зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Цэнд-Аюуш: Ерөнхий сайдын шийдвэр хөвсгөлчүүдийг жагсахад хүргэсэн

2013-1-15
0
ЖИРГЭХ
Аймаг сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд болсон. Сонгууль болоод бараг хоёр сар болох гэж байгаа ч зарим аймгийн Засаг дарга нар одоо болтол томилогдоогүй байгаа юм.
zurag    Аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоод бараг хоёр сар болох гэж байгаа ч зарим аймгийн Засаг дарга нар одоо болтол томилогдоогүй байгаа юм. Үүний нэг нь Хөвсгөл аймаг. Тус аймагт орон нутгийн сонгуулиар МАН-аас Л.Ганболд өрсөлдөж олонхийн саналаар ялсан байна. ИТХ-ын шийдвэрээр Л.Ганболдыг аймгийн засаг дарга болгосон ч түүнийг одоо болтол ажилд нь томилохгүй байгаа аж. Учир нь бүх зүйл ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр очиж гацсан гэж Хөвсгөл аймгийн МАН-ын дэд дарга Х.Цэнд-Аюуш хэлж байгаа юм. Тус аймгийн засаг даргыг нь томилох асуудлыг ерөнхий сайд тодорхой шалтгаангүйгээр хойшлуулаад байгааг нутгийн иргэд сонгогчид эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн байна. Мөн эсэргүүцэгч нарын гарын үсгийг цуглуулж ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар дэлгэрүүлэн тус аймгийн МАН-ын дэд дарга Х.Цэнд-Аюуштай  онлайнаар ярилцлаа.
Дашрамд дурдахад аймгуудын засаг дарга нарын асуудалд хууль бус хандаж байна гэж үзэн МАН  Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

-    Хөвсгөл аймгийн МАН-ынхан Чингүнжавын талбай дээр цуглаж эсэргүүцлийн жагсаал хийж байгаа гэж дууллаа. Яагаад цуглаж жагсахаар болов?

-     2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргаа хуулийн дагуу сонгож Ерөнхий сайдаар батламжлуулахаар удаа дараа өргөн барьсан боловч Ерөнхий сайд тодорхой бус шалтгаанаар батламжлахаас татгалзан нэлээн удсан. Эцэст нь манай аймагт цөөнх болсон АН-аас Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамж гаргасан юм. Үүнийг Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчид эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж холбогдох хүмүүст албан бичгээр ч хандсан. Аймгийн ИТХ хурал дөрвөн удаа хуралдаж, гурван удаа Засаг даргаа сонгож нэрийг нь явуулсан юм. Хамгийн гол нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Үндсэн хуулийн 60.3 дахь заалт болон Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг зөрчөөд байгаад би бухимдаад байна. Нэгэнт захирамж гарчихсан болохоор түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нөхөр ажлаа авах гээд өдөр болгон аймгийн захиргаанд ирж шахалт үзүүлж байна.

-    Аймгийн Засаг дарга болох гэж буй Л.Ганболдыг төрийн албанд гурваас дээш ажиллаагүй гэдэг шалтгаанаар томилохгүй байгаа юм биш үү?

-    Тийм зүйл байхгүй. Тэгээд ч Ерөнхий сайдын гурван удаа буцаасан шалтгаан дотор тийм үг, өгүүлбэр огт дурдагдаагүй. Хэрэв дурдсан бол бид өөр хүний нэрийг дэвшүүлэх хангалттай хугацаа байлаа.

-    Ерөнхий сайдын гурван удаа буцаасан шалтгаан дотор яг юу гэж бичсэн байна?


-    Яахав манай ИТХ-ын шийдвэрийг буруу гэж буцаасан. Тиймээс үүрэг гүйцэтгэгч тавина гэсэн. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс бид Ерөнхий сайдын захирамжийг нийслэлийн шүүхэд өгсөн байгаа. Шүүх бол хурал зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага шүү дээ.

-    Цуглаанд нийтдээ хэдэн хүн оролцож байна вэ?

-    Хамгийн гол нь иргэдийн сонголтыг хамгаалж тэдний хүсэлтээр цуглаан зохион байгуулсан. Өнгөрсөн дөрөв дэх өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын байранд 100 хүн цуглаж хуулиа дээдлэх талаар уриа лоозон барьж жагссан. Энэ үед үүрэг гүйцэтгэгч болох гээд байгаа АН-ын Д.Амарбаясгалан ажлаа авах гэж орж ирэхэд нь иргэд эсэргүүцэж гаргасан. Тэр тэмцлээ өнөөдөр үргэлжлүүлж Мөрөн сумын Чингүнжавын талбай дээр 800 гаруй иргэнийг хамарсан цуглаан боллоо. Энэхүү цуглаанд иргэд чөлөөтэй оролцож өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлж байна. Цуглаанаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болж бүгд гарын үсгээ зурсан. Өнөөдрийн онгоцоор хүргүүлнэ.

-    Л.Ганболд Хөвсгөл аймагт МАН-аас төлөөлөн гарч байгаа хэд дэх Засаг дарга вэ?

-    Манай аймагт 1992 оноос хойш орон нутгийн сонгуульд АН, МАН ээлжилж дөрөв дөрвөн жилээр засаг барьж байгаа юм. 1992 онд МАН, 1996 онд АН, 2000 онд МАН, 2004 онд АН, 2008 оноос хойш МАН ялж байна. Энэ онд АН засаг барих байсан боловч иргэд МАН-д итгэл үзүүлсэн. Энэ бол 20 жилийн түүхэнд болсон түүхэн сонголт гэж бид үзэж байгаа. Иргэд ерөнхий сайдыг гаргасан шийдвэрээ эргэн харж  хөвсгөлчүүдийн сонголтыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна. Хэрэв үгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

-    Хөвсгөл аймаг цас зудтай байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ? Дотроо талцаад байлгүй тулгамдаад байгаа ажлаа хийвэл яасан юм бэ?

-    Өнөөдрийн байдлаар манай аймгийн 18 суманд зудын байдалтай байна. Гэтэл ажил хийж байх хайран цагаа улс төрийн тэмцэл хийж өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Орон нутгийн сонгууль болоод 55 хонож байхад орон нутгийн удирдлагыг томилоогүй байгаад харамсаж байна. Олонхи, цөөнхийн зарчим гэж байдаг бол бүх зүйл л тодорхой байгаа юм. Иргэд сонгуульд оролцож саналаа өгөх хэрэггүй болжээ. Бидний сонголт үнэгүйдсэн байна. Ер нь миний бодлоор Монгол улс дахь улс төрийн гол хоёр нам ялж, ялагдаж сурах хэрэгтэй байна.

-    ИТХ хуулийн дагуу алдаа мадаггүй явагдсан гэдэгт та итгэлтэй байна уу?


-    Тиймээ бид хуулийн дагуу хурлаа явуулсан. Ерөнхий сайд улс төрийн соёлоо бодсон ч, хувь хүний ёс зүйгээ бодсон ч, төрийн хүний ноён нуруугаа бодсон ч хуулийн хүрээнд шийдвэр гаргах байх аа. Ийм байдлаар иргэдийг улс төржүүлээд байвал цаашдаа бидний хүндэтгэдэг ардчилалын үнэт зүйл үгүй болно. Монгол улсад хууль хэрхэн үйлчилж байгааг энэ үйл явдлаас харах л үлдлээ. Хууль нь иргэнээ хамгаалдаг нөхцөлд иргэд хуулийг дагаж мөрддөг болно гэж би бодож байна.

-    Ер нь Хөвсгөл аймаг хэр хөгжиж байна вэ?


-   Сүүлийн дөрвөн жилд манай нам засгийн эрхэнд гараад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Бид ярихаас илүү иргэд дүн тавьсан гэж бодож байна. Бас ойрын дөрвөн жилд ирээгүй байж байгаад ирсэн хүнээс асуувал илүү хэлэх байх аа.

-    Орон нутгийн сонгуульд МАН хэдэн хүний суудлаар ялсан бэ?


-    Аймгийн 41 мандатаас МАН 23, АН 18 суудал авсан. Манай аймгийн ардчилсан намынхан ч гэсэн улс төрийн хувьд төлөвших хэрэгтэй байх аа. Заавал эрх мэдэл албан тушаалын төлөө явуургүй аргаар зүтгээд байх шаардлагагүй гэж бодож байна. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдох гээд байгаа хүн манай аймгийн хуралд гараагүй. Хуралд орж Засаг даргад нэр нь дэвшээгүй гэж бодохоор арай л болохгүй санагдах юм. Сая орон нутгийн сонгуулиар гэнэт гарч ирж АН-ын сонгуулийн менежер хийсэн. Би ойлгохдоо хариуцсан ажлаа муу хийсэн хүн гэж бодож байна. Тэгсэн мөртлөө заавал албан тушаал авах гээд зүтгээд байгааг үнэхээр ойлгохгүй байна.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • (202.179.20.254)
    MAN huuli zurchij, hor nairuulj songuulid oroltsoj irgediin sanaliig heden haltar tugrug heden shuudai tuleegeer hudaldaj awsan. Huvsguliin yalanguai Murungiinhun sain medej bgaa awsan neg n yarij ch yawj bga. TER TSUGLAAN zohion baiguulsan n ch bas zohion baiguulalttai uursdiiguu umuuruuleh gesen bashir arga. DAHIAD 4 jil idchih yumsan zarim neg n odoo bga suudlaa aldchihwii gej aisandaa l ter...
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • ha ha (202.131.239.107)
    ene setgegdeluud barag bugd neg kom-in ID bhiin bugd ardiin namiinhan bololtoi ineed hurchlee ha ha
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (202.170.69.227)
    eronhii saidaa huulia bas hovsgoliin ard tumnii songoltiig hundelen gej naidaj bna shuu
    2013 оны 01 сарын 17 | Хариулах
  • (202.179.20.149)
    said aa ta huulia deedleerei
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.149)
    AN tord bga tsagt minii ard tumen zovdog shuu manaihaan
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.172)
    Ардчилсан нам, Алтанхуяг сайдын ам ажлын зөрүү арай хэтэрлээ. Амьдрал дээр арай өөр байдаг гэдгийг нэг л ойлгохгүй байх шиг байна. Шинэчлэлийн засгийн газраас явуулж буй дотоод, гадаад бодлого арай биш ээ. Анхаарах л асуудал
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.149)
    amarbaysgalan gej uy ve boliochee
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.149)
    manai aimgiin ardchilsan nam bolovson huchin bhgui sh dee iim humuuseer udirduulmaargui bn
    2013 оны 01 сарын 16 | Хариулах
  • (203.194.115.151)
    Иргэдийн сонголт ХААН, Еренхий сайдаа хуулиа судал, сонголтыг дээдлэ
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (115.21.236.3)
    AN-n durakuud boliochee icheech
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (203.194.115.97)
    ЭНЭ УЛС ОРОН НЭГ Л БОЛОХОО БОЛИЛОО, ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ АМЬДРАЛ УЛАМ ХҮНДЭРЧ БАЙХАД ИРГЭДИЙНХЭЭ СОНГОЛТЫГ ХҮНДЭЛДЭГГҮЙ ИЙМ Ч ХУУЛЬ ЗӨРЧИГЧ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙХ ГЭЖ, БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ,
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • иргэн (103.9.91.94)
    Үндсэн хуулиар ИТХ, Засаг даргадаа нэр дэвшүүлж томилуулах нь нутгийн өөрөө удирдах ёс, ард иргэдийн сонголтыг баталгаажуулах агуулгатай л даа. Хууль ном гэж байнуу.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • бичигч (202.179.13.39)
    ах дүү нар 1дор цугалсан том аалзны тор авилгын бүлгээс салах хэрэгтэй ерөнхий сайд зөв шийдсэн бна МАН ах дүү нар 1дор цугалсан авилгын аалзны торноос салах хэрэгтэй ерөнхий сайд зөв шийдсэн бна МАНгийн үед хөвсгөл хөгжөөгүй Цэрэнжавын ах дүү найз нар тойрон хүрээлдэг хүмүүсийн амьдрал дээшлэж баяжсан бүгд хэлнэ ийм болхоор зөв шийдвэр гарсан бна 100-80хувь нь дэмжинэ а
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • tushig (122.201.18.203)
    bi hovosgol nutgiin huu gehdee AH zov gej bodoj bna ingej baij l aalznii tor shig bursen darga tseregiig solih heregtei MAH aas garsan darga nar ooriin suudlaa ue zalgamjilsan haanii sentii gej oilgoh tsag duussan. ted baihdaa yu hiij baisan ym.......... bi l lav medeh ym alga olon hund haragdahaar n ene tend usan origluur hiigeed ter n ene garig ertontsod baihgui uneer....
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (103.9.90.254)
    Hund surtal awliga heel hahuuld idegdej bgaa sh dee Enkh-Amgalan terguulsen tom aalzii tor bii bolood baigaa busuu. UIH songuuli oron nutgiin songuuli ali ali ni huuli zorchson sh dee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Hudlaa (103.9.90.254)
    Ene yamar saiha gar we saihan saihan hudlaa bursan bna ichhed yadag bnaa suuliin 4 jil howsgol aimag yaj doroiton buurch bgaag medej bgaa bj icheechee teneg garaa
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (182.160.34.68)
    shal hudlaa heleh yum hezee jagsachihaa ve, bi lav yu ch olj haraagui, uls turjihuu boliochee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.11.122)
    Boli doo Ta nar huuli zurchij baij buruug AN-ruu chiheed l... Icheech Ard tumen jagsaagui shuu MAN zohin baiguulsan shuu dee Mungoor jagsaagaad l...
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (133.5.11.10)
    Ardchilsan namiinhan ta nar arai l dendej baian shvv dee, inge bolohgvi ee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    14 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    14 цаг 18 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    14 цаг 28 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    14 цаг 36 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    15 цаг 10 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    17 цаг 13 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    17 цаг 36 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    18 цаг 0 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    18 цаг 6 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    18 цаг 18 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    18 цаг 42 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    18 цаг 48 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    18 цаг 51 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    19 цаг 17 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 29 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    19 цаг 40 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    19 цаг 50 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    19 цаг 53 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    20 цаг 9 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    20 цаг 32 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК