
Дэлхийн хөрөнгө чинээтэй хүмүүсийн романтиклал утгаа алдаж байна уу? Австри улсын тэрбумтан Карл Бласчек хэдхэн хоногийн дараа гэрлэх гэж байна. Энэ нь үнэхээр гайхшрал төрүүлсэн мэдээ байгаа биз. Гайхалтай нь К. Бласчек 94 настай, энэ нь түүний 5 дахь гэрлэлт.
Дэлхийн хамгийн хөгшин тэрбумтны ээлжит эхнэр нь өөрөөс нь 30 орчим насаар дүү, 69 настай Перелман хэмээх эмэгтэй юм байна.
К. Бласчек нь дэлхийн 50 дахь хамгийн хөгшин тэрбумтнаар нэрлэгдсэн. Сонирхуулахад, тэрээр Австрийн Вилла хэмээх жижиглэн худалдааны сүлжээг үндэслэж, 1996 онд нэг тэрбум ам.доллараар тус сүлжээгээ худалджээ. Түүний сонирхлыг үл хөдлөх хөрөнгийн бизнес татаж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.
Одоо тэрээр дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэмшигч. 94 настай тэрбумтан Forbes сэтгүүлээс шалгаруулдаг тэрбумтнуудын жагсаалтад 2012 онд 4.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн юм.