Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2860 2861 2862 2863 2864 2865 2866
  • Э.Бат-Үүл: Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе
    2015 оны 9 сарын 01
    Өнөөдөр 9-р сарын 1. Хүүхэд бүрийн сэтгэл догдлон хүлээдэг “Эрдмийн баяр”-ын өдөр. Энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тэргүүний 67 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-т оролцлоо. Тэрээр хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эх, багш нарт баярын мэнд хүргээд “Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр бол бие биеэ санасан хүүхдүүдийн сургууль, эрдмийн гараагаа эхэлдэг, багш нарын хүүхдүүдээ догдлон хүлээдэг баярын өдөр. Миний бие та бүхний энэ эрхэм баярт оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын хувьд хамгийн ачаалалтай, шилжилт хөдөлгөөн ихтэй сургуулийг зориуд сонгон ирсэн юм. 67 дугаар сургуулийн 1дүгээр анги гэхэд А-О гэсэн бүлэгтэй. Биеийн тамирын заалаа хүртэл хичээлийн танхим болгосон гээд асуудал бэрхшээл ихтэй сургуулиудын нэг. Тиймээс бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ сурах тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө дээрх асуудлуудыг шийдэж, үе шаттай арга хэмжээ аван ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. 2015-2016 оны хичээлийн жилд энэ хороонд цэцэрлэг, бага сургуулийн 2 цогцолбор ашиглалтад орно. Шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаагаас шалтгаалан ачаалал буурахгүй байгаа ч сургуулийн давхрыг нэмэх, өргөтгөх замаар ачааллыг багасгаж, биеийн тамирын заалыг чөлөөлөх зэргээр хүүхэд багачуудынхаа сурах нөхцөл бололцоог хангахад анхааран ажиллана. Хамгийн чухал нь хүүхдийг ирээдүйд хэн болох гарааг нь бэлтгэдэг багш нартаа хандаж хэлэхэд “Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе”. Ингээд энд хуран цугласан хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. Энэ үеэр Засаг дарга тус сургуулийн 5 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж, тус сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    1 / 14
  • Д.Баатаржав ”Рио 2016” паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа
    2015 оны 9 сарын 01
    .Баатаржав ”Рио 2016” паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа
  • Улаанбаатарын иргэдийн дунд сүрьеэ их байна
    2015 оны 9 сарын 01
    ЭМСЯ хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоохоор хоёр дахиа судалгаа хийж буй. Уг судалгааг Засгийн газар, “Глобал” сангийн дэмжлэгээр, ДЭМБ-ын арга зүйгээр хоёр жилийн хугацаанд явуулах юм. Судалгаанд нийслэлийн найман дүүр- гийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 49 мянган хүн хамруулахаар төлөвлөөд буй. Одоогийн байддаар томоохон хот, суурингуудын 40 мянган хүнийг үзлэгт хамруулснаас нийслэлийн хун амын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгаа гэх урьдчилсан дун гаргажээ.
    2014 онд сүрьеэтэй 4172 хүн оношлогдсон нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлж буй. Тэдний 60 гаруй хувьнь Улаанбаатар хотод, тэрдундаахүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оношлогдож байна. Сүрьеэгээр өвчлөгсдийн 70 хувь нь 16- 44 насныхан байгаа бол 60 хувь нь агаар дуслын замаар халдвар авчээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 9 сарын 01
    08:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн 33 дугаар сургуулийн /Сансарт байрлах/ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.



    09:00 цагт: Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал ШангриЛа зочид буудалд болно. Энэхүү хуралд Дэлхийн тусгай олимпийн тэргүүн Жанет хүрэлцэн ирж оролцож байна.



    10:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас 88115446, 88013108, 99088069



    10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хамрагдаж буй иргэдтэй уулзана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагт Хангарди ордны гаднаас хөдөлнө. Утас: 91040607



    11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр орон даяар хичээл заана. Хичээлийг МҮОНТ болон MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагаас хүргэнэ.



    11:00 цагт: Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа “Kempinski” зочид буудлын 2 давхрын “Алтай” Хурлын танхимд болно.



    11:40 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно.



    16:00 цагт: МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болно.
  • Ч.Сайханбилэг: Төсвийн орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна
    2015 оны 9 сарын 01
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.
  • “Улаанбаатар” олон улсын кино наадмын тов гарчээ
    2015 оны 9 сарын 01
    БШСУЯ-ны санаачилгаар Мон- голын урлагийн зөвлөл, Бүгд най- рамдах Франц улсын Элчин сайдын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран ирэх сарын 7-11- нд “Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулахаар болжээ. Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдуүлэх, дэлхийн сор бүтээлийг монгол үзэгчдэд хүргэх замаар
    тус салбарын хөгжлийг дэмжих зорилгоор долоо дахь удаагаа зохион байгуулах наадам олон улсын болон франц, монгол кино гэсэн гурван төрлийн хөтөлбөртэй аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугадаанд үзэгчдэд толилуулсан гурван монгол бүтээлийг энэ үеэр толилуулах бөгөөд огт олонд хүр- гээгүй киног шалгаруулж наадмыг нээх аж.
  • Сэлэнгэ аймаг 80 мянган тонн улаан буудай дутуу хураана
    2015 оны 9 сарын 01
    Сэлэнгэ аймаг төлөвлөснөөсөө 80 мянган тонн дутуу буудай хураана

    Даваа, 8 сарын 31 2015
    Бичсэн Ариунзаяа

    Хэвлэх
    Email
    Сэлэнгэ аймаг төлөвлөснөөсөө 80 мянган тонн дутуу буудай хураана

    ХХАА-н сайд Р.Бурмаа газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаад иржээ.

    Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 145 мянган га-д улаанбуудай тарьснаас 114 мянган га-гаас ургац авах урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Харин тус аймгийн Хушаат сум аймгийн нийт буудайн тариалангийн 10 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ жил 12061 га-д улаанбуудай тариалсан ч 7712 га талбайгаас ургац хураах урьдчилсан баланс гарчээ. Нэг га-гаас 13.2 цн ургац хураахаар тооцож, 9910 тонн буудай авах аж. Энэ нь төлөвлөсөн ургацынх нь 65 хувь болж буйг албаныхан онцолж байна.

    Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цэгээн хуст” компанийн захирал Б.Ганболд ярихдаа, “Манайх 4000 га орчим эргэлтийн талбайтай жилдээ 2000 га-д тариалалт хийдэг. Ургацаа хурааж эхэлсэн, га-гаас 15-17 цн ургац авна. Энэ жилийн хувьд техник, технологийн шинэчлэл харьцангуй сайн хийсэн. ХХААЯ-наас хэрэгжүүлсэн техник, технологийн төсөлд оролцож, хийн даралтат үрлэгч, трактор авч тариалалтаа хийлээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан зарим талбайд ургац муу байгаа ч хүйтэрч, цас унахаас урьтан ургацаа хаягдалгүй хурааж авах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

    Мөн тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Мандал уул” компанийн хувьд нийт 1500 га-д тариалалт хийжээ. Тэднийх Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс элит үр авч үржүүлжээ.

    Сэлэнгэ аймгийн хэмжээнд тариалалтын урьдчилсан балансаар нэг га-гаас авах ургацын хэмжээ нь 9.3 цт байгаа аж. Тухайлбал 30 мянган га талбайн 12 мянган га-д уринш хийж, 12 мянган га-г хадаж, ногоон тэжээл хийх гэнэ. Тус аймаг энэ жил 200 мянган тонн буудай авахаар төлөвлөснөөс 120 мянган тонн хураах урьдчилсан дүн гарчээ.

    Харин Орхон аймгийн Жаргалант сумын хувьд үр тарианы 5063 га, төмс, хүнсний ногооны 658 га эргэлтийн талбайтай. Тус сум 3326 га-д улаанбуудай, 119 га-д төмс, 170 га-д хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг 99 га-д тариалсан бөгөөд га-гаас 9.3 цн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

  • БНХАУ-аас хоёр удаа түймэр орж иржээ
    2015 оны 9 сарын 01
    талаар тодрууллаа.
    -ОХУ-аас Завхан аймгийн Баянтэс су- манд орж ирсэн түймрийг энэ сарын 30- 31-нд шилжих шөнө унтраажээ. Он гарсаар хэчнээн түймэр хил давж орж ирсэн бэ?
    -Монгол Улсын хилийн 253 дугаар тэм- дэгтийн орчим ОХУ-аас Завхан аймагт ойн түймэр орж ирсэн. Тус аймгийн Онцгой байддын газрын болон хилийн 0277 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 100 гаруй хүн 15 автомашинтай- гаар өчигдөр шөнө ( 08.31) 01.10 цагт хил давж, түймрийг унтраагаад 02.00 цагт буцаж ирсэн. Түймрийг ой мод руу оруулахгүй, тал газар унтраах боломжтой байсан учраас ОХУ-ын талтай хэлэлцэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр 11 албан хаагч хил нэвтэрч, 63 м өргөнтэй түймрийг унтраасан. Он гарснаас хойш өдий хүртэл манай улсын хилийг давж ОХУ-аас 11, БНХАУ-аас хоёр удаа түймэр орж ирсэн бол манай улсаас зургаан түймэр хоёр хөршийн хил нэвтэрсэн.
    Өнөөдрийн байддаар манай улсын хэм- жээнд хэчнээн ой, хээрийн түймэр гараад байна?
    -16 аймгийн 108 суманд 288 удаа ой, хээрийн түймэр гарсан. Эдгээрийн 181 нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Сүх- баатарт гарчээ. Үүнийг унтраахад 2000 ор- чим техник хэрэгсэл ашиглан 18 мянга га- руй хүн ажилласан. Түймрийн улмаас нийт 5.8 сая га талбай шатаж, есөн хүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 ха- шаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс шатаж, байгаль экологид 20.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байддаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг түймэртэй байгаа. Түймрийг унтраахаар 40 гаруй хүн ажиллаж буй ч хөвч тайга бүхий газар учраас амаргүй байна.
    -Ихэнх нутгаар хуурайшилтгай байгаа. Ой, хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх вэ?
    -Монгол орны нийт нутгийн 30 гаруй хувь хуурайшилтын гуравдугаар зэрэгт бай- гаа. Ихэнх нутгаар эргээд гандаж эхэлсэн. Есдүгээр сард хур бороо нэлээд багасдаг учраас энэ намар ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байна. Тиймээс оюутан залуус амралт, аялал зугаалгад явахдаа ойд гал түлэхгүй, үнс нурмаа сайтар унтраах хэрэгтэй.
  • Өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино
    2015 оны 9 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийж байгаа билээ. Энэ шинэчлэлийн хүрээнд маргаашнаас буюу есдүгээр сарын 1-нээс “U-money” карттай иргэн 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

    Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа аж. Шинэчлэлт нэрээр автобусны маршрутыг богиносгож, бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь алслагдсан гэр хорооллын иргэдэд эдийн засгийн хямрал дээр давхар дарамт учруулж буйг иргэд багагүй шүүмжилж байгаа. Шинэчлэлийн хүрээнд сэлгэн суулт нь үнэгүй хэмээн өнгөрсөн зунжин рекламдсан Нийтийн тээврийн газрынхан өнөөдөр “хонх дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг асуудал ярих болсон билээ. Тиймээс сэлгэн суулгалтыг үнэ гэсэн мөртлөө үнэтэй явуулж, дээрээс нь зорчих тасалбараа 1000 төгрөг болгож байгаад нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж буй. Шинэчлэлийн хүрээнд гэр хорооллын иргэд гэрээсээ ажил, сургуульдаа явахдаа доод тал нь хоёр дамжих болсон. Дээр нь автобусны зорчих тасалбар 1000 төгрөг болчихвол ирж, очихын зардалдаа нэг хүн хамгийн багадаа 4000 төгрөг зарцуулахаар болж байгаа билээ. Өмнө нь ирж очихдоо 1000 төгрөг зарцуулдаг байсан хүмүүс ийнхүү 3000 төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд төлөхөөр болж байна. Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэлээс болж эхнэр нөхөр хоёр 8000, дээр нь оюутан сурагчтай бол тухайн айл өдөртөө дор хаяж 15 мянган төгрөг зарцуулахаар болж байгаа билээ.
  • Сургуулиудын орчимд school police ажиллаж байна
    2015 оны 9 сарын 01
    Замын цагдаагийн газраас есдүгээр сарын 1 буюу өнөөдөр замын хөдөлгөөний зохицуулалтаа ердийн журмаар явуулна. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээрээ, ажил үүргийн хувиараараа ажиллах юм. Түүнчлэн сургуулиудын орчинд хүүхдийг зам тээврийн осол гэмтэл, зөрчлөөс хамгаалах зорилготой олон нийтийн цагдаа, school police эргүүлүүд ажиллана.

    -Дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчлэх үү?

    -Тэгнэ. Дугаарын хязгаарлалт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хуультай хамааралгүй. Тэгэхээр маргааш 2 болон 7-гоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.
  • 9 сарын 1 боллоо ерөөсөө бидний баяр даа ...
    2015 оны 9 сарын 01
    Есөн сарын нэгэн дээ
    Ерөөсөө бидний баяр даа
    Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй.
    Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ.
    9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах найзуудтайгаа уулзах баярт өдөр яахын аргагүй мөн.

    9-р сарын 1 гэдэг оюутнуудын хувьд ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавин, “энэ сургуульд сайн сурч, мундаг хүн болно доо” гэсэн гэгээлэг, өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгээ танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг бяцхан сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх их эрдмийн баярын өдөр.

    Хуучин оюутнууд ангийн андуудтайгаа уулзах гэж, сонин хачнаа сонирхуулан ярих гэж, магадгүй зунжингаа санаж, зүүдэлсэн хэн нэгэн хүнийг харах гэж, ирж байгаа шинэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулан суралцах гэж 9-р сарын 1-нд сургууль руугаа яаран яаран ирнэ.

    Зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.

    Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг эрдмийн баярын өдөр бол 9-р сарын 1 мөнөөсөө 1 мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах, хуучин ангитай багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэж, хамгийн гол нь 9-р сарын 1-ний өглөө сургуулийн өмнө бужигнах хэдэн мянган сурагчдыг харах гэж, тэдний эрдмийн ихийг сурах гэж тэмүүлсэн их тэмүүлэл, гэгээлэг хүсэл мөрөөдөл, аз жаргалтай инээдийг нь харж мэдрэх гэж, түмний олон хүүхдэд ихийн ихийг болж өгвөл эрдмийн оргилыг нь зааж сургах гэж 9-р сарын 1-ийг догдлон, догдлон хүлээдэг учраас багш нарын хувьд их хүндэтгэлтэй ханддаг сайхан баяр.

    9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.


  • Нийслэлийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна
    2015 оны 9 сарын 01
    Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжааалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.
    Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.
    Шинэ зорилго зорилт нь “Зан чанар, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг чадвараа хөгжүүлэх” гэсэн 3 үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, хүүхдийг төлөвшсөн хувь хүн болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн боловсролын байгууллагаар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзэж байна. Иймээс сургууль, цэцэрлэгүүдийг нийгэм олон нийтийн оролцоонд тулгуурласан гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй байна.
    Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь сургууль, цэцэрлэгийн менежмент, зохион байгуулалт, сурган хүмүүжүүлэх дэмжлэг, боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гээд олон хүчин зүйлээс хамааралтайг тооцон хичээлийн жилийн зорилго, зорилтыг сургууль цэцэрлэг бүр өөр өөрийн онцлог, үзэл баримтлал, суралцагчдын болоод нийгмийн хэрэгцээг үндэслэн бодитой үр дүнд хүрэхүйц байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх нь чухал юм.
    Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанар үр ашгийг сайжруулах, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сурган хүмүүжүүлэх ариун үйлсдээ амжилт гарган, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийг хүсье.
  • Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо
    2015 оны 9 сарын 01
    Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох гэнэ.

    Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангарах өргөх ёслолын ажиллагаанд очих юм байна.
  • Зам засварын ажлууд арван сард бүрэн дуусна
    2015 оны 9 сарын 01
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох бусад албаныхан өнөөдөр нийслэл хотод хэрэгжүүлж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5,0 км авто зам, Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам, Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам болон Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа юм байна.
  • Жолооч нарыг торгуулиар “цаазлах” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
    2015 оны 9 сарын 01
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ. Торгуулиар жолооч нарыг торгуулиар “цаазлах” энэхүү хуулийг “мэдэлсэн” цагаас нь эхлэн хатуу чанга хууль болсон гэдгийг хэлэх хүн олон байгаа.
  • Ерөнхийлөгчийн хичээл 11 цагаас эхэлнэ
    2015 оны 9 сарын 01
    Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн баярын өдөр билээ.
  • ”Оюутны тангарагийн баяр” Чингисийн талбайд болно
    2015 оны 9 сарын 01
    Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг ”Оюутны тангарагийн баяр” өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд болно.
  • Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна
    2015 оны 9 сарын 01
    Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна.
  • Шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ
    2015 оны 8 сарын 31
    БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөөний дагуу Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сүмбэр суманд энэ сарын 19-ний өдрөөс зургаа хоног ажиллалаа. Тооллого 17 хүний бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон таван суманд нийт 891 км явж, дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ.

    Одоогоор Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр зэрэг 21 сумын 342 дурсгалт газрын 3823 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 119 дурсгалт газар бүртгэсэн аж.
  • Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
    2015 оны 8 сарын 31
    Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
2860 2861 2862 2863 2864 2865 2866
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    12 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    45 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    53 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    1 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 18 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    3 цаг 11 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    3 цаг 56 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    4 цаг 6 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    4 цаг 10 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    4 цаг 47 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    4 цаг 58 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    5 цаг 4 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    5 цаг 5 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    5 цаг 12 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    5 цаг 24 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    5 цаг 38 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    6 цаг 5 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    6 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    6 цаг 38 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК