-
2015 оны 12 сарын 09
ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР
ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2015.12.9, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.41-17.08
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс үргээлгэх буюу шинээр засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 12 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 08
Монгол Улсын Их Хурлаар 2011 онд батлагдсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран Монгол улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Дэд хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдэд чиглэн хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, тус олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорона Жавир нар оролцсон.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын байгууллагын асуудал биш бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамгаас чухал төдийгүй үндэсний хэмжээнд анхаарах асуудлын нэг болж байгаа юм.
Тийм ч учраас Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” болгон батлуулаад байгаа юм.
2016-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурлаа.
-
2015 оны 12 сарын 08
Хурд хэтрүүлсэн 73 зөрчил бүртгэгджээ
-
2015 оны 12 сарын 08
ийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа.
- Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ?
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Барилгыг мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьж, барилгын суурийг чанарын муу түвшинд гүйцэтгэсэн учир ашиглалтын явцад зарим хэсгээрээ цууралт үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2 удаа гарсан. Уг барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй, аюултай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон байгаа.
- Барилгыг хувьчлахгүйгээр нурааж, дахин шинээр барих бололцоо байхгүй юу ?
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нурааж, дахин шинээр барих төсвийн бололцоо байхгүй. Энэхүү барилга нь нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад л орсон байгаа. Энэ нь өнөө маргаашгүй хувьчлана гэсэн үг биш. Хэрэв хувьчлах болбол өмч хувьчлалын комиссын хурлаар оруулж, хөндлөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнийн дүнг өмч хувьчлалын хурлаар батлах бөгөөд 5-6 үе шат дамжиж, дуудлага худалдааг зохион байгуулдаг юм. Одоогийн байдлаар зөвхөн хувьчлах жагсаалтад л оруулсан байгаа гэдгийг дахин хэлье.
- Хэрэв хувьчлах болбол тэнд сурч байсан хүүхдүүд хаачих вэ ?
Хүүхдийн дугуйланг сургууль бүрт хичээллүүлж байна. “Нью капитал” төслөөр дүүрэг, хороодод олон нийтийн үйлчилгээний зориулалтаар барилга ашиглалтад оруулсан. Эдгээр барилгад хүүхдийн дугуйлан хичээллүүлэх бүрэн боломжтой. Мөн “Хүүхдийн ордон”-д зарим дугуйланг шилжүүлж болно. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүдийг хичээллүүлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төр иргэнийхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй гэж хуульд заасан байдаг. Хуулийн дагуу албадан нураах арга хэмжээ авах эрхтэй гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Парис хотын дарга Анн Идалгогийн урилгаар тус хотод зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлын (СОР-21) өндөр дээд хэмжээний уулзалтын Хотын дарга нарын чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалтад дэлхийн 600 гаруй хотын дарга оролцож цаг агаарын дулаарлын нөлөөгөөр бий болж буй хот суурин газрын тогтвортой хөгжлийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах үр дүнтэй арга замыг илэрхийлж, ногоон хөгжлийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн бодит төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцаж, туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ нэгэн дуу хоолойгоор санал нэгдэн илэрхийллээ. Мөн тус хуралдааны үеэр, дэлхийн томоохон хотуудын 15 хувь нь 2050 он гэхэд хорт хий, бохирдлыг 70 хувиар бууруулах зорилтоо илэрхийлэв.
Мөн айлчлалын үеэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мун удирдсан “Хотын цаг уурын санхүүжилт” сэдэвт тайлант хуралдаанд панелистаар оролцож, хөгжиж буй хот суурин газрын эрүүл, аюлгүй орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, санхүүжүүлэх, цэвэр эрчим хүчийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар хуралдаж харилцан санал солилцлоо.
COP-21 хурлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр GEF болон Дэлхийн Банкнаас хамтран зохион байгуулах “Тогтвортой хотуудын уялдаатай хамтын ажиллагаа аргачлал” сэдэвт хуралдаанд панелистаар оролцож тогтвортой хөгжлийг хангах, хот тус бүрийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотууд хамтран ажилласнаар үр дүнд хүрэх талаар ярилцаж, санал солилцоно. Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргаа (ICLEI) Олон улсын байгууллагаас зохион байгуулах TAP2015 хуралдаанд оролцож хотын тогтвортой ногоон хөгжлийг хангах зорилтын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байшин, барилгууд болон хувийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулж, дулаан техникийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
Үхрийг хулгайлан бэлчээрт махалж байсан хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь барьжээ.
-
2015 оны 12 сарын 08
А.Баярсайхан хүүхэд, ар гэрийн асуудлаа зохицуултал Консулын газраа байрлана
Эрээний дэд консул А.Баярсайхантай холбоотой маргаан гарч, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Гэтэл манай сурвалжлах баг Эрээн дахь Монголын консулын газарт очиход тэрбээр Консулын газар байрласан хэвээр байсан юм. Тиймээс түүнээс тодорхой асуудлын хүрээнд мэдээлэл авая гэсэнч тэрбээр татгалзсан.
Харин албан тушаалаасаа буусан ч Консулын газарт байсаар байгаа А.Баярсайханы талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин “Дэд консул А.Баярсайхан гурван долоо хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн газар ажиллана гэдэг гэр бүлээрээ очиж амьдардаг. Ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч гэр орноо нааш нь нүүлгэх зэрэг хувийн ажлаа амжуулах шаардлагатай байгаа байх. Түүнээс биш одоог хэр нь ажлаа хийж байгаа зүйл байхгүй” гэлээ.
Оронд нь хэнийг томилох вэ?
-А.Баярсайханы оронд хэн нэгнийг томилоогүй байна.
-Хуулиараа хэдий хугацааны дотор дараагийн хүнийг үүрэгт ажилд нь томилох ёстой байдаг юм бэ?
-Дипломат албаны тухай хуулийр Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах хүний хугацааг нь маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тухайн албан тушаалтныг гурван жилийн хугацаатай томилдог.
Мөн ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин Т.Муратын оронд Эрээний консулаар томилогдсон гэх н.Золзаяагийн тухай товчхон мэдээлэл өглөө. Тэрбээр н.Золзаяа гэх эрэгтэйн хувьд ажлын туршлагатай, төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байсан гэдгийг онцоллоо.
Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинээр томилогдсон Золзаяа гэх хүний хувьд улсын мөнгөөр зочид буудалд байрлаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл байхгүй. Ямарваа нэг дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа иргэд зочид буудалд байрладаггүй. Өөрсдийн гэсэн орон гэртэй, эсвэл улсын өмчийн байранд түрээсээр амьдардаг. Энэ ч утгаараа хэн нэгэнд зориулж улсаас ямар нэгэн санхүүжилт, илүү зардал гаргах ойлголт байхгүй.
-Золзаяагийн тушаал нь яг гарсан юм болов уу?
-Гарсан.
-Түүнийг ажлаа авсан даруйдаа үндэслэлгүйгээр ажилчдаа халж байна гэж эх сурвалж хэлж байна. Энэ үнэн үү?
-Тухайн газарт ажиллаж байгаа ажилчдыг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь томилж, чөлөөлдөггүй. Тийм ч үндэслэл байхгүй. Энэ бол хуулиараа Гадаад хэргийн яамны салбар зөвлөл гэж байдаг. Түүгээр бүх ажилчдын халах, томилох асуудлыг шийддэг.
Эрээний дэд консул А.Баярсайхантай холбоотой маргаан гарч, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Гэтэл манай сурвалжлах баг Эрээн дахь Монголын консулын газарт очиход тэрбээр Консулын газар байрласан хэвээр байсан юм. Тиймээс түүнээс тодорхой асуудлын хүрээнд мэдээлэл авая гэсэнч тэрбээр татгалзсан.
-
2015 оны 12 сарын 08
онгол Улсын Шадар сайдын баталсан Газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг хийжээ.
Шалгалтад нийт 132 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 818 зөрчил илрүүлж, 291 зөрчил буюу 35.5 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 41, танилцуулга 8, ажиллагаа зогсоох тогтоол 5, дүгнэлт 41-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн “Петростар” ХХК-ийн шатахуун түгээх станц 9, 14, 23 дугаар салбар, “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станц 80, 161 дүгээр салбар зэрэг нийт 5 объектыг үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажилласан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдэгдсэн юм.
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 9 объектыг хоёр сая төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.
-
2015 оны 12 сарын 08
Зам, тээврийн яам нь “Оросын төмөр замууд” НХН-тэй 2014 оны 2 дугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны 9 дүгээр сард баталгаажуулсан.
Хэлэлцээрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн 4 чиглэлээр өргөжүүлэн, хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах төсөл, арга хэмжээнүүдийг тохиролцож чадсан юм.
“Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан монгол, оросын хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн Ажлын хэсгүүдийн хамтарсан хурлаар “Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн, баталж, дараагийн хуралдааны товыг тохиролцсон юм.
Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ахлаж, бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайдын зөвлөх Л.Хангай, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох мэргэжилтнүүд, “УБТЗ” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга, Замын ерөнхий инженер, Тээвэр, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга болон бусад мэргэжлийн хүмүүс ажиллалаа.
Оросын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий Хорооны гишүүн, В.Н.Морозов ахлан, бүрэлдэхүүнд “РЖД” НХН-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.А Столяров, “Тээврийн эдийн засаг, хөгжлийн хүрээлэн” НХН-ийн Ерөнхий захирлын орлогч Ю.В Чепуркин нар ажилласан юм.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2015 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрэ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Нийслэлийн иргэдийг авран хамгаалах хариуцлагатай үүрэгтэй нийслэлийн Онцгой байдлын газрынхан 2015 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 3840 дуудлагаар шуурхай ажиллаж, 685 иргэний амь нас, 5,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Нийслэлийн 9 дүүргийн иргэдэд болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах нэгдсэн “Иж бүрэн сургууль-” ийг НЗДаргын захирамжаар жилд 2-3 дүүрэгт тогтмол зохион байгуулж нийслэл болон дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлэн байдал, дүүрэг, хороодын иргэд, аж ахуйн нэгж байгуулагын ажилтан албан хаагчид, гамшгийн үед хэрхэн хамтран ажиллаж тохиолдсон гамшгийг хэрхэн хор хохирол багатай даван туулах аргыг сургалтын явцад олгож гамшигтай тэмцэх чадавх хэрхэн дээшилсэн талаар туршлага солилцож ажиллалаа.
Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин 2 ш, Аврах хийлдэг дэвжээ 1 ш, Тийрэлтэт завь 1 ширхэг Нийт 650сая төгрөгийн техник, багаж зэвсэглэмж худалдан авч гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэн, “Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн 45 нэр төрлийн 8487 ширхэг 1 тэр бум 24 сая төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч Аврах анги, Гал унтраах, аврах ангиудад хуваарилж үерийн үед үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлж ажиллалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар техник хэрэгсэл-176,0 сая (Квадратцикл-2ш, Аврах ажиллагааны автомашин 5ш) Бусад хангамжийн материал- 437,2 сая Нормын хувцас-127,8 сая төгрөгийн хэрэгсэл олгогдсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014-2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг дадлага олгох Сургалт арга зүйн төв, Аврах ангийн барилгыг шинээр барих ажлыг эхлүүлж Барилга угсралтын ажлын явц дуусаж, дээвэр цонхны ажлын гүйцэтгэл 100%-тай, гадна дулааны ажлын явц 100% хийж гүйтэтгэсэн байна. Дотор шаврын ажил хийгдэж байгаа, дулааны узель, ЦТП баригдаж дулааны болон цахилгаан эрчим хүчний хангалт авсан, Барилгын нийт явц одоогийн байдлаар 90%-тай явагдаж байна. Гадна зам талбай 80 хувийн цутгалттай, 2016 оны 1 сард ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Улирч буй онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан зарим албан хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнасан. Тухайлбал Онцгой байдлын ахмад 2, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг” 1, Сайшаалын үнэмлэх 10, Баярын бичиг 11, Хөдөлмөрийн аварга 5, Шилдэг албан хаагч 10, Онцгой байдлын ахлах ахлагч цолоор 10 албан хаагчид шагнуулсан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны тайлангийн хуралд ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал оролцож нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн.
Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа хэлтсүүдээс ажлын амжилтаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж, Баянгол дүүрэг удаалж, Чингэлтэй дүүрэг 3 дугаарт орсныг удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.
-
2015 оны 12 сарын 08
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах гэрээ, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хураамж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ тогтоосныг болон дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор дүүргийн Тэргүүлэгчдэд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж, хүчингүй болгуулах саналаа хүргүүлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн саналын дагуу дээрх асуудлуудаар гаргасан шийдвэртэй холбогдох зөрчлийг арилгаснаа мэдэгдэв.
-
2015 оны 12 сарын 08
Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон эхнэрээ тансаглуулсан мөнгөө эргэн төлөхөөр болжээ.
-
2015 оны 12 сарын 08
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.
-
2015 оны 12 сарын 08
http://immigration.gov.mn/new/?page_id=3319
-
2015 оны 12 сарын 08
“Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байжээ.
-
2015 оны 12 сарын 08
Чээж тооллын сампингийн олон улсын тэмцээн /ОУТ/-ээс 6 настай Энхбатын Амаржаргал алтан цомны эзэн болов.
Энэтхэгийн нийслэл Дели хотноо болсон энэхүү ОУТ-ээс монгол хүүхдүүд нэг алт, 5 мөнгө цомыг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай 6 багш, сурагчид, 11 эцэг эхчүүдийн төлөөллийн хамт Монгол Улсаа төлөөлөн энэ тэмцээнд оролцсон байна.
Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд энэ тэмцээнд оюун ухаанаа уралдуулжээ. Дели хотноо энэ сарын 5-6-нд зохион байгуулсан Чээж тоолол сампингийн ОУТ-д дэлхийн 60 гаруй орны 10 мянган хүүхэд оролцон өрсөлдсөн байна.
-
2015 оны 12 сарын 08
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Сүүлийн долоо хоногийн байдлаар мэдүүлэх хөрөнгийн хэмжээ 8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмээд өсч, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт 5 их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.
-
2015 оны 12 сарын 08
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцдог иргэн, байгууллага, сайн дурын бүлгийн үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдрийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг нар оролцлоо.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байгаа “Юниверсал Нетворк” компанийн “Маршал” хамгаалалтын алба, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хоооны ахмадын “хамтын хүч” сайн дүрийн бүлэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Л.Нямдаваа нарыг шагнаж, урамшуулсан юм.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт, Монголын хүүхдийн ордонд тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.