-
2015 оны 12 сарын 09
2015 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны Сайд нарын 14 дэх уулзалтаар КАРЕК-ийн гишүүн орнуудын тээврийн коридоруудын аюулгүй байдлыг хангах, 2020 он гэхэд зам, тээврийн ослоор нас барагсадын тоог 50 хувь хүртэл бууруулах зорилго бүхий Сайд нарын 10 үйл ажиллагааны тунхаглалыг дэмжин баталсан.
Энэ ажлын хүрээнд КАРЕК-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд Монгол Улсад 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд ажиллаж, Монгол Улсын Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөн судлалын институт, Ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарсан уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус яаман дээр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтыг тус яамны АЗТБХЗГ-ын Автотээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм удирдаж, тус яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, ослоор нас барагсад болон гэмтэгсэдийн статистик мэдээлэл, мэдээллийн сангийн ашиглалт, бүрдүүлэлт, ослын өмнөх ба дараах тусламж үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх төрийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалт, 2015 онд шинэчлэн батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар яамны зүгээс танилцууллаа.
Мөн Эрүүл мэнд, спортын яамны зүгээс ослын өмнөх болон дараах үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бол тээврийн бусад төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын тээвэрлэлтийн өнөөгийн байдал, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах арга зам, удирдлага, хяналтын төхөөрөмжүүдийн ашиглалт, хангамж, тээвэрлэлтийн болон аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой өөр өөрсдийн саналыг КАРЕК-ийн мэргэжилтнүүдэд тавилаа.
КАРЕК-ийн төлөөлөгчдийн зүгээс гишүүн орнуудын тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах үүднээс уг 10 орныг хамарсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг боловсруулах, уг стратегид аюулгүй зам, аюулгүй тээврийн хэрэгсэл, ослын дараах тусламж үйлчилгээний талаарх асуудлыг тусгахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн чадавхийг сайжруулах сургалт семинарыг гишүүн орнуудын хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Монгол Улс хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримтаа шинэчлэн, тодорхой үр дүнд хүрч байгааг сайшаан, цаашид дээр дурдсан стратегид Монгол Улсын зүгээс оруулах саналаа КАРЕК-т албан ёсоор хүргүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдлээ.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан Звөлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр ээлжит хурал боллоо. Хуралд тус санал асуулгыг үүсгэн байгуулж, нэрд гарсан Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин оролцлоо. Тэрээр “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна” гэдгээ илэрхийлээд Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг чухал хүмүүс гэдгийг тодотгон хэллээ. “Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорогдох зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.
Зөвлөх хорооны хурлаар хамтран зохион байгуулагч Азийн сангаас 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар мэдээлэл өглөө. Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцоно. /Хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя/
“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын хөтөлбөр
12-р сарын 12/Бямба гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 10:00 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
Нээлтийн үг
9:30-9:45 Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч
9:45-10:00 Доктор. Жэймс Фишкин, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал
10:00 - 10:30 ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
10:00-10:15 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал Илтгэгч: С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
10:15-10:30 Улаанбаатар хотын эрүүл, аюулгүй байдлын төлөв, тулгамдсан асуудал
Илтгэгч: Б. Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
10:30 - 10:45 ЗАВСАРЛАГА
10:45 - 11:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, Үйлдвэржилт
Холбогдох 4 төсөл
12:00 - 13:00 НЭГДСЭН ХУРАЛДААН 1
Төрийн ордны Их танхим
Барилгын материал; Байгаль орчинд нөлөөлөх байдал; Бизнес хөгжил; Аялал жуулчлал, спорт; Арьс шир боловсруулах үйлдвэрүүд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
12:30 - 14:00 Их завсарлага Төрийн ордон
14:00 - 15:00 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Ус болон байгаль орчин хамгаалах
Холбогдох 5 төсөл
15:00 - 15:15 ЗАВСАРЛАГА
15:15 - 16:45 НЭГДСЭН ХУРАЛДААН 2
Төрийн ордны Их танхим
Усны хангамж; Гол хамгаалах; Ан амьтад, экологи хамгаалах; Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
16:45 - 17:00 ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ
12-р сарын 13/Ням гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 9:35 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
9:45 - 10:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Тээвэр, Барилга байшингийн нөхцөлийг сайжруулах
Холбогдох 5 төсөл
10:45 - 11:00 ЗАВСАРЛАГА
11:00 - 12:30 НЭГДСЭН ХУРАЛДААН 3
Төрийн ордны Их танхим
Нийтийн тээвэр; Зам, замын хөдөлгөөн зохицуулалт; Дулаан, дулаалга; Архитектур; Орон сууцны асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
14:00 – 16:30 УРЛАГИЙН ТОГЛОЛТ (Судалгааны ажил зэрэгцэн явагдах)
16:30 – 16:45 АЛБАН ЁСНЫ ХААЛТ
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.
Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье.
-
2015 оны 12 сарын 09
Өршөөлийн тухай хуулиар хар тамхины хэргээр ял эдэлж байсан есөн хүн суллагджээ.
-
2015 оны 12 сарын 09
Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийв.
-
2015 оны 12 сарын 09
“Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт маргааш эхэлнэ
-
2015 оны 12 сарын 09
Чингис хааны хөшөөг хийсэн Буриадын уран бүтээлч Даши Намдаковт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ.
Морь унасан Чингис хааны таван метр өндөртэй хүрэл хөшөө Британийн нийслэлд олон хүний нүдийг хужирлаж байсан нь гурван жилийн өмнө. Оросын алдартай барималч Даши Намдаковын бүтээл Гайд цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Камберлендийн хаалганы дэргэд сүндэрлэж байсан юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болох Чингис хааны хүрэл хөшөө нь зураачийн сүүлийн төсөл юм. Ази тив олон жилийн турш Намдаковын уран бүтээлийн гол сэдэв болжээ. Түүний энэхүү бүтээл нь хөдөлгөөнгүй мэт боловч гадагш тэмүүлсэн нуугдмал хөдөлгөөн, дотоод эрч хүчийг харуулснаараа онцлог аж. Дэлхийн агуу гүрнүүдийн нэгийг үүсгэн байгуулагчийг морины нуруун дээр тэнгэрээс бууж байгаа байдлаар дүрсэлсэн уг хөшөөг Батлах хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ хоёр сая доллараар худалдаж авсан юм.
-
2015 оны 12 сарын 09
Монгол Улсын статистикийн тухай хуулийн Долдугаар зүйлийн нэгдүгээр заалт, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 1671 захирамжийг үндэслэсэн сумын Засаг даргын 11 сарын 30-ны захирамж ёсоор мал, тэжээвэр, амьтны тооллого энэ сарын 7-нд эхэллээ. Тухайлбал, Төв аймагт 10 хоногийн хугацаатай тооллогын ажлын хүрээнд байгуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс хоёр хэсэгт болж, малчны хотонд ажиллаж байна.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай эдгээр байгууламжийг шинээр барих автобус баазын барилгыг ашиглалтад орсны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр хувьчлах юм байна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгжийг саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээн авна.
Нээлттэй дуудлага худалдаа 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 11 цагт Хангарьд ордны 14-н давхарт болно гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 09
Монголын төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсны түүхт 104 жилийн ой 12 дугаар сарын 29-ний өдөр тохионо. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм. Тодруулбал, Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ой энэ жил тохиож байна.
-
2015 оны 12 сарын 09
БНХАУ руу баруун аймгуудаас мах экспортлохоор боллоо
-
2015 оны 12 сарын 09
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн одоогоос есөн жилийн өмнө зарлан, мэдэгджээ.
Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм байна. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орж байжээ.
Сонирхуулахад, Авлигын эсрэг конвенцийг баталсан 2003 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод байрлуулан, конвенцийн бичигт дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсэг зурсан юм байна. Түүнээс хойш Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улсын тэргүүнүүд гарын үсгээ зурахад нээлттэйгээр үлдээсэн байна.
-
2015 оны 12 сарын 09
Бөхчүүд 10 дахь жилдээ сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 314 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлээд байна.
Хяналт шалгалтын мөрөөр нийт 85 зөрчлийг арилгуулахаар, зөрчил гаргасан 67 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлснээс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 65 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын гаргасан Засаг даргын дэргэд байгуулах Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцаад уг журмаар Зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгохоор зохицуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүйг анхааруулж, хүчингүй болгохыг удаа дараа мэдэгдсэн юм.
Авлигатай тэмцэх газрын хүргүүлсэн зөрчил арилгуулах албан бичгийн дагуу тус дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж 2015 оны А/471 захирамж гаргаж, Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгожээ.
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 09-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4149, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 169, зөрчлийн 1203, Зам тээврийн ослын 355, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 88-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 285 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хот ундны усны менежментийн чиглэлээр Будапешт хоттой хамтран ажиллана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-12-09 09:41:20
Монгол, Унгар Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Иштван Тарлосын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Будапешт хотын захирагч Иштван Тарлостой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр хот цаашид хотын ногоон төлөвлөлт, хүйтэнд тэсвэртэй мод шилжүүлэн суулгах, ундны ус цэвэршүүлэх зэрэг асуудлаар туршлага судалж, хамтран ажиллах, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Биокомбинат орчмыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн мал аж ахуйд түшиглэсэн дагуул хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах /тухайлбал, мах боловсруулах стандартыг сайжруулахад хамтран ажиллаж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлнэ/, Унгар Улсын Засгийн Газрын тэтгэлэгт сургалт хөтөлбөрт нийслэлийн хот төлөвлөлтийн 10 мэргэжилтнийг хамруулж, чадавхийг бэхжүүлэх, соёл урлагийн салбарт хамтран ажиллах, хоёр хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны эхээр Унгарын ундны усны эксперт мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ажиллахаар болов.
Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Унгарын Гадаад Харилцаа, Гадаад Худалдаан Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Унгар-Монголын ЗГХХК-ын Унгарын хэсгийн дарга Микола Иштвантай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хот, улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хот хооронд хамтын ажиллагааг харилцан тохиролцсоны дагуу өрнүүлэх талаар санал солилцсонд ноён Микола Иштван дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Э.Тэмүүлин Унгарын Үндэсний Худалдааны газрын гүйцэтгэх захирал Дукса-Ола нар 5 салбар чиглэлээр хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулна
-
2015 оны 12 сарын 09
ундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож байсан бичлэг цахим сүлжээгээр тарж мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.
-Арван настай хүүхэд зодсон цэцэрлэгийн туслах багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Ямар шатандаа байна вэ?
-Цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа.
-Мэдээлэл өгсөн багшийг гэмт хэргийн мэдээллийг нуун дарагдуулсан буюу ажлаас халагдсанынхаа дараа мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл зарим сайтуудад гарсан байна лээ?
-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж прокурорт танилцуулаад 181.2.1-аар зүйлчлээд хуулийн дагуу шалгалтын ажил хийж байна. Мэдээлэл өгсөн багш нуугдмал зүйлийг илрүүлж тавилаа. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.
-Хүүхэд зодсон туслах багш, цэцэрлэгийн эрхлэгч нь аймгийн Засаг даргын хамаатан байсан гэсэн мэдээлэл байгаа?
-Хувь хүнтэй холбоотой болон гэмт хэргийн талаар мэдээллийг өгөхийг хуулинд хориглосон байдаг.