зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Саусгоби сэндс”-ийг стратегийн ордод багтаах боломжтой

2012-4-17
0
ЖИРГЭХ
Ашигт малтмалын тухай хууль, стратегийн ордыг цэгцлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ.
өмнийн говийн элс  Ашигт малтмалын тухай хууль, стратегийн ордыг цэгцлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ үеэр Өмнөговь аймагт 29 лиценз эзэмшдэг “South Gobi Sand”  компани хувьцааныхаа 74 хувийг Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг “Чалко” компанид зарсан нь олны анхаарлыг татаад байгаа. УИХ-ын зарим гишүүд ч Засгийн газарт мэдэгдэлгүйгээр Монголын баялагийг гадныхан наймаалцаж байгааг эсэргүүцэж  мэдэгдэл хийсээр байна.

   Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Д.Ганхуяг гишүүний мэдээлснээр УИХ дахь АН-ын бүлэг стратегийн ордуудын талаар ажлын хэсэг байгуулжээ. УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж, 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн 15 ордыг нэрлэсэн байна. Өнөөдөр тэднээс зөвхөн Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаадын компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Бусад 14 нь улсын төсвөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордууд. Дэлхийд мөрддөг жишгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол хэрхэн ашиглахаа улс шийддэг. Гэтэл Монголд монгол маягийн арай өөр жишиг тогтлоо. Эрдэнэт, Багануур зэргийг эс тооцвол ордуудын лицензийг мэдээлэлд ойр, эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс авдаг. УИХ-ын 27 дугаар тогтоолын дагуу Төмөртэй, Тавантолгой зэрэг ордыг шийдэх байсан ч тэгээгүй. "УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Тавантолгойг, Оюутолгойтой цуг оруулж ирээ гэсэн. Гэтэл өнөөдөр та бүхэн юу болсныг мэдэж байгаа.

   Тодорхой хэсэг нь буюу Ухаа худагийн орд нь аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэнд ороод явчихсан. Энд гол буруутай нь Засгийн газар, Засгийн газрын гишүүд нь болчихоод байна. Хувийн компанид дамлаад, лицензийг нь зарчихдаг. Тэр компани бүтээн байгуулалт хийдэг. Тэр компаний буруу гэж юу байхав. Жишээлбэл, Тавантолгойг ийм байдлаар шийдсэн байгаа. Өнөөдрийн бүтээн байгуулалт хийж байгаа тэр компани буруутай гэхээсээ илүү тасдаж өгсөн Засгийн газар буруутай. Хууль зөрчиж тасдаж өгсөн" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Бид үндэсний аж ахуйн нэгж, компаниудаа дэмжих ёстой. Өнөөдөр үндэсний аж ахуйн нэгж, компани хэрвээ стратегийн ордууд дээр орж ирвэл ямар үр ашигтай ажиллаж болдгийн тод жишээ бол Энержи Ресурс. Хэдийгээр бид янз бүрээр ярьдаг ч гэлээ өнөөдөр Энержи Ресурс компани хөрөнгө оруулалт хийгээд, үндэсний аж ахуйн нэгж Ухаа Худаг дээр ямар амжилттай ажиллаж болдгийг тод томруунаар харуулж байгаа. Энэ бол нэг талаас стратегийн орд дээр өгсөн, авсан гэсэн маргаан байдаг ч гэсэн ер нь монголын үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллах чадвартай, уул уурхайн ашигт малтмалаа тодорхой хэмжээнд өөрсдөө олборлоод, боловсруулаад явах боломжтой гэдгийг харуулсан" гэж байлаа.

  УИХ-ын Тамгын газраас Оюутолгой Монголд хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Тэгэхэд Монголд огт ашиггүй гэсэн дүгнэлт гарчээ. Анхны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын хувь оролцоог 50 хүртэл хувь болгох байсан ч Засгийн газар үүнд анхаарч ажиллаагүй. УИХ-ын гишүүдийн хүсэлтээр УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийнхөн Оюутолгойн ашиглалт, хөрөнгө оруулалтын байдалд судалгаа хийхэд Монгол Улсад хохиролтой, алдагдалтай болсон гэсэн дүгнэлт гарсан байна. “Дор хаяж хоёр тэрбум ам.долларын алдагдал Монголын тал хүлээнэ” гэсэн дүгнэлт гарчээ.

  Үүний дараа гишүүн Г.Баярсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс 2000 онд 600 ордын тухай ярьдаг байсан. Тэр нь 63 болсноо 40, сүүлдээ явсаар байгаад 15 болсон. Ард түмний “тогоонд” ортлоо ямар олон орд “гээгдсэнийг” эндээс харж болно. Гадаад орнуудад, тухайлбал, ОХУ, Казахстан зэрэг оронд уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалтын байх ёстой зохистой хувь хэмжээг тогтоож өгсөн байдаг. Эхлээд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого явуулж байгаад дараа нөхцөл нь бүрдэхээр үндэсний бодлогоо явуулдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 27,40, 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна.

 “Саусгоби сэндс” компани гэхэд хууль зөрчиж, 28 лицензийг гаднын мэдэлд өгч, хувьцааныхаа 71 гаруй хувийг Хятадын “Чалько” компанид зарахаар болсон байна. Энэ тухай асуудлыг УИХ-аар ярихаар боллоо. Үүнийг 29 хоногт багтааж шийдэх ёстой. Одоогоор бүх лицензийг түдгэлзүүлээд байна. УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ярихаар боллоо. Асуудлыг тодорхой болгож тогтоож өгөхийг шааардах гэж байна. “Саусгоби сэндс” нь Нарийнсухайт, Гашуунсухайтын сав газраас тасалж авсан компани.Гадаадын хөрөнгө оруулалтад босго тавих тухай хуулийн төслийг гишүүн С.Бямбацогтын хамт санаачлаад байна. Хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж дэмжээд байгаа. Уул уурхайн ордуудад гадаадын хөрөнгө оруулалтын босгыг 15 хувь гэж тогтоохоор төсөлд тусгасан” гэлээ.

  Гишүүн Д.Ганхуяг “Саусгоби сэндс”-ийг стратегийн ордод оруулж болно. Активыг “Эрдэнэс МGL” дээр төвлөрүүлээд ашиг олж болно. Сонгуулиар өгсөн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхээс нааш Засгийн газар энэ тал дээр хөдлөхгүй байна” гэж байлаа. С.Эрдэнэ гишүүний хэлснээр иргэдэд олгож буй 1072 хувьцааг зөвхөн Тавантолгойгоос олгож байгаа. Бусад орд үүнд хамаараагүй. Бүгдийг оруулбал Монголын ард түмэнд асар их орлогын хуваарилалт хийх боломж бий. Өнөөдөр УИХ-д олонх болсон МАН, Засгийн газарт ард түмэн сонгуулиар хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • СТРАТЕГИЙН ОРДОД ОРУУЛБАЛ СОНГУУЛЬ ГААГУЙ ЯВАГДАНА (95.27.59.233)
    СТРАТЕГИЙН ОРДУУДАД ОРУУЛСАН ЦАГТ МОНГОЛ ОРОНД СОНГУУЛЬ ЗОВ ЯВАГДАНА ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ БУХ ОРДОО СТРАТЕГИЙН ОРДУУДАД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ЦАГТ Л ЭНХБАЯРЧУУДИЙГ ЦААЗЛАХАА БОЛИНО ДОО!!!!!!! ЭНЭ БОЛ УНЭН!!!!!!!
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 33 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    13 цаг 47 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    14 цаг 25 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 7 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    15 цаг 51 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    15 цаг 59 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    16 цаг 22 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    16 цаг 26 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    16 цаг 32 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    16 цаг 49 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    17 цаг 20 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    17 цаг 29 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    17 цаг 50 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 55 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    18 цаг 3 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    18 цаг 48 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    19 цаг 3 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    19 цаг 9 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    19 цаг 19 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    19 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК