Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт

81 82 83 84 85 86 87
  • 24 баримт: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэнээр 189.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө
    2017 оны 2 сарын 03
    ...Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна...
  • 24 баримт: Ардчилсан намын сонгуульд Монгол ардын нам яллаа
    2017 оны 1 сарын 31
    ...АН намын оршуулга сайхан болж байна. Амь тасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН гишүүдэд ардчилал хэрэггүй, ажил ч хэрэггүй, улс орны хөгжил ч хэрэггүй. Тэдэнд 5-10 цаас өгөхөд л цадчихна. Ийм л үнэн ил боллоо...
  • Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байна
    2017 оны 1 сарын 30
    ...Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа....
  • 24 баримт: Засгийн газар ХХБ-ны нэхэмжлэх мөнгийг төлөөд ”Эрдэнэт”-ийг өөрийн болгох уу
    2017 оны 1 сарын 25
    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар өчигдөр нэлээд халуухан мэдээллүүдийг холбогдох албаны хүмүүс хийсэн билээ. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг ОХУ-аас ”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар мэдээлсэн. Харин үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан ”Монголын Зэс Корпораци” болон ”Худалдаа Хөгжлийн банк” хамтарсан мэдэгдэл хийж, Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар олон нийтэд мэдээлэв.
  • 24 баримт: З.Энхболд ”С.Баярцогт намайг айлгаж байгаад нэр дэвшсэн”
    2017 оны 1 сарын 24
    ...С.Баярцогт, М.Энхсайхан 2 болохоор “Тавантолгойг MCS, Шинхуа хоёрт бэлэглэчихэе. Шинхуа гэдэг мундаг төрийн өмчийн компани байна. Монголын Төрийн өмчийн компани ерөөсөө бүтэхгүй юм байна” гэж хэлсэн. М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн...
  • 24 баримт: Улс төрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан
    2017 оны 1 сарын 23
    ...Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч нурсан үйлдвэрүүд байна. Манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө...
  • 24 баримт: Таван хүний аминд хүрсэн гэгдэх Найрсаг өмнө нь Мөнхжин нэртэй ”хор” байжээ
    2017 оны 1 сарын 21
    Сүүлийн жилүүдэд Монголчууд архи гэх “хор”-оос олноороо хордож, амь насаа алдах тохиолдол ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хороонд таван хүн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэдгээр хүмүүс юунаас хордож нас барсан нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа ч мэргэжлийн хүмүүс дээрх хүмүүсийг шингэн зүйлд хордож нас барсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Ямартай ч хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины шил олдсон. Тиймээс нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг түр хориглоод буй. Харин олон нийт дээрх хүмүүсийг “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” архинаас хордож нас барсан байх магадлалтай хэмээн хардаж байгаа юм. Тэгвэл олны хардлагыг төрүүлээд буй “Мөнхжин-Од” компанийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • 24 баримт: Ц.Элбэгдорж “Монголчууд Давост байр сууриа эзэлчихсэн”
    2017 оны 1 сарын 20
    Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.
  • Б.Обамагийн тухай сонирхолтой 24 баримт
    2017 оны 1 сарын 15
    1. Хүн аалзны тухай комикс цуглуулдаг.
    2.Тэрбээр солгой.
    3. Түүнд алдарт боксчин Мухаммед Алигийн гарын үсэг бүхий бээлий нь бий.
    4. Испаниар маш сайн ярьдаг.
  • 24 баримт: Ц.Элбэгдорж “Гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатарчууд ардчилал ярих эрхгүй”
    2017 оны 1 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Харин түүний өгүүлсэн утааны эсрэг хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх ажил нь гамшгийн хэмжээнд хүрээнд буй улаанбаатарчуудын төдийгүй улс орны хүрээнд олны анхаарлыг татсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

  • 24 баримт: Монголд казино байгуулах тавдах удаагийн оролдлого амжилт олох уу
    2017 оны 1 сарын 11
    УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан билээ. Тэгвэл эрх баригчид Эдийн засгийн хүндэрлийг даван туулах, сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндөж, ийнхүү өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуулийг судлах Ажлын хэсгийг байгуулав. Энэ нь Монгол Улсад казино байгуулах тав дахь тохиолдолд болж байгаа юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар унаж байсан. Тэгвэл энэ удаагийн Казино байгуулах хуулийн төсөлд тусгагдсан онцлох 24 баримтыг хүргэж байна.
  • 24 баримт: Хэн юу хэлэв “Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдсөн хүнд зориулж хууль гаргах гээд байна”
    2017 оны 1 сарын 06
    Сүүлийн үед нэг хүнд зориулсан хууль батлах гээд байх юм. Ерөнхий сайдын суудлыг алгасаад Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдсөн хүнд зориулж хууль гаргах гээд байна.
  • 24 баримт: З.Энхболд “Тавантолгойн гэрээг Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн бантангаас ч дор хувилбараар хийх гээд байна”
    2016 оны 12 сарын 30
    Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, ”МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэдгийг хэлсэн. Түүний энэхүү мэдээлэл нь Ардчилсан намын байр суурь гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолж байсан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа, З.Энхболд энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

  • 24 баримт: Б.Шижирбатын үзүүлбэр дэлхийд гайхагдаж, мисс А.Баярцэцэг түүхэн амжилтыг эвдлээ
    2016 оны 12 сарын 29
    Улиран одож буй 2016 онд манай улс урлаг спортын салбарт олон гайхалтай амжилтыг үзүүлэв. “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Э.Шижирбатын үзүүлбэр дэлхийн шилдэгт багтаж, мисс А.Баярцэцэг дэлхийн шилдэг 11 мисст шалгарч түүхэнд байгаагүй амжилтыг үзүүллээ. Ингээд “24 баримт” булангаараа энэ жил урлаг спортын салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна.


    Баримт 1. 2016.12.28-н Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт боскчин Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.


    Баримт 2. Нэр хүнд, чанар чансаагаараа дэлхийн хамгийн алдартай “Дэлхий мисс”-ийн тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцсон. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо. Тэрбээр үзэгчдээс хамгийн их санал авсан төдийгүй танилцуулга нь хамгийн шилдгээр шалгарсан юм.

    Баримт 3. “Авьяаслаг Монголчууд” ток шоуны шилдэг оролцогч Э.Шижирбат дэлхийн шилдэг оролцогчдын тоонд багтлаа.


    Баримт 4. 2016.10.31-н “Монгол бахархал”-ын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр улс эх орондоо гавьяа байгуулсан хүндэт иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Уг хүндтэй төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар хүртсэн. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Тэрбээр энэ оны долоодугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдаанаас Гранпри шагнал хүртсэн билээ.

    Баримт 5. Оюутан ахуй цагаасаа эхлэн хамтарч уран бүтээл төдийгүй хайр сэтгэлээ хүртэл холбож явсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа тайзан дээр хамт тоглосон нь урлаг соёлын салбарт өрнөсөн сонирхолтой үйл явдлын нэг байв.

    Баримт 6. Энэ жил 13 настай бүргэдчин охин Н.Айшолпан Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадлаа. Мөн түүний амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдийн анчин охин” кино олон улсын кино наадмаас эхнээсээ шагнал хүртэж эхэлсэн бөгөөд Оскарын наадамд нэр дэвшихээр эхнийхээ давааг даваад байгаа нь энэ оны соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа.

    Баримт 7. Энэ онд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиолоо. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн үзэгчдийн хүртээл болж, УДЭТ-ын тайзнаа тавигдсан. Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан. Уг жүжгээр их зохиолчийн ээдрээтэй амьдралыг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадсан юм.

    Баримт 8. “Гоёл” наадмын хаалтын ёслол энэ сарын эхээр болж, шилдгүүдээ тодруулав. Загварын шилдгийг тодруулдаг уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн. Ингээд уг наадмын оргил мөч болох энэ жилийн шинэ топ моделийг тодруулах мөч ирэхэд зохион байгуулагчид топын шалгуурыг хангах загвар өмсөгч байсангүй хэмээн шинэ топ моделийг шалгаруулаагүй нь анх удаа топгүй “Гоёл” наадам болсоноороо онцлогтой.


    Баримт 9. Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өнгөрсөн наймдугаар сард Хонконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарлаа. Тэрбээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулган гурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

    Баримт 10. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон ”Memoriad-2016” оюуны олимп амжилттай болж өндөрлөсөн. Энэ тэмцээнээс Их Мастер С.Цогбадрах 486 цифр тогтоон алдаагүй санаж, оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо.

    Баримт 11. Өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв.

    Баримт 12. “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хоёр дахь удаагийн ялагчаар 20 настай дуучин залуу Э.Энх-Эрдэнэ түрүүлж 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

    Баримт 13. Монголын ард түмний хайрлаж хүндэтгэж явдаг жүжигчин У. Батбаатар МУГЖ цол тэмдэгээр шагнууллаа.

    Баримт 14. Хакухо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, түүхэн амжилтын эзэн боллоо.

    Баримт 15. Ардын жүжигчин Д.Мэндбаяр олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

    Баримт 17. Өнгөрсөн наймдугаар сард Геннисийн номонд бүртгүүлэхээр 350 уран нугараач нэгэн дорж чуулж Уул усны домог” үзүүлбэрийг толилууллаа. Уран нугараачид ийнхүү олноороо нэгэн дор чуулсан үзүүлбэр бараг байдаггүй билээ.

    Баримт 18. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртэв. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.

    Баримт 19. Оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг тодорлоо. Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

    Баримт 20. Бразилын нийслэл Рио Де Жанеро хотод зохион байгуулагдсан зуны олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид медаль хүртсэн.

    Баримт 21 . Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн юм.

    Баримт 22. Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон.


    Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид ”Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлсэн нь кино урлагийн салбарт гаргасан түүхэн амжилтын нэг байв.


    Баримт 23. М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо Эерэг 24: М.Анхцэцэг Дэлхийн аварга болсон нь мөн оны онцлох үйл явдал байлаа.



    Баримт 24 . Монголын шигшээ багийн чансаа урагшилжээ.

  • 24 баримт: Энэ онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна
    2016 оны 12 сарын 28
    Энэ онд улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ болон аймаг дүүргийн ИТХ-ын сонгууль болж шинэ парламент, шинэ засагтай болов. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Далай ламын айлчилал, Тавантолгойн гэрээ гэгчилэн улс төрийн амьдрал сайн муу холилдож өнгөрлөө. Тэгвэл 24tsag.mn энэ онд улс төрд болсон онцлох үйл явдлыг 24 баримт булангаараа хүргэж байна.
  • 24 баримт: Дурсамж үлдээж, сургамж хайрласан оны онцлох үйл явдал
    2016 оны 12 сарын 27
    Улиран одож буй 2016 онд нийгмийн салбарт онцлох үйл явдлаар дүүрэн өрнөлөө. Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны шүүх хурал анх удаа 18 жилийн дараа болж, вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсөв. Ингээд нийгэмд болж өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар дэлгэе.

    Баримт 1. 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт их хэмжээний мөндөр, бороо орсны улмаас 361 өрхийн 1661 иргэн үерт автаж 2.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

    Баримт 2. Он гарсанаас хойш нийслэл болон суманд нийт 16 удаа үер болсон байна. Үүний тод жишээ нь, Нийслэлд 2016.07.28-ны өдөр буюу 19:00 цагийн орчимд Сансарын тунель орчимд үер бууж машины хамар давсан юм. Үүний улмаас жолооч нар хохирсон юм.

    Баримт 3. Энэ оны эхний гурван сарын байдлаар 0-5 хүртэлх насны нийт 491 хүүхэд эндсэн. Түүнээс улаан бурхан өвчнөөр 59 хүүхэд амь насаа алдсан байна. Энэ тухай ХӨСҮТ-д хүүхдээ сахиж буй ээж аав нар сошиалд мэдээлснээр олны анхааралд өртсөн юм. Эмнэлгийн гадаа ээжүүд хөхөөрөө хүүхдээ даллаж, сайн дурынхан эцэг эхчүүдэд туслах аян өрнүүлж байв.

    Баримьт 4. Өнгөрсөн аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нэгэн орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, буу зэвсэгээр далайлган, их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ нь олон нийтийн анхаарлын төвд байв. Хэргийг С.Галбадрах, Н.Билэгбаатар, нар үйлдсэн нь тогтоогдож баривчилсан байдаг.

    Баримт 5. Вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсч өнгөрсөн долдугаар сараас хойш тасралтгүй өссөөр ам.доллар 3000 төгрөгт тулсан нь оны онцлох үйл явдал боллоо.

    Баримт 6. Өнгөрсөн арваннэгдүгээр сард үргэлжилэн орсон цасны улмаас нийслэлээрээ “цас”-тай тэмцсэн. Машинтай залуус сайн дураараа аянд нэгдэж ТҮК-ийн ажилтнуудад тусалсан нь онцлох үйл явдлын нэг байв.

    Баримт 8. Хотын дарга С.Батболд “Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна” гэснээр олны шүүмжлэлд өртсөн. Түүний хэлсэн үгийг олон нийт одоо ч мартаагүй.

    Баримт 9. Энэ сарын 6-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүх “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна” гэснээр бичигтийн боомтод 800 гаруй адуу 20-иод хоног өвс тэжээлгүй гацсан нь нийгэмд “хөндүүр” сэдвийн нэг байв.

    Баримт 10. “Энхтайван нэрийн дор зэвсгийн наймаа, залуусын боловсрол нэрийн дор тэдний тархи, оюун ухааныг хянадаг, багш нарыг боловсруулах нэрээр тархийг нь угаадаг, ариун гэр бүл нэрээр боловсон хүний наймаа хийдэг байгууллага бол МҮҮН” хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдээлснээр нэг хэсэгтээ шуугиан тарьсан юм. Энэ үйл явдал өнгөрөгч гуравдугаар сард болсон. Тэрбээр мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаа, БШУЯамны, Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас гээд дурдвал олон байна гэж хэлсэн удаатай. Ингэснээр МҮҮН-ий асуудал хурцаар яригдаж байв.


    Баримт 11. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах буюу дуучин Амараа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “One Event Hall”-д зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн нь олны анхаарлын төвд байлаа. Энэ хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин анхааралдаа авч гадны хэвлэлүүдийн хараанд өртсөн.

    Баримт 12. Б.Мөнгөнтуяа: Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Тэрбээр Монголын төрийг шүүхэд өгсөн байдаг. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан билээ.


    Баримт 13. Монголбанкны залуучуудын зөвлөл өнгөрсөн наймдугаар сарын 18-нд хуралдаж мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Үүнийг хэт хатуу бодлого гэж дүгнэж шүүмжлэл дагуулж байв.

    Баримт 14. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 02-ны өдөр сошиалаар @Bilguunovich хаягтай иргэн “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл цацсан нь “дуулиан” болсон. Тус мэдээлэл худал болох нь батлагдаж ЦЕГ-аас мэдээлэл хийж, хүүгийн эцэг эх гомдол гаргасан нь цахим ертөнцийн хэрэглэгчдэд сургамжит үйл явдал болов.

    Баримт 15. Гуравдугаар сарын 11-н Баянзүрх дүүрэг буюу Сансарын колонкийн ойролцоох 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй амиа хорлохоор үсрэхээр завдаж Онцгой байдал, эмнэлгийнхэн ирсэн байдаг. Амиа хорлохоор завдсан эмэгтэй нь дунд сургуулийн сурагч байсан нь тогтоогдсон юм. Түүний найз хөвгүүн, ээж нь ирснээр эсэн мэнд үлдсэн билээ. Үүнд олонхийн зарим нь охиныг буруушааж байсан бол нөгөө хэсэг нь өмөөрч байв.

    Баримт 16. Засгийн газраас өрхийн амьжиргааг тогтоож, улмаар хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсөв буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор болсон нь олонхийн дургүйцлийг хүргэсэн юм.

    Баримт 17. Өнгөрсөн зургадугаар сард сайхан мэдээ дуулгасан “Сайн хувьцаа” хөтөлбөр хэдхэн хоногийн настай байлаа. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж долоо хоногийн эхний өдөр бүр хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд 100, 100 мянгаар орж эхэлсэн. Хувьцаагаа худалдах гэсэн иргэд банкин дээр олон цагаар дугаарлаж байв. Сонгуулийн өмнөх өдөр иргэдийн дансанд 100 мянган төгрөг орсоноор “сайн хувьцаа” хөтөлбөр жаргасан юм. Сүүлд хувьцаагаа бүртгүүлсэн иргэд одоо болтол мөнгөө авч чадаагүй.

    Баримт 18. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордсон хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Тэд метилийн спирт хулгайлж уусан болох нь тогтоогдсон бөгөөд дөрөв нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

    Баримт 19. 18 жилийн дараа С.Зориг агсны шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд анх удаа болсон. Гэвч шүүгчдийн хүсэлтээр хурлыг долоо хоног хойшлуулснаар 21-нд хорих 461 дүгээр ангид хаалттай хуралдав. С.Зориг агсны шүүх хурал дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн. С.Зориг агсны хэрэгт түүний гэргий Б.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгож С.Оюун шүүх хуралд оролцоогүй. Шүүх хуралд нийт 10 гаруй гэрч дуудагдсан.


    Баримт 20. Хотын захирагч С.Батболдын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ.

    Баримт 21. Энэ онд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Тодруулбал, Бээжингийн агаарын бохирдлоос дөрөв дахин их болов. Агаарын бохирдлын улмаас эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрлээ. Тодруулбал, 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл онц байдал зарлаж 90 орчим хувь нь ханиад, хатгалгаа тусчээ.

    Баримт 22. Агаарын бохирдлын эсрэг анх удаа ээж аавуудын холбоо байгуулагдаж тайван жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Нийт 20 гаруй мянган ээж аав нар хар масктай жагссан юм.

    Баримт 23. Засгийн газраас анх удаа цахилгааны шөнийн тарифыг төлбөргүй болголоо. Үүнийг олон нийт агаарын бохирдлы эсрэг хамгийн зөв алхам боллоо гэж иргэд сайшааж байна.

    Баримт 24. Энэ сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг хоногийн дотор 40 удаа чичирхийлэл мэдэгдсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.












  • 24 баримт: Гэр бүлийн хүчирхийлэлд юуг тооцох вэ
    2016 оны 12 сарын 25
    Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталсан билээ. Хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг “24 баримт” буландаа онцолж байна.
  • Түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэх энэ оны онцлох 24 гэрэл зураг
    2016 оны 12 сарын 23
    Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчилан ирж, хуучин оноо үднэ. Улиран өнгөрч буй 2016 онд улс төр, нийгэм, эдийн засаг,соёл, спортын хүрээнд олон үйл явдал болж, түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэж байна. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг. Тэгвэл энэ онд болсон үйл явдлыг өгүүлэх онцлох 24 гэрэл зургийг хүргэж байна.
  • 24 баримт: Д.Булганы хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ
    2016 оны 12 сарын 21
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд хорих 461 дүгээр ангид болсон юм. Гэвч Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан. Шүүх хурал маргааш 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. 18 жил илрээгүй энэ хэргийн эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдлууд урьдын адил таамаг эргэлзээ дагуулсаар байна. Шүүгдэгчийн ар гэрийнхний хэлж буй үг, энэ хэргийг хянасан прокуроруудын хэргийг зүйлчилсэн байдал, талийгаачийн эхнэр Б.Булган болон хохирогч С.Оюун нар шүүх хуралд яагаад ирээгүй вэ гэх мэт олон зүйл анхаарал татсан хэвээр байгаа юм. Ингээд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой сүүлийн үед болж буй үйл явдлыг 24 баримтаар хүргэе.

    Баримт 1. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг. Ингэснээр шүүх хурал нь анх удаа энэ сарын 14-нд Хорих 461 дүгээр ангид болсон юм.

    Баримт 2. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

    Баримт 3. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан. Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээр шийдвэрлэсэн байдаг.

    Баримт 4. Энэ тухай УЕПГ-ын прокурор тайлбарлахдаа “Нууц хэрэг гэж байдаггүй.Харин тухайн хэрэгт авагдсан материал нь “нууц”-ын зэрэглэлд хамаарах баримт гэж шинжээч дүгнэлт гаргасан учир “нууц”-ын зэрэглэлд орно гэв.

    Баримт 5. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг тухайн үед захиалгат аллага хэмээн дүгнэлт гарч байсан. Эцэс сүүлд нь хүн амины хэрэгтэн, малчин, тогооч гэсэн гурван хүнийг сэжигтнээр татаж ахуйн хүрээний гэмт хэрэг болохыг прокурорууд дүгнэсэн.
    Баримт 6. С.Зориг агсны хэрэгт нийтдээ 20 гаруй хүнийг сэжиглэн, цагдан хорьсон байдаг.


    Баримт 7. Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Б.Содномдаржаа гадаа хүн хүн харж байсан, Т.Чимгээтэй хамт С.Зоригийн гэрт орж түүнийг хөнөөсөн” гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэнэ.

    Баримт 8. Сэжигтнүүд нэр бүхий улс төрч агсны малчид болохыг хутгаар нь нотолсон гэж буй. Мөн С.Зориг агсны малыг хариулдаг эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон гэдэг. Үсийг Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл байна.

    Шүүх хурлын үеэр юу болж өнгөрөв
    Баримт 9. 2016.12.14-н шүүх хурал 11:26 цагт эхэлсэн. Харин 12:06 минутад Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилсэн юм. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргаж, ар гэрийнхнийг нь оролцуулаагүй. Хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзсэн.

    Баримт 10. Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр хэн гэдэг, ямар ажиллаж байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна.
    Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан нар өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй .

    Баримт 11. Б.Содномдаржаа эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа.

    Баримт 12. Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн “Ц.Амгаланбаатар 1998 онд 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. Харин 2007 онд Орхон аймагт хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн хорих ял авсан юм. Энэ ялаа Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байсан. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 31-нд энэ хэрэгт Ц.Амгаланбаатараас гадна миний төрсөн дүүгийн эхнэр Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг буруутгаж тагнуулынхан ирж баривчилсан. Түүнээс хойш жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна” гэсэн юм.

    Баримт 13. Т.Чимгээгийн хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж.

    Баримт 14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хэргийн хохирогч гэх С.Оюун “Би мөнхийн хохирогч, энэ хэргийг шийдэхэд би оролцохгүй” гэжээ.

    Баримт 15. Тэрбээр шүүх хурлыг хаалттай явуулхад нь дургүй байсан гэх мэдээлэл байна.

    Баримт 16. Шүүх хурлын үеэр С.Зориг агсны эхнэр Б.Булган ирээгүй нь шүүгдэгчдийн ар гэрээс шүүмжлэл дагуулсан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь Б.Булганд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ.

    Баримт 16. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа ”Хавтастай хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа” гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргаад байгаа.

    Баримт 17. Нэр бүхий гэрчүүдийг өнөөдөр болох шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна.

    Баримт 18. Монгол Улс цаазын ялгүй орон болсон учраас Ц.Амгаланбаатарт 25 жилийн ял оноохоор төлөвлөөд байна.

    Баримт 19. С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд ”Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир ”маш нууц”-д хамаарчээ.

    Баримт 20. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш энэ хэрэгт нийт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж байсан.

    Баримт 21. Түүнчлэн хэргийн газрын анхны үзлэг хангалтгүй хийгдэж, талийгаачийн амь тавьсан хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй гээд олон зүйлийг тухайн үеийн ажлын хэсгийнхэн шинжлэн тогтоосон байдаг.

    Баримт 22. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойр байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа. Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж буй тухай өгүүлсэн байдаг.

    Баримт 23. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутанг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна” гэсэн байдаг.

    Баримт 24. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.










  • 24 баримт: Таныг үхэх үед тархи саарал өнгөтэй болдог
    2016 оны 12 сарын 18
    Таны араг яс 8 килограмм жинтэй.
81 82 83 84 85 86 87
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 31 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 36 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    5 цаг 6 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 42 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    7 цаг 2 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 37 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 46 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    9 цаг 4 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 42 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 49 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК