа. Тиймээс энэ долоо хоногийн тоймыг ийн хүргэхэд бэлэн боллоо.



    Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэв

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэж байна гэх цагаахан хардлага аль эртнээс үргэлжилсэн гэхэд болно. Гэвч тухайн үед Н.Энхбаяр өөрөө шадар сайд болохгүй хэмээн мэдэгдсэн талаарх шум гарч эхэлсэн.

    Улмаар шадар сайдад Ц.Оюунбаатарыг томилж багагүй хугацаа өнгөрсөн ч Г.Шийлэгдамбын асуудлаас болж ЭМСЯ нэг хэсэг эзгүйрэх дээрээ тулав.



    Тиймээс энэ асуудалд МАХН дахин шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оров. Өөрөөр хэлбэл, шадар сайдаар хэн жинхлэхэв, ЭМСЯ-аар хэн овоглох ёстойв гэх мэтийн асуудлуудыг нэг тийш болгох шаардлагатай болсон.



    Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт МАХН-аас албан ёсоор Н.Энхбаярыг Шадар сайдад, Л.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлэх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ. Л.Оюунбаатар сайд өөрөө Шадар сайдаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайд болон намынхаа Гүйцэтгэх товчоонд гаргажээ. Харин Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл МАХН-ын хүсэлтэд хариу өгөөгүй байна.



    Л.Болормаа агсан дагзны яс нь хугарснаас болж харвалт өгч амиа алджээ

    “Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм.



    Тэгвэл энэ сарын 11-нд Л.Болормаа агсанд хийсэн задлан шинжилгээний хариу гарсан юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн нарийн шинжилгээгээр түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ талаар мэргэжлийн эмч ”Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог” гэж тайлбарлажээ. Одоо цагдаагийнхан түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тиймээс олон нийтэд цагдаагийн байгууллагаас албаны мэдээллийг өгөх биз ээ.



    Согтуу аав хүүхдүүдээ цонхоор шидэхийг завдаж, алба хаагчид руу хутга барьж дайрав

    Төрсөн эцэг нь согтуудаа агсам тавьж хоёр хүүхдээ цонхоор шидэхийг завдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.



    Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өгчээ.



    Батлан хамгаалах яамны удирдлагууд гадаад руу айлчлал хийхдээ төсвийн мөнгөөр хэн нэгнийг тансаглуулдаг байжээ

    Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав.



    Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.



    Иймд дээрх зөрчлийг арилгуулах арга хэмжээ авснаар Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэхээр болов.



    Д.Дорлигжав Д.Булганы талаар дорвитой мэдээлэл өгсөнгүй

    С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг яллагдагчаар татаад байгаа талаар хэвлэл мэдээллүүд онцолсон. Тэгвэл Д.Булганыг саатуулсан асуудлаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ сарын 8-нд мэдээлэл хийлээ.



    Тэрбээр ”Юуны өмнө Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэглээ, ингэлээ нийтэд зарлаад байж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. Д.Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлээр гарсан мэдээллээс өөр нарийн мэдээлэл алга. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсэг прокурорын байгуулын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга. Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэрэгтэй танилцдаггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан” гэв.



    Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн хэрэг үйлдсэн байхад хууль хяналтынхан түүний хамгаалалтын албан ажилтнууд шиг авирлаж байна гэв

    “Мунзуй” хочит Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар өргөдөл бичиж түүнийгээ Ёс зүйн хороо болон УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хүргүүлэхээр болсон. Тэрбээр өргөдөлдөө Н.Номтойбаярын хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар бичжээ.



    Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн болон бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хүчний хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын албаны ажилтнууд шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн дурьджээ. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ-ын гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсч байна гэжээ. Түүнчлэн тэрбээр 22 үндэслэл бүхий баримтыг өөрөө нотолно гэсэн нь багагүй асуудал дэгдээж мэдэхээр байна.



    Абдул Карим хувьчлалаасаа татгалзсан нь долоо хоногийн эхэнд шуугиан тарив

    Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим энэхүү хувьчлалаасаа татгалзах хүсэлтээ албан ёсоор өгсөн.



    Тэгвэл Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгосон.



    Харин түүнээс хотын дарга Э.Бат-Үүл албан ёсоор уучлал гуйж, түүнийг хэвлэлээр янз бүрээр бичсэнд уучлалт гуйхын сацуу хуулийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
  • Тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнийг зохион байгуулна
    2015 оны 12 сарын 13
    Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр(XII.12) “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Энэ өдөр нэгэн чухал онцлох мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дуулгалаа. Тэрбээр ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын тэмцээнийг 1 тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах болсныг мэдэгдсэн юм.
  • Жинлүүрүүдэд гэр бүлийн дараалсан баяр тохионо
    2015 оны 12 сарын 13
    ХОНЬ - (3/21-4/19)
    Бага зэрэг ядарч уцаартай байвал гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Сайхан ном уншиж, компьютер тоглон кино үзсэнээр таны сэтгэл сэргэх болно. Хэрэв та гунигтай байдлаасаа гарч чадахгүй байгаа бол уран зураг зурах, ном зохиол бичиж, хөгжим зохиох зэргээр бүтээлч ажил хийх гээд оролдоод үз. Энэ бүхнийг хийсний дараа таны сэтгэл санаа дээрдэж, танд дарамт болоод байсан бүх зүйлийг өөрөөсөө авч хаяж чадна. Сэтгэл зүйн дасгал хийж, тоглоом тоглож чангаар хашгирч өөрийгөө тайвшруул.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ҮХЭР - (4/20-5/20)
    Танилууд болон найз нөхөдтэйгээ харилцахдаа болгоомжтой бай. Учир нь хожим ноцтой асуудал үүсгэх зөрчилдөөн гарахыг үгүйсгэхгүй. Таны биеэ барих чадвар, хүлээцтэй зангаас түнштэйгээ харилцаагаа сайжруулах эсэх хамаарна гэдгийг сана. Ятгалганд бүү авт. Та хэрэв амар тайван байхыг хүсч байгаа бол ямар нэг хүчтэй дайсагнасан асуудлаас хол байх хэрэгтэй. Мөнгө төгрөгтэй асуудал таныг болон бусдын сэтгэлийг зовоох болно. Таны байр сууринд атаархан хорлохыг хүсдэг хүмүүсээс болгоомжил.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ИХЭР - (5/21-6/21)
    Төлөвлөгөөг зоригтой хэрэгжүүл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ ялдамд холбоогоо бүү тасал. Гэр бүлд үл ойлголцох байдал, xэрүүл маргаан гарна. Ажил, хичээл дээрээ хамгийн гол нь дээд зэргийн хэв журам сахих явдал чухал. Өнөөдрийг гэрийн асуудлаа шийдэх, юм урлан бүтээх, орй дотныхонтойгоо харилцаж өнгөрөөгөөрэй. Дуу хөгжим сонсож, уран зохиолын ном уншаарай.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Эрүүл мэнд эрс муудаж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Таны талаар муу хүмүүс таагүй цуурхал тараана. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахаас өдөр эхлэнэ. Зөвхөн өөртөө найд. Найзуудын зөвлөлгөө, тусламж нь алдаанд хүргэж, байдлыг улам л хүндрүүлнэ. Төрөл төрөгсөдтэйгээ, ойрын хүнтэйгээ урьдын маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй. Эмчилгээний арга хэмжээг урьдчилан ав. Архаг өвчтэй хүмүүс өөрийн эрүүл мэндээ хянаж бай. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээж ав.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    АРСЛАН - (7/23-8/22)
    Ганц бие Арслангууд хайр дурлалын адал явдлын аянд гарч өөрийн төгс төгөлдөр сайхныг бүхэнд харуулна. Харин та дур булаам байдлаа хэн нэгэнд бус бүх хүмүүст харуулж чадвал энэ нь танд ашигтай. Мөн хайр дурлалын харилцааны эхлэл юм уу шинэ хүүхэд мэндлэх магадлалтай байна.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ОХИН - (8/23-9/22)
    Туйлын таагүй өдөр. Ноцтой өдөөн хатгалга, түрэмгий адал явдал, өөдгүй хууран мэхлэлт болно. Романтик адал явдалтай учрах боловч удаан үргэлжлэхгүй. Найз нөхөд, хамаатнуудтайгаа муудалцаж болзошгүй. Хэрүүл маргаан ихэвчлэн анхааралгүй байдлаас болж гарах тул сонор сэрэмжтэй бай. Өнөөдрийн таагүй байдал орой төгсгөл болох бөгөөд та өдрийн болсон явдлаа эргэцүүлэн бодож тунгаах болно.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Гэр бүлийн дараалсан баярууд тохиолдоно. Бэлэг дурсгалын зүйлс худалдан авах шаардлага гарна. Бэлэг сонгохдоо шинэ технологи ашиглан хийсэн өвөрмөц, эсвэл гоё ганган зүйлс худалдан ав. Санхүүгийн гачигдал руу өөрийгөө татах тул худалдан авалтаас татгалз. Тиймээс өөрийн боломж бололцоогоо сайн анхаараарай. Шинэ ажил тань идэвх, чармайлт, танилын өргөн хүрээ ажлын холбоо үүсгэхийг шаардана. Түүнээс гадна гэртээ илүү цаг гаргахыг гэр бүлийнхэн тань хүсэх болно.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Өвөрмөц сэтгэлгээ энэ цаг үеийн нууц болно. Хилэнцүүд өнөөдөр ер бусын сонирхолтой санаа дэвшүүлэн гаргаж ирэх бөгөөд энэ нь дэмжигдэх магадлал өндөртэй байна. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой. Хилэнцийн ордны эрчүүдийн урам хугарна.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    НУМ - (11/22-12/21)
    Уран бүтээлчид нэр алдар олж тэдний бүтээл урт хугацааны турш алдарших магадлалтай. Олон нийтийн ажилтнуудыг мөн багагүй алдар нэр хүлээж байна. Гэрлэлтээ батлуулвал азтай байна гэдэгтээ бүү эргэлз. Зарим чухал шийдвэрийг удаан бодож гаргах гэснээсээ болж амаа барих үе байдаг. Амьдралын чухал асуудлыг дотны хүндээ ярьж зөвлөгөө авах нь зохистой.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    МАТАР - (12/22-1/19)
    Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэмийн уйтгартай болжээ. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү март. Тэгвэл тэр таны хайр сэтгэлд эргэлзэхээ болино. Та орлогын үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм. Зорилгодоо хүрч нэмэгдэл урамшуулал авах тэмдэглэлт үйл явдал нь таны мөнгө үрэх шалтгаан болно. Иймээс үүнийг зохицуулах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    БУМБА - (1/20-2/18)
    Сарын дундуур таны хайр сэтгэл, сэтгэл хөдлөм энхрий байх бололтой. Магадгүй хайртуудын сэтгэл зүрхийг холбох нандин нууц гарч ирэх бололтой. Жижиг сажиг хэрүүлээс болж хоёр зүрхнийхээ холбоог бүү тасал.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 13
    ЗАГАС - (2/19-3/20)
    Мөнхийн үнэнийг ухамсарлах, оюун санаагаа хөгжүүлэх, цэвэрлэхэд таатай өдөр. Хуучин алдаануудаа засах, хөнгөмсөг байдал шунал уур хилэнгээсээ татгалзах боломжийг олгож байна. Найз нөхөдтэйгээ анхааралтай харьцаарай. Зөрчилдөөнтэй нөхцөл байдал урдаас тааварлахын аргагүй хүндхэн байдалд орж болзошгүй. Хамтрагчаа ойлгохгүй хүсэл тань бүдүүлэг авир гаргахад хүргэнэ.
  • Харагчин гахай өдөр
    2015 оны 12 сарын 13
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, мал адгуус муулах үйл, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Хиншүү хярвас гаргах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт 10 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 13
    2015 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор хүйтэрч 18-23 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.
  • Гал түймрийн улмаас 6 настай амиа алдав
    2015 оны 12 сарын 12
    Нийслэлд өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлагатай өнжжээ.

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайн 59-ийн А тоотод иргэн О-ын гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг өчигдрийнн 15:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт иргэн Л /6 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.

    Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Объект 03-ын хашааны гадна жалганд хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж бүрэн унтраасан байна.

    Харин Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 443 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг оройн22:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч ажилласан байна.
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
    2015 оны 12 сарын 12
    Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
  • Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
    2015 оны 12 сарын 12
    Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
  • Цасан шуурга шуурна
    2015 оны 12 сарын 12
    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

    Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2746 2747 2748 2749 2750 2751 2752
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    4 цаг 36 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    5 цаг 35 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    5 цаг 39 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    6 цаг 52 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    7 цаг 6 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    7 цаг 14 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    7 цаг 22 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    7 цаг 49 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    8 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    9 цаг 31 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    9 цаг 51 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    9 цаг 53 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    10 цаг 15 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    10 цаг 35 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    10 цаг 44 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    11 цаг 43 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    11 цаг 56 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    12 цаг 48 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    12 цаг 49 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК