Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2752 2753 2754 2755 2756 2757 2758
  • Компаниудын буруугаас хэрэглэгчид хохирчээ
    2015 оны 12 сарын 08
    ”Марко Поло” ХХК, ”Гэрэлтжин” ХХК, ”Монгол даймонд” ХХК, ”Дорно Өргөө” ХХК-ууд хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироов.
  • Гадаадад амьдарч буй 160 мянган иргэн нийгмийн даатгалд хамрагдана
    2015 оны 12 сарын 08
    Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

    Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулж байжээ. Ингэж хамруулахад улсын нийгмийн даатгалын санд нийтдээ 1 сая гаруй доллар хуримтлуулдаг байна. Харин энэ удаад 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган иргэнийг цахимаар нийгмийн даатгалд хамруулахаар тооцжээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд 10 гаруй сая доллар хуримтлагдах тооцоо гарсан гэдгийг хурлын үеэр НДЕГ-ын дарга Уртнасан хэлж байлаа.
  • Б.Батцэрэн: Үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял онооно
    2015 оны 12 сарын 08
    Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
  • Алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
    2015 оны 12 сарын 08
    Онцгой байдлын газрын албан хаагчидтай орон нутгийн иргэд хүч хавсран хайж 7-ны өдрийн 04:30 цагт алга болсон иргэнийг эсэн мэнд олж, осголтын байдалтай байсан тул сумын хүн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
  • Зам тавьж өгсөнгүй хэмээн бусадтай бүлэглэн зодож танхайрчээ
    2015 оны 12 сарын 08
    БЗД-7 “13-р хорооллын гэрлэн дохиогоор хойшоо Сансар өгсөх замд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: Тус замд СХД-3 хороонд суух О /эр.36н/-гийн “Тoyota Prius-20” автомашинтайгаа явж байхад нь зам тавьж өгсөнгүй гэж ЧД-14 хороонд суух Э /эр.25н/ гэгч бусадтай бүлэглэн зодож танхайрсаныг таслан зогсоож БЗДЦХ-2 шалгаж байна.
  • Архины хордлогоор хүн амиа алджээ
    2015 оны 12 сарын 08
    Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4260, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 155, зөрчлийн 1231, Зам тээврийн ослын 370, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй -84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.12.08 84 38 50 3 8
    БГД-5 “..-р нэгдсэн эмнэлэгт хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 07-нд авч шалгахад: БГД-1. ..-р байрны ... тоотод суух Б /эр.56н/ 12-р сарын 05-ны өдөр архины хордлого оноштой хэвтэн эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал илгээжээ
    2015 оны 12 сарын 08
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

    Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.

    Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс. Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.

    Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ. Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.

    Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж, заналхийлнэ. Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.

    Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
  • Төв талбайн сүлд модыг засч эхэллээ
    2015 оны 12 сарын 08
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.
    Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хуурамч орос архинаас болгоомжлохыг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 07
    Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хоёр улсын хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Гэтэл ОХУы-г зориод ирж буй иргэд хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдал ихэссэн гэдгийг МХЕГ-аас анхааруулсаар байна.

    ОХУ-ын Красноярск хотод саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон байна. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манай улстай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.

    Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.
  • Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр болов
    2015 оны 12 сарын 07
    Шүүхийн шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу‼️Дахин сэргээж Сүхбаатарын талбай болго гэлээ‼️‼️‼️‼️
  • Мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
    2015 оны 12 сарын 07
    Мэдээлэл технологийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
  • Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ
    2015 оны 12 сарын 07
    Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ
  • Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо
    2015 оны 12 сарын 07
    Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо
  • Cураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
    2015 оны 12 сарын 07
    Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч иргэн Э 52 (настай, эрэгтэй) энэ сарын 04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 05-ны өдрийн цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 05-ны өдрийн 21:40 цагаас эхлэн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр энэ сарын 06-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагаа түр зогсоосон бөгөөд ар гэрийн 30 иргэн, 3 автомашинтай аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
  • Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдлөө
    2015 оны 12 сарын 07
    Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдлөө
  • Аялал жуулчлалын салбарын “Golden Compass” шалгаруулалт үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 07
    Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан Монголын аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” үйл ажиллагааг БОНХАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран анх удаагаа зохион байгуулах гэж байна. Аялал жуулчлалын салбарынхан уг арга хэмжээг талархан хүлээж авч, шалгаруулалтын эхний шатанд нийт 66 материал ирүүлжээ.
    12 сарын 18-нд “Шилдэг фестиваль”, “Гадагшаа аялуулдаг шилдэг компани”, “Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага”, “Шилдэг орон нутгийн аялал жуулчлалын ТББ”, “Шилдэг хоноглох байр” зэрэг 9 төрөлд шилдгүүд тодорох юм байна.
    Уг шагналын үйл ажиллагааны зорилго нь:

    Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах.
    Салбарынхаа хамт олонд урам зориг өгөх, тухайн чиглэлд бий болсон шилдэг санаачилга, ололт амжилт, бүтээн босголт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг хуваалцах.
    Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандарт тогтоох.
    Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Дэлхийн стандартад хүргэх, олон улсын зах зээлд гаргах.
    Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, олон нийтийг аялал жуулчлалын салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах.
    Шалгарсан шилдгүүдийн нэр хүндийг салбарт болон олон нийтийн дунд өргөнөөр сурталчлах юм.

    Шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнийг аялал жуулчлалын салбарын оролцогч талуудаас жигдхэн оролцуулж, хараат бус байхаар шийджээ. Шүүгчид олон улсын тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн TraveLife байгууллагаас гаргасан тогтвортой аялал шалгуур үзүүлэлтийн Монголд зориулсан загвараас санаа авсан шалгуурууд, хамтран ажиллагч байгууллагуудын тодорхойлолт, нийгмийн хариуцлага буюу тухайн орон нутагт оруулж байгаа нэмэр, байгаль орчны хамгаалалтын болон соёлын өвийн хамгаалалтын ажил, салбарт эерэг нөлөө болохуйц шинэлэг, шилдэг туршлагыг анхаарахаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том онлайн плaтформ болох TripAdvisor дахь сэтгэгдлүүдийг тусгаж ажиллах юм байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
  • Хэвлэх үйлдвэрийн барилгыг Ц.Баатарсайхан 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдаж авна
    2015 оны 12 сарын 07
    Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдах гэрээгээ цуцлах болсон гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл эл асуудалд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тайлбар өгөв.

    Ингээд тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баянбаттай холбогдов.

    -Абдул Карим дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан ч татгалзсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

    -Ерөнхийдөө манайд өнөөдөр өргөдлөө өглөө. Өргөдлөө өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа. Хэдий дуудлага худалдааны ялагч болсон хэдий татгалзах нь зөв шийдвэр гэдгээ илэрхийлсэн байна.

    -Тэгвэл дараагийн дуудлага худалдааг зарлах уу. “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханд боломж гарсан гэсэн үг үү?

    -Тиймээ. Дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр Ц.Баатарсайхан авах боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дараагийн дуудлага худалдааг зарлах болно.

    -Хэдэн төгрөгөөр худалдаж авна гээд байгаа билээ?

    -23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн.

    -Дээрх хүмүүсийн мөнгө цэвэр эсэхийг шалгаж болдоггүй юмуу. Иргэдийн дунд ийм их мөнгө хаанаас гарч байгааг хардаад байгаа юм?

    -Тэр хүний мөнгө цэвэр, бохир эсэхийг манайх мэдэхгүй бас шалгахгүй шүү дээ. Шалгадаг байгууллага нь тагнуулын алба шүү дээ. Тэндээс асуувал дээр байх.

    -Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг нь яах вэ?

    -Дуудлага худалдаанд оролцох журам гэж бий. Түүний дагуу дээрх мөнгийг нь улсын орлого болгоно доо. Дуудлага худалдаа гэдэг чинь тоглоом биш шүү дээ.
  • Хүүг зодсон тогооч бичлэг хийсэн багшийг дарамталжээ
    2015 оны 12 сарын 07
    Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч эмэгтэй 10 сартай хүүхдийг зодож буй бичлэг олныг цочирдуулсан.
  • 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явууллаа
    2015 оны 12 сарын 07
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явуулав. Нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус, Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус тус тус гарган ажиллаж байна.

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17 хооронд зохион байгуулж, тооллогын дүн мэдээг танилцуулах
    Нутгийн захиргааны байгууллагууд, өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн харьяа байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээг үнэлэх, 2015 онд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах
    Нийслэлийн дүүргүүдэд гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн үед тогтмол өсч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж дүн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах
    Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, 2015 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд нүүх бэлтгэл ажлыг зохион байгуулж дүн мэдээг танилцуулах
    Шинээр ашиглалтад орсон замуудын арчлалт, хамгаалалтын ажлыг эзэнжүүлэх, Богд уулын арын хурдны замын хальтиргаа гулгаа болон зам арчилгааны ажлыг сайтар зохион байгуулах
    2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан автын ослоос шалтгаалан гүүрийн даацын бэхэлгээнд эвдрэл гарсан тул холбогдох мэргэжлийн байгууллагууд засварын ажлыг яаралтай эхлүүлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах
    Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах, Нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна
    2015 оны 12 сарын 07
    Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулав. Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын ажилтай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав. Ажлын хэсгийнхэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд 537 тонн цас хайлуулах бодис, элс нөөцөлсөн байна.
2752 2753 2754 2755 2756 2757 2758
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    7 цаг 16 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 29 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    8 цаг 15 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    8 цаг 20 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    9 цаг 32 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    9 цаг 46 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    9 цаг 54 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    10 цаг 2 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    10 цаг 29 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    11 цаг 22 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    12 цаг 11 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    12 цаг 31 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    12 цаг 33 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    12 цаг 56 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    13 цаг 15 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    13 цаг 25 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    14 цаг 23 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    14 цаг 37 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    15 цаг 28 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    15 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК