
Наадам ардын дууч, үндэсний хувцас, үлгэрч, гар урлал гэсэн төрлүүдээр явагдах аж. Буриадууд хамгийн олноор оршин суудаг ОХУ-ын Буриад улсаас энэ удаагийн Алтарганад 700 төлөөлөгч оролцуулахаар бэлдэж байна.
Хоёр жилийн өмнө Улаанбаатарт болсон наадамд Буриад улс мөн ийм тооны төлөөлөгч илгээж байжээ.
Алтаргана наадмыг монголын буриадууд 1990-ээд онд санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа буриад түмний төлөөлөгч ирж оролцдог юм.