Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2854 2855 2856 2857 2858 2859 2860
  • Таван аймгийн 134 сумын иргэд уух усгүй, мал идэх өвсгүй болжээ
    2015 оны 9 сарын 04
    Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байгаа талаар “Миний мөрөн” ТББ-ын төлөөлөл болох Өвөрхангай, Архангай аймгийн иргэд өнөөдөр мэдээллэв.
  • Парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэв
    2015 оны 9 сарын 04
    ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэв
  • Бөөрний дутагдлын өвчинг аймагтаа бүрэн эмчлүүлдэг болно
    2015 оны 9 сарын 04
    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ”Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан”-ийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэтуяа нар соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.
    Хамтран ажиллах хамгийн анхны эхлэл нь тус сангийн зүгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлын өвчинг эмчлэх багаж тоног төхөөрөмжийг / диализийн аппарат / хандивлах аж.
    Судлагаанаас үзэхэд бөөр, шээсний замын эмгэг буюу бөөрний өвчлөл нь Монгол улсын хэмжээнд эхний гуравт ордог өвчин аж.
    Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн оочер дараалал өндөр байдаг бөгөөд орон нутгаас очиж буй иргэд дийлэнх хувийг нь эзэлдэг судалгаа байна.
    ”Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан” өмнө нь гурван аймагт уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Архангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Болор санаачлага гарган холбож өгсөн байна.
    Бөөрний өвчнөөр зовж буй олон хүнд буян болсон энэхүү санаачлага удахгүй ажил хэрэг болж Архангайчууд ”дахиад л” нутагтаа эмчлүүлдэг эмчилгээний төрөл нэгээр нэмэгдэхнээ.
  • Б.Бадрал:Албан байгууллага цонх хаалгаа дулаалах хэрэгтэй
    2015 оны 9 сарын 04
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Ганбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд тус хотод ажиллан дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудад ямар зөвлөмж өгсөнийг ярьж цаашид хийх ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассаныг хэллээ.
    Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд болно. Нийслэлийн өнгө төрхөд хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг айл өрх, албан байгууллага бүр ханган цонх хаалгаа дулаалах хэрэгтэйг санууллаа.
    Цаашид гэр хороолол дундах тохижилт,гэрэлтүүлэг, зам засварын ажилд анхаарч ажиллана. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зөрчиж байгаа газруудын талаар нэгдсэн мэдээлэл гаргах хэрэгтэй гэсэн үүргүүдийг холбогдох газруудад өглөө гэж Улаанбааатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо
    2015 оны 9 сарын 04
    SMART UB аппликэйшнд нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо
  • ОХУ-д гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврагчдыг үдлээ
    2015 оны 9 сарын 04
    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ.

    Аврагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

    Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцож, аврагчдад хандан, түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг онцгой анхаарууллаа.

    Мөн бие бүрэлдэхүүн сахилга батыг сайтар сахиж, үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг үүрэг болголоо.

    ОХУ-ыг зорьж буй Монголын аврагчдын хувьд 2011 онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай.

    ОБЕГ-ын Аврах тусгай анги, Авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 аврагчаас бүрдэж байгаа бөгөөд тус багийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын 2 дугаар бүлгийн дарга, шүхрийн зааваралагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.

    Аврагчдын энэ баг хамгийн сүүлд өнгөрсөн хавар зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажилласан.

    Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд гарсан түймрийг унтраахаар, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

    2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 289 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Амралтын өдрүүдэд зам хаах хуваарь
    2015 оны 9 сарын 04
    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.09.04- 2015.09.06-ны хооронд авто зам хаах хуваарь

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-09-04 14:41:49
    Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
    Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багасчээ
    2015 оны 9 сарын 04
    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багасчээ
  • Цэцэрлэг, автобусны буудлын орчинд эргүүл нэмэлтээр ажиллана
    2015 оны 9 сарын 04
    Нийслэлийн хотын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын төрийн өмчийн 120, төрийн бус өмчийн 100 сургуульд 221,000 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 27,614 сурагч элсэн орсон судалгааг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна.
    Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж,, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран оюутан, сурагчдыг архидан согтуурах, болзошгүй аюул, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 28 өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эхлүүллээ.
    Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас сургууль, цэцэрлэг автобусны буудлын орчинд машинт болон явган эргүүлийг нэмэлтээр ажиллуулж, 200 орчим сургуульд “School police” эргүүлд эцэг, эхчүүд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, ажиллаж эхлээд байна.
  • Хууль сурталчилах өдрүүдэд 7 хоног үргэлжилнэ
    2015 оны 9 сарын 04
    Хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлах үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Хууль зүйн яамны харъяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын 07-14-ны өдрүүдэд зохион байгуулах боллоо.
    Өдөрлөгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүрэгт Жуковын хөшөөний урд талбайд 2015 оны 09 сарын 07-ны өдөр, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театрын урд талбайд 09 дүгээр сарын 08-ны өдөр, Сонгинохайрхан дүүрэгт “Соёмбо” кино театрын урд талбайд 09 дүгээр сарын 09-ны өдөр, Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбайд 09 дүгээр сарын 10-ны өдөр, Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд 09 сарын 11-ны өдөр, Хан-Уул дүүрэгт Соёлын төвийн байрны урд талбайд 09 дүгээр сарын 14-ны өдөр тус тус зохион байгуудах болсон байна.
  • Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
    2015 оны 9 сарын 04
    Иймд дээрх голуудын сав болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхааруулж байна.
  • Хуучин уурхайн гүнд дарагдсан хүмүүсийг хайж байна
    2015 оны 9 сарын 04
    Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн зургаан метр гүн нүхэнд дарагдсан хүмүүсийг хайж байна.
  • Өвөрхангайн прокурорууд хамтарсан зөвлөгөөн хийжээ
    2015 оны 9 сарын 04
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

    Хамтарсан зөвлөгөөний үеэр Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар ахлах прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Д.Алимаа, Ч.Энхжаргал нар 1 цагийн сургалт зохион байгуулж ажилласны зэрэгцээ 2015 оны 09 дүгээр сард шийдвэрлэх хэргийн график, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж байгаа зөрчил, дутагдал, хугацаа сунган шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн талаар ярилцаж, ахлах прокурорын зүгээс хэрэг шалгах явцад зөрчил дутагдал гаргахгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн байна.
  • Баянзүрх дүүргийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна
    2015 оны 9 сарын 04
    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, түүний Ажлын алба, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

    Дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд тус байгууллагуудын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, материал болон төрийн албан хаагчдын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгаж байна. Мөн 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс томилогдсон албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон уг хугацаанд ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянахын зэрэгцээ эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
  • Загас зөвшөөрөлгүй агнавал ийм хариуцлага тооцно
    2015 оны 9 сарын 04
    Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулцуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ. Загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хуулийн хариуцлага ногдуулдаг байна.
    203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих
    203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх юм байна.
  • Туул голд хаягдсан нярайн эрлийг зогсоожээ
    2015 оны 9 сарын 04
    Энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Гачууртын эцэс, Туул голын усанд амьгүй төрсөн ургийг хаясан дуудлага 15.15 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
  • Сансарын тунелийн ханыг уран зургаар гоёлоо
    2015 оны 9 сарын 04
    Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жуулчин, Төмөрчин, Энэбиш, Л.Лааган, Баруун Сэлбэ, Залуус, Барилгачин, Эрхүүгийн гудамжуудуудад явган хүний зам засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, Үйлдвэрчний гудамж, болон Дуурийн театрын өмнөх талбай , Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн орчмын явган хүний зам зэрэг нийт 6 160 м2 талбайг хатуу хучилттай болгожээ. Түүнчлэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сансарын тунелийн ханыг мэргэжлийн уран зураачид уран зургаар гоёсон бол Чингисийн талбайд таван хошуу мал бүхий цэцгэн байгууламж хийсэн байна. Шинээр хийсэн ногоон байгууламжид гүйцэтгэгч байгууллагууд нь хаягаа байршуулдаг болсон бөгөөд энэ нь ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/10779#sthash.ywg4Ue7o.dpuf
  • Долоон давхар барилгыг эмч нарт зориулсан номын сан болгоно
    2015 оны 9 сарын 04
    АШИҮИС 2015-2016 оны хичээлийн жилд оюутнуудаа эрүүл, эко орчинд сургахаар хөрөнгө зарж буй гэнэ. Энэ ажлынхаа эхлэл болгож, оюутнуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх 1200 ам метр бүхий эко цогцолбор байгуулж, өчигдөр нээлтээ хийв. Түүнчлэн тус сургууль олон улсын жишигт нийцсэн номын сангийнхаа долоон давхар барилгыг ирэх сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Монголдоо анхных гэж болохоор энэхүү номын өргөөг ашиглалтанд оруулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 42000 эмч, мэргэжилтэн үйлчлүүлэх боломж бүрдэх аж.
  • Халх голын 3200 иргэн чөлөөт бүс байгуулахыг 100 хувь эсэргүүцлээ
    2015 оны 9 сарын 04
    Халх голын 3200 иргэн чөлөөт бүс байгуулахыг 100 хувь эсэргүүцлээ
    Дорнод аймгийн Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр халхавчлан бусдад үнэ төлбөргүйгээр өгөх гэж байна хэмээн Халх голын сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна.
    Тэд дөнгөж сая өмгөөлөгч Г.Батбаярын хамт мэдээлэл хийж энэхүү хуулийг санаачилсан гэх З.Энхболд, Р.Бурмаа нарыг АТГ, Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаа мэдэгдлээ.
    Уг нь өмгөөлөгч Г.Батбаяр дээрх хүмүүсийг АТГ, ТЕГ шалгуулахаар өгөөд байсан ч нутгийн зон олон мөн ийм шийдвэрт хүрчээ.
    Мөн Халх гол сумын иргэд өөрсдийн нутгийн 500 000 га газрыг чөлөөт бүс болгох гэж байгаа асуудлаар сонгууль буюу санал асуулга явуулсан байна.
    Гэтэл Халх гол сумын 3200 оршин суугч 100 хувь эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Тиймээс өнөөдрөөс нутгийн иргэд өөрсдийн төлөөллөө явуулж мэдээлэл хийлгэж байгаа нь энэ аж.
    Нутгийн иргэдийн хувьд УИХ-ыг ҮХ-ийн 25.16-р зүйлд байх “ард нийтийн санал асуулга явуулах...” гэсэн заалтыг зөрчиж иргэдийн оршин сууж буй газрыг дур мэдэн бусдад өмчлөхөөр санаархаж байна гэж үзэж байгаа юм.


  • Ё.Лхагвасүрэн: ”Архигүй өдөр” 133 хүн эрүүлжүүлэгдсэн
    2015 оны 9 сарын 04
    Ё.Лхагвасүрэн: ”Архигүй өдөр” 133 хүн эрүүлжүүлэгдсэн
2854 2855 2856 2857 2858 2859 2860
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    10 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    1 цаг 3 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    1 цаг 49 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    1 цаг 58 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    2 цаг 3 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    2 цаг 39 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    2 цаг 50 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    2 цаг 57 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    2 цаг 57 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    3 цаг 4 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    3 цаг 16 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    3 цаг 30 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    3 цаг 57 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    4 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    4 цаг 30 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 49 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    20 цаг 32 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    20 цаг 35 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК