Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ

2025-6-19
0
ЖИРГЭХ

Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг гэсэн шошго өмнөө залчихаар хүн бүр чанартай эмнэлгийн үйлчилгээ авахаар тийшээ зорино биз дээ? Гэтэл "Интермед эмнэлэг"-ийн эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон иргэн манай редакцад хандлаа.

ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГИЙГ ЯАХ ГЭЖ АВДАГ ЮМ БЭ?

Зургаадугаар сарын 5-ний өдрийн өглөөний 8:00 цаг. Интермед эмнэлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар очсон эпилепси оноштой, байнгын асаргаатай байдаг дөрвөн настай хүүхэд тус эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж, олон удаагийн давтамжтай таталт өгч, улмаар ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна.

Тодруулбал, тухайн хүүхэд уналт, таталтыг дарангуйлах дөрвөн төрлийн эмийг өдөрт гурван удаа ууж хэрэглэдэг ба тэр өдөр эмчилгээний зааврын дагуу өглөө уух ёстой эм болон хоол цайг хорьж, MRI-д орохоор авсан цагаасаа 40 минутын өмнө ирээд товлолт цагаа хүлээж байсан ч, өөр хүүхдийг өмнүүр нь оруулжээ. Учир байдлыг ар гэрийнхэн нь эмнэлгийн ажилтанд удаа дараа хэлсэн ч авч хэлцэлгүй найман цагаас хойш 2 цаг 40 минут хүлээлгэсний эцэст тайвшруулалтайгаар МRI шинжилгээнд оруулсан байна.

Түүнчлэн ямар тариаг, ямар тунгаар тарьсан талаар хүүхдийн гэр бүлийнхэн нь тодорхой мэдээлэлгүй байжээ. Шинжилгээний дараа эмчийн зөвлөснөөр ус уулгаж, эмийг нь өгөөд мөн алимны соруултай ундааны талыг нь уулгасан байна.

Гэтэл Интермед эмнэлгийн гаднаас хөдөлж амжаагүй байхад тухайн хүүхдийн эрүү чичирч, дагжсан тул эмчид хандахад таталтын шинж тэмдэг явагдаж байж магадгүй гээд ямар нэгэн тусламж үзүүлэхгүйгээр "зүгээр" гэсэн үг хэлээд л явуулсан байгаа юм.

Улмаар хүүхэд замдаа олон удаагийн давтамжтай таталт өгч, өндөр халуурсан тул буцаж Интермед рүү явсан гэсэн мэдээллийг эх сурвалж өгөв. Интермед эмнэлэгт ирсэн даруй тухайн хүүхдийн амин үзүүлэлтүүд унаж сандаргаж байхад эцэг эхийн зөвшөөрөлгүй дахин MRI-д оруулжээ. 

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ТУХАЙН ХҮҮХДИЙГ ЭХЭМҮТ-РҮҮ ШИЛЖҮҮЛЭХДЭЭ БУРУУ ОНОШИЛЖ, МЭДЭЭЛЖЭЭ

Интермед эмнэлэг хүүхдийн эрчимт эмчилгээний тасаггүй учраас тухайн эмчлүүлэгчийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн байна. Гэвч онош, мэдээлэл дээр "хоол идэж, бөөлжсөн" гэх ташаа өгүүлэмж бичиж, үүгээр зогсохгүй "Тархины бичлэгт өөрчлөлт байхгүй" гэж MRI хариу гарсан байна. Атал олон удаагийн давтамжтай таталтаас үүдэн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орсон, "бага тархины хатангиршил" гэсэн оношийг ЭХЭМҮТ-ийн эмч тавьжээ. 

Эпилепси оноштой дөрвөн настай хүүхдийн ар гэр хандаж болох бүхий л байгууллагад хандаж байгаа аж. Мөн Интермед эмнэлгийн ажилтанг Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг эрэмбэлэх журмын 4.2.8 дахь заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 15.1 дэх заалтыг зөрчиж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хуулийн байгууллагад хандаад байгаа аж.

Сэхээн амьдруулах тасгаас мэдрэлийн тасагт шилжиж, хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдийн биеийн байдал өнөөдрийг хүртэл сайжрахгүй байгаагаар үл барам өмнө нь хийдэг байсан үйлдлээ хийхээ больж, "Ээж ээ" ч гэж дуудаж чадахаа больсон байна. 

Бидэнд хандсан иргэн "Эмч нар нэг удаагийн таталтын улмаас мэдрэлийн хэдэн мянган эс үхдэг гэж хэлдэг. Гэтэл миний хүүхэд 10 гаруй удаа таталт өгсөн гээд бод л доо. Ирээдүйд миний үрийг юу хүлээж байгааг би мэдэхгүй байна. Ээж гэдэг үгийг ч хэлж чадахаа больсон байна шүү дээ. Эпилепси оноштой хүүхэд минь 4-5 сая төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Зарим нь эм Монголд олддоггүй. Бид хүүхдээ гадаадын эмнэлэгт хүртэл үзүүлдэг. Өнөөдөр сайн гэгддэг учраас л хувийн эмнэлгийг сонгож, мөнгө төлөөд үзүүлж байгаа. Гэтэл одоо Эрүүл мэндийн яаманд хүртэл хамааралгүй байдаг юм байна. 48 цагийн дотор гардаг шинжилгээний хариу Интермед эмнэлэгт 7 цагийн дотор л гарчихсан шүү дээ. Бид ийм хууль бус зүйлийн эсрэг хандаж болох бүх газарт хандана" гэсэн юм. 

ЭПИЛЕПСИ ГЭЖ ЮУ ВЭ?

Мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэг бол эпилепси юм. Дэлхийн хүн амын нэг орчим хувь нь эпилепси өвчинтэй байдгаас 50-60% нь хүүхэд насанд илэрдэг. Зохистой эмчилгээний үр дүнд 70 гаруй хувьд уналт таталтын шинж тэмдэг багасаж арилдаг.

Эпилепси хэмээх үг грек хэлнээс үүдэлтэй байна. “Баглагдсан”, “Эзлэгдсэн” гэсэн энэ утга нь болж буй зүйлийг өвчтөн өөрөө хянаж чаддаггүйг илэрхийлдэг аж. Хүмүүсийн 5 хувьд амьдрах явцад эпилепсийн уналт таталт тохиолддог байна. Жишээ нь, хэт ядрах үед, тархины гэмтэл, цочмог өвчний үед зэрэг болно. Нэг удаагийн уналт таталтыг эпилепси өвчинтэй тэр бүр холбохгүй, харин сэдрээх хүчин зүйлгүй, 24 цагаас илүү зайтай 2-оос олон удаа илрэх уналт таталтыг эпилепси хэмээн тодорхойлно.

Эпилепсиг уналт таталтын шинж тэмдэг давтагдах эмгэг хэмээн тодорхойлох нь бий. Эпилепси бол хүн амын 0,6-1 хувьд тохиолдох архаг эмгэг агаад жил бүр 5 сая орчим тохиолдол шинээр оношлогддог байна. Эпилепсийн инциденци хөгжилтэй орнуудад 100.000 хүн амд 49 байдаг бол хөгжиж буй орнуудад 139 буюу илүү өндөр тархсан байдаг аж. Насанд хүрэгчидтэй харьцуулахад эпилепситэй хүүхдийн эмнэлзүйн шинж тэмдэг, тархины цахилгаан бичлэг (ТЦБ) дээрх өвөрмөц хэв маяг, шалтгаан, эмийн эмчилгээний үр дүн зэрэг олон зүйлээр ялгаатай байдаг. Ялангуяа нярай, нялх хүүхдийн боловсорч гүйцээгүй тархины эпилептогенез, эмгэг цэнэгжилтийн тархах байдал өвөрмөц механизмтай байдаг тул уналт таталтанд илүү өртөнө.

Эпилепситэй хүүхэд сэтгэцийн, төрх үйлийн, танин мэдэхүйн, мэдрэлийн голомтот шинж тэмдэгтэй байж болохоос гадна сурч боловсрох, нийгэмших бэрхшээлтэй тулгардаг байна. Насанд хүрэгчидтэй харьцуулахад эпилепситэй, мэдрэлийн эмгэг өөрчлөлтгүй хүүхдийн урт хугацааны тавилан илүү сайн байдаг. Уналт таталтын хяналт сайн, эхлэх нас бага, тархины суурь эмгэггүй тохиолдолд тавилан сайн байдаг аж. Тархмал идиопатик эпилепси 5-9 насны хооронд эхэлсэн тохиолдолд уналт таталт аяндаа хянагдах магадлал өндөр байдаг хэмээн "Хүүхэд, өсвөр насны эпилепсийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар"-т дурдсан байна. Харин шинж тэмдгийн, удамд эпилепситэй, таталтын өндөр давтамжтай, анхны ТЦБ-ийн суурь идэвхжил удаашралтай тохиолдолд өвчин эдгэрэх магадлал бага, эмэнд тэсвэртэй байх магадлал өндөр байна.

Эрүүл хүүхэдтэй харьцуулахад эпилепситэй хүүхэд гэмтэж бэртэх эрсдэл илүү өндөр. Нас барах эрсдэл шинж тэмдгийн эпилепсийн үед өндөр, идиопатик эпилепсийн үед бага байна. Нас баралтын шалтгаан дотор таталттай эпилепсийн статус, гэмтэл бэртэл, мөн эпилепсийн үеийн гэнэтийн үхэл (ЭҮГҮ) багтана. Хүн амд суурилсан, 2000-2011 онд 13 мянган эпилепситэй хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаагаар жилд тохиох нас баралт эрүүл хүүхдүүдтэй харьцуулахад (0,22%) илүү өндөр байсан аж.

М.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bete Wilson (95.153.32.118)
    CONTACT A LEGITIMATE CRYPTOCURRENCY RECOVERY SPECIALISTS // THE HACK ANGELS I'd like to take this opportunity to express my gratitude to A Legitimate Bitcoin Recovery Specialists THE HACK ANGELS. I wholeheartedly recommend THE HACK ANGELS to anyone dealing with lost or stolen cryptocurrency. They have deep understanding of blockchain technology, combined with advanced cyber forensic tools, makes them a powerful ally in asset recovery. THE HACK ANGELS is a trusted and reliable solution for individuals seeking to recover lost or inaccessible cryptocurrency assets, if you are experiencing similar troubles and you need help in recovering your money. I strongly advise you to contact them via details below. WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com I am here to give glory to THE HACK ANGELS for assisting me in recovering my lost cryptocurrency.
    2025 оны 06 сарын 26 | Хариулах

  • Hen gedeg emch bee ner ustai ni bich hariutslaga toots, huuhdiin emch hariutslagagui handaj buten udur emneleg deeree bailgaj tsag aldaj onoshoo ch togooj chadaagui eh hyalhas t ochood shuud yaraltaigaar hagalgaand orson uneheer hariutslagagui emneleg (66.181.189.62)
    Zochin
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.136)
    Энэ ёстой бүтэхгүй эмнэлэг байна лээ Би бас хохирсон хүн баына аа Мөнгө мөнгө
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.193)
    Eh nyalhastaa ochirlood ch hamaagui uzuulehgui dee,
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.177.55)
    ANUSDI80955877
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Мэндээ (66.181.182.102)
    Интермед эмнэлгийн MRI -1 нь маш муудсан, MRI-2 нь арай дээр, гэтэл дандаа арын хаалгын хүнээ зөвхөн хардаг, хүнийг үзэмжээр нь үйлчилдэг болсон эмнэлэг бна лэ. Яг миний урд үзүүлсэн энэ хүүхэд таталт өгөөд гарч ирсэн. Гадны хүн эсвэл гайгүй хувцасласан эмэгтэйг бол MRI-2 -тоо үзүүлдэг, ядруухан нэгнийг бол MRI-1-д харуул гэнэ. Орчин үеийн эмнэлэг гээд очиж үйлчилүүлж байхад MRI нь хуучин. Хүн алдаг эмнэлэг л болсон бна лэ дэ.
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    8 цаг 23 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    8 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    8 цаг 36 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    9 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    11 цаг 49 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    12 цаг 4 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    13 цаг 17 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    13 цаг 27 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    13 цаг 32 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    14 цаг 6 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК