Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2864 2865 2866 2867 2868 2869 2870
  • Монголын баг тамирчид 9-р байрт бичигдэж байна
    2015 оны 8 сарын 28
    Монголын баг тамирчид есдүгээр байрт бичигдэж байна
    2 минутын өмнө
    Спорт
    Монголын баг тамирчид есдүгээр байрт бичигдэж байна
    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстан улсын нийслэл Астана хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнийг дөрвөн өдрийн дараах байдлаар Японы баг тамирчид тэргүүлж байгаа бол манай баг гурван хүрэл медаль, гурван тавдугаар байр, нэг долдугаар байрт орсон амжилтаар 137 орноос есдүгээр байрт бичигдээд байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр манай гурван тамирчин татамид гарсан бол тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа хүрэл медаль хүртлээ.

    Харин өнөөдөр хүнд жингийн барилдаанууд эхэлж байгаа бөгөөд манай хоёр бөх дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар нар хүч үзнэ. Л.Отгонбаатар эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ. Түүний жинд нийт 62 бөх барилдахаас тэрээр “С” хэсэгт багтжээ. Харин П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарчээ.

    Харин маргааш бидний гол найдвар олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд барилдана. Харин эмэгтэйчүүдээс +78 кг-ын жинд О.Жавзмаа барилдана.
  • Ачиж, журамлах төв байгуулах асуудлыг хойшлууллаа
    2015 оны 8 сарын 28
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай хэлэлцлээ.
  • Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна
    2015 оны 8 сарын 28
    Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна
  • Цэцэрлэг хотод хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 100% хүргэлээ
    2015 оны 8 сарын 28
    2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6911 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
  • Прокурорын хяналтын ажлын аргачилсан заавраар сургалт явуулж эхэлжээ
    2015 оны 8 сарын 28
    Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар ”, “Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх аргачилсан заавар”-ыг хүлээн авч прокурор, ажилтнуудад хувилан өгч, 2015 оны 08 сарын 21, 25-ны өдрүүдэд практик сургалт зохион байгуулжээ.

    Мөн аргачилсан зааврыг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэн, уншиж судлах, хэрэгжүүлэх бэлтгэл хангах чиглэл өгсөн бөгөөд цаашид зааврыг нэг мөр ойлгох, судлах, хэрэгжүүлэх талаар сургалт, удирдлага зохион байгуулалтын ажлыг тогтмол явуулах юм байна.
  • “Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг өнөөдөр зарлана
    2015 оны 8 сарын 28
    “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байна. Захиалгын товыг өнөөдөр гаргах аж.

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг өнөөдөр туршилтаар явуулна
    2015 оны 8 сарын 28
    Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон билээ.


  • Булаагч одтой, улаан хулгана өдөр
    2015 оны 8 сарын 28
    Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Улаанбаатарт 26 хэм дулаан
    2015 оны 8 сарын 28
    2015 оны 08 дугаар сарын 27-ны 21 цагаас 08 дугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • Иргэдийг нийтийн тээврийн цахим картаа авахыг уриаллаа
    2015 оны 8 сарын 27
    Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна. Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн “COUNTY”маркийн бага багтаамжийн 21 автобусыг 2015.08.23-ны өдрөөс хот орчмын Санзай, Найрамдал зуслан, Био комбинат-Сонсголон, Эмээлт, Баруунтүрүүн болон Хужирбулангийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргажээ.
    Нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ төлөвлөлт гэдгийг албаныхан онцлов. Мөн нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчилүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдийг 9 дүгээр сарын 1-нээс өмнө картаа авахыг уриаллаа. Хэрэв ирэх сарын нэгнээс хойш бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан санууулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.
  • ”Шанз 3” хамтлагийн шинэ уран бүтээлийг тун удахгүй сонсоорой
    2015 оны 8 сарын 27
    Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол ”Шанз 3” хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. ”Элсэн цөл”, ”Эрч хүч”, ”Staying alive” зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох нь ээ.

    Тэдний энэ удаагийн уран бүтээл хуучирч Одноотой хамтарсан ”Уясал” хэмээх бүтээл юм. Энэхүү дууны клипыг ”69” студи бүтээсэн бөгөөд аяыг ”Хурд” хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд Шанз 3 ”Уясал” дууны ”Teaser”-ыг та бүхэндээ хүргэж байна.
  • Бэлгийн цөөнхийн талаар зөв мэдээлэл өгөх өдөрлөг болно
    2015 оны 8 сарын 27
    ЛГБТ /лесбиян, гей, бисексуал, трансжендэр/ төвөөс өнөөдөр мэдээлэл хийв.
  • Дорноговьд малын цэцэг өвчин гарчээ
    2015 оны 8 сарын 27
    Өвчлөл гарсан сумын заагийг тодорхойлж хорио цээрийн дэглэм тогтоов
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг маргааш туршилтаар явуулна
    2015 оны 8 сарын 27
    Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон билээ.
  • Налайх дүүрэгт ахмадын сувилал барина
    2015 оны 8 сарын 27
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов.
    Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км хатуу хучилттай автозам барих, Шадивлан, Яргайтын чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл барих болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 ортой Ахмадын сувилал барих зэргийг тусгажээ.
    Харин концесийн зүйлийн жагсаалтаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих, Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17,5 км авто зам барих төслийг хасахаар оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад туссан ажил юм байна.
    Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн сургууль барих, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургууль барих төслүүдийг хасахаар санал оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас өгөх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 49 мянган хүнд сүрьеэгийн судалгаа хийнэ
    2015 оны 8 сарын 27
    ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох хоёр дахь судалгааг үндэсний хэмжээнд хийж байна.
  • Ачиж журамлах төв байгуулах асуудлыг хойшлуулав
    2015 оны 8 сарын 27
    ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг оруулж ирж хэлэлцүүлсэн юм.
  • Цэргийн эмэгтэй алба хаагч энхийг сахиулна
    2015 оны 8 сарын 27
    Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг Монгол цэргүүдийн маань зарим нь энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Судан улсыг зориход бэлэн болжээ. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон юм.

  • ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ
    2015 оны 8 сарын 27
    Стандарчилал хэмжил зүйн газар төрийн байгууллагуудаас анх удаа дэлхийн ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ.
  • 85 согтуу жолооч баригджээ
    2015 оны 8 сарын 27
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/VIII.26/ 389 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
2864 2865 2866 2867 2868 2869 2870
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    23 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    1 цаг 10 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    1 цаг 43 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    1 цаг 51 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    2 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    3 цаг 16 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    4 цаг 9 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    4 цаг 55 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    5 цаг 4 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    5 цаг 9 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    5 цаг 45 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    5 цаг 56 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    6 цаг 3 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    6 цаг 3 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    6 цаг 10 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    6 цаг 22 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    6 цаг 36 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 3 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    7 цаг 15 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК