Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2857 2858 2859 2860 2861 2862 2863
  • “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа
    2015 оны 9 сарын 03
    Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа.

    Энэхүү аргачлалыг БНСУ-ын Авлигатай тэмцэх ба хүний эрхийн хорооны Авлигын эсрэг санал, санаачилгын үнэлгээ, Авлигын эсрэг өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулсан бөгөөд 2013 онд туршилтын журмаар хэрэгжүүлж, 2014 онд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулан ажилласан юм.

    Шинэчлэн боловсруулсан энэхүү аргачлалд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг төрийн захиргааны байгууллагаас тусад нь боловсруулсан, Шилэн дансны тухай хууль хэрэгжиж буйтай холбогдуулан төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбоотой шалгуурыг нэмж тусгасан зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

    Аргачлалын дагуу жил бүр үнэлгээ хийх нь төрийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээрх аливаа санал санаачилгыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болох төдийгүй өмнөх үнэлгээний дүнтэй харьцуулалт хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авахад ач холбогдолтой юм.
  • Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    Өршөөл үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавиад байгаа. Үүнээс болж хоригийг хэлэлцэж дуустал Өршөөлийн хуулийн бусад заалтыг мөрдөөд явах уу, аль эсвэл хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байх ёстой юу гэх маргаантай асуудлууд ундарсаар байгаа.

    Тэгвэл ард иргэдийн энэ бүх эргэлзээг тайлахын тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан болж, өршөөлийн хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгааг бид та бүхэнд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх юм.
    Гэвч энгийн хүн ч уншаад ойлгохоор хоригийг ерөнхийлөгч тавьсан. Тодруулбал, одоо хоригдож байгаа бүх хоригдлыг суллахгүй гэдэг заалт хоригт тусгагдсан. Тэгэхээр ямар хүмүүс Өршөөлд хамрагдах ёстой вэ гэдэг дээр иргэд бас л ойлгохгүй будилж байгаа юм.
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Ерөнхийлөгчийн хориг 4.1, 7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас өнөөдрөөс хэрэгжээд явна” гэх тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тэнсэнтэй, ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж Өршөөлд хамрагдсан тэмдэглэгээг хийлгэж болох юм.
    Тухайлбал, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүнд Өршөөлийн хууль үйлчилнэ.
    Ерөнхийлөгч эдгээр хоёр заалтад хориг тавив
    2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн Өршөөлийн тухай хуулийг баталсан. Улмаар уг хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.
    Гэвч УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг одоог болтол хэлэлцээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ээлжит бус чуулган зарлаад хоригийн асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм.

    Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцсэний дараа ял эдэлж буй 730 хүн суллагдана
    Ерөнхийдөө Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцээд дуусгавар болсон тохиолдолд ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байгааг ШШГЕГ-аас хэлж байна. Мөн 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана гэж тооцоолохоор нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм байна.
    Мөн ялын зүйл заалтаас хамаараад дахин 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байгаа аж. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй гэнэ.

    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал 161 хүн эс өршөөгдөнө
    161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байсан боловч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдах юм. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
  • Хөвсгөлд гарсан түймрийг унтрааж чадаагүй байна
    2015 оны 9 сарын 03
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байрлах Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ
    2015 оны 9 сарын 03
    Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ.
  • Цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 9 сарын 03
    цахилгаан
  • Өнөөдрөөс Хандгайтын замыг хаана
    2015 оны 9 сарын 03
    Хандгайтын уулзвар орчимд түр хугацаагаар зам хаана
  • Бээжинд болох цэргийн парад 11.00 цагт эхэлнэ
    2015 оны 9 сарын 03
    Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
    Өчигдөр 14 цаг 30 минут

    БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм.



    Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны дараа гадаад орнуудын цэргүүд жагсах юм байна. Манай улсаас оролцох цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ онцолж байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсэгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа ажээ. Тодруулбал, Афганистан, Беларусь, Лаос, Мексик зэрэг 9 орны араас Монголын дайчид жагсана. Харин манай дайчдын араас Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсах юм байна. Жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевизүүд шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан ажиллаж байна.

  • Бороо орж, сэрүүснэ
    2015 оны 9 сарын 03
    4,7-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 9 сарын 03
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \”Сайн нөхөртэй учрах\” хэмээх сайн
  • Улаанбаатарт 24 хэмийн дулаан байна
    2015 оны 9 сарын 03
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
  • Тайланд, Европ, Шенгений орнуудын туршлагаас хуваалцлаа
    2015 оны 9 сарын 02
    Тайланд, Европ, Шенгений орнуудын туршлагаас хуваалцлаа

  • Төрийн сангийн тэтгэлгийн хугацаа дуусчээ
    2015 оны 9 сарын 02
    Шинээр их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд ЭЕШ-ын 600-гаас дээш оноотой байх ёстой юм.
  • 332 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт ханджээ
    2015 оны 9 сарын 02
    Өнгөрсөн долоо хоногт архины хордлоготой холбоотой дуудлага их иржээ.
  • Маргаашнаас Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлнэ
    2015 оны 9 сарын 02
    Маргаашнаас Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлнэ
  • Шилмэл малыг шалгаруулжээ
    2015 оны 9 сарын 02
    Говь-Алтай аймаг жил бүр тухайн оны шилмэл малыг шалгаруулж баталгаажуулдаг уламжлалтай.
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2015 оны 9 сарын 02
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 09-ний өдөр болох тов гарчээ.
  • С.Эрдэнэ сайд Токио хотноо албан айлчлал хийж байна
    2015 оны 9 сарын 02
    УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо ажиллаж байна.
  • Гамшгийн үед дохио дамжуулах тоног төхөөрөмжтэй боллоо
    2015 оны 9 сарын 02
    Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг дамжуулах, дэвшилтэт олон үйлдэлтэй нийт 162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж юм.

    Уг өндөр чадалтай төхөөрөмжийг аймагтаа суурилуулж, болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалах ажилд аймгийн удирдлага болон Онцгой байдлын ерөнхий газар, Холбоо, зарлан мэдээллийн хэлтэс, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон байна.

    БНСУ-ын Эй Энд Ди компаний мэргэжилтнүүд Булган аймагт хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газарт гардуулан газар дээр нь суурилуулахад туслан, гардуулан өгсөн байна. Тус төхөөрөмж нь мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтойг албаны хүн онцолж байсан юм. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.
  • Малын тэжээлээр дотоодын хэрэглээг бүрэн хангана
    2015 оны 9 сарын 02
    Малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг бүрэн хангана
  • Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
    2015 оны 9 сарын 02
    Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
2857 2858 2859 2860 2861 2862 2863
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    27 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 9 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    2 цаг 2 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    2 цаг 48 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    2 цаг 57 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    3 цаг 2 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    3 цаг 38 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    3 цаг 49 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    3 цаг 56 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    3 цаг 56 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    4 цаг 4 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    4 цаг 16 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    4 цаг 30 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    4 цаг 57 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    5 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    5 цаг 30 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    21 цаг 31 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК