Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Энэ зун хаана амарч болох вэ

2016-7-02
0
ЖИРГЭХ

    Гадаадын жуулчдаас гадна Монголчууд маань ч амралт зугаалгаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудыг зорих нь ихэссэн.  Тиймээс бид энэ удаад түүхийн дурсгалт,  байгалийн үзэсгэлэнт, хоттой  хамгийн ойр гэх мэт хүмүүсийн заавал очиж үзэх  ёстой 24 газрыг нэрлэж байна.


1.  Чойрын Богд уул, түүний орчмын дурсгалт газрууд: Чойрын Богд уулыг  байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг.  Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.



98c20e1df89ad271big2. "Сүм" цогцолбор: "Сүм" аялал жуулчлалын  цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайнд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, есөн км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатсанаар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой.



images3."Тэрэлж лож" гэр бааз: Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амрлат чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийн байрлуулсан.


4. "Санзайн амралт": Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангаж чадна.



Taniltsuulga-nuurs5. "Хотула жуулчны бааз": "Хотула" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатарын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлжиндээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон  галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой.


6. "Хайртхаан" амралт цогцолбор: Улаанбаатраас 45 км, Эрдэнэт, Дархан орох замд "Хайртхаан" амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болох нь.


7.  "Тамир" амралт цогцолбор: Улаанбаатраас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.



amtupgn41g5uys2js7szlm1qf8.  "Хаан жимс" жуулчны бааз: "Хаан жимс" жуулчны бааз нь Улаанбаатраас зүүн зүгт 55 км-т, "Чингис хааны хөшөөт цогцолбор"-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 км хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай.



9.  “Цонжин” жуулчны бааз:  Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, агаарт байгалийн сайханд хонохыг санал болгож байна.



10. Аварга Тосон нуур: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай,  элсэрхэг ёроол бүхий нуур юм.  Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг болжээ.  Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ.  Очиж биеэ сувилах тохиромжтой газар.



images11. Аж богдын нуруу: Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй.  Энд ховор ургамао, амьтад байдаг. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг.



12. Алтан элс: Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм.  Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой.  Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог.  Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.



13. Байгалийн задгай театр : Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын “Байгалийн задгай театр” байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 километр, Говь-Угтаал сумаас баруун урагш 40 километрийн зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог. Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан.



14.  Батхаан уул: Улаанбаатараас баруун урагш 250 километр, Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай оршдог. Батхаан уулын ар өвөр хормой, голуудын хойд дэнж, арын гол горхины хөндийгөөр түүхийн дурсгал болох эртний булш хиргисүүр олон бий. Эдгээрээс гадна Бичигтийн амны хадны бичээс, Тогоот уулын хаданд Тогоо, Хуягт хэмээх газарт хөө хуяг гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг.



15.Бөөрөг дэлийн элс: Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Мөн Монгол улсын хамгийн их талбай эзэлдэг элс юм. Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой.



Snapshot_2013-07-20_09343516.  Баянзүрхийн буган хөшөө: Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.

 


17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга тосонгийн рашаан сувиллаас урагш, Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газрын хөрсөн доор эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Уг балгасны нэр нь Аураг гэдэг бөгөөд сунжраад аварга болсон гэж таамагладаг. Энэ үг нь "аварга, агуу их" гэсэн утгатай бус "агуурс, уурхай, агуулах" гэсэн утгатай хэмээн судлаачид үздэг. Түүхийн маш дурсгалт газар юм.



18. Алтай таван богд: Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг.

Snapshot_2013-07-20_09264019.  Арц богд уул: Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.



20.   Бүгийн цавын хоолой нь одоогоос 80-150 сая жилийн өмнөх амьдралыг төсөөлөн харж болохуйц газар ажээ. Дэлхийн Геннисийн номд дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээн бүртгэжээ. Тус газар нь эртний далайн ёроолыг илтгэн харуулах шавар хэрмэн цав цонжуудтай бөгөөд зорьж очсон хүнд өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрдөг ажээ.



21. Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ.


images22.Монгол түмний морины их шүтээн: Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна.


23. Хөгнө хаан уул: Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших далайн төвшнөөс дээш 1962 метр өндөр уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй километр алслагдсан хирнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ой ургадгаараа онцлог.



24. Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Баянзаг нь дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Багш" найраглал БҮРЭН эхээрээ
2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (150.129.140.210)
    Humuusiin hamgiin gol sonirhoj baigaa ni uilchilgee honogiin heden togrog gedgiig ni bichvel songolt hiij tolovlohod amar
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.57.92.87)
    Үнэхээр сайхан газрууд шүү , эх орнооороо бахархдаг
    2016 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    12 цаг 47 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    12 цаг 53 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    13 цаг 3 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    13 цаг 11 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Уржигдар 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Уржигдар 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    Уржигдар 13 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК