зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй

2025-6-26
0
ЖИРГЭХ

"Интермед эмнэлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар очсон эпилепси оноштой, байнгын асаргаатай байдаг дөрвөн настай хүүхэд тус эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж, олон удаагийн давтамжтай таталт өгч, улмаар ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж, мэдрэлийн тасагт нь хэвтэн эмчлүүлээд гарсан ч өмнө нь хэлдэг байсан үгээ хэлэхээ больсон" гэх асуудлаар нэгэн иргэн 24tsag.mn сайтын редакцад хандсан билээ. Тэгвэл бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар, эмчилгээ эрхэлсэн орлогч Э.Ундрах-Эрдэнэ болон бусад албаныхантай уулзаж, тодруулга мэдээлэл авлаа. 


-Эпилепси оноштой хүүхдийн ар гэр нь зургаадугаар сарын 5-ны өдөр эмчилгээний зааврын дагуу өглөө уух ёстой эм болон хоол цайг хорьж, MRI-д орохоор авсан цагаасаа 40 минутын өмнө ирээд товлолт цагаа хүлээж байсан ч, өөр хүүхдийг өмнүүр нь оруулсан гэх асуудлыг ярьж байгаа. Яагаад тухайн хүүхдийг товлолт цагаас нь хойшлуулж, өөр хүүхдийг өмнүүр нь оруулсан юм бэ? 

-Намайг А.Саранбаатар гэдэг. Би мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр 26 жил ажиллаж байна. Манай чанарын алба хөндлөнгөөс шалгаж, ар гэрт нь албан ёсоор дүгнэлтийг өгчихсөн байгаа. Унтуулгатай MRI шинжилгээг Интермед эмнэлэгт хийдэг. Ихэвчлэн хүүхдүүд энэ шинжилгээнд ордог. Үзээд, үнэлээд, аюул ослыг багасгах зорилгоор хоол сойхоос эхлээд шинжилгээнд бэлтгэдэг. Цагийн дараа, хоёр цагийн дараа орох, амь насны заалтаар хийгдэж байгаа шинжилгээ биш учраас шууд хүүхдийг хүндрүүлэх нөлөө байхгүй.

Тухайн үед шинжилгээнд орох гээд хүлээж байсан гурван хүүхдийн нэг нь буюу аутизмтай хүүхэд өөрийгөө хянах чадваргүй, ойр орчмынхоо хамаг зүйлийг авч шидээд, хүн амьтан руу орилж хашхираад, ээжийгээ зодоод байсан учраас бушуухан шинжилгээг нь хийгээд тайван болгох нь чухал байсан. Аутизмтай хүн олон хүний дунд орохоороо догширдог, уурладаг, удирдлагагүй болдог, тэр үед тэр хүүхэд илүү аюултай нөхцөл байдалд байсан. 

Эрэмбэлэн ангилах асуудал төлөвлөгөөт ажилбарт орж буй хүн дээр яригдахгүй. Магадгүй, эмнэлгийн зүгээс хийсэн нэг буруу зүйл нь аутизмтай хүүхэд илүү аюултай нөхцөлд байгаа учраас түрүүлж оруулах шаардлагатай байна гэж үзэн нөхцөл байдлыг тайлбарлаж, орилж, хашхирч ээжийгээ зодоод байгаа хүүхдэд тайвшруулалт хийж, MRI шинжилгээ хийсэн. Дараа нь товлолт цагтай байсан хүүхдийг шинжилгээнд оруулсан. Шинжилгээ хийсэн, дүгнэлт гаргасан. 

Тэр өдөр гурван хүүхэд төлөвлөгөөт цагтай байсан. 8:40 цагт орох байсан хүүхдийн шинжилгээ 10 өнгөрөөд эхэлсэн. Хүүхдийг унтуулахад бэлтгэл хийнэ, сэрэх үед нь эмч хажууд нь байж аюул осолгүй сэрнэ. Мэдээ алдуулалт нэг өөр, унтуулалт, тайвшруулалт нэг өөр. Эхний хүүхдийг аюул осолгүй сэрээж, ар гэрт нь хүлээлгэж өгчихөөд дараагийн хүнээ авна. Ийм л зарчмаар явсан.

Түүнээс биш таньдаг нь урдуур орж, таньдаггүй нь ард үлддэг соёл манай эмнэлэгт байхгүй. 

-Эпилепси оноштой хүүхэд уудаг эмээ уухгүй олон цаг болсон тохиолдолд хүндрэл үүсэх үү? 

-Хүүхдийн мэдээгүйжүүлэлт дээр бол яаралтай хагалгаанд орох гэж байгаа үед, амь насны заалтаар орж байгаа бол ямар ч эрсдлийг үл хайхран шууд орж болно.

Хоол сойх хугацаанд юу ч идэхгүй, юу ч уухгүй байх ёстой. Тухайн хүүхэд удаан хугацаанд уналт таталт дарангуйлах дөрвөн эмийг уучихсан байгаа шүү дээ. Уудаг эмийг хорин дөрвөн цаг тасалдаг ч юм уу, тийм тохиолдолд л хүндрэл үүсэх магадлалтай. Харин тухайн тохиолдол бол арван хэдэн цаг буюу хоол сойх хугацааны зүйл. Түүнээс болоод хүүхдэд хүндрэл үүснэ гэсэн ойлголт байхгүй. Олон хоног тус эмийг уусан учраас цусанд байж л байгаа. Ханиад томуу болон өөр ямар ч шалтгаанаар уналт таталт сэдээгдэж болно. Эмээ ууж байхдаа ч унаж болно. Түүнээс биш MRI-д ороод ч юм уу, хоёр гурван цаг хоолгүй байх нь хүндрэх шууд шалтгаан нөхцөл болохгүй. 

-Танай эмнэлгээс хөдлөөгүй байхад уналт таталтын шинж тэмдэг илэрсэн юм билээ. Улмаар эмчид хандахад эмийг нь болон уух зүйл өгөхийг зөвлөөд явуулсан гэж байгаа. Ингээд гэр рүүгээ харих замдаа олон удаа таталт өгсөн гэж эх сурвалж мэдээлсэн. Интермед эмнэлэг шинж тэмдэг илэрсэн даруйд тусламж үзүүлэх боломжтой байсан уу? 

-Хэвийн бус шинж тэмдэг байгаа болон өмнө нь унаж байсан, эм нь холдсон бол эмийг нь уулгахыг зөвлөнө. Энд татаж байгаа үед эмч тусламж үзүүлж, хүргэж өгсөн. 

-Интермед эмнэлгээс ЭХЭМҮТ-рүү шилжсэн юм байна. Ингэхдээ MRI шинжилгээнд дахин оруулсан нь ямар учиртай байв? 

Э.Ундрах-Эрдэнэ: -Манай эмнэлэгт хоёр удаа MRI-д орсон. Эхлээд тухайн өдрийн өглөө орсон. Мэдрэлийн, хүүхдийн эмч МRI шинжилгээ хийх шаардлагатай байна гэж үзснийх нь дагуу оруулсан.

Хоёр дахь удаагаа орсон шалтгаан нь уналт таталттай байгаа тохиолдолд бид ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу дараагийн шатны төвлөрсөн эмчилгээ үзүүлдэг газар нь явуулах ёстой. Бид байлгаад байж болохгүй гэсэн үг.

Улсын эмнэлэг болох Эх нялхаст маань MRI аппарат байгаа боловчиг тэр нь тогтвортой ажилладаггүй. Ийм гэдгийг нь бид мэдсээр байж, хүүхдийг дахин шинжилгээнд оруулахгүйгээр явуулбал ёс зүйгүй асуудал болно. Уналт таталт өгч байгаа хүнд өөр бусад өвчнөөс ялган оношлохын юм уу, эсвэл тодорхой уналт таталттай холбоотойгоор хүүхдийн тархинд хэр хэмжээний өөрчлөлт орсныг үнэлэх хяналтыг хийх ёстой.

Бид бас л удирдамжийнхаа дагуу л хийсэн зүйл. Бид санаанаасаа зохиож хийдэггүй. Сайдын тушаалын дагуу л хийсэн. Хүүхдийг тогтворжуулчихлаа, тийм хойно ЭХЭМҮТ-ийн эмч нь MRI хийх эсэхээ шийднэ биз дээ гэж явуулах зэргээр ёс зүйгүй зүйл хийж болохгүй. 

А.Саранбаатар: -Хоёр дахь удаагаа MRI хийж байгаа нь, ямар нэгэн өөрчлөлт орсон байх вий гээд оношилж байгаа асуудал. "Бид мэдэхгүй, шинжилгээ хийгээд өгсөн, одоо Эх нялхас руугаа яв гэж хэн ч хөөгөөгүй". Яагаад таталт өгөв, тархинд өөр нэмэлт өөрчлөлт байгаа юм уу гээд шалгасан байна, тусламжаа үзүүлсэн байна. Таталт тавигдахгүй эмнэлэгт хүргэсэн байна, яг мэргэжлийн эмчид хүргэсэн байна. Би үүнийг тусламж гэж бодож байна. 

-Ер эмнэлэгт үзүүлэхийн тулд яах гэж цаг авдаг юм бэ, цагтаа үзүүлэх гэж л биш үү? 

А.Саранбаатар: -Өөрийгөө удирдах боломжгүй, орчиндоо аюултай, том хүүхэд ээжийгээ зодоод байна гэж юу гэсэн үг вэ? Бушуухан шинжилгээг нь хийгээд аюулгүй газар нь, тайван байдалд нь тухайн хүүхдийг гаргах ёстой. Түүнээс эмнэлэг энэ хүүхдийг хойшлуулаад, өөр хүүхдэд шинжилгээ хийчихье гэсэн зүйл байхгүй. Эхлээд аутизмтай хүүхдэд туслах ёстой юм байна гэдэг тэнд байсан эмнэлгийн ажилчид, эмч нарын шийдвэр байсан. 

-Шинжилгээнд орохын өмнөх бэлтгэлүүд байгаа шүү дээ. Уян зүү, наана нь дахиж шалгана гэх мэт. Энэ явцад үйлчлүүлэгчид бүгдээрээ ирчихэж байгаа. Тухайн өдрийн гурван хүүхдийн шинжилгээ бол яаралтай, амь тэнссэн бус "төлөвлөгөөт шинжилгээ" байсан. Ухаангүй, цус алдсан хүүхэд ирэх юм бол аутизмтай хүүхдийн урдуур ч оруулна. Хэний амь насыг аврах цаг хугацаа вэ гэдэг эмчийн чухал шийдвэр.

Бидэнд нууж хаах, зугтаад байх зүйл байхгүй. 

Э.Ундрах-Эрдэнэ: -Аав хүн, ээж хүний зовнилыг бид ойлгоно. Буруу зүйл хийж байгаа бол өөр шүү дээ. Гэтэл бид уучлалт гуйгаад, түрүүлж шинжилгээнд оруулж байгаа шалтгааныг тайлбарласан юм. Бидний хувьд тухайн хүүхдийн гэр бүлийг хаалганы цаана гаргачхаад хийсэн зүйл нэг ч байхгүй. Хүүхдэд нь туслах гээд багаараа байж байгаа ч загнуулаад л зогсож байсан. Эмч нар өөрт тулгараад байгаа зүйлээ хэзээ ч гадагшаа хэлдэггүй. 

А.Саранбаатар: -Хүүхдэдээ санаа зовж байгаа, илэрхийлж байгаа эцэг хүний зовнил, эцэг хүний бухимдал гарч байгаа учраас бид чимээгүй, хүлээцтэйгээр ар гэрт нь албан ёсоор хариултаа өгсөн, бид тусламжаа үзүүлсэн. Яаралтай тусламж дээр цус алдаж байгаа хоёр хүн ирвэл өөр нэг эмч дуудаад хоёуланд нь тусламж үзүүлнэ. MRI  шинжилгээний тухайд 2, 4, 6, 8 цаг хоол сойгоод унтуулж тайвшруулах юм бол аюулгүй сэрдэг. 

Интермед эмнэлгийн хуульч:

Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно

-MRI шинжилгээг төлөвлөгөөт цагаас нь 2 цаг 40 минут хойшлуулж, эхлүүлсэн (эх сурвалжийн мэдээлснээр) асуудлаа танай эмнэлгийн зүгээс хариуцлага алдсан явдал гэж үзэж байгаа юу, тийм сэтгэлээр энэ асуудалд хандаж байна уу?

-Бид ярьсан, хэлсэн, өгсөн албан бичиг дээрээ бас уучлал хүсэж байгаагаа бичсэн. Манай эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр хүмүүсийн сэтгэлд нийцээгүй байна шүү дээ. Стандарт, удирдамжийн дагуу үйл явц өрнөсөн ч тэнд үйлчлүүлэгч гомдоод үлдчихсэн байна. Үүнд манай удирдлагын багийн зүгээс уучлалт хүсэж байна. Санал, шүүмжлэлийг тусгаж, үйлчилгээгээ илүү сайжруулна гэдэг зүйлийг албан бичигтээ мөн бичсэн байгаа. Учиргүй буруутай зүйл хийгээгүй шүү дээ.

-Тухайн дөрвөн настай хүүхэд шинжилгээний дараа олон удаагийн давтамжтай таталт өгсөн гэж байгаа. Улмаар өмнө нь хийдэг байсан үйлдлээ хийхээ больж, “ээж ээ” гэж хэлж чаддаг байсан ч одоо хэлж чадахгүй байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн. Ийм үр дагаврыг ар гэрийнхэн нь харж байгаа болохоор “Интермед”-ийн зүгээс бодитой хариу өгөх хэрэгтэй болов уу.

-Хоёулаа ингэж ярихаас илүү, үнэхээр манай эмнэлгийн хийх ёстой ажилбараа хойшлуулж, эхлүүлсэн үйлдлээс шалтгаалж иргэний яриад буй эрүүл мэндийн асуудал хүүхдэд үүссэн эсэх, тэр хооронд шалтгаан холбоо байгаа эсэхийг бид нар ярилцаад шийдэх боломжгүй. Хэрвээ хуулийн байгууллагад хандсан бол ЭМЯ-ны тусгай шинжээч зэргийг томилоод явна байх. Ингээд буруутай, буруугүй нь тодорхойлогдох асуудал.

-Тухайн хүүхдийн ар гэр хуулийн байгууллагад хандсан гэдгээ хэлж байгаа. Хуулийн байгууллагаас танай эмнэлэг рүү холбогдсон уу?

-Одоогоор холбогдоогүй байна.

М.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
"ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.175)
    Их мөнгөтэй хүнд үйлчилдэг эмнэлэг хадсан үнэтэй ү
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Bete Wilson (95.153.32.118)
    CONTACT A LEGITIMATE CRYPTOCURRENCY RECOVERY SPECIALISTS // THE HACK ANGELS I'd like to take this opportunity to express my gratitude to A Legitimate Bitcoin Recovery Specialists THE HACK ANGELS. I wholeheartedly recommend THE HACK ANGELS to anyone dealing with lost or stolen cryptocurrency. They have deep understanding of blockchain technology, combined with advanced cyber forensic tools, makes them a powerful ally in asset recovery. THE HACK ANGELS is a trusted and reliable solution for individuals seeking to recover lost or inaccessible cryptocurrency assets, if you are experiencing similar troubles and you need help in recovering your money. I strongly advise you to contact them via details below. WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com I am here to give glory to THE HACK ANGELS for assisting me in recovering my lost cryptocurrency.
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Мэндээ (66.181.187.213)
    Хамгийн гол нь MRI 1 ба MRI 2 яагаад ялгаатай үзээд байгааг л тайлбарлачих. MRI-1 нь муудсан, салгалж чичрээд их төвөгтэй юм бна лэ, гайгүй үзэмжийг нь харж байгаад MRI-2-тоо хардаг юм бна лэ. Хүмүүс тэнэг биш ш дэ, харж л байгаа. MRI-1 ээ шинэчлээчээ гэж хэлмээр бна, наад хүүхэд чинь миний өмнө MRI-1 -д ороод ийм юм болсон тэнд байсан хүмүүс бүгд мэдэж бгаа, маш эдэлгээ муудсан эд байсныг тэнд үзүүлсэн хүн бүр гэрчилнэ.
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Улсын эмнэлгийн эмч (66.181.171.28)
    Мөнгийг нь аваад улсын эмнэлэг рүү явуулжээ
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    40 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    1 цаг 24 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    1 цаг 31 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    1 цаг 55 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    1 цаг 59 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    2 цаг 5 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2 цаг 21 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    2 цаг 52 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    3 цаг 2 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    3 цаг 23 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 28 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    3 цаг 36 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    4 цаг 21 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    4 цаг 35 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    4 цаг 42 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    4 цаг 52 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    5 цаг 1 мин
  • Х.Тэмүүжин: Хуульд хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж байна
    5 цаг 52 мин
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
    6 цаг 9 мин
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
    6 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК