Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2749 2750 2751 2752 2753 2754 2755
  • Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
    2015 оны 12 сарын 10
    Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
  • Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
    2015 оны 12 сарын 10
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс маргааш иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус байгуулага нь Хууль зүйн сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгэний байгууллагын энэ оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилготой дээрх өдөрлөгийг зохион байгуулна. Тус арга хэмжээгээр иргэдэд дараахь үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
  • Авралтын гарцыг хаасан хашаа, хаалт, хайсыг чөлөөлжээ
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон хоёр ажлын хэсгийн гишүүд есөн дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажиллажээ.

    Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, хороодын Засаг дарга, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нар хамтран хийсэн байна. Тэд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлжээ.

    Дээрхи ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсгийг байгуулж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөхөд шаардлагатай 7.100.000 төгрөгийг шийдвэрлэн зам гарцыг чөлөөлөх ажилд зарцуулж, тус арга хэмжээнд мэргэжлийн байгууллагуудаас 158 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

    Шалгалтаар нийт 603 объектыг хамруулан шалгасанаас Баянгол дүүрэгт 75, Чингэлтэй дүүрэгт 30, Хан-Уул дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 41, Баянзүрх дүүрэгт 329, Сонгинохайрхан дүүрэгт 64, Налайх дүүрэгт 19, Багануур дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 6 объект тус тус хамрагджээ. Шалгалтаар нийслэлийн авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьж сунгасан 63 байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, хаалт, хайсыг тус тус чөлөөлж, гамшгийн голомтонд ажиллах шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг нээсэн бөгөөд аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  • СӨХ-ийн үйл ажиллагааг “шилэн” болгоно
    2015 оны 12 сарын 10
    Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт СӨХ-тэй холбоотой гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирдэг бөгөөд өнгөрсөн 4,5 дугаар сард Нийслэл хотын хамгийн их СӨХ-тэй хороо болох БГД-ийн СӨХ-уудад хяналт шалгалт, судалгааны ажлыг хийсэн билээ.
    Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, төлбөр мөнгөний асуудал тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ хоёрын дунд үл ойлголцох асуудал гарсаар байна.
    Дээрх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санаачлагаар Сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо гээд СӨХ-тэй холбоо бүхий асуудлуудын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгах үндсэн дээр МАНАЙ СӨХ facebook хуудсыг нээж өгөх арга хэмжээг зохион байгууллаа.
    Энэ хүрээнд тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн маш үр бүтээлтэй ажиллаж байгаа “Сенатор”, “Мажестик” СӨХ-үүдийн үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөхөөс гадна дээрх туршлага уг дүүрэгт амжилттай хэрэгжиж чадвал цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
    Дашрамд дурдахад та facebook хаягтай л бол өөрийн СӨХ-ны нэрийг латинаар бичихэд гарч ирэх бөгөөд ингэснээр та өөрийн группдээ нэгдэж боломжтой болох юм.

  • Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байна
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.
    Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгааг арилгах шаардлагыг 28 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, 26 зөрчлийг арилган ажиллажээ. Тус дүүргийн 23 олон нийтийн байцаагч сарын хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, хог тарьсан 315 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.
    Харин Чингэлтэй дүүргийн 13 байцаагч тохижилт цэвэрлэгээ хийгээгүй долоон аж ахуйн нэгжийн талаарх зөрчлийн тэмдэглэл үйлдэж дүүргийнхээ Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ. Цаашид орчныхоо 50 м газрыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжийг дүүргийн Засаг даргын захирамжаар хороодод томилогдсон олон нийтийг байцаагч газар дээр нь шалгана. Гэрээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд олон нийтийн байцаагч нар зөрчлийн тэмдэглэл хөтлөн мэргэжлийн хяналтын байцаагч нарт мэдэгдсэнээр хариуцлага тооцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
    2015 оны 12 сарын 10
    2015 оны цахим газар өмчлөлийн 5-р ээлж 2015 оны 12-р сарын 14-ний өдрийн 12 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
    Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
  • “Гэртээ харих зам”-ын нэгдсэн төлөвлөгөөг баталлаа
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Төлөвлөгөө батлах тухай” А/942 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 187 дугаар тогтоолоор баталсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний дагуу Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг тоолох, мэдээллийн сантай тулгалт хийх, мэдээллийн санг тодотгох, Сургуульд хамрагдаагүй хүүхэд, иргэнийг зохих шатны боловсрол эзэмшүүлж, сургууль, цэцэрлэгт хамруулах, Хөдөлмөрийн чадвартай иргэдийг ”Цэвэрлэгээ, тохижилтын бригад”-аар дамжуулан нийтийг хамарсан ажилд оролцуулах, Хөдөлмөр эрхэлж, бие даан амьдрах чадвартай болсон иргэдийг байгууллагуудад хариуцуулж дэмжүүлэх, гэр бүлд нь нэгтгэх, өөрсдийн хүчээр хямд өртөгтэй орон байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Мөн Хотын төв хэсгээр тэнэх, олон нийтийн газар байрлах, хонох, хооллох, гуйлга гуйхыг хориглох, Халдварт өвчтэй иргэдийг тусгаарлаж, албадан эмчлэх, Хүүхдээ тэнэмэл байдалд хүргэсэн эцэг эхэд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.
    “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уг үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
    Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, “Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам” батлах тухай, Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, “Бичил бизнесийн сангийн журам”-д өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Галтай зууханд асаагуур хийснээс зуух дэлбэрч, айл шатжээ
    2015 оны 12 сарын 10
    Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 09-ний өдрийн 05:00 цагаас 12-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4329, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 162, зөрчлийн 1203, Зам тээврийн ослын 379, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 87-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • ”Харлах” тохиолдол ихэсвэл дараагийн иргэд зорчиход хүндрэлтэй
    2015 оны 12 сарын 10
    Солонгос руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон явдал юм. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарах даа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсныг болиулсан билээ. Түүнчлэн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болох аж. Энэ мэт Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багассантай холбоотойгоор тус улсад “харлах” тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулахад, “Манай иргэд Солонгос руу олноор зорчиж байна. Энэ хэмжээгээр тухайн улсад манайхны хэлдгээр “харлах” өөрөөр хэлбэл визийн хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр иргэд бусдыгаа бодоод дор бүртээ ухамсартай хандаж, визийнхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг хүсье. Учир нь, “харлах” тохиолдол ихэсвэл дараа дараагийн иргэд зорчиход хэцүү болж болзошгүй. Хилийн чинадад гарсан болон манай улсад зорчиж ирж буй иргэдийн нарийн тоог Иргэний шилжилт хөдөлгөөний газраас авах боломжтой” гэсэн юм. - See more at: http://www.unen.mn/content/57554.shtml?alias=unen#sthash.HaWGtdIN.dpuf
  • Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр
    2015 оны 12 сарын 10
    Арванхоёрдугаар сарын 10. Энэ өдрийг дэлхийн олон улс орон Хүний эрхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Манай гариг дээр оюун ухаант хүн болж төрсөн хэн боловч эрхээ эдлэх ёстой гэсэн зарчмын үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн саналаар 1950 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн тэмдэглэж иржээ.

    1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хэлэлцэж баталсан учраас энэ өдрийг ийн сонгосон гэдэг. Энэ тунхаглал дэлхийн бүх улс орон, ялангуяа НҮБ-ын гишүүн орнуудад хамаарч үйлчилнэ.

    Хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг учруулсан Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан баталсан энэ тунхаглалд хүний наад захын эрхийг тунхаглаж өгсөн байдаг. Өөөрөөр хэлбэл дэлхийн бүх улс орны иргэд хэн нь ч гэсэн улс төр, иргэний, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд эрхээ эдлэх ёстой гэжээ.

    НҮБ энэ өдрийг жил бүр өөр өөрийн уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2004 онд “Хүний эрхийн салбар дахь боловсрол”, 2005 онд “Тарчлаан зовоохтой тэмцэх нь”, 2008 онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 60 жилийн ойд”, 2013 онд “Таны эрхийн төлөө 20 жилийн тэмцэл” гэсэн уриатай тэмдэглэж байжээ.


    - Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөж эхлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт хүний үндсэн дөрвөн эрхийг нэрлэсэн байдаг. Энэ бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хэрэглээний эрх, айдсаас ангид байх эрх гэжээ.

    - Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хороо 85 удаа хуралдаж, зүйл заалт, үг өгүүлбэр нэг бүрээр 1400 удаа санал хурааж байсан гэдэг. Ингээд 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 183 дахь хуралдаанаар олонхийн саналаар баталсан байна. Санал хураалтад оролцсон 56 орноос 48 нь зөвшөөрсөрч баталсан бол 8 нь түдгэлзсэн санал өгч байжээ.

    - “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын эхийг канадын иргэн Жон Хампре, АНУ-ын тэргүүн хатагтай Элеоноре Рузвельт нар боловсруулсан гэдэг.

    - Манай улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1989 оны хоёрдугаар сарын 9-нд нам засгийн “Үнэн” сонин анх удаа олон нийтэд зориулан хэвлэсэн ч 20 дугаар зүйлийн 1 дүгээр заалт дахь “Хүн бүр тайван жагсаал цуглаан хуралд оролцох эрхтэй” гэдгийг нь “Энхтайвны жагсаал цуглаанд оролцох эрхтэй” хэмээн засварлан хэвлэж байжээ.

    - Энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдрийг хүний эрхийн салбар дахь хоёр чухал пакт батлагдсаны 50 жилийн ой угтсан нэг жилийн аяныг эхлүүлж байгаа юм байна. Энэ нь Хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний улстөрийн эрхийн тухай олон улсын пакт юм. Олон улсын энэ баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1966 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталжээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 10
    Төрийн ордонд

    09:00 цагт 21 аймгаас ирсэн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.



    Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд

    11:00 цагт Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хүний эрхтэй холбоотой сонирхолтой мэдээллүүд өгөх тул та бүхэн өргөнөөр ирж сурвалжлана уу. Холбоо барих утас 88026226



    Хөшөөнд цэцэг өргөнө

    11:30 цагт Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.



    ШӨХТГ-т

    10:30-11:00 цагт СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т өдөр, цаг, минут тутамд ирж байдаг. Иймд ШӨХТГ-ын зүгээс ”Шилэн СӨХ” буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх facebook группыг СӨХ болгонд нээж өгч, хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах гээд иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байна. Энэ талаар мэдээлэл авч, СӨХ-ийн хүмүүстэй уулзаж болно. 91021020



    Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын ”Өргөө” танхимд

    09:00 цагт Олон улсын ”Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах ”Тэгш дүүрэн” хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. Холбоо барих утас №99095302, 89008516



    МН мэдээллийн төвд

    11:30 цагт ”Театр хүний эрхийн төлөө” төслийн хаалтын ажиллагааны хэвлэлийн хурал болох гэж байна. Хуралд Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, УДЭТ-ийн уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно.
  • Прокуророос ШТС-уудад шалгалт хийжээ
    2015 оны 12 сарын 10
    Сэлэнгэ аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн цагдаагийн газартай хамтран өнгөрсөн 7 хоногт тус аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын харуул хамгаалалт, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга, сонор сэрэмжийн байдалд гэнэтийн шалгалт хийсэн байна.

    Шалгалтанд орон нутагт шатахуун түгээх үйл ажиллагаа явуулж байгаа ‘’Магнай трейд‘’, ‘’Шунхлай‘’, “Петровис‘’, ‘’Сэлэнгэ петровис‘’ зэрэг нийт 10 шатахуун түгээх станцууд хамрагджээ.

    Шалгалтын дүнгээс үзэхэд Дээрхи шатахуун түгээх станцуудад харуул хамгаалалтын хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, камержуулалтыг сайжруулах, байнгын ажиллагаатай байлгах, дохиололын системээ галын аюулгүй байдал, бусад гэнэтийн аюул осол гарсан тохиолдолд яаралтай мэдэгдэж мэргэжлийн байгууллагатай холбох ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.

    Иймд ШТС-ийн эрхлэгч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар цагдаагийн байгууллагаас газар дээр нь мэдэгдэл өгсөн байна.
  • Өвлийн эхэн улаагчин гахай сар
    2015 оны 12 сарын 10
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.
  • Улаанбаатарт 9 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 10
    2015 оны 12 дугаар сарын 09-ний 20 цагаас 12 дугаар сарын 10-ны 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

  • Он гарсаар 51 хүн түймрийн улмаас амиа алджээ
    2015 оны 12 сарын 09
    Он гарсаар улсын хэмжээнд 4134 удаагийн объектын гал түймэр Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Түймрийн дуудлагын дагуу аврагчид 423 иргэнийг авран хамгаалсан бөгөөд 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн нас барсан харамсалтай тоог ОБЕГ-аас гаргажээ.

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор дутуу унтраасан үнс нурамнаас үүдэлтэй гал түймэр нэмэгдсэнийг мөн онцоллоо.

    Тиймээс үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр орхихгүй, цоожлон үлдээхгүй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
  • Канадад суралцах албан хаагчдын тоог нэмэх санал гаргав
    2015 оны 12 сарын 09
    Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Франк Эбнерийг хүлээн авч уулзав.
  • ОХУ-аас 20 орчим танк бэлэглэжээ
    2015 оны 12 сарын 09
    ОХУ-ын Батлан хамгаалах яам манай улсад 20 орчим танк бэлэглэжээ. Тодруулбал Налайх дүүрэг дэх зэвсэгт хүчний 014 дугаар цэргийн ангид ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас 20 орчим танк бэлэглэсэн байна.
  • Өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэв
    2015 оны 12 сарын 09
    Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.
  • Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцууллаа
    2015 оны 12 сарын 09
    Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийснээ өнөөдөр танилцууллаа. Үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон оролцов.

    Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх ажлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог юм.

    Үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын 28 агентлаг, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага, нийт 122 байгууллага хамрагджээ. Энэ жилийн улсын дундаж үнэлгээ 67,8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 7.8 хувиар, 2013 оны дүнтэй харьцуулбал 19,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:

    Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлснээр төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлж түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
2749 2750 2751 2752 2753 2754 2755
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    5 цаг 48 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 0 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    6 цаг 47 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    6 цаг 51 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    8 цаг 4 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    8 цаг 18 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    8 цаг 26 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    8 цаг 34 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    9 цаг 1 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    9 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    10 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    11 цаг 3 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    11 цаг 5 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    11 цаг 27 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    11 цаг 46 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    11 цаг 56 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    12 цаг 55 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    13 цаг 8 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    14 цаг 0 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    14 цаг 1 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК